antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2015 2 comments

ТАВАНТОЛГОЙН ЗVVН ЧИГЛЭЛИЙН ТЄМЄР ЗАМД ЯПОНТОЙ ХАМТАРНА

нийтлэсэн Admin

ebi1023Японы Ерєнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Улаанбаатарт хvрэлцэн ирж, хоёр дахь удаагаа албан ёсны айлчлал хийв. Тvvнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пvрэвсvрэн тэргvvтэй албаны хvмvvс тосч авсан. Япон Улсын Ерєнхий сайд Шинзо Абе Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад богино хугацааны ажлын айлчлал хийгээд єчигдєр оройдоо эх орон руугаа буцсан.
Ерєнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид бараалхаж, “Их тэнгэр” цогцолборт Ерєнхийлєгчийн єргєєнд зочилсон. Харин энэ vеэр тэргvvн хатагтай Х.Болормаа Японы Ерєнхий сайдын гэргий Акиэ Абэ-г тусгайлан хvлээн авч уулзсан юм.


Япон Улсын Ерєнхий сайд Шинзо Абегийн богино хугацааны айлчлалын оргил хэсэгт Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерєнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний vеэр талууд хоёр орны стратегийн тvншлэлийн харилцаа улстєр, нийгэм, эдийн засаг зэрэг бvхий л салбарт єргєжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн тvншлэлийн хэлэлцээрийн хvрээнд технологи шилжvvлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжvvлж хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх, харилцан ашигтай, бие биеэ нєхсєн худалдаа, эдийн засгийн харилцааг хєгжvvлэх асуудлаар санал солилцсон. Мєн хоёр тал бvс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотолсон нь айлчлалын гол vйл явлын нэг болов. Монгол Улсын Ерєнхий сайд “Энэхvv албан ёсны хэлэлцээний vр дvнд Таван толгойн зvvн чиглэлийн тємєр замын тєсєл болон холбогдох дэд бvтцийн бусад тєслvvдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын vсэг зурлаа. Хэлэлцээний vеэр Япон Улсын зvгээс тєсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд vйлдвэрлэл хєгжvvлэх, байгаль орчныг хамгаалах хоёр vе шаттай тєслийг хэрэгжvvлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид vргэлжлvvлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хєнгєлєлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжvvлэхээр зарчмын тохирол­цоонд хvрлээ. Мєн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хvрээнд хийгдэх барилга болон бусад дэд бvтцийн бvтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хvч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэллээ.
“Тєв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би Япон Улсын Ерєнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна гэж Ерєнхий сайд Шинзо Абэ хэллээ. Япон, Монгол хоёр улс нь бvс нутгийн стратегийн чухал тvнш орнууд юм. Миний ємнєх айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн тvншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих тєсєл зэрэг дээд тvвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа. Энэ нь хоёр орны харилцаа бодит vйл ажиллагаагаар улам гvнзгийрч байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тvvнчлэн улс тєр, аюулгvй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, єєрийгєє тэтгэсэн хєгжлийг бий болгохын тєлєє Япон Улс vргэлж хамтран ажиллахад бэлэн байна” гэж Японы Ерєнхий сайд хэллээ.

Дараа нь Ерєнхий сайд Ш.Абэ УИХ-ын чуулганы танхимд зочлов УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерєнхийлєгчийн урилгаар манай улсад айлчилж байгаа Япон улсын Ерєнхий сайд Ш.Абэ чуулганы танхимд хvрэлцэн ирлээ. Танд УИХ-ын нэрийн ємнєєс болон хувиасаа ажлын амжилт сайн сайхныг хvсэн ерєєе” гэв.
Ерєнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийсэн богино хугацааны айлчлалын хvрээнд Монгол Улсын Гадаад хэргийн Л.Пvрэвсvрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизv нар Тавантолгойн Зvvн чиглэлийн тємєр замын тєсєлд хамтран ажиллах, иж бvрнээр бvтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын vсэг зурсан нь энэ удаагийн айлчлалаас Монголын талд vлдсэн хамгийн том сюрприз байсан юм. Ийнхvv Японы Ерєнхий сайд Ш.Абегийн Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн урилгаар хийсэн богино хугацааны айлчлал єндєрлєсєн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 23, 2015 11:26:07 am )

    Ichdeggvi yumnuud Dahiaadl zeel awsan bnlee.

  • bantan (October 23, 2015 7:30:26 pm )

    Японтой хамтарсан нь зөвөө.

antalya rent a car