Тав дахь хоногтоо vргэлжилж байгаа МАН-ын “Бид хамтдаа” Vндэсний форумын єчигдрийн буюу дєрєв дэх єдрийн хуралдаанаар “Нийслэлийн хєгжлийн бодлогын асуудлууд” салбар хуралдаанууд болсон. Єчигдрийн хуралдааны эхэнд МАН-ын Удирдах зєвлєлийн гишvvн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Нийслэл хотын хєгжлийн шинэ vзэл баримтлал: Аз жаргалтай хот” илтгэл тавьсан юм. Нийслэлийн газрын албаны даргаас МАН-ын хороон даргаар томилогдсон тvvний хувьд, амьдралынхаа 20-иод жилийг Улаанбаатар хотын ажил, албатай холбон амьдарч яваа нэгэн. 2012 оны наймдугаар сарын 15-нд Нийслэлийн МАН-ын хорооны даргаар томилогдож байсан Ц.Сандуй даргын амны уншлага нь “Улаанбаатарын хєгжил нь Монгол Улсын хєгжлийн нэг гарц” гэх юм билээ. Ингээд Нийслэлийн 376 жилийн ойн єдєр МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай хийсэн ярилцлагыг хvргэж байна.
-Монголын нийгэм, улстєр тав дахь хоногтоо МАН-ын “Бид хамтдаа” Vндэсний форумаар амьсгалж байх шиг байна. Энэ форумаас МАН юу хvлээж байна, ард тvмэнд юу vлдэх бол?
-За юуны ємнє Vндэсний єдєр тутмын “Єглєєний сонин” МАН-ын “Бид хамтдаа” Vндэсний форумд ач холбогдол єгч, намайг урин ярилцаж байгаад нийт уншигчдынх нь ємнєєс болон хувиасаа талархлаа илэрхийлж байна. Мєн та бvхэн бvгдээрээ л нийслэл хоттой амьдрал, хувь заяагаа холбосон хvмvvс учир нийслэл хот vvсгэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярын мэнд хvргэж байна. МАН-аас орон даяар “Бид хамтдаа” аянг єнгєрсєн зургаадугаар сард эхлvvлсэн. Энэ оны дєрєвдvгээр сарын 26-нд нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн тvvхт ой болсон. Тэр vеэр бидний зvгээс “Нийслэл хот нэг л єдєр сvндэрлээгvй, хэн нэг хvн ганцаараа ч босгоогvй. Vе vеийн нийслэлчvvдийн нєр их хєдєлмєрийн vр шимээр єнєєдрийн сая гурван зуу гаруй мянган хvн амтай том хот сvндэрлэн боссон юм” гэсэн уриатайгаар тvvхт ойгоо тэмдэглэн єнгєрvvлсэн. Яг тэр vеэс ялангуяа нийслэлчvvдийнхээ дуу хоолой, санал хvсэлтийг сонсож эхэлсэн бєгєєд урьд нь бид засаглаж байхдаа ямар алдаа гаргаж байж вэ, одоогийн удирдлагууд юун дээр алдаж, ямар завхрал гаргаж байна вэ гэдэг дээр дvн шинжилгээ хийж эхэлсэн. Тэгээд ч МАН-ын Удирдах зєвлєлийн шийдвэрээр “Бид хамтдаа” аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есєн дvvрэг, 152 хорооны хэмжээнд ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, 2016 оны сонгуульд ямар бэлтгэлтэй орох, ард иргэдийнхээ амжиргааг сайжруулахын тулд давын ємнє хийж хэрэгжvvлэх ямар ажлууд байгааг судлах, дvн шинжилгээ хийх зорилготойгоор єрнvvлсэн юм.
Бидний зvгээс “Бид хамтдаа” аянаа гурван vе шаттай єрнvvлэхээр тєлєвлєсєн. Нэгдvгээр vе нь зургаадугаар сарын эхний долоо хоногт болсон МАН-ын идэвхтэн, сонгуультнуудын зєвлєлгєєний vеэр МАН-ын дарга М.Энхболд, Ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Мєнхбат нарын гарын vсэгтэй захидлыг єрх бvрт хvргэх аян явуулсан. Vvнийг дагаад УИХ-д суугаа МАН-ын гишvvд, Удирдах зєвлєлийн гишvvд, намын идэвхтэн сонгуультнууд, ахмад, залуу vеийн тєлєєллvvд бvгд хамтраад 21 аймгаараа тойрч,иргэд сонгогчидтойгоо уулзан санаа бодлыг нь сонссон.
-Тэр олон захидал, санал хvсэлт єнєєдрийн форумын гол хvчин зvйл болж, энэ форумыг хийж байгаа юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Нийслэлчvvдээс ирсэн 100 мянган захидалд маш чухал шинэлэг санаанууд, шууд хэрэгжvvлээд ажил болгохуйц дэвшилттэй санал олноороо ирсэн. Тийм ч учраас бид ард иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлан “Бид хамтдаа” аяныхаа хоёрдугаар vе шат болгон єнєєдрийн форумыг зохион байгуулсан юм. Нийслэлийн МАН-ын хорооны зvгээс нийслэлийг хєгжvvлэх vзэл баримтлалын баримт бичгийг нийслэлчvvддээ єргєн барьж байгаа. Ерєєсєє Монгол Улсын ирээдvйн vсрэнгvй хєгжлийн нэг чухал, томоохон гарц нь Улаанбаатар хотын хєгжил юм. Яагаад ингэж vзэж байна вэ гэвэл та бид гадаадын єндєр хєгжилтэй хотуудад очихоороо улсынх нь хєгжлийг тухайн тансаг сайхан, баян цатгалан хотынх нь хєгжлєєр тєлєєлvvлэн тодорхойлоод байдаг шvv дээ. Тэгвэл яг тэр зарчмаар Улаанбаатар хотыг хєгжvvлэх хууль эрхзvйн орчныг давын ємнє боловсруулан гаргах ёстой. Ялангуяа би салбар хуралдаанууд дээр Vндсэн хуульд хотын статусыг шинэ тvвшинд гаргах, хотуудын тухай хуулийг батлан гаргах асуудлыг хєндєж тавьсан. Товчхондоо манай форумын vндсэн зорилго нь Монгол Улс болон нийслэлийн ирээдvйн хєгжлийн гарцуудаа тодорхойлоход л оршиж байгаа юм.
-Нийслэлийн МАН-ын тухайд, ер нь МАН-ын хувьд 2009 оноос хойш дараалсан олон сонгуульд дандаа л ялагдаад явсан. Эхлээд Ерєнхийлєгчийн сонгууль, дараа нь УИХ, хот дvvрэг гээд л. Эдгээр ялагдлууддаа бодвол ноцтой дvгнэлт хийж байгаа байх даа?
-За тийм ээ. 2009 оноос хойш таван ч сонгуульд ялагдсан. Нийслэлийн МАН-ын хорооны хувьд єнгєрсєн гурван жилд цєєнх болж, ємнє нь єєрсдийнхєє хийж байсан ажлыг хєндлєнгєєс харж, vнэлэлт, дvгнэлт хийж vзлээ. Мэдээж алдаа, оноо байна. Гэхдээ оносон нь алдаанаасаа их байсан.
Єнгєрсєн гурван жилийн хугацаанд Улаанбаатараа хэд тойрч маш олон иргэдтэй уулзлаа, санаа бодлыг нь сонсож, єргєдєл гомдол ч олноор хvлээж авлаа. Нийслэлчvvдээс ирvvлж байгаа тэр олон санал, санаачлага, єргєдєл гомдлыг нэгтгээд нэгэн цул vзэл баримтлалтай болох гэж єнгєрсєн гурван жил ажиллалаа. Єнєєдєр бид нийслэлийнхээ 376 жилийн ойн єдєр “Нийслэл хотын хєгжлийн шинэ vзэл баримтлал буюу Аз жаргалтай хот” гэсэн vзэл баримтлалыг дэвшvvлэн тавилаа. Гэхдээ энэ бол цоо шинэ зvйл биш л дээ. Дэлхийн баян тансаг, аз жаргалтай хотуудад “Happy City” хэмээх vзэл баримтлалын хvрээнд амжилттай хэрэгжээд явж байгааг л Улаанбаатар хотдоо нутагшуулъя гэж байгаа юм. Ингэхийн тулд хамгийн эхлээд хууль эрхзvйн орчноо сайжруулах ёстой.
-Ингэхэд АН сvvлийн гурван жилд л Улаанбаатарыг удирдаж байгаа. Ємнєх 22 жилд МАН Улаанбаатарыг удирдаж байхдаа ер нь юу хийж, ямар бvтээн байгуулалт єрнvvлсэн юм бол?
-Энэ талаар иргэдийн зvгээс ч асууж, шалгаадаг л даа. Бид юм хийгээгvй, бvтээн байгуулаагvй биш хамгийн их хийж, бvтээн байгуулсан байхгvй юу. 1921-1990 онд Улаанбаатар хотын ерєнхий тєлєвлєгєєг боловсруулахдаа шинжлэх ухаанд тулгуурласан, маш бодитойгоор, тухайн цаг vеийнхээ амьдралд нийцvvлэн хийгээд явж байсан. Гэтэл 1990 онд Монгол Улс нийгмийн байгууламжаа єєрчилж, єнєєдрийн “Зэрлэг капитализм”-д шилжсэн. Одоо 25 жилийн дараа эргэж хараад “Єнєєдєр яагаад Улаанбаатар хотод ийм олон тулгамдсан асуудал бий болж вэ” гээд бодоод сууж байхад бид 22 жил нийслэлд эрх барихдаа тодорхой бодлогын чанартай алдаанууд гаргажээ. Тэдгээр алдаанууд даамжирч явсаар єнєєдрийн хvндрэлд бодитой нєлєє vзvvлсэн байна гэдэгт vнэлэлт єгч, дvн шинжилгээ хийж байгаа. Гэхдээ сvvлийн гурван жилд хотын удирдлагуудын ноцтой алдаатай бодлогын улмаас дээрх хvндрэл, бэрхшээлvvд улам бvр лавширч, єнєєдєр яах аргагvй бодлого, vйл ажиллагаа нь таг зогсчихлоо шvv дээ. Хамгийн гол нь зах зээлийн эдийн засгийн тєвийг бараадаж, vр хvvхдvvдээ мэдлэг боловсролтой болгохоор vнэхээр тооцоолж байгаагvй хэдэн зуун мянган иргэн Улаанбаатарт орж ирсэн. Монгол Улсын Vндсэн хуульд заасан “Монгол Улсын иргэн амьдрах газар орноо єєрєє сонгоно” гэсэн зарчмын дагуу нийслэлээ бараадаж байгаа тэдгээр иргэдийг буруутгах, хєєж туух ямар ч vндэслэл, нєхцєл байхгvй. Тэгэхээр тэдгээр иргэдээ хvлээж авах бэлтгэл Улаанбаатар хотод, vе vеийн удирдлагуудад нь байгаагvй.
Социализмын vеийн тєлєвлєгєєгєєр бол Улаанбаатар хот 600 мянган иргэнтэй байхаар л зохицуулагдсан байсан. Єнєєдєр Сонгинохайрхан, Баянзvрх дvvргvvд хэрхэн хэн ч таамаглаж байгаагvйгээр єргєжив. Тэдгээр дvvрэгт хэдэн зуун єрх гэр бvлvvд тог цахилгаангvй, амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгvй єдєр хоногийг аргацаан єнгєрvvлж байна гээд даруйхан шийдэх ёстой, нийслэлийн иргэдийн эрх ашиг зєрчигдєж байгаа маш олон асуудал байна. Нєхцєл байдал ийм байгаа болохоор юуны ємнє Улаанбаатарын дагуул хотуудын хууль эрхзvйг нь маш тодорхой болгож нэн даруйхан хєгжvvлж эхлэх ёстой. Єнєєдєр 2016 оны улсын тєсвийг хэлэлцэж байгаа энэ vед хотын тєв рvvгээ хєрєнгє мєнгє цацах биш дагуул хотууд руугаа хєрєнгє мєнгє шидэж, тэднийг давын ємнє хvн амьдрах бvх нєхцєл бололцоогоор хангах хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатарын энэ их тvгжрэл, бєєгнєрєлийг сааруулна.
-Тэгвэл Улаанбаатарт давын ємнє шийдэх ёстой ямар асуудлууд байна вэ?
-Ер нь том хотуудад гурван гол асуудал байдаг юм. Эхлээд газар ашиглалтын асуудлыг шийдсэн байх ёстой. Хоёрдугаарт дэд бvтцийн асуудлаа толгой євдєхгvй хэмжээнд шийдсэн байх ёстой. Гуравдугаарт байршил, суурьшлийг нь маш зєв зохицуулсан байх ёстой юм. Єнєєдрийн форумаар ч эдгээр асуудлыг голлон авч vзэж байна. Ер нь энэ форумаар хэлэлцэгдэж байгаа гол асуудлууд нь 2016 оны сонгуульд нийслэлийн МАН-ын хорооноос барьж ажиллах vндсэн чиглэл, нэг ёсондоо бид 2016 оны сонгуульд барьж орох хєзрєє дэлгэж байна гэж ойлгож болно.
Нийслэлийн иргэдийн санал бодлыг сонсож “Та ер нь хамгийн гол нь юу хvсч байна” гэхэд ихэнх нь “Биднийг зvгээр л нэг тайван амгалан, аз жаргалтай л амьдруулаад єгєєч” гэж байна. Нийслэлчvvд хамгийн эхлээд эрvvл байхыг дараа нь єєрийн гэсэн орон байртай байхыг, тэгээд дараа нь тодорхой орлоготой, ажилтай байхыг л хvсч байна. Тэгвэл єнєєдрийн нийслэлийн удирдлагууд хотынхоо иргэдийн энэхvv хамгийн гол гурван шаардлагыг хэрэгжvvлж чадахгvй байна. Нийслэлийн удирдлагуудын сайхан амалж гарч ирсэн бvх амлалтууд єнєєдєр таг зогсож, урагшаа явах ямар ч чадамжгvй, боломжгvй болчихсон. Vндсэндээ бид нийслэлийг удирдаж байхдаа эхлvvлж, зураг тєслийг нь гаргаад бэлэн болгочихсон байсан хэдэн тєслийг л єнєєдрийн Улаанбаатарын удирдлагууд барьж авсан юм шvv дээ.
-“Гудамж тєсєл”, дєрвєн замын уулзваруудыг єргєжvvлж, томруулсныг хэлж байна уу?
-Тэгэлгvй яадаг юм. Э.Бат-Vvл нарын хотын удирдлагууд манай нам нийслэлд засаг барьж байх vедээ эхлvvлсэн ажлуудыг л хэрэгжvvлсэн болоод явж байгаа шvv дээ. Нийслэлийн иргэд єєрийн орон байртай, сайн эмнэлэгтэй, хvvхдvvд нь сургууль цэцэрлэгтэй, эрvvл аюулгvй орчинд амьдрахыг л хvсч байна. Нийслэлийн удирдлага энэ бvх нєхцлийг бvрдvvлэх ёстой. Э.Бат-Vvл даргын єнєєдєр ч ярьдаг зvйлvvд бол бидний vед эхнийх нь бэлэн болчихсон байсан тєслvvд. Манай нам нийслэлийг удирдаж байхдаа Нvхтэд Олон улсын байгууллагууд, Элчин сайдуудыг урьж бvгдийг нь байлцуулан томоохон чуулга уулзалт хийж, єнєєдрийн удирдлагуудын хэрэгжvvлэх гээд чадахгvй мунгинасаар байгаа олон шийдлvvдийг дэвшvvлэн гаргаж байсан юм. Тэнд хамгийн гол асуудал нь гэр хорооллыг дахин тєлєвлєх, орон сууцжуулах хєтєлбєр байсан. Тєлєвлєгєє, судалгаа, тооцоо бvх зvйл нь гараад ажлыг нь эхлvvлж байсан ч бид сонгуульд ялагдснаар тэр бvхний эзэн нь єнєєдрийн хотын удирдлагууд болчихсон. Анх 2008 онд 100 айл орчим, Ногоон нуур орчмыг орон сууцжуулж эхэлсэн юм шvv дээ. Таны нэрлэсэн “Гудамж тєсєл” байна. МАН засаглалд байх жилvvдэд замын уулзваруудыг єргєтгєх, замын нягтаршил, тvгжрэлийг арилгах олон гарцуудыг хайж, ажил эхлvvлснийг єнєєдрийн удирдлагууд “Гудамж тєсєл” хэмээн нэрлэж, энэ ажлыг бантагнуулсан хvмvvс нь ихээхэн хєрєнгє мєнгє шамшигдуулсан талаар яригдаж л байсан. Хуучин Эдийн засгийн хєгжлийн сайд байсан Н.Батбаяр, хотын удирдлагууд 34 уулзварыг шинэчилнэ гэж мєн ч их ярьсан. Vvний 24 уулзварынх нь судалгаа тооцоо, зураг тєслийг бид хийж ажлаа эхлvvлчихсэн байсан. Vvнийг миний бие удирдаж, манай хамт олон хийж гvйцэтгэсэн юм.
Одоо “Гудамж тєсєл”-д байгаа Б.Батболд хvртэл хотын даргын зєвлєхєєр ажиллаж, бид хамт сууж хийж байлаа. Тєв талбайн хоёр талыг хоёр урсгалтай болгож, дєрвєн талынх нь уулзварыг шинээр хийснийг иргэд санаж л байгаа. Богд уулын араар тавьсан шинэ замыг бид судалгаа тооцоо зураглалыг нь гаргаад анхны шороог нь хvрздэж байсан. Харамсалтай нь бидний эхлvvлсэн энэ бvх ажил єнєєдрийн хотын удирдлагууд, АН-ынхны амны уншлага болчихсон. Нарны гvvрийг бидний vед барьж дууссан ч 2012 оны есдvгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-Vvлийн “Гардаж хийсэн бvтээн байгуулалт” болчихож байгаа юм.
Харамсалтай єнєєдєр бидний хийсэн тєслvvд дээр тоглож байсан хотын удирдлагуудад одоо бэлэн тєсєл ганц ч vлдээгvй. Э.Бат-Vvлийн “Гэр хорооллын дахин тєлєвлєлт” дампуурчихсан. Ингээд яриад байвал сонгуульд ялагдсанаараа бид маш олон боломжоо алдаж, ёстой жинхэнэ гардан бvтээн байгуулсан ажлуудаа єнєєдрийн хотын удирдлагууд, АН-д алдсан. Тийм болохоор ирэх оны сонгуульд бид маш сайн бэлтгэлтэй оролцох, зайлшгvй ялах шаардлагтай байгаа.
-МАН-ын дарга 2016 оны сонгуульд оролцох Улаанбаатар хотын бvх эрх мэдлийг танд шилжvvлэх гэж байгаа гэсэн яриа яваад байсан. Тэр асуудал шийдэгдсэн vv?
-Нам бол хамтын удирдлагын байгууллага шvv дээ. Энэ яриа ч бидний дэвшvvлсэн “Нэгдсэн удирдлагатай ажиллъя” гэснийг жаахан гуйвуулсан гэх юмуу даа, тийм яриа тарсан байсан. Бид сvvлийн зургаан жил ялагдлын гашуун зовлонг амсаж явна. Дээрх яриа бол МАН-ын удирдлагуудын зvгээс 2016 оны сонгуульд хамгийн шилдэг, нэр цэвэр, ялах магдлалтай хvмvvсээ нэр дэвшvvлэх эрхийг л єгсєн. Тvvнийг л ярьж байгаа байх.
Д.Энхтүвшин
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 30, 2015 11:22:37 am )
Ded bvtets hiigeegvi bjij. Gazar olgolt mash buruu Odoo bga ger horoololoo hardaa
-
Балт (October 30, 2015 12:00:11 pm )
Та нар туйлын хурд муутай байсан шдээ..тэр их мөнгөтэй байхдаа өдөр шөнөгүй зүтгэж гарт баригдах харагдах хиисэн юмнуудаа сурталчилж олонд хүргээгүйн гай эншдээ..удирдлагад байсан муусайн банди нар.та нар хачин пээдгэр хямсгар .намын ажил гэдэг хүнтэй ажиллах ажил.хүнии сэтгэлииг хурааж чадвал биёииг хураах амархан.түүнээс биш аж ахуйн аар саар юмаа .би ингэсэн бид тэгж бсан гэвэл хэн сонсохын.намын нэрээр дөрөөлж гарч ирсэн годгор банди нар их гай болсондоо
-
Anonymous (October 30, 2015 12:07:52 pm )
Бид бугд л монгол улсын иргэн терийн бодлого урдах засгийн газрын бодлогын сайныг авч дараагийн засгийн газар Хотын удирдлага авч хэрэгжуулж Чадаж Байна гэдэг бас их ухаан Зам гэдэг зуйлийг суулийн 20 жил хийгээгуй ажлыг хийж хот зуслангийн замыг Сайхан болголоо Харин гэр хороололын ажил дунд зэрэг явж байгаа уунийг биелсэнгуй гэж баярлаад яриад сууж байдаг энэ Сундуй ямар Сонин залуу вэ Уул дарга хийхийн телее зутгэж явааг Хотин иргэд баяртай байгаа
-
Fuck 76 (October 30, 2015 12:14:50 pm )
Batvvl bvvr zonson bnleeshd yarij barij bga yuman arai bishee. Salag Tolgoi
-
Anonymous (October 30, 2015 2:30:22 pm )
Хөгийн юм ярьдаг банди
-
Бат (October 30, 2015 11:17:34 pm )
Ингэж худлаа яриад яахав, одоо гарч ирээд ихийг хийгээрэй, үүл их ажил хийсэн, иргэд тэнэг биш харж л байгаа, та нарын үед зам нөхөх ажил хийдэг байсныг санах юм, үнэн биз дээ, жаахан ч гэсэн ичих булчирхайтай байвал яасын
-
buugiib (October 31, 2015 11:19:19 am )
Газар зарахаас өөр юу ч хийгээгүй. Ман засаглаж байх жилүүдэдээ хийсэн замбараагүй газар олголт наймаанаас болж хот өнөөдөр ийм шавааралдсан түгжирсэн заваарсан юм болж хувирсан. Чинии л хийсэн ажил шүүдээ. Сандуй гуай
-
zochib (October 31, 2015 1:56:08 pm )
ikh yum hiisen l haragdaad bgaa bh. gehdee tsaad uchriig ni sain harval dandaa or shuu dee. daraa tulnuu geed l ta bidniig daaj davshgyi orond oruulj bgaag meddeg ch boloosoi.
-
Munkhbat (October 31, 2015 10:32:46 pm )
Myy huduunii bandi uuriiguu darga bolchihoor hotiin hyn bolchihono gej bodood baigaamyy
-
Anonymous (November 01, 2015 1:11:39 am )
батүүл хэмээгч хотын дарга болсноос хойш бүтэж байгаа юм нэг ч алга
-
Б-зориг (November 01, 2015 10:36:51 am )
Эрх баригчийг бүхлээр нь харлуулахыг бодоход Та намын гишүүн бололтой,тийм үү?
-
-
Б-зориг (November 01, 2015 10:32:14 am )
Энэ Сундуй “Бат-үүлийн хийсэн ажил тампуурсан” гээд баяртай нь аргагүй инээн баясаж байгаа нь яав ч өөдтэй хүн биш гэдгийг илэрхийлнэ.
-
ГАЗРЫН НАЙМААЧИН (November 01, 2015 4:13:02 pm )
ГҮЙГЭЭД ГҮЙГЭЭД ОЛДДОГГҮЙ ГАЗАР БАЙЛАА ГЭЖ,
-
ИРГЭН (November 01, 2015 7:19:12 pm )
ЭНЭ МАН-ЫНХАН ҮНЭХЭЭР МУУ МУУХАЙ НЬ ДЭНДСЭН САНАА МУУТАЙ ХҮНИЙ МУУД ДУРЛАДАГ ӨӨДГҮЙ НОВШНУУД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.ХЭЗЭЭ АРД ТҮМНИЙГ БОДДОГ ХАЙРЛАДАГ БАЙЛАА.МАН-ЫНХАНЫГ ХАРААЛ ИДЭЖ ГЭР БҮЛ ҮР ҮНДСЭЭР НЬ УСТГАХ ХЭРЭГТЭЙ.МОНГОЛЫН ХӨРСНӨӨС ҮҮРД АРЧИН ХАЯАХ ХҮН 16 ОНД ГАРЧ ИРНЭ ДЭЭ.ХАРААЛД ИДҮҮЛМЭРҮҮД ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ.
-
Anonymous (November 01, 2015 8:05:51 pm )
Bitgii naadaah balai yumaa tot shig davtaad bai. Socialismyn yed UB-g 600myang gej tolovloson ynen. Harin tyynees hoish 25 jil ongorson. Ene hugatsaand aldaa ch gargaj bolno ter aldaagaa hed dahin zasaj ch bolno. B-Yyl harin ta naryn zavaarylsan ymyg zasaj yanzlaj yavaa. Ta naryn yed Gazryn Alba, Yil Hodlohiin gazruud yamar bailaa!!! Yostoi heleh yg alga.
-
baska (November 01, 2015 9:14:18 pm )
Chi muu gazriin naimaachin a rd tumnii toloo yum hiilee yu
-
зочин (November 01, 2015 11:44:03 pm )
Та нарын хот хөгжүүлэх биш хөглүүлдэг үe өнгөрсөн.Хэрэв танай намын идэмхийнүүд юм хийж чаддаггүй юмаа гэхэд юм хийж газрын нь үлдээсэн бол том гавьяа болох байсан.Гэтэл өнөөдөр цэцэрлэг сургууль барих газар дээр нь та нарын орлогын эх үүсвэр болсон барилгууд сүндэрлэж иргэд хохирч газрын хомсдолд хүрээд байна.Өөрийг чинь М.Энхболд,Бадамжунай нартай хуйвалдаж нийслэлийг дампууруулсан гэж цоллодог.Одоо ичих ч үгүй нэг их онолч болж жүжиглээд яахавдээ.
-
otgoo (November 02, 2015 2:43:47 pm )
Ugaasaa hotiig shinjleh uhaanii undestei hogjuuleh tsag bolson. Bat-uul hedii zorimog hiij bga ch gsn arai l tootsoo sudalgaagui hiij bga sanagddag.
18 Comments