1.8 тэрбум ам.долларын зөрчил Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн.
1 800 000 000 ам. доллар = 3 578 400 000 000 төгрөг..
.
ЭНЭ МӨНГӨН ДҮН НЬ = 2016 онд Монгол Улс зээлийнхээ хүүд өгөх мөнгөн дүнтэй тэнцэнэ.
.
ЭНЭ МӨНГӨӨР = 1100 сургууль, эсвэл 1600 цэцэрлэг, эсвэл 900 төрөх эмнэлэг барина.
.
ЭНЭ МӨНГӨ = бүтэн жилийн турш бидний зарцуулдаг бензин шатахууны үнээс илүү.
.
ЭНЭ МӨНГӨӨР = Дарханд шавыг нь тавиад мартчихсан Нефт боловсруулах үйлдвэрийн 60 хувийг хийж гүйцэтгэнэ.
.
ЭНЭ МӨНГӨӨР = хэдэн жил хэрэлдээд хөдөлгөж чадахгүй байгаа төмөр замын сүлжээг босгоно.
.
ХЭРХЭН ЛУЙВАРДАВ…
.
ОюуТолгой компани Хятадын газар нутаг дээр 55 сая доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Гэхдээ энэ шугамын зардлыг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт болгон тусгасан. Өөрөөр хэлбэл бид хятадад баригдсан тэрхүү цахилгаан дамжуулах шугамын үнийн 34 хувийг хүүтэй төлнө. Мөн Монголд шугам барьдаг үнээс 3 дахин өндөр үнэтэй тусгасан.
.
ОюуТолгой компани нь Бээжинд өөрийн төлөөлөгчийн газраа 30 сая доллараар байгуулсан. Энэ газрын зардлыг манай монгол оронд оруулж буй хөрөнгө оруулалт болгож бичсэн. Бид мөн үүний 34 хувийг хүүтэй төлнө.
.
Өмнийн говийн хөгжлийн зөвлөл гэдэг байгууллага байгуулаад Орон нутагт 61 сая долларын хандив тусламж гэж өгсөн. Үүнд манайхан ч их баярласан. Гэтэл тэр бол хандив тусламж биш хүүтэй зээл болж хувирсан. 61 сая доллараа өгсөн өдрөөсөө эхлээд хүү тооцоод санхүүдээ тусгасан ба 2022 онд бид энэ 61 сая долларыг 2 дахин нугалж 129 сая доллар болгон төлнө.
.
Нэг хийсэн ажлаа дахин давхардуулж бичсэнээр 300 сая долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад орсон болгож хий хоосон тусгасан ба бид энэ ороогүй хөрөнгө оруулалтын тодорхой хувийг мөн хүүтэй төлнө.
.
2009-2012 оны хооронд ОТ-д 7.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн дүн гаргасан. Гэвч энэ их хөрөнгийн зөвхөн 1 тэрбум нь л машин техник, тоног төхөөрөмж гэх мэт бодит зардалд зарцуулагдаж, үлдсэн 6 тэрбум нь үйл ажиллагааны зардалд буюу цалин хөлс, менежментийн зардалд зарцуулагджээ. Өөрөөр хэлбэл бодит зардлаасаа 6 дахин их зардлыг үйл ажиллагаандаа зарцуулсан байна.
Тухайлбал ОТ нэг менежер жилдээ 98 000 ам долларын цалин авч байгаа нь олон улсын жишгэс гурав дахин их аж.
.
Оюу толгойд хувийн хөрөнгө ооуулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэдгээрээ Хөрөнгө оруулагчид 66 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл гэрээ байгуулахаас өмнө хийгдсэн хайгуулын зардлаа хөрөнгө оруулалтын зардалд нэмж тооцсоноор бид хайгуулын зардлын 34 хувийг нь өндөр хүүтэйгээр төлөх болжээ.
.
Петровисийн нефтийн агуулахыг 3 тэрбум төгрөгөөр засаж хөрөнгө оруулсан ба энэхүү хувийн компанид хийсэн үйлчилгээнийхээ дүнг Монголын талын хөрөнгө оруулалтад оруулан тооцсоноор Монголын төр Хувийн компанийн өмнөөс хүүтэй төлбөр төлөхөөр болсон.
.
ОюуТолгой компани нь Монголд үйл ажиллагаа явуулдаггүй өөрийн толгой компани болон бусад охин компаниудад гарсан зардлуудыг монголын ОюуТолгой компанийн зардалд шингээгээд биччихсэн. Нийт 200 сая доллар.
.
Гадаадад буй Офшор дансуудаар дамжуулан 338 сая долларын үйлчилгээ хийсэн. Гэрээ ёсоор бол монголоос гадагш ямар нэгэн хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийсэн бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын хуулийн дагуу 20 хувийг нь Монгол Улс авах ёстой. Гэтэл энэхүү татварыг огт тооцолгүйгээр 338 сая долларыг шилжүүлсэн.
.
Гаднаас өндөр үнээр ямар нэгэн машин механизм, тоног төхөөрөмж авна хэмээн их хэмжээний доллар шилжүүлдэг. Гэтэл тэрхүү машин механизм, тоног төхөөрөмж нь орж ирээгүй атал энэхүү зардлыг монголд оруулж буй хөрөнгө оруулалтын зардалд оруулаад тооцчихдог, тэгээд зогсоогүй орж ирээгүй, бараа нь харагдаагүй зөвхөн цаасан дээр байгаа тоног төхөөрөмж, машин механизмынхаа элэгдлийн зардлыг гаргаж мөн манай хөрөнгө оруулалтад оруулж тооцдог.
.
Валютийн ханшийн өөрчлөлтөд зориулж 39 сая доллар зарцуулсан хэмээн тайландаа тусгасан. Энэ мөнгөний 11 саяыг нь огт хэрэглээгүй атлаа гаргасан зардал хэмээн мөн л манайд оруулсан хөрөнгө оруулалтын дүнд тусгасан.
.
ОюуТолгойн нэртэй олон компаниудын хооронд тоног төхөөрөмж худалдсан, худалдаж авсан / шахсан данс бүртгэлийн хөдөлгөөн дундаас 120 сая долларын зөрчил гарсан.
.
Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буруу тооцсоноос зээл болон хүүгийн үлдэгдэлийг буруу тооцож гаргасан.
.
ХАМГИЙН НОЦТОЙ НЬ
Монгол Улсын Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газраас сүүлийн 2 жилийн турш Оюутолгойн санхүүд шалгалт хийгээд 1.8 тэрбум долларын зөрчил илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт нэртэй ч монголд огт орж ирээгүй, хий хоосон тусгагдсан 1.8 тэрбум долларын хэтрэлт байжээ. Дээрх байгууллагуудын хийсэн шалгалтын дүнг Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцээд УИХ-аар оруулж хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтож, УИХ-д оруулах болтол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн Газар бонд гаргах гэж буй тул УИХ-аар оруулж хэлэлцүүлэх асуудлаа 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүсжээ.
Тэгээд Ч.Сайханбилэг энэ хугацаанд Дубайд сэмхэн очоод Санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй гэрээнд гарын үсэг зурсан байна. Үүгээр дээрх 1.8 тэрбумын зөрчлийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй монголын ард түмний өмч болох Оюутолгойн ордын лицензийг, ашиг орлогыг бүхэлд нь гадаадын 15 банкны барьцаанд тавьж, өмнө гэрээнд дурдсан дүн дээр, өөрөөр хэлбэл гэрээнд тусгагдаагүй 6 тэрбум долларыг нэмж зээлээр авах хэлэлцээг хийсэн. Энэхүү 6 тэрбум долларын 4.2 тэрбум нь Монголд орж ирэхгүй, Рио Тинтогийн толгой компанийн блансад тусгагдахаар хийгдсэн ба харин бид нийт 6 тэрбум долларын 34 хувийг мөн хүүтэй зээлээр төлж барагдуулна.
.
Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг өнгөрдөг хавар Оюу толгойн бүтээн байгуулалт зогссон хэмээн ярьж, “Томоохон төслүүдээ хөдөлгөх үү, үгүй юу?” хэмээн утсаар санал асуулга зохион байгуулсан. Өнөөдөр ч мөн ОТ-н үйл ажиллагаа зогссон мэт ярьсаар байгаа. Гэтэл Оюу Толгой хэвийн ажиллаж, жилдээ 2 тэрбум долларын алт зэсийг экспортолж байна. Гэвч энэ мөнгөний зөвхөн 5 хувь нь монголд үлдэж, 95 хувь нь гадагшаа гардаг.
.
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Л.Цог, Б.Тэрбишдагва нар ийм мэдээлэл өгөв. Тэдний өгүүлж буйгаар Монголын талын өрийг хэдэн тэрбумаар ул үндэслэлгүйгээр нэмсэн, их хэмжээний алдагдалд оруулж буй Дубайн гэрээг хүчингүй болгохоор шаардаж байна гэлээ.
.
ХЭРВЭЭ дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдийн хэлж буй мэдээллүүд худал хуурмаг, ул үндэслэлгүй юм бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч эргэлзээгүй, баримт баталгаатай хариулт няцаалт өгөх хэрэгтэй байна. Энэ мэт их хэмжээний мөнгөн дүнгийн тухай, ийм аймшигтай ил цагаан луйвар хийлээ хэмээн ул үндэслэлгүй олон нийтэд мэдээлэл түгээн, нийгмийн сэтгэлзүйг тогтворгүй байдалд татан оруулахаар санаархаж буй эдгээр гишүүдийг хатуу хариуцлагад татах хэрэгтэй байна.
.
ХЭРВЭЭ энэ нэр бүхий гишүүдийн ярьж буй бүхэн үнэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилгийг огцруулах ч багадна.
Бүхэл бүтэн ард түмнийг харанхуй мунхаг мэт элэг барьж, дорд үзэж луйвардан тонож байгаа “Хөрөнгө оруулагч” нэртэй луйварчидийг монголын ард түмний өмнө уучлал гуйхыг шаардах болно. Монголчууд бол луйвардуулчихаад, ард нь хоосон нүхэн дээрээ өөр хоорондоо байлдаад үлддэг Африкийн ард түмэн биш…
ИНГЭХЭД Улс төржихгүй байх боломж байна уу?
Б.Номинчимэд
Холбоотой мэдээ
-
зочин (October 26, 2015 11:01:16 am )
АН , Сайханбилэг баялгыг маань бэлэглэсэнээс өөрцгүй юм байна шүү дээ
-
АРИ (October 27, 2015 11:26:50 am )
Таван толгой,Оюу толгойн газар дээр 1977 онд Геолог геодиз, Томографкийн хайгуулыг Монгол улс өөрийн хүчин чадал ,хөрөнгө мөнгөөр бүрэн хийж чадсан юм.Тэр үед хайгуулын ажлыг удирдаж явуулж байсан гавъяат Геологч Барс болд хийгээд бусад ажилчин албан хаагч нар одоо ч амьд сэрүүн байгаа. тийм байтал ямар учираас бэлэн зэхээ ашигт малтмалыг хайж, олж хайгуул хийсэн гэж хэдэн саяаар нь доллар нэхэж улс орныг маань дарамтладаг байнаа. Хэн нэг этгээд энд алт эрдэнэ байгаа гэж төрийн нууцыг задлаж зааж өгсөнөөс зайлахгүй. Болих хэрэгтэй шүү дээ Төрд шургалсан нохойн гөлгөнүүд.Гөлгөн нохой гэдэснийхээ хэрийг мэдэхгүй идсээр байгаад тийрч үхдэг жамтай.
-
-
Zochin (October 26, 2015 12:11:56 pm )
ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАЖ ЯДАЖ ГЭРЭЭГЭЭ ДАХИН ХАРЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ УЛС ТӨРЧИДӨӨ.
-
ok (October 26, 2015 3:27:16 pm )
YAG UNENDEE ENE GEREEG BAYR, BATBOLD, BAYRTSOGT 3 HIISEN SHDEE. ANHNAASAA IIM BALAI GEREE HIIHCEEED ODOO YAHIIN BID. UCNUUN OLON ULSIIN GEREE KONTRACT ZURCHINU GEJ ER NI YU BOLDOGIIG MEDEJ BAINA UU. ODOO ER NI MEDEHGUI MEDLEGGUI BOL NAAD OLON ULSIIN GEREE CONTRACT HIIHEE BOL, NAADUUL CHIN UCNUUN ZUUN JIL HIIGEED GARSHAAD BUUR MERGEJLIIN BOLSTON BAIGAA SHDEE.
-
Банзрагч нь (November 03, 2015 8:51:32 pm )
Хахуулыг нь авчихсан болохоор тийм зоригтой хүн байхгүй байхаа.
-
-
Anonymous (October 26, 2015 12:20:01 pm )
Арай ч дээ ямар их зориг вэ? Сайханбилэгээ эх орноо ингэж худалдаж болдгийм уу? Манай МОНГОЛЧУУД үүнийг зүгээр өнгөрөөх үү? гадны урвагчдыг ингэж давраах юм уу? яах ёстой вэ МОНГОЛЧУУДАА … ?
-
зочин (October 26, 2015 1:02:35 pm )
Анх Оюутолгойг ашиглалтад оруулаад монголчуудын амьдралыг суга өөд татах юм ярьцгааж байсан гэтэл одоо тэр чигээрээ өрнөөс өөр юм ярихаа болилоо ингэж уул уурхайгаа ашигласнаас хэвээр нь хадгалсан бол дээр байх байсан, бас тэр бондуудыг хувааж идчихээд ард түмнээрээ төлүүлэх гэж улайрч, өчнөөн хүмүүсийг ажилгүй болгож цомхотгох гээд зүтгээд байгаа идэж ууснаараа өөрсдөө л төлөх хэрэгтэй ш дээ тэр өрөө
-
Anonymous (October 26, 2015 1:30:00 pm )
Сайханбилэг гэгч энэ нөхөрийг хаа тааралдсан газраа буудаж устгавал таарна
-
пуужээ (October 26, 2015 6:22:50 pm )
Естой естой
-
-
алаг-д (October 26, 2015 1:31:14 pm )
ахин өрөө нэмэгдүүлж байхаар эртхэн хөөгөөд явуул алдаатай гэрээ хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцож хохиролыг нөхөн төлүүлэх хэрэгтэй
-
oyun (October 26, 2015 1:56:50 pm )
AN dald oroosoi, bi hediigeer ardchilaliig demjsen ch gesen AN arai dendej bnaa, MAN ued bid arai ch iimerhuu baigaagui shuu dee, Avilkgachingaaraa tsollyylaad baigaa S.Bayar saidiin ued bugd hooltoigoo, ajiltaigaa baisan sh tee
-
oyun (October 26, 2015 2:06:33 pm )
Er ni AN arai denduu huviin toglolt hiih yum, ardchilal neren dor denduu zambaraagui uuj ideh yum, tiim ih yaduu yavsan uls yum baih daa
-
Anonymous (October 26, 2015 2:20:02 pm )
Гэрээгээ шинэчилж монголд эшигтай болго !!!!!! Сайханбилэг ч бай хэн ч бай буруутай этгээдийг шод дүүжил шоронд хатаа
-
harhun (October 26, 2015 2:30:01 pm )
hezee negen tsagt hiisen uiliinhee uriig ur huuhduudteigee hamt hurteh n huuli bilee.
-
Zol (October 26, 2015 2:55:25 pm )
Unen bol ekh ornoo zarsan hariutslagaa hurdan pgod hoogooch ter gereeg ni huchingui bolgoj erdenet shig zarchimaar ajiluulach luivarchidaas bol buh baylag duusch bn Saikhanbilgiig shorond ni hataagaad ugii ni heluuleh heregteishde
-
Uu zaza (October 26, 2015 2:58:30 pm )
Uu za za bur iim deeree tulsan uu
-
Зочин (October 26, 2015 3:06:14 pm )
Улс төрчид гэж ЛУЙВАРЧИД байдаг юм.ЕС нэртэй Баяр, Алтанхуй,Баярцогт, Сайханбилэг г.м толгойлуулсан ичих нүүргүй луйварчдын бүлэглэл. Гадныантай нийлж л байг. ОТ орд Монголын ард түмний өмч. Сайн ХО хийлгэж байгаад нэг өдөр бүгдий нь хурааж авч ард түмэндээ үнэн зөвөөр тараана. Тэгэхэд Канад,АНУ луйварчид чинь та нарыг гадаададаа аваачиж байгаад арьсыг чинь хуулахад монголчууд баярлахаас, гомдохгүй…
-
irgen (October 26, 2015 3:38:46 pm )
OT BAYLAG BIDNII UMCH , BID INGEED ZUGEER LUIVARDUULAAD SUUGAAD BAIH UU
-
дарга (October 26, 2015 4:38:26 pm )
газрын баялага бүх ард түмний өмч юм шүү. энэхүү цөөхөн хэдэн хүнийг баяжуулах гэж бид ардчилсан хувьсгал хийгээгүй билээ.Миний авдаг 800000 төгрөг 2жилийн өмнө амьдралд хүрдэг баисан одоо дөнгөн данган болгож баина.Би нэг компанид инженер ажилтай.Тэхэд захын лангуу , мухлага ажиллуулдаг хүмүүс авсан зүилээ хэд нугалан зараад биднээс илүү амьдарч баина.Улсын маань байдал нэгэл биш боллоо шүү.
-
Иргэн (October 26, 2015 4:55:12 pm )
Оюутолгойгоос гарч байгаа Монголийн баялгийг хил нэвтрүүлэхгүйгээр хааж гэрээг дахин Монголийн ард түмэнд ашигтайгаар хийж Олон улсын шүүхэд хандаж болдоггүй юм уу.Үүнийг хий хоосон,яриад,бичээд байлгүй бодит үйлдэл болгооч С.Ганбаатар,Уянга,Даваасүрэн,Болор нараа ТА нарт эрх мэдэл ,албан тушаал байгаа шүү дээ.Ард түмэн та нарын талд .Монгол Улс хөгжин бадартугай.
-
ana (October 26, 2015 5:06:20 pm )
arai dendej bna temtseld negdetsgeei Mongolchuuda
-
zeee (October 26, 2015 6:18:23 pm )
Одоо энэ ОТ-н асуудал арайл дэндэж бна бусуу. ОТ төсөл чинь РиоТинтогийн Зарлагийн уурхай болсон байгаа бусуу. Тэгээд бид бодит болон бодит бус зарлага нэмэгдээд улмаар түүнийх нь 34 % нь Монголын өр болж хуульчлагдах нөхцөл үүссэн бна. Баярцогтын тодорхойлсон соёлтой, боловсролтой гадныханы боловсруулсан гэх ЭЗ,санхүүгийн 22000 хувьсагчтай тэгшитгэлд үндэслэсэн Гэрээ, хэлцлийн эцсийн тооцоо ийм л ноцтой үр дагавар авчирч байгаа юмуу.МУ-нь урьд ядуу ч гэсэн ОТ- уухайгүй тайван тусгаар улс байсан бол одоо ОТ уурхайтай өрийн дарамтад орсон Улс төр нь тогтворгүй Улс орон болох юм биш биз гэсэн эмзэглэл төрөх боллоо.
Одоо харин тэр Луйварчдын зүгээс улс төрийн Поп гэж нэрлэгдэж, хочлогдоод байгаа манай зарим улс төрчид маань өнөө цагийн бодит байдалд тулгуурласан мэдээ, дүгнэлтийг Олон түмэндээ хийж өгч Гадна болон дотоодын луйварчдын гэмт ядлыг дариу таслан зогсоохгүй бол Улс орон, Ард түмэн хүнд байдалд шигдэн орох боллоо. -
oyun_chmg (October 26, 2015 6:38:21 pm )
уншсан чинь бүр дотор муухай оргиод даралт ихсээд балрах нь . ухаан муутай тэнэг дарга нар угаасаа л ухаан нь хүрэхгүй байсан юм бол юу гэж ийм тоглоом эхлүүлсэн юм бэ.тоглоом тоотой нь дээр гэж нэг үг байдаг даа. Одоо залруулий гэхээр бүүр ч ухаан нь хүрэнгүй чаддаг нь л бидний хармайг ухах гээд шөнө ч нойр нь хүрэхгүй үхэх гэж байгаа болов уу.Идсэн уусан хөрөнгөө буцааж өгчих зроигтой аавын хүү алга л байгаа биздээ. муусайн новшнууд
-
Зочин (October 26, 2015 6:46:36 pm )
Үүнииг уншиж байгаа монголоо гэх сэтгэлтэй хүмүүс бн уу..зүрх даралт чинь ноцтой болж бгаа биз..одоо энэ бүхнээс яаж улс орныг аварч зөв голдрилд нь оруулах вэ..хүчтэй хатуу гар л аварна өөр гарц байхгүй.хүссэн ч эс хүссэн ч үүнииг хиихээс өөр зам алга даа.Ёрөнхиилөгчиин хатуу засаглал
-
Балт (October 26, 2015 7:22:59 pm )
Нөгөө муу оростойгоо хамтраад хиисэн бол юу гэж ингэх вэ…анархист малнуудын гайнаас их болно шүү..энэ гэрээг захын чавганц хииж чадах байсан..Сангиин яамны орлогч сайд байсан Долгормаа гуайг оруулсан бол .эднээс дээр хиин үү гэхээс дордуулнаа ёстой гонж
-
Зочин (October 26, 2015 8:08:00 pm )
Сүртэй юм. одоо л мэдэж байгаа юм уу? Анхнаасаа эд нар энэ ордыг идэх гэж ингэж улс төржүүлээд байсан юм. үүнээс өөр юу идэх юм . дараагийн ээлжинд 5 толгой. Та нарын сонгосон ариун хүмүүс чинь ариун нам чинь та нарыг амьдаар чинь өрийн тамд унгаж өөрсдөө жаргаж байгаа нь энэ дээ. Эд нарыг дагаад хөөрөөд дэмжээд бай.Гор нь ёстой чанга гарандаа. Энэ бүхнийг хэн хийгээд байна аа Наран туулын хэдэн наймаачид хийгээд байх шиг байна. Эд нарыг алж өг.
-
Зочин (October 26, 2015 8:13:13 pm )
Хөөрхий манай улс төрчид ёстой үүнийг чинь мэдээгүй ёстой муухай луйвар болсон байншдээ. Ард түмэн минь энэ луйварчдыг мэдсэн чинь яамай даа.
-
Anonymous (October 26, 2015 8:37:27 pm )
tsus ursaj baij ene turiig erguulne gedgiig daan ch oilgohgui bn da
-
зочин (October 26, 2015 9:05:35 pm )
Энэ луйврийг манай улс мэдэхгүй байсан гэх нь худлаа манай төрийн өндөрлөгт ажиллаж байсан эрх мэдэлтэнгүүдийн хийж байгаа ажил өөрсдөө өөртөө ашигтай үйлдлүүдийг л хийж түүндээ барьцаалагдаж дуугүй явсаар ийм байдалд хүргэсэн энэ асуудалыг шалгах гэхээр эх адаг нь мэдэгдэхгүй бүгд хоорондоо ямар нэгэн холбоотой байдаг дээрээс дуугарах зоригтой хүн байдаггүй байх
-
egel ard (October 26, 2015 9:26:54 pm )
Уншаад бүүр галзуурах нь.үндэстэн дамнасан цөлмөн мөлжигч англи австралийн рио тинто компани.оросуудаас тусламж гуйж болдоггүй юмуу.монголд ашигтай бус өрөнд оруулж дуусгалаа.2037 он хүртэл монгол юу ч авахгүй өр төлөх сурагтай.гэрээг цуцлах ёстой.
-
mengu (October 27, 2015 12:26:56 am )
Баярцогтын опшор дансны авилгалын 1 сая доллар ч ил гарч ирж байна даа. Тэр гадаадад сурахаар явна гээд байгаа. Тэр чигтээ алга болох нөхөр байна. эртхэн бартж аваад байцаах хэрэгтэй. эх орноо худалдсан урвагч нарт өршөөл байхгүй.
-
sogoo (October 27, 2015 1:54:58 am )
oligarhuudiin ene davarsan uildel nugel nudee olno gej bolno Mongol ulsiig mini ingej basamjilj bolohgui 76 Jiliin dotor songuuliin daraa gadaad orond zorchihgyi huuli heregtei baina da
-
Anonymous (October 27, 2015 4:06:00 am )
Ene saixanbileg gej noxor xulgaich noxoi shig arabd ochij gariin vseg zurdag n vnen sejigtei
-
ZOCHIN (October 27, 2015 8:16:18 am )
BAYARTSOGT SAIHANBILEG 2 TAMD UNAJ SHATAJ UHEESEI
-
1111 (October 27, 2015 9:49:54 am )
Mongolchuud heterhii hultsengui bolj bna. ene ni ene ih ornii daramtand orsnoos l uudeltei. duugarah medel baihgui, duugarval oroo nehne. obdoh, uheh ch erh baihgui, bair, tsalin lizinziin or nehegdene. oligtoihon surguulid ch surah erh baihgui, tolbor diildehgui. tegeed l ene heden uls torch nertei luibarchdiin tsarsaig hussen huseegui l harj baina. daanch ter hed ni oorsdoo ene baidald orchihson ali neg tom medeltnii gar hol bolood yu ch hiihed belen bolchihson l baina shu dee
-
Amgaa (October 27, 2015 9:58:01 am )
Gereetei holbootoi uls turchdiig ahij songohgvi shvv tegeed shorond hiitsgeeh udur ireh l bolno doo. OT tusliig zogsooe zaluusaa
-
Anonymous (October 27, 2015 10:07:47 am )
Сэтгүүлч нэртэй хоосон толгойтнууд юу мэддэг юм вэ!!!!!!
-
ИРГЭН (October 27, 2015 11:01:04 am )
САЙХАНБЭЛЭГ БАЯРЦОГТ НАР БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАРЫН ЗАХИАЛАГ БИЕЛҮҮЛЭГЧ НАР ЮМ ШҮҮ ИЙМ Л ГОЛ ЗОРИЛГООР АЛТАНХУЯГЫН ЗАСАГЫН ГАЗАРЫГ УНГААСАН ЮМ
-
xxx (October 27, 2015 11:07:31 am )
mongold pytin csig ulc oron ard tymnee boddog udircnigcn garcn baicz ene oron oron scig oron bolno
-
-
зочин (October 27, 2015 3:18:29 pm )
улс эх орон минь хаашаа яваад байна даа , даан ч дээ, иймч байх гэж үнэхээр харамсамаар нь болж байгаа юм биш үү ? Энэ чинь бидний мөн бидний үр хүүхдийн хөрөнгө
-
XEXE (October 27, 2015 5:32:23 pm )
ХОХИНО МУУСАЙН ҮХЭР МОНГОЛЧУУДАА
ЧАДАЖ БАЙГАА ЮМЫГ ЯАХЫН ТА НАР
ОДОО ХАРИН ЯДУУ ХҮМҮҮСИЙГ УЛААНБААТАРЫН ГАДУУР ХЯЗГААР ЗААГААД АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ЗАМ МАМ БӨГЛӨРӨӨД ЯДАРГААТАЙ ЮМ -
mongol (October 27, 2015 6:09:13 pm )
bugdiin bulshind ni hiih yumsan
-
Ц.НЯМДОРЖ (October 27, 2015 7:58:36 pm )
Бушуу шоронд хийгээч, хүүрнүүдийг
-
Сэлэнгэ (October 27, 2015 10:57:38 pm )
Энэ ер нь эрүүл хүний үйлдэл үү? Нэн даруй огцруулж хариуцлага тооцож яагаад болдоггүй юм болоо?
-
РУСЛАН (October 28, 2015 8:30:03 am )
ЯАХЫН ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙШДЭЭ
ХӨӨРХИЙ БАЯРЦОГТ ЦААНАА ДАРАМТАНД ОРСОН Ч ЮМ БИЛҮҮ ХӨӨРХИЙ АМЬТАН -
Зочин (October 28, 2015 9:27:21 am )
Энэ луйвар бол том хэмжээнд төрийн хүрээнд явагдаж байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн ахмадын хороо нэртэй ТББ бас л улсын мөнгөөр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Жишээ нь төрөөс санхүүжилтэнд хэдэн арван сая төгрөг авсан гэдэг. Түүгээрээ нэг ч болов настны эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэх талаар юу ч хийгээгүй. Зөвхөн элдэв төрлийн шоу зохион байгуулж, удирдах зөвлөл нэртэй хэдэн хүн дуртай цагтаа гадаад дотоодгүй зугаалан, ахмадуудтайгаа нийлж архидан хөлчүүрч зугаа цэнгэлд зарж дуусгалаа. Зарим эмээ өвөө нар нийлэн архидан найрлаж таашаал авдаг бололтой. МАН – ын 2-р багийн байранд ахмадууд нийлж баяр тэмдэглэн архиддаж, дуулж наргиж байсныг дэргэдүүр нь өнгөрсөн сургуулийн сурагчид сонирхон сонсож эмээ өвөө нараасаа үлгэр дууриал авсан гэсэн. Ер нь дэлхий нийтээр архи тамхинаас татгалзаж байгаа энэ үед эмээ өвөө нарыг маань архидах боломжоор хангаж төрөөс мөнгө зарцуулах хэрэг байна уу. Иймэрхүү байдлаар төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгө урсаж, зугаа цэнгэлд зарцуулагдаж байхад төрийн албан хаагчдынхаа цалинг танах гээд байгаа засгийн газар анхаарах юм биш үү.
-
Хөөрхий дөө (October 28, 2015 9:28:46 am )
Танай эмээ өвөө нар ч алдгиййн байна даа
-
LOL (October 29, 2015 8:33:50 am )
ХОХИНО МУУСАЙН ҮХЭР МОНГОЛЧУУДАА
ЧАДАЖ БАЙГАА ЮМЫГ ЯАХЫН ТА НА�
ОДОО ХАРИН ЯДУУ ХҮМҮҮСИЙГ УЛААНБААТАРЫН ГАДУУР ХЯЗГААР ЗААГААД АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ЗАМ МАМ БӨГЛӨРӨӨД ЯДАРГААТАЙ ЮМ -
Anonymous (October 29, 2015 1:59:14 pm )
Тёр гэдэг жужигчид одоо цадаж ханаж хахаж ухэх болоогуй юм байх даа негее шударга еренхийлегч маань хаагуур нь яваад Байна
-
irgen (October 30, 2015 12:34:48 pm )
Ene saikhan bilegteng darían ogtsruulj shvvher ugch y al asuuhgvi bol bolohoo bailaa sereech mongol ahan dvvsee temtsehgvi bol bolohoo bailaa
-
zaluu (November 02, 2015 7:42:56 pm )
Sogtuubilgiig zailuul dald or vr udmaarna MGL oos zaluul
-
saihnaa (November 03, 2015 1:11:55 am )
OT ashiglach bgaa erh medeltenguudiig olon ylsiin shuuhed ogoh medlegtei mongol gun bna yy mongolchuudaa of abarya gadaadiunhnaas teneguudiin hiicen gereeg stystalah heregtei bna gazar shoroogoo mongolchuufaavabarya abarah hodolgoon zarlaj bna
un bna uu
-
Z (November 03, 2015 10:04:43 am )
бүгдийг нь алаад өг хоолойг нь хэрч толгойг нь тасдаад хая
-
зочин (November 03, 2015 2:07:44 pm )
баяршогт, зоригт, баяр, ёотгонбаяр улс төрийн ялтан, эх орноосоо урвагч.
-
Солонгот Балдан (November 06, 2015 11:46:44 am )
Ч. Сайханбэлэг алдарт Баярцогт нар бол МАХН нам буюу МАН-ын туршуулууд 2000-аад онд Ц.Нямдоржийн байгуулж өгсөн “Алтан гадас”-ынхан гэдгийг яагаад мартаад байна вэ?
-
гана (November 18, 2015 11:33:14 am )
Монголчууд бид Оюутолгойг мөн ч олон жил муулж, мэдэмхийрч донгослоодоо. Бараг хүн болгон мэдэмхийрнэ. Одоо болимоор юм. Биднийг ингэж солиорч байх хооронд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, жил ирэх тутам тоног төхөөрөмж, материалын үнэ өсч байна. Гэдсэндээ хөлөө хийлцэлгүй аль болох түргэн ашиглалтанд оруулж, үр шимийг хүртэх хэрэгтэй байна. Зарим нэг товарищ Эрдэнэт үйлдвэртэй харьцуулж их ярих юм. Эрдэнэт үйлдвэр 1974 онд байгуулагдаад дөнгөж 1990 оноос манай талд ашигаа бгч эхэлсэн шүүдээ. Тэгвэл Оюутолгой ч ялгаагүй оруулсан асар их хөрөнгө оруулалтаа нөхөж байж л манай талд 34 %-ийн ашиг өгч эхлэнэ.
-
Зочин (November 20, 2015 10:59:32 am )
Одоо бид нар юу ч яриад өөрчилж чадахгүй гагцхүү 2016 оны сонгуулиар л бүгдийг сольж байж л дараа нь энэ бүх цэвэрлэгээг хийвэл үр дүнд хүрнэ бүх нийтээрээ нэг санаа бодолтой байж чадвал амжилтанд хүрнэ гэхдээ дээр суугаа хүмүүс яагаад эх орон газар нутаг ард түмэнээ бодохгүй байна бэ үүнд юу нөлөөллөөд байна бэ ихэнх нь тэнэг улсууд гэж бодохгүй л байна засгийн эрхийг барихийн төлөө үхэн хатан тэмцэж өөр хоорондоо эв түнжин хагарч байгааг нь бид бүхэн харж л байна шүү дээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ Мөнх юм гэж байхгүй зуу наслахгүй байж мянган жилийн хөрөнгө хураагаад яах юм бэ Үр хүүхдүүдээ бид ирээдүйд хэрэгтэй мэргэжил боловсролтой, эх оронтой ,хэдэн үедээ хэрэглэх байгалийн баялагтай нь үлдээмээр байна шүү дээ үүний төлөө л үе,үеийн ахмадууд минь амь насаа хайрлахгүй тэмцэж ирсэн шүү дээ . Одоо харсаар байж, мэдсээр байж нүдээ дараад, чихээ бөглөөд ,амаа үдүүлчихсэн юм шиг явах юм бэ сонголтоо хийх цаг болжээ.
-
Anonymous (November 23, 2015 5:22:10 pm )
elbegdorjoo mongolchuud neg alham uragshaa alhlaa geed bsan orond orj hujaa ru neg alham dohson yumuu mongolig min orond oruulaad ene heden yumnuud 16 ond hariutslaga tootsoh bh da minii mongoliin zaya ingej iim yumnuudin gart oroh gej daan ch de
58 Comments