antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2015 2 comments

Л.Эрхэмбаяр намуудын генсек,дарга нарыг аглагийн хийдэд очиж ариусахыг уриалав

нийтлэсэн Admin
aaaaaaХүн мэдлэггүй байж болно, гэхдээ мэдрэмжтэй байх хэрэгтэй гэдэг үг бий. Тэгвэл энэ үгийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярт хэлмээр санагдав. Учир нь, тэрбээр Төрийн ордонд өчигдөр сэтгүүлчдийн хөх инээдийг хүргээд авав.
Тодруулбал, МАН-аас “Бид хамтдаа” сэдэвт үндэсний форумыг зохион байгуулж байгаа бөгөөд Дээд шүүхэд бүртгэлтэй 22 намыг урьснаас АН-аас бусдынх нь төлөөлөл ирсэн байлаа.
Төрийн эрх барьж байгаа АН яагаад энэ форумд оролцохгүй байгаа талаар асуухад намынх нь генсек “Бүх нам нийлж хуралдах нь түвэгтэй”-г хэлээд намууд Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд эвтэй байхыг уриалсан юм. Түүнчлэн монголчууд зөв зүйлийг гэхээсээ хар бараан асуудлыг дөвийлгэх дуртай болсон гээд “Улс орноо хөгжүүлэхийн тулд намуудын генсек, дарга нар Аглагийн хийд рүү очиж бясалгаж, сэтгэл санаагаа ариусгах ёстой” гэлээ.
Ийнхүү тэрбээр улс орноо хөгжүүлэхийн тулд олноороо нийлж бодлого, гарц ярихаасаа илүү ууланд очиж бясалгах нь чухал гэх хачин мэдрэмжгүй хариултыг өгөв. Түүгээр ч зогсохгүй улс орны бодлогын хэмжээний асуултын хариуд твиттер фэйсбүүкчид зам тавьсан гэх сайн мэдээг олонд түгээхгүй атлаа хов живийн мэдээг нэгэндээ их түгээж байгааг ч шүүмжлэн хэлэв.
Үндсэндээ тэрбээр сэтгүүлчийн асуултад тэс хөндлөн буюу маш мэдрэжмгүй хариулт өгч, хэвлэлийнхний нүдийг орой дээр нь гаргав. Мөн тэрбээр намынхаа удирдлагуудыг ч чимхээд авсан. Тодруулбал, тэрбээр “Төрийн эрх барьж байгаа намын удирдлагууд эдийн шуналаас хол байх ёстой бөгөөд энэ үед төр удирдах боломжтой болно” гэлээ.
Мөн нам дотроо фракц болж өөрсдийнхөө эдийн засаг, эрчим хүч энергийг үрж байна гэсэн юм. Үнэндээ манай улсад нам дотроо нам болон хуваагдаж, дотооддоо хэмлэлддэг нь АН. Тэд дотроо хэд хэдэн фракцад хуваагддаг бөгөөд тэдний хоорондын зөрчил намаа төдийгүй улс орны хөгжлийн гарцад хэзээд тээг саад болж ирснийг хэлэх хүн олон. Гэтэл намынх нь генсек ийнхүү удирдлагууддаа сэтгэл дундуур явдгаа илэрхийлчихлээ.
М.Өлзий
Эх сурвалж:”Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (October 28, 2015 11:41:37 am )

    Энэ нэгэн солиот өөрөө л аглагийн хийдэд очиж сайн ариусах хэрэгтэй бас сэтгэгчийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

  • зочин (October 29, 2015 1:24:06 pm )

    Ийм генсектэй учраас энэ нам улс орныг өрөнд бариулж, эдийн засаг унагааж, ард түмний амьдралыг там болголоо ш дээ, тэгээд өөрсдөө хийгээгүй юм шиг юм яриад л тэнэгтээд л өмнөх МАН-руу хамаг муу муухайгаа чихээд лсууж байх юм,
    Ха очиж МАН-ын үед бүх зүйл цэгцтэй байсан юм байна шүү, хууль дүрэм хэрэгждэг, ард түмнийг ингэж дарамтлаад шулаад татвар нэмж, улам туйлдуулдаггүй байжээ

antalya rent a car