antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 26, 2015 1 comment

“ЧИНГИС”, “САМУРАЙ” БОНДЫН ЗАРЦУУЛАЛТЫГ НУУЦЛАХЫН УЧИР ЮУ ВЭ

нийтлэсэн Admin

2 bond0529Эрх баригчдаас “Чингис”, “Самурай” бондын тайлангийн зарцуулалтыг ил болгохийг олон нийт хийгээд зарим улстєрч, нам эвсэлvvд олонтаа шаардсан боловч єнєєг хvртэл таг хэвээрээ байна. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Л.Энх-Амгалан гишvvнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн дээрх бондын vйл ажиллгаанд шалгалт хийсэн мєртлєє нєхцєл байдал ямар байгааг одоог хvртэл олон нийтэд ил болгохгvй байгаа юм. Гэвч эх сурвалжийн ярьж буйгаар энэхvv бондод хийсэн шалгалт хэдийнэ бэлэн болсон ч эрх баригчдын шахалт дарамтад орж мэдээллийг гадагш гаргаж чадахгvй байгаа гэх.

2014 оны гуравдугаар сарын 19-ны єдєр Л.Энх-Амгалан гишvvн бондын зарцуулалтын талаар тайлагнахыг хvсч байсан

Тэгэхээр шалгадгаа, шалгаад ажлын хэсгийнхэн гарын vсгээ зурж нийтэд мэдээллэх л vлдчихээд байхад тэд юуны учир энэхvv бондын зарцуулалтыг хав дарж цаг хугацаа хожихоор vхэн хатан тэмцэлдэж байна вэ. Уг нь энэхvv ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан єнгєрсєн оны гуравдугаар сарын 19-ын єдєр Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаярт бондын зарцуулалттай холбоотой дєрвєн зvйл бvхий асуултыг УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар, Д.Хаянхярваа нарын хамт тавьж байсан удаатай. Тухайлбал,

1.Засгийн газрын арилжаалсан 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”, 30 тэрбум иений “Самурай” бондын хэд нь Монгол Улсын Хєгжлийн банкны дансанд бодитойгоор оров.

2. Хєгжлийн банк дахь “Чингис бонд” болон “Самурай” бондын хєрєнгє, тvvнчлэн тус банкны бусад ашиглагдаагvй хєрєнгийн vр ашгийг нэмэгдvvлэх vvднээс ямар нєхцєл, шалгуураар хэдий хэмжээний хєрєнгийг арилжааны банкуудад байршуулав.

3. Тєсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дvгээр зvйлийн 19.3 дахь хэсэгт заасан улсын єрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрvvлэхгvй байх шаардлага хангагдаж байгаа эсэх, дээрх бондуудыг авсны дараах байдлаар Монгол Улсын єрийн хэмжээ хэд болж, ДНБ-ий хэдэн хувьд хvрэв.

4. Тєсвийн тухай хуулийн 49 дvгээр зvйлийн 49.3-т “Єр vvсгэж бvрдvvлсэн эх vvсвэрийг зєвхєн тєсєвт тусган, баталсан хєтєлбєр, тєсєл, арга хэмжээг санхvvжvvлэхэд зарцуулна” гэж заасны дагуу бондын хєрєнгийн эх vvсвэрийг хэзээ, хэрхэн улсын тєсєвт тусган хуулийн зєрчлийг арилгах тухай тодорхой мэдээлэл ирvvлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг хvсч байна гэж байсан байна.

Дахин сануулахад , дээрх дєрвєн асуулгыг УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан єнгєрсєн онд Эдийн засгийн хєгжлийн яам руу явуулж байсан хэрнээ яагаад бондод хийсэн шалгалтынхаа дvнг бэлэн болчихоод байхад нь олон нийтэд танилцуулахгvй хав дарах болов оо. Багагvй хэл аманд єртєєд байсан эрхэм гишvvнтэн хувь эзэмшдэг “МSС” компаниа “Чингис”, “Самурай” бондоос ямар ч зээл аваагvй гэдгээ баталчихаад байгаа. Харамсалтай нь, яагаад гэх асуултын хариуг єнєєг хэр нь олж чадахгvй байгаад хамаг учир байна. Уг нь олон нийтийн хvсч буй ганц зvйл нь бондын мєнгєєр томчууд гараа угаасан уу аль эсвэл vр дvнтэй тєсєл хєтєлбєрт зарцуулсан уу гэдгийг л мэдэхийг хvсч буй билээ. Мэдээж олон нийт энэхvv бондын зарцуулалтын тайланг сонирхох нь аргагvй.
Учир олон мянган жирийн ард иргэнийн татварын мєнгєнєєс бондын хvv тєлєгдєх учраас тэд мэдэхийг хvссэн хэрэг.
Єєрєєр хэлбэл, Эдийн засгийн єршєєлийн хууль хэрэгжиж эхэлсэн бєгєєд эл хуулиар “Чингис”, “Самурай” бондоос хэдэн арван тэрбумаар нь хумсласан байж болзошгvй хэсэг бvлэг этгээдvvд ял завшиж єршєєгдєх гээд байгааг vгvйсгэхгvй.

Чингис бондын 1.5 тэрбум доллараас 520 тэрбум тєгрєг vлджээ

Ямартай ч “Чингис” бонд 1.5 сая ам долларын санхvvжилттэй. Энэ мєнгийг 11 тєсєлд зарцуулж, эдvгээ 520 тэрбум тєгрєг vлдээд байгаа талаарх мэдээлэл бидэнд байна. Єнєєдрийн байдлаар “Чингис” бондын мєнгєєр дараах тєслvvдийг санхvvжvvлжээ. “Гудамж” тєсєлд 200 сая ам.доллар, “Авто зам”-ын тєсєлд 570 тэрбум тєгрєг, “Шинэ тємєр зам” тєсєлд 200 сая ам.доллар, “Тавантолгойн цахилгаан станц” барихад 50 сая ам.доллар, “Ноолуурын салбарт технологийн шинэчлэл” хийхэд 68.8 сая ам.доллар, ”Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин тєлєвлєлт”-д 200 тэрбум тєгрєг, ”Байшин vйлдвэрлэх комбинат”-ыг сэргээхэд 14 сая ам.доллар, Сvv, сvvн бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам.доллар, Хvлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар, Ноосон бvтээгдэхvvний vйлдвэрлэлд 45 сая ам.доллар, Оёмол бvтээгдэхvvний vйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.долларын санхvvжилтыг олгосон байна.

Дээрх бондын мєнгєний зарцуулалтын талаар тодорхой хэмжээгээр мэдээлж байгаа ч уг тайланг нь хангалтгvй байна гэж албаны хvмvvс хэлж байгаа юм. Эцэст нь хэлэхэд эдгээр бондоос УИХ, Засгийн газрын гишvvдээс хэн нь ямар зориулалтаар хэчнээн тэрбум тєгрєгийг хэзээ, ямар тєсєл хэрэгжvvлэхээр авсныг л ил болгоод єгєхийг олон нийт хvсч, хvлээж байгаа нь лавтай.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Одонбаяр (October 26, 2015 10:36:18 am )

    ЧИНГИС БОНДНООС БАГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮРТСЭН АЖ АХУЙ НЭГЖИЙН МӨНГИЙГ ЖИШЭЭ НЬ ГЭХЭД КАПИТАЛ БАНК ӨГӨХГҮЙ ЛУЙВАРДААД БАЙГАА НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ БАНКУУД АРАЙ ДЭНДҮҮ МОНОПОЛ ЭРХТЭЙ БАЙНАА ХААНА ХАНДАХ ВЭ

antalya rent a car