Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) байгуулахаар талууд тохиролцсон. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хоёр талын хамтарсан ажлын хэсэг, шинжээчдийн баг байгуулж, 2012 оноос эхлэн холбогдох яам, агентлагийн 100 гаруй албан тушаалтан ажиллаж, гурван жилийн хугацаанд 7 үе шаттай хэлэлцээр хийсний үр дүнд уг гэрээ хэрэгжихэд бэлэн болсон билээ.
2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Монголын тал 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар ЭЗТХ-ийг хэлэлцэж, соёрхон баталсан билээ. Энэ талаар “Asia Russia”-д онцолсныг хүргэж байна.
“Монголоос Япон руу ноолуур, архи нийлүүлэхээр бэлтгэж байна” гэсэн нийтлэлд 2014 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Токиогоос анхны гадаад улсад хийх айлчлалаа эхлүүлж, энэ үеэр “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Японы ерөнхий сайд Шинзо Абе хэлэхдээ, “Энэ гэрээнд гарын үсэг зурж байгаа нь манай хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсныг харуулж байна. Бид ирээдүйд эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх сонирхолтой байна” гэжээ.
Энэхүү баримт бичгийг өнгөрсөн оны хоёрдугаар сард Япон, Монголын ерөнхий сайд нар үзэглэсэн бөгөөд хоёр орны хооронд бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний либералчлал, худалдааны тарифыг хөнгөвчлөх явдал юм. Эхний үр дүн нь энэ.
Өнгөрсөн сард “Говь” компани Японд өөрийн салбараа нээж, Токио хотын Аракав бүс нутагт өөрийн төлөөлөгчийн газраа нээсэн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Наранбаатар мэдэгдсэн. Түүний хэлснээр, Монголоос Япон руу 2 сая ширхэг хүртэл ноолууран хувцас илгээх боломжтой. Ингэж чадсан тохиолдолд Монгол Улс нь Японд ноолуурын хамгийн том нийлүүлэгч орон болно гэсэн үг.
2015 оны эхний есөн сарын байдлаар, Монгол Улс 500 мянган ам.долларын үнэ бүхий 13 мянган ширхэг ноолууран хувцас экспортолсон байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь одоогоор 10.1 хувийн татвар төлж байгаа ч цаашид энэ татвар үгүй болж болох юм. Гаалийн ерөнхий газрын мэдээгээр, 2015 оны эхний есөн сарын байдлаар Японд Монгол Улсаас экспортолсон зэсийн баяжмал 14.3 сая ам.долларт хүрчээ. Зэсийн баяжмал, ноолуураас гадна Монгол улсын мал, амьтны гэдэс, бусад дайвар бүтээгдэхүүн, архи экспортолсон байна.
Түүнчлэн “Монгол Шевро” болон “Монгол Базалт” компаниуд бүтээгдэхүүнээ Японы зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж байна. Өнгөрсөн жилийн зургадугаар сард “Дээд өнгө” компани Японы “Super region” компанитай 5 сая иений хувцас нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ
-
zochin (October 27, 2015 11:19:15 am )
zuv zuv arhi nooluur bol garga ter tusmaa arhiig
-
bulgan (October 28, 2015 7:45:18 pm )
zowoo zow zowoos zow
-
bulgan (October 28, 2015 7:49:44 pm )
malaa sain malla tariagaa sain tari gesen vg horson deer boon baylag doorhiig ni awch bolohgvi tegwel shimgvi nogoo urgana tegeed hiimiin bordoo heregleh bolno
3 Comments