Завхан аймгийн Яруу сумын модон гүүр нуржээ. Тодруулбал, өчигдөр тус гүүрээр 30 тонны даацтай шатахуун ачиж явсан том оврын автомашин зорчих үед доош цөмрөн нурсан байна. Уг гүүр нь 8 тонноос илүү даацын автомашин зорчихыг хориглодог байжээ. Гэтэл зорчих ёстой даацын хэмжээг хэтрүүлэн гарснаас болж ийн цөмөрч автомашины шатахуун шүүрч гоожин нэлээдгүй хүнд нөхцөл байдал үүсгэсэн байна.
Тус гүүр нь 1970 онд баригдсан хуучны гүүр аж. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр жилд урсгал засвар хийгддэг гэнэ. Өнгөрсөн онд тус аймгийн Их-Уул сумын модон гүүр даац хэтэрсний улмаас хэд, хэдэн удаа нурж жолооч, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсан билээ. Тиймээс олон жил ашиглагдсан хуучны модон гүүрээр зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bulgan (October 28, 2015 4:55:16 pm )
zawhniihan zalhuu zaw l bol howtoi
-
Anonymous (October 28, 2015 4:57:48 pm )
Gants Gvvree saijruulahgvi Zalhuul bnda neeree zasag Dargantsar in.
-
зочин (October 28, 2015 6:24:07 pm )
Даац. Хэтрүүлэн хохирол учруулсан тээврийн хэрэгслийн эзэн аж ахуйн нэгчээр засуулах л хэрэгтэй. Улс.орон нутгийн төсвөөр засдаг нь буруу шүү дээ.Завханчуудаа аа
-
Anonymous (October 29, 2015 9:11:40 am )
zagastain davaa haasan bolhoor yaruugaar yavj bga tegeed l iim yum boljdee
-
зочин (October 29, 2015 10:00:15 am )
хүн өрөвдөх сэтгэл байхгүй юу
-
Зочин (October 29, 2015 5:32:28 pm )
Зам муу байвал завханд явж байна гэж улам муудаад байвал Улиастай дөхөж байгаагын шинж гэж замын жолооч нар ярьдаг юм билээ. Тэгээд ч одоо 8тн ачаа зөөдөг шатахууны машин гэж байхгүй болсон цаг үе өөрчлөгдөж машин техникийн таац туулах чадвар нэмэгдсэн завханчуудаа цаг үеээсээ хоцорч байна аа найзуудаа
-
гое (December 18, 2016 12:51:31 am )
заавал ийм үр дүнд хүрч байж засдаг ёстой юмаа хэ хэ
7 Comments