antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2015 5 comments

Гарцаар гараагүй иргэдийн нийгмийн үйлчилгээ авах эрхийг хасна

нийтлэсэн Admin

gartstsЗам тээврийн ослын 60-аад хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болж байгааг цагдаа нар хэлж байна. Уг нь шинэчилсэн хуулиар явган зорчигч дүрэм зөрчвөл оногдуулах мөнгөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Гэвч бодит байдал дээр иргэд гарцаар гарч төдийлөн хэвшээгүй байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн явган зорчигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгодог болоод байгаа. Замын цагдаа нар энэ хугацаанд олон иргэнийг торгосон. Гэтэл цагдаа байхгүйг далимдуулж, хаа таарсан газраараа зам гарчихаж байгаа иргэдийг гарцаар гаргаж хэвшүүлэх ажлыг шат дараалалтай хийнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эхний ээлжинд дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарч, хэн болохыг нь тогтооно. Гарын хээг нь ч авна. Улмаар гарцаар гарч хэвшээгүй явган зорчигч нийгмийн халамж, үйлчилгээ авах эрхээ хасуулдаг болох аж.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард 13 хүн зам тээврийн ослын улмаас нас барж байсан бол энэ жилийн есдүгээр сард есөн хүн амь насаа алджээ. Бид өөрсдийнхөө амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хайрлан хамгаалж, бусдыгаа хүндэтгэхийн тулд л Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж байгаа гэдгийг иргэд өөрсдөө ухамсарлах хэрэгтэй юм.

Эх сурвалж: MNB Монголын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Zochin (October 23, 2015 4:49:46 pm )

    Hyvi hun bur uuriin ami nasaa hamgaalah yostoi. Gartsaar garch syrah n hyvi uuriigoo hamgaalj bgaa hereg gedgiig yhamsarlah yostoi humuus.

  • bantan (October 23, 2015 7:13:37 pm )

    Гарцаар гарч хэвших естой.Энэ бол өөрийн амь насаа хамгаалаад зогсохгүй мөн ухамсар ба соел юм.

  • Anonymous (October 24, 2015 1:26:21 am )

    Buur tsanaasaa neg muu uchraas sain huuliar zohitsuulah estoi

  • arslan (October 24, 2015 11:12:14 am )

    “оюутан” нэртэй хөдөөний хөөсөн мантуунуудыг хотын соёлд сургахгүй бол Улаанбаатарын хамгийн олон оюутантай их дээд сургуулиудын орчмын зүлэг ногоо хаа сайгүй халцарч “үхрийн жим шиг” олон зурвасууд гарсаар байна. Хаваржин мөнгө зарж тариад, зунжин тордож усалж байж арай гэж ургуулсан ногоон байгууламжуудаа өвөлд нь огт хайхралгүй орхичихдог учраас манайхан өвөлдөө ногоон байгууламжин дээгүүрээ “эрх чөлөөтэй” туучсаар байгаад дараагийн хавар гэхэд юм ургах аргагүй халцгай хөрс болгочихдог нь гэм биш зан болжээ. Үүнийг хотын захиргаа эрхбиш анхаарч их дээд сургууль, байгууллага, хувийн хэвшлийнхэнд ялгаагүй өөрсдийнхөө орчинд байгаа ногоон байгууламжийг харж хамгаалах, зөрчил гаргагсдыг илрүүлж арга хэмжээ авах эрх үүрэгтэй болгоод тэр үүргээ биелүүлээгүй бол өөрсдийнх нь мөнгөөр дараа жилийнх нь тохижилтыг хийлгэдэг журам гаргаж хариуцлага тооцдог болохгүй бол байдал хэвээрээ л байх болно.

  • Anonymous (October 24, 2015 5:21:26 pm )

    garin heegeer hunee tanidag gej hudalaa hutsaj bna tsagdaagiinhan lav garin hee ni buten garsan hulgachiig ilruulj chaddaggui ym bna lee

antalya rent a car