antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 29, 2015 19 comments

Шантааж

нийтлэсэн Admin

527-1446085514527-14140306161sg2dfsdУлс орноороо бид шантаажид амьдарч байгаа ч юм шиг. Ирэх онд шүүх, прокурор, АТГ зэрэгзарим байгууллагын төсвийгбууруулахаар тусгасан нь “хэрүүлийн алим” болоод байна.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Засаглалын тэнцвэртэй байдал алдагдана. Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдал алга болох нь. Сүүлийн хоёр жилд цалин нэмэгдсэнтэй холбоотой шүүгчид олон төрлийн зээл авсан.

2015 оны аравдугаар сарын байдлаар нийт шүүгчдийн 98.5 хувь нь арилжааны банкуудад 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй. Манай шүүгч нар хараат бус шүүгч биш арилжааны банкуудаас шууд хамааралтай, өр зээлд баригдсан хүмүүс гарч ирэх аюул харагдаад байна. Шүүгчийн хариуцлага сулрах магадлалтай. Сая цалин нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүгчдийн эдийн засаг сайжирсан гэдгээс илүү шүүгчийн хариуцлага дээшилсэн.” гэж мэдэгдэв.

Цалин нэмбэл хариуцлага дээшилдэг, хэрэв нэмэхгүй бол хариуцлага суларна ч гэх шиг. Цалин нэмэх бүрт тэдний хэрэглээ улам өснө. Шүүгчдийн цалин нэмэгдэх бүрт зээл нь нэмэгдсэн гэдгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өөрөө хэлсэн.

Дахиад нэмбэл ахиад л шүүгчдийн зээл нэмэгдэнэ. Хязгааргүй шунал, хязгааргүй хэрэглээ хүмүүн төрөлтхний нэг сул тал. Түүнийг өнгө, мөнгөөр бус үүрэг, хариуцлага, хуулиар л хязгаарладаг. Түүнээс бус цалинг нь нэмж хариуцлага дээшлүүлж, зээлийг нь хумина гэж үгүй.

Хүн бүр зовлон, жаргалтай. Харин тэр дундаас шүүгч нар л хамгийн их зовлон, зүдгүүрийг үүрдэг гэж ухуулах хэрэггүй. Хоногийн 24 цагт амрах завгүй 48 цаг ажиллаж, эрдэнэт хүний амь аврах хагалгаа хийж буй эмч, халуунд халж, хүйтэнд хөрч эх орныхоо хил дээр ар гэрээ ч мартан харуулын үүрэг гүйцэтгэж буй хилчид, түмний хүүхдийг сургах гэж өдөр шөнөгүй ажиллаж буй багш нарт талархал илэрхийлье.

Тэд цалингаа нэмэхгүй бол ажпын хариуцлагаа сулруулна, бусдаас хараат, мөнгөтэйд нь үйлчилж мөнгөгүйд нь үйлчлэхгүй, хуулийг шударга бус хэрэгжүүлнэ гэж хэлээгүй. Харин шүүгч нар цалин нэмэхгүй бол шүүх байгууллага шударга бус ажиллана, засаглалын тэнцвэртэй байдал алдагдана хэмээн шантааж хийж байна. Аймшигтай юм. Мөнгө өгвөл шударга, өгөхгүй бол шударга бус ажиллана. Шантааж гэхээс үүнийг өөрөөр нэрлэх боломж байна гэж үү.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (October 29, 2015 11:02:23 am )

    Zolbin tsaraitai Hogshin dagz

  • Anonymous (October 29, 2015 11:14:28 am )

    Шүүгчийн цалин багш эмчээс яагаад 10 дахин их байх ёстой юм бэ. Хэн энэ улсад чинь багш эмчийгнь хийх болж байна.

  • Anonymous (October 29, 2015 11:57:20 am )

    Өндөр цалинтай гээд Шүүгчидийн авах авилгал улам өндөр болно уу гэхээс хэзээ эд нар олигтой ажиллаж байсан юм.би лав энэ шүүхийн даргыг мэдэх ч үгүй юм бна.цалинг нь хасана гэсэн чинь гэнэт зурагт энэ тэрээр гараад эхлэх юмаа.Та нар зээлтэй энэ тэр гэж битгий балайрд бай.Зээлгүй хэн бгаа юм.тэгээдч та нар бидий өмнөөс амьдраа юу.Та бүхний тавьж бгаа наад Зовлон чинь жирийн ард бидний хажууд зүгээр л ялааны баас шүү.Тэнгэрийн амьтад болсон эгхэм шүүгчидээ Амьдралыг агаараас биш,газараас хар.газарт амьдрал бдг юм шүү.

  • zochin (October 29, 2015 12:46:36 pm )

    ene jiremsen emegteig dairad alchihsan geluu tegeed ingeed l suuj bdag yos zui gej bna uu

  • unen (October 29, 2015 1:39:27 pm )

    Erunhiilugchuusuu uluu tsalin abdag ym bna shuu asuugaarai

  • зочин (October 29, 2015 2:44:16 pm )

    Шүүгчийн. албан тушаалтны цалинг нэмээд авилгал авах нь буурч хариуцлага нь сайжрана гэджг чинь манайхан авилгын эзэдээ л гэсэн үг. Цалин бууруулах нь шудрага ёс мөн.

  • Anonymous (October 29, 2015 6:08:24 pm )

    Сангийн сайд Б.Болор : Шүүгч нар цалингаа өрсдөө нэмээд УИХ – аар батлуулаагүй.

  • Anonymous (October 29, 2015 6:10:34 pm )

    УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ: ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ УИХ НЭМЭЭГҮЙ. БАТЛААГҮЙ. ӨӨР ӨӨРСДӨӨ ДУР МЭДЭН НЭМЖ ТӨСӨВТ 15 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН .ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ . АТГ ШАЛГАХ ЁСТОЙ

  • Anonymous (October 29, 2015 6:11:49 pm )

    УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ : АВИЛГАЧИН ХЭЗЭЭ Ч АВЛИГАЧИНААРАА ҮЛДДДЭГ ЮМ .

  • Anonymous (October 29, 2015 6:14:50 pm )

    МОНГОЛ ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ АМЬДРАЛ ЯМАР БАЙГАА БИЛЭЭ. АСРАГЧ СУВИЛАГЧ НАР САРД 300.000 АВААД ЗАРИМДАА БИЕ БИЕНЭЭСЭЭ АВТОБУСНЫ 500 ТӨГРӨГ БАЙНА УУ? ГЭРТЭЭ ХАРИХ ГЭСЭН ЮМ ГЭЭД ЯВААД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ ЭНЭ ХЭДЭН ХҮНД СУРТАЛТ АВЛИГЧИН ШҮҮГЧ НАР ЮУ ВЭ , 5 САЯАА ГОЛООД. ЭНЭ ЧИНЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИН МӨНГӨ ШҮҮ. ШҮҮГЧ НАРААС БУСАД НЬ ХАРААТ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ, ЦАГДАА ПРОКУРОРЫНХОНЫ ЦАЛИН Ч БАГА БАЙГАА. ТЭД НЭР ХАРААТ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ

  • Anonymous (October 29, 2015 6:16:23 pm )

    ШҮҮГЧИД ҮНДСЭН ЦАЛИНААСАА ГАДУУР НЭМЭГДЭЛ ХАНГАМЖ ИХТЭЙ БАЙДАГ .ҮҮНИЙГ АРД ТҮМЭН САЙН МЭДДЭГГҮЙ . 5 САЯАА ГОЛООД БАЙВАЛ ЗАЙЛЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЭСВЭЛ ТЭР ЭЛБЭГДОРЖООС АВ Л ДАА

  • Anonymous (October 29, 2015 6:17:01 pm )

    ОЮУТНУУД 70.000 ААСАА ТАТГАЛЗАЖ БАЙХАД ЭНЭ ШҮҮГЧ НАР ИЧИЖ ҮХЭЭСЭЭй шуналын туламнууд

  • Anonymous (October 29, 2015 6:19:36 pm )

    ДАНДАА АМЕРИК ЭНЭ ТЭР ЯАРЬСАН УЛСУУД . МОНГОЛЫН ХӨРСӨН ДЭЭР БУУЖ БАЙГАА ЮМ НЭГ Ч АЛГА .АМЕРИКИЙН ШҮҮГЧ НАР САРД 10.000 АМ ДОЛЛАР АВДАГ .МОНГОЛЫНХ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ИЙМ ЮМ БОЛГОСОН ШҮҮ ДЭЭ. ГЭТЭЛ БАЯН АМЕРИК ЯДУУ МОНГОЛЫН ШҮҮГЧ НАР АДИЛХАН ГЭЖ ҮҮ . ТЭГВЭЛ АМЕРИКТ МЭС ЗАСАЛЧИД АСАР ИХ ЦАЛИНТАЙ БАЙДАГ .МОНГОЛЫН ЭМЧ МЭС ЗАСАЛЧИД ЯАГААД АМЕРИКТЭЙ ИЖИЛ ЦАЛИН АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ

  • ядуу (October 29, 2015 6:23:21 pm )

    шүүгч нар өөсдөө цалингаа хууль бусаар нэмчихээд төсвийн хууль зөрчсөнөө одоо л мэдэж байна. Монгол улсад зөвхөн УИХ төсөв баталдаг. цалин тэтгэвэр тэтгэмж нэмдэг асуудлыг шийддэг хууль өнөөдөр үйлчилж байгаа. Гэтэл шүүгчид дур мэдэн энэ хуулийг зөрчиж УИХ аар батлуулаагүй. Үүний улмаас Төсөвт 15 тэрбумын хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ одоо мэдэж байна. Тэгээд арьсаа хамгаалах гэж ингэж тэмцэхээс өөр алга байхгүй байгаа бололтой. ингэхгүй бол АТГ шалгах гээд байдаг.

  • ядуу (October 29, 2015 6:26:19 pm )

    Монголд бүх төрийн албан хаагчид , өндөр настангууд зээлтэй ш дээ. судалгаа нь гарсан байгаа . гЭТЭЛ ЗӨВХӨН шүүгч нар л зээлтэй гээд хөөрхийлттэй харагдах гээд байна даа. зарим нь жүжиг . байх. Зарим нь хагарталаа баяжаад АТГ хөрөнгө оруулгын мэдүүлэг шалгах болохоор ” өр зэлэнд баригдсан” хөөрхийлэтэй амьтан болж харагдах гээд байна даа

  • Оюутан (October 29, 2015 6:27:44 pm )

    Оюутан : Оюутанууд аа 70.000 аа шүүгч нарт хандивлкя . шүүгч ах эгч нар маань үнэхээр хөөрхийлттэй цалинтай юм байна. сард авдаг 5 сая төгрөг нь хаана ч хүрдэггүй гэнэ шүү ..

  • даваа (October 29, 2015 7:46:27 pm )

    Санал нэг, Шүүгч нарын цалинг асар их хэмжээгээр нэмсэн. Ядарсан монголд арай дэндсэн алхмыг хийсэн

  • Ë¿äýíäîðæ (October 29, 2015 11:02:08 pm )

    ¨ñòîé ë¿äýí òîëãîé þìàà ÷ààâààñ. Èéì òîëãîéëîã÷òîé Èäýð ãýäýã ø¿¿õ. ¯íäñýýð íü ººð÷ëºõ öàã íü áîëæýý

  • mongol (October 31, 2015 11:05:39 am )

    araich de shvvgchid arai ch de

antalya rent a car