Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр яригдсан гол асуудлуудын нэг нь төрийн албан хаагчдын цалингийн асуудал байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хууль зүйн салбарын ажилтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг зөв авч үзэхгүй бол энэ салбарт цалин шаардлагагүй хүмүүс ажилладаг юм байна гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд төрөх нь. Тийм болохоор энэ салбарын ажилтнуудын одоо авч байгаа цалин, ирэх оны төсөвт цалин хэр хэмжээгээр буурахаар тусгагдсаныг сонсмоор байна гэсэн юм.
Сангийн яамнаас өгсөн тайлбараар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих газруудад харуул хамгаалалтын ажил хийдэг 3000 гаруй хүн 480-550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн санг ирэх оны төсөвт гурван тэрбумаар бууруулсан учир цалин 10 хувиар буурахаар байгаа аж.
Харин Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбумаар буурсан бөгөөд 480-520 мянган төгрөгийн цалинтай, хилчин, харуулын даргын цалин мөн 10 хувь буурахаар байгаа юм байна.
Мөн Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10 хувиар буурахаар төсөлд тусгагджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, анхан шатны шүүгчийн цалин 62 хувь, давж заалдах шатны шүүгчийн цалин 63.4 хувь, хяналтын шатны шүүгчийн цалин 56.8 хувиар буурахаар байгаа ажээ.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор “Цалинг тодорхой хэмжээгээр бууруулах нь эдийн засаг хүндэрсэн үед бусад улс орнуудад авч хэрэгжүүлдэг л арга хэмжээ. Эдийн засаг сайжирсан тохиолдолд тухай бүр нь нэмээд явах бололцоотой. Ирэх оны төсвийг аль болох хэмнэлттэй байхаар тооцон боловсруулсан” хэмээн тайлбарласан юм.
Холбоотой мэдээ
-
1 (October 27, 2015 4:44:07 pm )
Гайхалтай тэнэг хэмнэлт байна. Баярлалаа.
-
Moogi (October 27, 2015 5:28:46 pm )
Bayar Bayartsogt Ebe naraas ulsaas idej uusan Mongo togrogiig garguulmaar yumaa Bid bvgdl medej bga ter 76 hulgaich nariig!!!
-
Fuck you 76 (October 27, 2015 5:34:48 pm )
Ter Gonchigdorj dorj Owgon eoron yaahaaraa tatwar tologch bidnii olson mongoor 3 bondgor hvvdee Ter bum togrogoor hurim hiidin yos bus bna! Torin jiriin neg ajiltan tsalingaa hasuulmaarguil bnshvv.
-
Anonymous (October 27, 2015 6:05:41 pm )
ajil hayalt hiie dee.
-
unshigch (October 27, 2015 9:05:48 pm )
tsagdaa, hil hamgaalah ajiltnuudiin tsaling yadaj hasaj boldoggui yumuu?ingeheerr l alban tushaaltnuudiin avilgal avah nohtsoliig burduulj bga yum da. tsalin ni hurehgui yum chini ogvol avna biz dee
-
mon (October 27, 2015 9:08:00 pm )
Estoi teneg shiidber bn A H uls teriin tavtsangaasaa buuh tsag n negent boljee
-
zochin (October 27, 2015 9:56:53 pm )
Delhiin ediin zasag hymraagui gantshan Mongol hymarch bn. Ene bol Ardchilsan namiin zasgiin gazriin archaagui bodlogoor iim hymrald ynalaa. Ard irgedee 2016 onii songuulud ene Ardchilsan namiig songohgui bhiig l urialj bn humuusee
7 Comments