Oct 23, 2015
Анх “Гала” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо ээж болоод уран бүтээлээсээ хөндийрч нам гүмхэн байгаа. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр дахин хөөрхөн охины ээж болсон билээ. Түүнийг анхны охиноо төрүүлэх үед тээгч эхээр төрүүлсэн хэмээн амтай болгон ярьж байсан. Тэгвэл тэдний яриа худлаа болохыг жирэмсэн үеийн зургаараа баталсан. Тэр ч бүү хэл хоёр хөөрхөн охинтой болсон ч гоо сайхнаараа байгаа дуучин маань том охиноо хөхүүлж байгаа зургаа ч цахим хуудаснаа нийтэлсэн юм. Мөн тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлэн “Алдарт эхийн одон” авахыг хүсдэг бөгөөд дараагийн төрөлтөө гурван жилийн дараа байхаар төлөвлөсөн гэнэ шүү. Өдгөө “Wellness Center” төвөө нээн ажиллуулахаар бэлтгэл ажилдаа ороод тун завгүй яваа сурагтай.
Эх сурвалж: Шуурхай.мн
3 Comments