antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 22, 2015 6 comments

“Богда холдинг” компанийн хууль бус үйлдлийг оршин суугчид нь илчиллээ

нийтлэсэн Admin

bogda“Богда-Асар холдинг” компанийн “Богд-Ар” хорооллын оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. 2000 оноос баригдаж эхэлсэн тус орон сууцны хороололд анх  1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтэс, сургалтын төв, автомашины зогсоол гэсэн цогц хороолол барих төлөвлөгөөг захиалагчдад танилцуулж байжээ. Гэвч 15 жил өнгөрөхөд хороололд дээрх бүтээн байгуулалтаас өөр ажил хийгдээгүй төдийгүй, сургууль цэцэрлэг барина гэсэн газар дээр 12 давхар хоёр орон сууц барихаар болсныг оршин суугчид ярилаа. Энэ тухай тус хорооллын “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Нямдаржаа  “Оршин суугчдын тав тухтай амьдрах эрхийг хангаж сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихыг шаардаж байна. Энэ талаар сүүлийн дөрвөн жил шаардаж, холбогдох албадад гомдол гаргалаа. Гэтэл одоо сургууль, цэцэрлэгийн газар дээр барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өгчихөж. “Богда холдинг” компанийн зөрчил ингээд зогсохгүй, Монгол Улсын хууль журмыг зөрчсөн, иргэдийнх нь эрх ашгийг олон жил уландаа гишгэсээр ирлээ” гэв.

2000 оноос барьж эхэлсэн хорооллыг гүйцэтгэгч компаниуд хятадынх юм байна. Тэд барилгаа барьчихаад сураггүй болчихдог гэнэ. Гэтэл барилгынх нь талбай олон метр.кв-аар дутаж хариуцах эзэнгүй болчихдог ажээ. Түүнээс гадна хорооллын дунд байрладаг хятад ресторанууд хоолны үлдэгдэл, бохирыг орон сууцны шугам, хоолой руу асгадгаас хонгилын давхар руу урсч, иргэд гараашд машинаа тавихад хүндрэлтэй болдог ажээ. Энэ талаар НМХГ-т удаа дараа гомдол гаргасан ч зөрчил тогтоогдохгүй байна гэсэн хариу өгдөг гэж байна. Оршин суугчид тус газрын талаар гомдлоо Шадар сайдад гаргахаар болсноо дуулгалаа.

“Богда холдинг” компанийн орон сууцны контороос сүүлийн үед оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр хураамж авах болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас дулааны үйлчилгээний төлбөр гэж 5500 төгрөг авдаг болжээ. Төд удалгүй УДТАЗРДА гэх товчилсон нэртэй учир нь үл ойлгогдох үйлчилгээний төлбөрт 6000 төгрөг авч эхэлсэн байна. Энэ мэтээр “Богд-Ар” хорооллын 1000 гаруй оршин суугчдад тулгамдаж байгаа асуудал олон байгааг хурал зохион байгуулагчид хэлсэн юм.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Б.АНИР (October 22, 2015 5:22:30 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • зочизон (October 22, 2015 8:54:42 pm )

    болно сайн гэж хүлээж аваад одоо хэнээс юу шаардаад бгаа юм өөрсдөө зас.бидний татварын мөнгөнөөс юу нэхээд бна. хохьчино

    • 1 (October 24, 2015 4:30:40 pm )

      7-р байрны хажууд байгаа идэнбаярын газрыг хурааж аваад нэг цэцэрлэг барьчихаж чадахгүй төр засаг,өчнөөн УИХ-ын гишүүд байна.Оршин суугчид нь 4 ханан дотроо хувиа борлуулж довоо шахлуулаад л

  • зочин (October 23, 2015 11:06:42 pm )

    энэ муу байр яах вэ эх оронтой үлдэх үү гэж юм байгаа тэнэг новшнууд богдоо ар жинхэнэ сайхан бай р гээдэл хуцаж гозойгоо биздээ би хзтэл айлийн байр ачихаад арай чахай мултарч ондоо байр авсан

  • 1 (October 24, 2015 4:15:23 pm )

    Идэнбаяр гэж хятад монголын иргэн болчихсон байж бгаа шүү дээ,мээм болормаа,энхболд зэрэг луйварчидтай хулгайлсан эзгүй газруудад явуулын тэнэмэл компаинудаар чанаргүй барилга бариулж маш их баяжсан.1 давхарын үйлчилгээний төвүүдий г нь хятадууд өөрсдөө авсан түхээслүүлээд байж бн

  • Anonymous (October 25, 2015 11:17:49 pm )

    2 чая долон ха хуул нэг тэнэгтэд ул торчит огонь тэр не учат новой шиг омоор хамгаалж ажилд не или мэтр зуг Эжь благодарю юмор

antalya rent a car