antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 Comments are off

Өнөөдрийн өрнө дорнын зурхай

нийтлэсэн Admin

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвиднаАргын тооллын аравдугаар сарын 26. Билгийн тооллын 14. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр СПОРТ ЭНЭ ӨДӨР Улаанбаатарт маргааш Өдөртөө 0 хэм, Шөнөдөө -7 хэм Багавтар үүлтэй ЦАГ АГААР Улаанбаатарт өнөөдөр Өдөртөө 0 хэм, Шөнөдөө -8 хэм Үүлшинэ Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Хонь – (3/21-4/19)
Амьдрах чадвар, эрч хүч өсөж та хөдөлгөөнтэй байхыг хүснэ. Яг юу хүсээд байгаагаа та өөрөө мэдэхгүй ч өөрчлөгдөх хүсэл таныг жолоодно. Cap шилжин хонины орд руу аялахад таны нарны дөрөвдүгээр зам нь таны анхаарлаа хандуулдаг гэр орон, гэр бүл байх ба үүнд өөрчлөлт хэрэгтэй байж болно. Байшингийн эргэн тойронд болон орон сууцанд хийх багахан ч гэсэн зохицуулалт таныг хангалттай хөдөлгөөнтэй байлгана. Сэтгэл хөдлөл, нөлөөнд автан шийдвэр бүү гарга, зорилттой, логик дараалалтай байж сая сайн үр дүнд хүрэх болно.
Үхэр – (4/20-5/20)
Аялалд гарах эсвэл албан томилолтоор явах тухай мэдээ таны сэтгэлийг хөөргөж, маш ихээр баярлуулна. Цагаа олсон шинэ санаа, санаачилга удирдлагад тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Үдээс хойш ажилдаа багагүй хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. Харин түнштэйгээ өөрийн сэтгэл хөдлөлийн үүднээс эсвэл хөнгөмсөг байдлаар хандахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Таны итгэмтгий байдал, өгөөмөр сайхан сэтгэлийг зарим нэг хүмүүс буруугаар ашиглаж урмыг тань хугалж магадгүй.
Ихэр – (5/21-6/21)
Энэ өдөр албан тушаал горилоход тохиромжтой боломж алдаж болохгүй. Маргаан, хэлэлцээнд өөрийн зөвийг хүчээр ойлгуулж, батлах гэсний хэрэггүй. Амьдралын чадвар, сексийн чадамж, сэтгэл татах чадвар өндөрт байна. Хамгийн тааламжтай өдрүүдийн нэг. Өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөө биеллээ олох магадлалтай. Эсрэг хүйстэнтэйгээ харилцах ажил хэргийн харилцаа нь өнөөдөр үр дүнтэй байх бөгөөд харилцан тааламж авна. Зугаа цэнгэлийн төлөөс өндөр байна. Санхүүгийн ажил хэрэгт гэнэтийн эргэлт гарна.
Мэлхий – (6/22-7/22)
Хамт ажиллагсад доод албаны хүмүүстэйгээ харьцаа муудаж магадгүй. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Эргэн тойрнынхондоо анхаарал тавь, дарамт шахалт бүү үзүүл. Таны энергитэй байдал бүтээлийн нөөцийг шударгаар удирдлага тань үнэлэх боловч дээрээс анхааруулга авах учир хэтэрхий урагшаа явсны хэрэггүй. Дипломат авъяасыг гаргаснаар та өөрийн нийгмийн байр сууриа дээшлүүлэн нэр хүндээ бататгах болно. Албан ажилдаа анхаарлаа хандуул.
Арслан – (7/23-8/22)
Сарын гуравдугаар арав хоногт санхүүгийн асуудлаа шийдэх гэрээнд гарын үсэг зурах, арилжаа наймаа хийхэд таагүй. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүст болгоомжтой ханд. Тэд найдваргүй түнш тул бусдын эсвэл таны болгоомжгүй байдал ноцтой хор хохирол учруулна. Хүмүүсийн хэлж байгааг сонссоноор та өөрийн тухай олон зүйлийг мэдэж авах болно. Хэн нэгний хэлсэн үг таныг удаан хугацаанд зовоож байсан асуудлаа шийдэхэд тусална.
Охин – (8/23-9/22)
Хувийн амьдралын хүндрэл ба танд муугаар нөлөөлөх боловсон хүчний халаа сэлгээнд бэлэн бай. Даргатайгаа муудалцаж болзошгүй. Таагүй мэдээ таныг тавгүйтүүлнэ. Бие болоод сэтгэл санаа муудна. Архаг ядаргаанаас болж бие тавгүйтэх бололтой. Спортоор хичээллэж, зөв хоолны дэглэм барьж эхлэхэд таатай байна. Хэдийгээр та эрх мэдэлтэй ч түүнийгээ хаана хэрхэн гаргахаа сайн бодох хэрэггэйг сануулж байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Од эрхэс Жинлүүрийхнийг албан тушаал дэвших явдалд нөлөөлнө. Саад тотгор бэлэн байна. Гэнэтийн үйл явдлуудад түргэн хариу өгөх чадвар, хурц ухаан, урьдчилан таамаглашгүй биеэ авч явах байдал, зорилгодоо xүpэx эрмэлзлэл зэргийг од эрхэс танд бэлэглэнэ. Хувийн амьдрал тань хоёр дахь төлөвлөгөө рүүгээ орно. Мэргэжлийн ажил тань ачаалал өндөртэй байна. Танаас хамаараад удирдлага болон түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй.
Хилэнц – (10/23-11/21)
Өөрийгөө хязгаарлаж хянах өдөр. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа  тэгшитгэж хэнтэй ямар байдлаар харьцахаа сайн  мэдэр. Өнөөдөр таны толгой газар хөдлөж байгаа мэт өвдөх боловч энэ нь танд хоргүй мэт санагдана. Учир нь энэ ордны хүмүүсийн тэвчээртэй, аливаад амархан шантардаггүй байдалтай холбоотой. Жижиг асуудлууд танд саад болж таны төлөвлөгөөнд саад учруулна. Үүнийг том асуудал үүсэхээс нь өмнө санаа тавь. Гэр бүлийн хосын харилцаа төгс сайхан. Харин ганц бие хилэнцүүд романтик болзоотой.
Нум – (11/22-12/21)
Худал хуурмагийн өдөр. Өнөөдөр таныг төөрөлдүүлж магадгүй. Романтик найз чинь хуурамч байна. Ажил хэргийн харилцаа холбоонд түншдээ бүү үнэмш. Худал хуурмагаас зайлсхийхийн тулд албан ёсны бичиг баримт шаард. Тамга, гарын үсэг, огноо зөв байгааг шалга. Эртнээс бодолдоо тээж, байсан зүйлээ бодит болго. Гэхдээ их хэмжээний мөнгө алдах эрсдэл гаргаж болзошгүй учир хийж байгаа ажил мөн үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Эс тэгвээс сэтгэлийн хямралд орно.
Матар – (12/22-1/19)
Та ханьтайгаа маш нарийн харилцан ойлголцоно. Гэвч энэ нь тэр өөрийгөө танаас дээгүүр тавих хүртэл үргэлжилнэ. Өөрийн талаарх түүний бодлыг төөрүүл. Мөн чанараа түүнд бүү таниул. Янз бүрийн хөгжөөнт газруудад очихдоо, казино эсвэл тоглоомын талбай явахдаа үүдээр тойрохыг хичээгээрэй. Таны дур булаам байдал нэмэгдэж бусдын анхаарлыг татна. Та хайр дурлалын хосоо сонгохдоо тун болгоомжтой байх хэрэгтэй.
Бумба – (1/20-2/18)
Өнөөдөр олон Хумхынхан ямар ч бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн байна. Тантай хамтран ажиллахаас татгалзсан эсвэл асуудлыг шийдэх өөр үзэл бодолтой байгаа хүмүүстэй бүү марга, бүү зөрчилд. Энэ өдөр бусад өдрүүдээс бага зүйл шийдвэрлэнэ. Хайнга, шүүмжлэл, зарим нэг хөнгөн зан таны харилцаа таны эргэн тойрны хүмүүсийн дунд нэр хүндийг тань унагаах болно. Хүрээлэн буй хүмүүсийн дунд зөрчилдөөн гарах болно. Сэтгэл санаагаа тайвшруулахад таатай байна.
Загас – (2/19-3/20)
Удирдагч загасуудын хувьд таатай өдөр. Ажлыг цагт нь онц гүйцэтгэж, ер бусын уран бүтээлч шийдвэр гаргаж чадна. Ажлаас залхууралгүй уран бүтээлч хандвал албан тушаал ахих болно. Таны байдал аливаа зүйлийг ёс журманд нь оруулахыг хичээх бөгөөд зарим нэг сэтгэл хөдлөлтэй харилцаа бий болгоно. Дурын нэг үйл ажиллагаанаас хурдан үр дүн гарна гэж бүү хүлээгээрэй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car