Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаар монгол адууг олноор хашсан байхтай манай сурвалжлах баг таарлаа. Таван хошуу малаасаа сүлд хийморийн бэлгэдэл гэж онцгойлон шүтэж, муулахыг хүртэл урьтал болгодоггүй бид молор эрдэнээсээ нүүр буруулав уу гэлтэй. Тэр тусмаа удамт хурдан хүлгүүдтэй зүүн аймгийнхан адуугаа хил давуулахад “гардан” оролцож байгааг нүдээрээ харлаа.
БНХАУ-ын иргэд зүүн аймгуудаар явж малчдаас адуу худалдан авдаг болжээ. Тэднийг ямар зөвшөөрөлтэй, юунд зориулахаар авч байгааг мэдэхгүй атал “Хямралтай үед мөнгөтэй болж байвал хамаа алга. Хурдан удамтай нь ч яамай байна аа” гэх нэгэн захаас аваад таарав. Хятад иргэд Дорнод аймгийн төв, Матад, Халхгол сумдын малчдаас нэг адууг 600 мянган төгрөгөөр худалдаж аваад хүнд даацын ачааны автомашинаар зайгүй болтол нь чихээд хилээр гардаг болсон тухай нутгийнхан ярьж байна. Тэр бүү хэл монгол иргэд адууны наймаа хийдэг хятадуудад хашаа, газраа түрээслүүлж ашиг олдог болжээ. Тэдний нэг Дорнод аймгийн Матад сумын иргэн н.Буяндэлгэр “Хятадууд манайхаас 600 мянган төгрөгөөр авна гэж байсан. Гэтэл малчид ямар ч сайн адуу авчрахад ч анх хэлсэн үнээрээ авахгүй байна лээ, тэд. Яаж ийгээд л муулж 450, 500 мянгаар авч байсан. Харахад хайран санагдаж байсныг нуугаад яахав” гэж байна.
Монгол адууг хил давуулахыг зөвшөөрдөг эсэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодруулахад “Монгол Улсад энэ жил 250 мянга орчим адууг таваарын болон үржлийн зориулалтаар экспортлох тооцоотой байгаа. Манайд мах болгоод экспортлох үйлдвэрийн хүчин чадал хүрэлцээгүй. Амьдаар гаргахыг хууль эрх зүйн хувьд хориогүй” гэлээ. 2015 он гарснаас хойш Монгол Улсын хилээр 2200 гаруй адууг гаргасан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өглөө. Хилээр гаргах монгол адууны тоо эрс нэмэгдэж байгаа гэх мэдээллийг ч тэд нэмж хэлсэн.
Өнгөрсөн өвөл идэшний адуу гэхэд нэг сая төгрөг давж байсан даа. Хурдны адуу бол хэдэн саяар яригдана. Хурдан удамтай адууны төлөө юугаа ч хайрладаггүй, мориор дэлхийг эзэлсэн гэж аархдаггүйсэн билүү, бид. Гэтэл тал нутгийн монгол адуу эрлийз гөлөгнөөс доогуур үнэлэгдэж Хятад руу ачигдаж эхэлжээ.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Иргэн (October 25, 2015 12:47:52 pm )
Эмгэнэл Гашуудаж байна
-
зОЧИН (October 26, 2015 12:15:37 pm )
Энэ нэг тэнэг нөхөр Монголын малыг хөлөөр гаргах зөвшөөрөл өгч байгаа юм биш үү. Эргээд бид адуугаа худалдаж авах бол яах вэ. Зуд, турхан гэж далимдуулаад манай малыг хямд авах бодлого явж байгаа шүү. Анхаараарай Ганибалаа. Хэдхэн сар үлдсэн ч мОНГОЛЫН МАЛЫГ ХӨЛӨӨР НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.
-
-
kkkkk (October 25, 2015 3:59:19 pm )
Мах мал гаргана гэж солиорч байгаад туу гэх хоньгүй болчих вий. Тийм их мал бгаа юмуу. Худлаа тоолуулдаг гэж сонссын.
-
зочин (October 25, 2015 11:12:34 pm )
яанаа .. сайхан монгол морь минь хятад хүний хоол болох нь дээ мөнгөгүй байгаагийн аюул … монголчууд нь үнэтэй гаргаач
-
zochin (October 26, 2015 8:47:11 am )
DOHTOI aduugaa l hurdan gargaaraidaa.ymar ch uneer hamaagui
-
123 (October 26, 2015 4:08:53 pm )
ingej bolohguishd odoo ued ch huneee baije ene humuus cin bud chotgor boltson ymu yasi tamruugaa zailaasai
-
zochinMgl- (October 27, 2015 12:55:16 am )
Mongol uhernuud ingej hudlaa bichij halaglahaas uur uym hiij chadah bish.Iinhuu aduuchgui bolj bgaa ni ene bhdaa.Uls ni uls bish bolj bgaa hoino aduutai aduugui MGL-gej udahgui ugui boloh bizdee..
7 Comments