antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 1, 2012 1 comment

Нөхрөө харахаар үнэнч гэр бүл харагдаад, харин түүнийг харахаар романтик бодол төрөөд байх юм

нийтлэсэн Admin

Гоолингоотой хамт байдаг бүх ухаалаг, цоглог бүсгүйчүүддээ .Шинэ жилийн мэнд хүргэе. Танай сайт бол миний өглөө бүр ажил дээрээ ирээд орж унших дуртай нэгэн онлайн найз маань болоод нэлээд хугацаа өнгөрчээ. Удаан бодсоны эцэст өөрийн сэтгэлээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ухаалаг цоглог эрхэмсэг бүсгүйчүүдээ надад зөвлөж , хамт сэтгэлийг минь хуваалцааж гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Нөхрөө харахаар үнэнч гэр бүл харагдаад, харин түүнийг харахаар романтик бодол төрөөд байх юм
Би бол амьдралд хүссэн бүхнээ авч байсан их азтай жаргалтай нэгэн бүсгүй. Одоо 25 настай . Нөхөр охины хамт нэг жил хагас хэрийн хугацаа өнгөрч байна. Надад ухаангүй хайртай нэгэн эгэл даруухан залуутай суугаад жил өнгөрүү хугацаа болжээ. Бид хоёр бас хөөрхөн нэг нас өнгөрүү охинтой жаргалтай, энгийн нэгэн залуу гэр бүл.

Нөхөр болох С гэдэг залуу маань одооноос 3 жилийн өмнө надтай анх танилцаж үерхэж эхэлж байлаа. Гэтэл би амьдралаа босгож хөл дээрээ босно гэдэг зорилготой их чухал ноцтой ханддаг охин энэ С залуугийн сэтгэлийг нэг л сайн хүлээж авдагүй байлаа. Манай аав ээж ажилчин энгийн айл болохоор бас аавыгаа ямар их хөдөлмөрлөж байж хүүхдүүдээ сургууль соёлтой мэдлэгтэй болгож байна хурдхан мөнгөтэй эмэгтэй болоод аав ээжээ баярлуулна гэж энэ үерхэе гэсэн залуугийн сэтгэлийг 4 сар орчим уулзаж байгаад үнэнээ хэлээд салахаар шийдлээ. С маань их л надаас гуйсан даа. Би өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад салчихлаа. Зүрхийг нь шархлуулаад л үлдээсэндээ.

Ингээд би боломжийн цалинтай нэртэй компанид ажилд ороод жил хагас болов. Гадагшаа тэтгэлэгээр сургуульд сураад аав ээжээ баярлуулна гэсэн зорилго өмнөө тавиад ажиллаж байлаа. Гэтэл энэ зүрх сэтгэл гэгч юм зүгээр байсангүй нэг хэн нэгэн татагдмаар санагдаж хэн нэгнийг эрэлхийлж эхлэв. Хуучин үерхэе гэж байсан С залуутай холбоо тогтоох уу яахуу гэж их бодлоо Түүнийг би 4 сар орчим уулздаг байхдаа бас бус зангийг нь мэднэ. Тэр маань ичимхий олон нийтэд найз нөхөдтэй уулздагүй нийгэмшиг биш комьютерын тоглоом тоглоод л байдаг гол нь санаачлага их бага аймхай гэмээр дутагдалтай. Харин би өөр, найз нөхөд олны дунд байх дуртай. Сайн тал нь гэвэл хүмүүжил сайтай сэтгэл цэвэр гэнэн цагаан залуу. Бас маш үнэнч хамгийн гол нь надад амь шигээ хайртай.

Ингээд би өөр залуучуудтай уулзаж үзэхээр шийдлээ. 23 настай гэхэд амьдрал амьдрал гэсэн их чухал царайтай надад таалагдаг хүн тааралдсангүй. Миний хувьд IT гийн мэргэжилтэн царайлаг талдаа /найзууд хүмүүс л тэгж хэлдэг/ энгийн охин харин өөртөө бол янзын өндөр шаардлагатай шүү. Найзууд маань ч надад хэлдэг, энэ царайнд баймааргүй багаасаа амьдрал мөнгө байр суурь гэсэн бодолтой гэж. 2009 оны 10 сар манай ажлын ахлахийн төрсөн өдөр боллоо Ажлынхнаараа хамт тэмдэглэв. Гэтэл тэр төрсөн өдөр дээр ахлахын найт гээд надаас 4 ах залуу намайг сонирхоод эелдэг хандаж эхлэв . Үдэшлэгийн дараа намайг гэрт хүргэж өгсөн. Энэ 4 ах залууг О гэдэг. О бол миний сонсонооор олон хүүхэнтэй уулздаг хүүхэмсэг залуу гэнэ. Гэтэл надад яагаад ч юм таалагдаад байх зузаан уруул сахал бор арьс гээд яг л миний сонирхдог залуу. О манай ажлынх өөр хэлтэст ажилладаг залуу юм л даа. Нэг орой ажлаараа сууж юм уугаад тэр О гэдэг залуу намайг үнсчихлээ. Би түлхээд холхон сууж байгаад тараад гэртээ харив. Маргааш өглөө амралтын өдөр О гэдэг тэр залуу надруу яаж үнсчихвээ хэмээн сээтэгнэсэн мэссэж бичэж байгаад 2уулаа үерхэе гэлээ. Би бас нөгөө чухал царайгаараа бодоод эхлэв. Сонирхол татаад үнсэлт нь таалагдсаныг ч хэлэх үү зөвшөөрлөө. Нэг л гүн дурлаж хүн хайрлаж үзмээр санагдаад. С -ээс ялгаатай нь энэ залуу хамаагүй эр хүн шиг санаачлагатай гол нь эмэгтэй хүнийг халамжилж аргалж чаддаг байлаа. Ингээд ажлын 1дэх өдрөөс эхлээд би ажил дээрээ жаргалтай нь аргагүй ирэх дуртай хүн болов. 5 дах болж тэр намайг оройн pub-д дуудлаа. Би өөрийн догдолсон болзоондоо гоёод очлоо. Түүнтэй юм ярьж суугаад бүх юмыг ажиглаад улам татагдаад байв. Гарч хоол идчихээд намайг гэрт хүргэж өгнө гэчихээд хамт жаахан байя гээд намайг аргалсаар байгаа Sunjin Grand орлоо. Ингээд би татагдсан сэтгэл анх удаа их хөөрч байсан зүрх маань догдлоод 23тай эмэгтэй хүн гээд виноны халуунд бид хоёр дотно харилцаанд оров.

Маргааш нь тэр надруу ярьсангүй ажил дээр бид хоёр өөр хэлтэс болохоор тэр бүр тааралддагүй л дээ. Би гомдлоо, гэнэт зүрхээ хулгайлууллаа гэж. 5 хоногийн дараа, дараагийн 5 дахь өдрийнх нь орой тэр намайг дуудлаа. Би өөртөө үгүй гэсээр байгаад түүнд чи намайг орой л дуудаж байгаамуу би очихгүй намайг хүндэл гэж хэлээд очсонгүй. Дотроо аль хэдийн очмоор л байсан. Өөрийгөө баярлуулмаар л байсан.

Ингээд 3 хоногийн дараа дахиад л орой дуудлаа би бас л түүнд үгүй гэлээ. О намайг аав ээжээсээ гараагүй маамуу гээд бид хоёр маргалдаж муудлаа. Ингээд нэг хэсэг өөртөө Би О -д дургүй тэр намайг өөртэй нь унтдаг бас орой л хэрэг болдог хүн гэж боддог гэж өөртөө хэлээд өөрийгөө тас хорилоо. Ингээд нэг сар болов. Гэтэл нөгөө хуучин үерхэж байсан С гэдэг залуу маань лаг өнгөлөг зоримог болчихсон найзаар минь дамжуулаад намайг кинонд дуудав. Би эхлээд үгүй гэж байснаа очиж хамт кино үзлээ.Тэр надад эр хүн болчихсон харагдлаа гэхдээ л О-г бодсоор л байв. О хааяа надруу мэндэлж мэссэж биччихээд л байж л байлаа. Ингээд 2010 оны шинэ жил болж сэтгэл ч хөөрч найз залуутай болмоор санагдаж харанхуй шөнө ихэвчлэн pub бааранд дууддаг О той найзлах уу, итгэлтэй үнэн надад маш их хайртай С тай найзлах уу гэсэн сонголтыг хийх чухал үе надад ирэв. Найзууд, эгч бүгд С надад хамгийн сайн хань болно гэв. О бол миний сэтгэлийг хөдөлгөдөг би өөрөө дуртай, тийм залуу. Ингээд 7 хоног хоёулантай нь холбоо тогтоохгүй бодсоны эцэст С-тэйгээ нийлэхээр болов. С маань надаас салаад өөрийгөө нэлээд өөрчилжээ. Учир нь намайг түүнийг орхисон шалтгааныг мэдэж байсан учраас өөрийгөө дайчилжээ тоглоом энэ тэрээ ч орхиж нийгэмд гарч ирдэг болжээ. Ингээд би С тэй дахин үерхэж 3 сар орчим яваад дотно харилцаанд оров. О-д би найз залуутай болсон чи бид хоёр тохирохгүй бид өөр хүн чи намайг яг хайрлахгүй шөнө л дууддаг гэж хэлээд шийдвэрээ түүнд хэлээд ор тас мартахаар шийдэв . Ингээд завгүй С-тэйгээ ойрхон ойрхон уулзаар явж байтал нэгэн өдөр би жирэмсэн болов. Гэнэт болсон шүү, хмм, хамгаалж мэддэггүй. Ингээд С тэйгээ суухаар шийдэж гэдэс томрохоос өмнө аав ээжтэйгээ танилцуулж, бас очиж танилцаад л амьдрал өрнөж гарлаа.

Удахгүй хадамд 5н сартай жирэмсэн бэр болж очиж С ийн аав ээж хөгшин хүмүүс болохоор дуртай хүлээж авав. Бид хоёр өмнө нь үерхэж байсан гэдэг болохоор удаан хүлээсэн гэдэг юм. Хүүхэд маань төрлөө, охинтой боллоо Хүүхдээ хараад би яг л тэнгэрийн сахиус болов. Нөхөр болох С маань намайг сахиусан тэнгэр минь гэж дууддаг юм. Хадмынд нөхөртэйгээ хагас жил амьдрав. Хадам ээж их ямбагар ааштай хүн би бүх юмыг хийгээд хоол гэр гээд л нялх биеэ бодохгүйгээр л хийж өгдөг байлаа надад хэцүү санагдаж нөхрөө гэр бариад ч хамаагүй тусдаа гармаар байна гэж ятгасаар байгаад 7 сартай хүүхдээ аваар бид 3 тусдаа гарав. Нээрээ, бид хоёр эргэж нийлэхэд нөхөр маань сургуулиа төгсөөд дахин сурч оюутан байсан юм. Би дикритний мөнгөө хүүхдэдээ юм авахад бүр мөсөн зориулав нөхөр ч бас нэмэр оруулна л даа чадахаараа. Гэхдээ нэг удахгүй төгссөн. Хавар нь сургуулиа төгсөж бид гурав гэр аваад тусдаа гарлаа. Эхний 14 хоног надад жаргалтай байлаа Хадам ээжийг үглээ зан хажууд байхгүй гэхээд мэдээж шүү дээ.

За тэгээ зун болов С нөхөр маань ажилд ордоггүй өөрөө ер нь цагт баригдаж ажиллах дургүй гээд нэг санаачлахгүй байлаа. Миний цуглуулсан мөнгө дуусав. Ингээд би охинооо өөрийнхаа ээждээ харуулаад, 8 сартай охиноо орхиод ажилдаа орлоо. Амьдрал ч хэцүүхэн санагдаж эхлэв би ажиллаад цалингаа аваад гэртээ зарцуулаад л өөрт хувцас хунар ч үгүй хэцүүдээд бид 2 орой бүр маргалдаад л. Тэр ажил анкет бөглөсөн гээд орохгүй л байлаа. Намар болов . Өвөлдөө бэлдэх түлээ нүүрс гээд хэрэгцээ гарч ирээд л би аав ээжээсээ удахгүй нөхөр ажилд орно гэж хэлээд мөнгө зээлээд нөхөр хэдээн мөнгө олж ирээд өвлийн бэлтгэлээ хангаад авчлаа. Надад ажил дээр ирэхээр нөгөө О гялалзсан сайхан харагдаад нөгөө бодож бодож хийсэн сонголтондоо эргэлзэх үе гарч ирдэг болов. Тэр О надад ажилд орсон өдөр маань жоохон халчаад мэссэнжэрээр баахан гомдол хэлсэн хурдан найз залуутай болоод гялс хүүхэдтэй болоод намайг орхисон гээд л би ч үгүй гээд суусан түүнд би сонголтоо хийсэн гээд таг болгов. Одоо өвөл болж байна. Амьдрал маань цалингаас цалингийн хооронд нөгөө аав ээжээ баярлуулж баян болох хүн ч мэдэхгүй хүн бүр цариа зүс алдаж ядарч байгааг минь хэлнэ. Нөхөр 7 хоногийн өмнө нэг газар ажилд орсон туршилтаар явж байна. Ингээд би гэдэг ойрдоо юун нөгөө соёлтой, ганган, өөртөө цаг гаргадаг хүн. Яг л гэр хүүхэд гэсэн авгай болжээ. Гэтэл нөгөө О-г заримдаа их санах юм. Хэрэв би түүнийг сонгосон бол ингэж ядрах байсан боловуу гээд л өөдгүй тэнэг юм бодно. Яах вэ хүмүүсээ . Одоо ажлаа солих уу . Эсвэл амьдралдаа хэтэрхий эр хүний үүрэг гүйцэтгээд ядраад ингээд байгаам боловуу. Нөхрөөсөө нэг л өө хайчих гээд л гэхдээ ил ерөөсөө гаргадагүй л дэ. Ийм л юм тохиолдоод байна. Мэдээж би сонголтоо хийгээд гэр бүлээ босгосон хариуцлагатай хүн . Харин энэ өөдгүй зүрхийг яах вэ?

О хааяа ажил дээр харц тулгардаг л юм. Би дургүй гээд нүүр буруулаад өнгөрдөг. Магадгүй дурлал сохор, хайр нь амьрал юм боловуу. Нөхрөө харахаар итгэлтэй намайг хуурхааргүй гэр бүл харагдаад Харин О-г харахаар миний дотроос гэрэл гийгээд романтик зүйл гарч ирээд зүрх догдлох юм. Эсвэл одоо нөхрөө О шиг хардаг болгохын тулд яах вэ? Миний сонголт зөв байсан уу та нар юу гэж бодож байна? Би эсвэл өөдгүй хүүхэн үү? Дэндүү нуршиж бичсэн бол уучлаарай бүсгүйчүүдээ надад чин сэтгэлээсээ эрч хүч урам зориг хайрлаач. Чин сэтгэлээсээ шүү. Цаг гаргаж уншсанд баярлалаа.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 02, 2012 12:56:11 am )

    huuhdiinhee ectegtei uld oor yu ch bitgii bod gej l heliidee

antalya rent a car