Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа:
-Ердөө хэдхэн жилийн өмнө манайхан шинэ жилийн баярыг тийм ч гоё тэмдэглэдэггуй байсан. Тэр үед Европын орнуудаар аялж баярладаг байлаа. Харин сүүлийн үед монголчууд маань жил ирэх тусам сайхан тэмдэглэдэг болж байна. Боломжтой нэг нь гадаадаас гоё гэсэн гацуур, дарс, амттан авчирч байна. Малчид ч ялгаагүй.
Тэд цагаан cap, улсын их баяр наадмаас бусад баяр тэмдэглэдэггүй байх гэж бодсон чинь саяхан нэг найз маань “Хотын айлаас дутахааргүй тэмдэглэдэг юм билээ” гэж хэлж байсан. Тэгэхээр манайхан ямар ч баярыг алгасалгүй Европын баяруудыг ч өөрийн улсын үндэсний баяр шиг тэмдэглэдэг
байна гэж ойлгож байна. Мөн хөгжиж байгаагийн илрэл. Зарим айл үндэсний баяр цагаан сараас ч илүү тэмдэглэдэг нь анзаарагддаг. Миний хувьд энэ жил 00:00 цаг гэхэд Сүхбаатар дүүргийн арга хэмжээнд дуулаад төв талбайд шинэ оноо гаргана. Гурван жилийн өмнө ч ингэж таарсан. Уг нь шинэ оноо гэртээ угтах хүсэлтэй байдаг ч байгууллагын арга хэмжээнд уригдахаараа яаж ч чаддаггүй. Яг үнэндээ шинэ жилийн баярыг гэртээ тэмдэглэж байхад уран бүтээлч бид өвлийн хүйтэнд гадаа л баярладаг даа.
Холбоотой мэдээ
Comments are closed.