antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2015 3 comments

“БИД НVVХГVЙ” УРИАТАЙ ЖАГСАГЧДЫН ШААРДЛАГЫГ ХVЛЭЭН АВЛАА

нийтлэсэн Admin

Нийслэлд автомашины бизнес эрхэлж буй захуудын тvрээслэгчдийн тєлєєлєл єчигдєр тєв талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тэд техникийн захуудыг нийслэлийн баруун бvсэд байгуулсан “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэх гэж байгаа зохицуулалт нь Монгол Улсын Vндсэн хууль болон бусад хууль, дvрэм, журмуудыг зєрчсєн гэж vзэн хотын удирдлагуудад хандаад байгаа юм. Шинэ цогцолбор гэж яриад байгаа газрын vйл ажиллагааг эхлvvлэхээр нээлтийн арга хэмжээ зохион байгуулсан ч зураг тєслєєсєє хэт єєрєєр барахгvй битvv зогсоол хэмээж байсан нь одоогийн худалдааны тєвvvдээс ялгарахааргvй хашаагаар хvрээлсэн талбай хэвээр байгаа юм.
Тvvнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн бий болгосон хєрєнгийг vнэгvйдvvлж, цэвэрлэх байгууламжтай ойр аваачиж байгаа нь иргэдийн эрvvл мэнд, аюулгvй байдалд сєрєг нєлєє vзvvлнэ, газрын сонголт нь буруу буюу нийслэлийн хамгийн хvйтэн хэсэг, онгоцны нисэх, буух талбайтай ойр, тєв замуудын тvгжрэлийг туулахад цаг их алдана гэх зэрэг шаардлагаар автомашины бизнес эрхлэгчид нvvхээс татгалзаад байгаа юм.

Єнгєрєгч єдрvvдэд автомашины бизнес эрхлэгчид болон тэдний эрх ашгийг хамгаалахаар МVХАVТ-ийн дэргэдэх Захуудын зєвлєл, ШЄХТГ зэрэг байгууллагаас хотын удирдлагуудыг зєвлєлдєх уулзалтад урьсан боловч очоогvй. Дээрх асуудлуудад нь ямар нэгэн хариу єгєхгvй байгаа зэргээс vvдэн энэхvv жагсаалыг зохион байгуулж, єєрсдийн шаардлагыг єгєхєєр ийн хотын тєв талбайд цугласан ажээ. Жагсаалд “Их тэнгэрийн хас” vндэсний нийгэмлэг, “Да хvрээ”, “Мєнгєн хvлэг”, “Даймонд”, “Дизель хvрээ” захуудын болон Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчдийн vйлдвэрчний эвлэлийн хорооны тєлєєлєгчид “Бид нvvхгvй” уриатайгаар оролцож байлаа. Тэдний хувьд єчигдєр бvгд захуудаа хаасан гэнэ. Учир нь бvгдийнх нь амьдралтай холбоотой асуудал яригдаж байхад ганц єдєр бизнесээ орхиод ирэхээс аргагvй хэмээж байсан юм.

Г.Батбаяр: Хууль зєрчин босгосон газарт нь албан шахалтаар очих vvрэг байхгvй

Автомашины бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж буй ємгєєлєгч Г.Батбаяртай ярилцсан юм.
-Таны хувьд энэ асуудалд оролцож буй цєєн ємгєєлєгчийн нэг. Мэдээж анхны тогтоол нь буруу байсан гэдгээс л маргаан эхэлсэн байх?

-Миний хувьд автомашины импортлогчдын эрх ашгийг хамгаалж оролцож байгаа. Шинээр байгуулсан “Авто худалдааны цогцолбор” руу хvчээр нvvлгэх гэж байгаа нь буруу vйлдэл. Бизнесийн эрх тэгш байдлыг хангах vvднээс хэн нэгний ашиг сонирхолд нийцvvлэн, бусдыг хєєж, туун, энд, тэнд худалдаагаа эрхэл гэсэн хуулийн заалт байдаггvй учраас хууль зєрчиж байна. Мєн тухайн авто зогсоол нь хvний эрvvл мэнд, аюулгvй байдалд сєргєєр нєлєєлєх, сєрєг vр дагаварууд гарч магадгvй гэдэг утгаараа эсэргvvцэхээс аргагvй.

-Та эдгээр хvмvvсийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа. Гэхдээ нийслэлийн удирдлага болон тодорхой байгууллагууд бизнес эрхлэгчдийг газрын зєвшєєрєлгvй гэдэг тайлбар хэлдэг шvv дээ. Та мэдээж судалж vзсэн байх?

-Судалж vзэлгvй яах вэ. Энд нэг хvний биш, нийтийн эрх ашиг зєрчигдєж байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийг зохицуулсан хэм хэмжээгээр явж байгаа. Анх НИТХ-аар 29 дvгээр тогтоолыг хууль бус тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнтэйгээр, хууль бусаар баталж гаргасан байдаг. Мєн нарийвчилсан техник эдийн засгийн vндэслэл байхгvй, байгаль орчны судалгаа, vнэлгээгvйгээр хууль заагдсан бvхий л нєхцєл байдлыг зєрчин баталсан байдаг.
Тvvнчлэн шинэ цогцолбор нь цэвэрлэх байгууламжаас 800 метрийн зайд байгаа нь халдварт євчин vvсгэх нєхцєлийг бий болгож, нислэгийн аюулгvйн зурвасын доор байрлаж буй зэрэг нь худалдаа эрхлэгчдэд шууд аюултай нєхцєл vvсч бий болгохоор байгаа.

-Vндсэндээ албан шахалтаар л явуулах гээд байна шvv дээ. Шалтаг тоочиж байгаад?

-Хvн бvр єєрсдийн хvссэн газраа худалдаа, vйлчилгээ vзvvлэх эрхтэй. Энэ эрхээ л эдлье гэж байгаа юм. Тvvнээс хэн нэгэн албан тушаалтны бий болгосон, хууль бус хєрєнгєєр ч гэдэг юм уу, хууль зєрчин босгосон газарт нь албан шахалтаар очих vvрэг байхгvй.

-Ємнє нь нийслэлийн удирдлагуудад уулзах хvсэлтээ тавьж байсан. Хариу єгєєгvй. Энэ удаа шаардлагыг нь хvлээж авахгvй бол яах вэ?

-Тухайн албан тушаалтан албаны эс vйлдэл гаргаад байна. Тиймээс шvvхэд хандана. Нэг сарын хугацаанд албан тушаалтанд хариу єгєхгvй бол шvvхэд хандах эрх нь vvсчихэж байна гэсэн vг. Мэдээж шvvхээс албадан нvvлгэх асуудлыг цуцлуулах шийдвэр л гаргуулна.

-Энэ тєрлийн худалдааг эрхэлж буй нь 6000 гаруй иргэн. Нєгєє талд нь нийслэлийн ихэнх иргэн нvvлгэе гэдэг санал хэлээд байна гээд байгаа. Vндсэндээ хэн нэгний эрvvл мэндийг нєгєєгийнхєєр нь золиослох гэж байна гэж ойлгож болох уу?

-Нийт иргэний хvсэл зоригийг хэн турхираад байна, тэдний эрх ашиг яг яаж зєрчигдєєд байгаа юм, ямар нєхцєл байдлын улмаас хєрс, агаарын бохирдол vнэхээр дээд цэгтээ хvрсэн эсэх гээд эрх бvхий байгууллагуудын гаргаад ирсэн судалгаа, шинжилгээгээр батлагдсан зvйл одоогоор байхгvй шvv дээ. Иргэдийн хvсэл, санаа зоригийг тулгамдсан тvгжрэл, стрессийг худалдаа эрхлэгчдээс болж байгаа мэтээр тайлбарлаад байгаа нь ч єєрєє хууль зєрчиж буй vйлдэл. Бид бол эдгээрийн талаар шvvхэд хандан эрхээ хамгаалах нь зvйтэй гэж vзсэн.

-Улс хєрєнгє гаргаад цогцолбор барьчихсан байхад эх оронч сэтгэлээр хандаад нvvсэнгvй хэмээн худалдаа эрхлэгчдийг ад vзэж байна шvv дээ?

-Эх оронч сэтгэлгээ гэдэг чинь єєр ойлголт. Машины бизнес эрхлэгчид єєрсдийн ємчилж, эзэмшиж буй газар дээр энэ худалдаагаа хийж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хэрхэн зєрчсєн юм бэ гэдгийг шvvхийн шийдвэрээр нотлохыг бид шаардана. Тусдаа орчин vеийн шийдэлд нийцсэн, хэв загвар бvхий цогцолбор хийсэн нь сайшаалтай хэрэг. Гэхдээ vvнрvvгээ хvчээр нvvлгэх гэж байгаа нь хууль зєрчиж байгаа.

Ємгєєлєгчийн хувьд ийн ярьж байлаа. Харин жагсаалд цугласан бизнес эрхлэгчдийн хувьд одоогоор 6000 гаруй хvн бий. Тэдний 80 хувь нь 5-20 жил энэ бизнесийг хийж байгаа бєгєєд банкуудад 5-100 хvртэл сая тєгрєгийн зээлтэй ажээ. Тиймээс “бидний бэл багатайг нь ажилгvй архичин, дунджийг нь халтуурчин, боломжийн хэдийг нь гадагшаа гар” гэснээс ялгаагvй асуудал vvсч байна гэдэг зvйлийг ч хэлж байсан юм. Улсаас гуйх байтугай дагаж, мєрдєж ирсэн хууль, дvрэм, журмынх нь дагуу татвараа тєлж улсын тєсвийн 10-12 хувийг бvрдvvлэн єєрсдийнхєє ирээдvйг цогцлоохын тєлєє явахад ийн тєрийн хvч хэрэглэж байгаа нь єєрсдийнх нь амьдралыг vгvй хийж байгаагаас ялгаагvй гэдгийг ч хэлж байсан юм. Тvvнчлэн 20 жилийн хугацаанд аж ахуйн нэгжvvд 20 тэрбум байтугай тєгрєгийн хєрєнгє оруулалт хийж, єєрсдийн ємчийг босгочихсон байхад тэдгээрийг нь vнэгvйдvvлж байна. Vvний нєхєн тєлбєрийг хэн єгєх юм бэ гэдэг асуудлыг ч хєндєж байлаа.
Жагсагчид тєв талбайг гороолсны дараа хотын захиргаа руу хандан Нийслэлийн захирагч Э.Бат-Vvл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нарт шаардлагаа єгєхєєр дуудсан. Нэлээд дуудуулсны эцэст НЗДТГ-ын Хууль эрх зvйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Ижилмєрєн гарч ирж аван, гарын vсэг зурсан. Тэрбээр 11 дvгээр сарын 4-ний єдєр хариуг албан ёсоор єгнє гэдгээ илэрхийлсэн юм.

Авто худалдаа эрхлэгчдийн хувьд ийн анх удаа нийслэлийн удирдлагууд єєрсдийнх нь шаардлагыг хvлээн авч буйд ихэд таатай хандаж байсан юм. Єєрєєр хэлбэл тэдний энэхvv жагсаал vр дvнгээ єгч байна хэмээж байлаа. Юутай ч нийслэлийн удирдлагуудын зvгээс албан ёсны хариуг єгтєл худалдаа, vйлчилгээгээ хувийн явуулах боломжой байна гэж байсан нь тэдний хувьд нэлээд хvнд байдалд байгааг нь илэрхийлж байсан юм.
Бид дараа дараагийн дугаартаа “Авто худалдааны цогцолбор” нь хvний эрvvл мэнд, аюулгvй байдалд ямар хор хєнєєлтэй вэ гэдгийг мэргэжилтнvvдээс сурвалжлан хvргэх болно.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Н.Төмрөө (October 28, 2015 7:34:49 pm )

    Нүүсэн нь дээр…….Улаанбаатарын түгжрэл буурна гэдэгт маш их итгэж байна.

  • batuul (October 28, 2015 9:10:20 pm )

    zogsoj bui mashin tugjrel uusgeh uu
    tend ochivol jinhene tugjrel uusne dee
    5-n shariin tugjrelee odoo ehleed shiidchih tend obiktoo barichih tegeed tseverleh baiguulamjaa zaschih . uunii daraa bi edgeer humuusiig nuuh nuuhguig shiidye

  • Anonymous (October 30, 2015 12:47:56 am )

    Хотын захиргаа өмхий үнэртсэн газарт хөрөнгө оруулалт хийж хорт хавдар үүсгэдэг хөрсний бохирдол ихтэй газар энгийн иргэдийг хүчээр аваачиж алах гэж байна Энэ хэний эрх ашигт нийцсэн зүйл вэ Монгол Улс Монгол хүн эрүүл амьдрах ёстой гэсэн мөртлөө яагаад төв цэвэрлэх байгууламжийн дэргэд энэ олон хүнийг аваачиж амь нас эрүүл мэндээр нь хохироох гэж байна вэ? Монгол Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар яагаад тэр газарт нь очиж хөрс ус агаарын бохирдлыг тогтоохгүй байна вэ? Монгол Улсад шударга ёс зүй гэж байна уу? Хэдэн дараг нарын буруутай шийдвэр нь хичнээн их хэмжээний хохирол учруулж байна вэ? Хамгийн чухал нь Монгол хүний эрүүл мэнд

antalya rent a car