antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 21, 2015 12 comments

Би ийм даргатай “Шударга ёс” эвслийн бvлгийн ажилд оролцохгvй

нийтлэсэн Admin

BaasanhuuУИХ-ын Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvv сvvлийн vед нам гvмхэн байх болов. Мэдээж УИХ-ын Єргєдлийн байнгын хороонд хаягласан иргэдийн єргєдєл, гомдол, санал хvсэлт таг зогсчихоогvй нь лавтай. Харин О.Баасанхvv дарга яагаад мэдээллээ хийхгvй, Єргєдлийн байнгын хороо ажиллаж байгаа эсэх нь мэдэгдэхгvй байгаа талаар сонирхон тvvнтэй уулзаж ярилцлаа. Харин тэрээр хуучнаараа л инээж хєхрєн, 2016 оны тєсвийн тєслийн баримт бичигтэй анхааралтай танилцаж суухад нь єрєєнд нь орлоо. Тэрээр “ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тэмцэл нам зогсчихсон юм байхгvй, баримт материал цуглуулж байна, нэлээн ноцтой юмнууд ч бий” гэсээр намайг угтсан юм.

-Єнєєдєр МАХН шинээр 1000 гишvvн элсvvлж нэг ёсны нэлээн томоохон баяр ёслол болж байгаа нь тодорхой. Та шинэ гишvvн элсvvлэх ёслолд оролцоогvй юмуу?

-Гадуур єєр ажилтай явж байгаад дєнгєж сая орж ирлээ. Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ гээд манай дарга нар байгаа байх аа. Намын удирдлагууд очсон байхад би тэнд заавал байгаад байх шаардлагагvй л дээ.

-Сvvлийн vед таны хувьд “Шударга ёс” эвслийн бvлгийн ажилд тэр бvр оролцохгvй байх шиг байна. Ямар нэгэн санал зєрєлдєєн байгаа юмуу?

-Би “Шударга ёс” эвслийн бvлгийн ажилд оролцохгvй гэдгээ мэдэгдчихсэн шvv дээ. Дотоод ажилд нь оролцохгvй байх гурван шалтгаан байгаа юм. Гэхдээ одоогоор “Шударга ёс” эвслийн бvлгээс гарчихсан юм байхгvй. Яагаад гарахгvй байна гэвэл МАХН УИХ-д долоон гишvvнтэй. УИХ-д долоон гишvvнтэй нам гэдэг бол дангаараа бvлэг байгуулчих шахуу томоохон улстєрийн хvч шvv дээ. Гэтэл харамсалтай нь єнєєдєр МАХН УИХ дахь эвслийн бvлгийн даргын асуудлаа шийдэж чадахгvй яваад байгаа. Хоёрдугаарт Ерєнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд шєнє дєлєєр дур мэдэн Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтын гэрээнд гарын vсэг зурсан бэлээхэн маш ноцтой асуудал байсаар байхад “Шударга ёс” эвсэл хангалттай тэмцэж, байр сууриа хамгаалж чадахгvй байна. Бvлгийн гишvvд нь байр сууриа тодорхой илэрхийлж чадлынхаа хэрээр тэмцээд байхад бvлгийн даргаасаа эхлээд маш мєлгєр, бєєрийнхийлсєн байдлаар єнєєдрийг хvртэл аргацааж ирсэнтэй хойшид эвлэрэх боломжгvй. Дээрээс нь Монгол улсын ирээдvй, ард тvмний хувь заяатай холбоотой томоохон асуудал ярихаар “Шударга ёс” эвсэл даргаасаа эхлээд vнэхээр хєєрхийлєлтэй, арчаагvй, зориг зvрхгvй байдлаар хандсаар байгаа нь миний тэвчээрийг барсан. Ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлууд дээр ямар нэгэн шийдэл олох гарц хайх, єєрсдєє зоригтой хувилбар боловсруулан танилцуулж олонхиор дэмжvvлэх чадваргvй байгаа нь бvлгийн ажилд оролцохгvй байх шийдвэр гаргахад голлон нєлєєлсєн. Монгол Улсын сайд М.Энхсайхан гэдэг хvн “Шударга ёс” эвсэлд МVАН-ын байр суурийг тулган хvлээлгэх маягтай ажиллаад удаж байна. Тvvний vгнээс гардаггvй, баруун гар нь болох Н.Батцэрэг гэдэг хvн УИХ дахь МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвслийг маш мєлгєр, бєєрєнхийлсєн байдлаар удирдаад удаж байна. Миний тавьж байгаа шаардлага бол нэгдvгээрт Н.Батцэрэг гэдэг хvнийг бvлгийн даргаас солих ёстой. Хоёрдугаарт 2016 оны сонгууль ойртож байгаа энэ цаг vед сонгуулийн бэлтгэл ажлыг шат дараатай, дэс дугаартай зоригтой, чадварлагаар хийх ёстой.

-Жишээлбэл 2016 оны сонгууль угтаж ямар ажлуудыг зоригтой, чадварлаг хийх ёстой вэ?

-Ирэх хавраас Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал улам л хvндэрнэ. Ирэх оноос их єрийн зарим хэсгийг тєлж эхэлнэ. Энэ нь 3.4 их наядын тухай ярьж байгаа хэрэг шvv дээ. Єр тєлєх хэмжээ нэмэгдсээр 2017 онд зургаан их наядаар хэмжигдэх хэмжээнд хvрнэ. Гэтэл Оюутолгойн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой, Тавантолгойг 100 хувь ард тvмний мэдэлд шилжvvлэх ёстой гэсэн МАХН-ын чиг шугамыг “Шударга ёс” эвсэл огт дурсахгvй, Н.Батцэрэг гэдэг мєлгєр хvнээс болоод эдгээр асуудлууд vндсэндээ мартагдаж эхлээд байна. Мєн хэлмэгдvvлэлтйин асуудлыг системтэйгээр 100 зогсооё гэж ярьсан ч энэ бvх яриа зvгээр л цаасан дээр vлдэж байгаа нь удирдлагын чадвар, сэтгэл зоригтой л холбоотой. Имй мєлгєр, бєєрєнхий бvлгийн дотор ажилласан ч биш байсан ч биш болж явах нь ямар ч утгагvй болчихоод байгаа юм. Гэхдээ дахиад тодруулахад би “Шударга ёс” эвслийн бvлгээс гараагvй шvv. Яагаад бvлгээс гарахгvй байна вэ гэвэл 190 мянган гишvvд, дэмжигчидтэй МАХН гэдэг том айлын нэрийг УИХ-д тєлєєлж суугаа долоон гишvvнийх нь нэгний хувьд надад намын ємнє хvлээх vvрэг, хариуцлага байх ёстой юм. МАХН єнєєдєр хvчтэй байна уу, сулхан байна уу ямар ч байсан УИХ-д бvлэгтэй байлгах ёс суртахууны vvрэг хариуцлага бидэнд байгаа. Харин бvлгийн ажилд оролцохгvй байгаа єнєєдрийн миний тэмцэл бол УИХ дахь “Шударга ёс” эвслийн бvлэгт ташуур єгч байгаа л vйлдэл юм. Яг vнэнийг хэлэхэд єнєєдєр “Шударга ёс” эвслийн бvлгийн байр суурь, тvvнийгээ илэрхийлж байгаа байдал нь vнэхээр ичмээр, нvvр улаймаар юм байгаа. Та бvхэн ч анзаарч л байгаа байх.

-Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах vед АН-ын бvлгийн дарга “Шударга ёс” эвслийн бvлэг дээр орж ирээд зааж, зааварласан гэдэг байх аа? 

-Тэгсэн. Vнэхээр ичмээр, хvлээн зєвшєєрмєєргvй юм болоод єнгєрсєн. Б.Гарамгайбаатар сэгсэлзэж орж ирээд “За та нар хэнийгээ сайд болгох гэж байна. Бид та нарт чиглэл єгье” энэ тэр гээд холион бантан хутгасан. Хамгийн хачирхалтай нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Б.Гарамгайбаатарын тэрхvv байж боломгvй тулган шаардалт маягийн юмыг хvлээн зєвшєєрснийг би одоо хvртэл гайхдаг. Ингэж яагаад ч болохгvй шvv дээ. Гэхдээ ингэж ярихаар “Баасанхvv сайд болоогvйдээ ингэж байна” энэ тэр гээд явчихдаг байхгvй юу. Гэтэл надад сайд болох ямар ч сонирхол, амбиц байгаагvй. Хvн зарчим ярихаар нєгєє талд нь амбиц яриад явчихдаг.

-Уг нь сайд болох дургvй хvн байдаггvй л гэх юм билээ? 

-Би Ч.Сайханбилэгийг огцруулъя гэсэн Г.Уянгаагийн тэмцлийг эхнээс нь дэмжээд гарын vсгээ зурчихсан хvн. Тэр ч байтугай єєрєє ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулъя гэж зургаан сайдын асуудлаас ємнє баахан юм болчихоод тэр кабинетэд нь орж ажиллъя гээд явж байх тэнэг байх уу. Би МАХН-ын 190 гаруй мянган гишvvд дэмжигчдийн саналыг нэгэнт л гаргаж ирсэн бол, энэ нам 90 жилийн тvvхтэй нам мєн л бол байр суурь маш тодорхой байх ёстой. Тvvнээс биш сvvдэрт нуугдсан, амиа аргацаасан, єдєр хоног єнгєрvvлсэн хєєрхийлєлтэй улстєр хийгээд байх нь ямар ч хэрэггvй, шаардлагагvй. Нэгэнт Засгийн газар байгуулж л байгаа юм бол байгуулсан шиг байгуулах хэрэгтэй. Бид ч сvvдрийн Засгийн газар байгуулаад байх ямар ч шаардлагагvй. Харин Засгийн газарт бvлгээс сайд тодорсон бол бvх талаар дэмжиж, туслаад явах ёстой.

-Тэгвэл “Шударга ёс” эвслийн бvлэгт тантай санал нэгтэй, гар нийлэн ажилладаг гишvvн байна уу? 

-Байлгvй яах вэ дээ. Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Л.Цог гээд бvгдтэй нь л гар, сэтгэл нийлээд ажилладаг. Тэгж ярьвал Н.Батцэрэг дарга бид хоёр ч хувь хvнийхээ хувьд энгийн сайхан харилцаатай. Улстєрчийн хувьд ч байдаг л нэг хэвийн товариш. Ер нь аль эсвэл Н.Батцэрэг дарга МАХН-ын гишvvн болох хэрэгтэй. Гэхдээ би энд гагцхvv бvлгийн ажлын талаар зарчим ярьж байна шvv. Ингэж аймхай хулчгар, гуйвж дайвсан байдлаар ажилласан болоод байх юм бол 2016 оны сонгуульд МАХН, МVАН-ыг зvгээр л шороотой нь хутгаад хаячихна гэсэн vг. Би ийм л байр суурьтай байгаа болохоор “Шударга ёс” эвслийн бvлгийн ажилд оролцохгvй байгаа.

-Тэгвэл таныхаар “Шударга ёс” эвслийн бvлгийг хэн даргалвал илvv зоригтой, чадвартай ажиллаж чадах вэ?

-“Шударга ёс” эвслийн бvлгийн даргыг МАХН-ын гишvvдээс тавих ёстой. Жишээлбэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд туршлагатай, бас ч гэж зангаргатай улстєрчид байна шvv дээ. Д.Тэрбишдагва даргын тухайд МАХН-ын дэд дарга учир 2016 оны сонгуулийн ємнє намын зорилго, бодлого чиглэлийг илvv єргєн хvрээнд, бодитойгоор ажил хэрэг болгох боломжтой. Ч.Улаан гишvvний хувьд зургаан удаа парламентад сонгогдсон, Монгол Улсынэдийн засаг, санхvv, банкны системийг маш сайн мэдэх хvний хувьд ялангуяа 2016 оны тєсєв хэлэлцэж байгаа энэ эгзэгтэй цагт бvлгийн байр суурийг маш тодорхой илэрхийлэх чадвартай хvн. Єнєєдрийнх нь 10 гишvvнтэй МVАН-ын байр суурийг “Шударга ёс” эвслийн бvлгийн байр суурь юм шиг олон нийтэд ойлгуулж, сурталчлаад байгааг би яагаад ч хvлээн зєвшєєрч чадахгvй. Vнэндээ МVАН бол эрхзvйн хувьд чадвар муутай, vнэндээ 10-хан гишvvн дээр л тогтнож байгаа нам шvv дээ. Шаардлагатай гэвэл МVАН-ын гишvvд “Шударга ёс “эвслийн гэрээг задлах хэрэгтэй. Бид нар эцсийн эцэст 2016 оны сонгууль руу явах гээд байгаа юмуу, аль эсвэл ингээд л єнєєдрийнх шиг vлгэн салган сажлаад байх юмуу. Ингэж болохгvй шvv дээ.

-Та тvрvvн аль эсвэл Н.Батцэрэг дарга МАХН-д элсэх хэрэгтэй гэлээ. Хvний итгэл, vнэмшлийг тэгж хамаагvй зааж зааварлаж болох уу? 

-МАХН гэсэн дєрєвхєн vсгийн араас Монголын ард тvмний 10 хувь нь баталгаатай зогсож, итгэл vнэмшлээрээ дагаж байгаа юм шvv. Харин МVАН гэдэг бол vндсэндээ М.Энхсайхан дарга, Г.Уянга гэсхийгээд л зогсох, vндсэндээ ард тvмнээс ямар ч санал авахгvй нам шvv дээ.

-Анхнаасаа М.Энхсайхан даргатай хамт явсан Н.Батцэрэг дарга МVАН-аас гарч, МАХН-д орно гэхээр санаанд нэг л багтахгvй байх юм?  

-Миний хувьд анхнаасаа М.Энхсайхан даргатай эвсэхийн эсрэг саналтай байсан хvн. Анх энэ тухай яриа єрнєхєд би шууд эсэргvvцэж байсан. Тухайн vед Н.Энхбаяр дарга єєрєє ч эвслийг байгуулахдаа МVАН-тай эвсье гэж бодоогvй байсан юм шvv. Гэхдээ яг эцсийн мєчид МАХН-ынхаа ялалтад итгээгvй юм. Дангаараа орвол дэндvv жулдах юмшиг санагдаад байсан байх л даа. Тэгээд эцсийн мєчид л М.Энхсайхан даргатай гар барилцчихсан. Миний хувьд анхнаас нь л vvнийг хvлээн зєвшєєрєєгvй юм.

-Н.Энхбаяр, М.Энхсайхан дарга нар Отгонтэнгэр хайрханы орой дээр хамтдаа гарч бараг л тангараг єргєсєн байх шvv? 

-Тэр хувь хvмvvсийн хоорондын асуудал улстєрд огт хамаагvй шvv дээ. Ер нь улстєрд хувийн харилцаа шал дэмий, хэрэггvй зvйл. Улстєр хийх гэж байгаа бол найз нєхрийн харилцаа, найр наадам хэрэггvй л байхгvй юу даа. Ингэж эхэлсэн эвсэл, холбоо ихэвчлэн задарч, бутардаг нь улстєрийн бичигдээгvй хууль юм билээ.

-Тэгвэл таны хувьд хувь хvнийхээ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай сvvлийн vед ямархуу харьцаатай байгаа вэ?

-Зvгээр жирийн, байдаг л харилцаатайгаа байгаа. Уулзаж, ярилцаж хэвийн улстєрийн vйл ажиллагаа vргэлжилж байгаа.

-Н.Энхбаяр даргын ажлын албаны дарга Ц.Шаравдорж гуай “Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хориг бол ганцхан МАХН-ын даргад зориулсан хориг” гэж байсан. Харин та Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хоригийн талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Магадгvй Єршєєлийн хуульд тавьсан Ерєнхийлєгчийн хориг ганцхан Н.Энхбаяр даргад зориулагдсан мэт харагдаж байхыг vгvйсгэхгvй. Яагаад гэвэл 148 дугаар зvйл чинь авлига, албан тушаалын хэрэг биш, Эдийн засгийн гэмт хэрэг биз дээ. Тэгээд ч энэ борчуудын хэргийн зvйлчлэл биш л дээ. Эдийн засаг дотроо мєнгєтэй, мєнгєгvй хvмvvсийн хоорондын харилцааны л асуудал байдаг. Тэгэхээр МАХН-ын байртай холбоотойгоор Н.Энхбаяр даргыг 148 дугаар зvйлийн дєрвєєр АТГ-т шалгаж байгаа нь єєрєє асуудалтай. Яагаад гэвэл АТГ-ын харьяалалд эдийн засгийн залилангийн хэрэг байдаггvй юм. Тvvхэндээ анхны удаагийнх нь л Н.Энхбаяр даргын хэрэг болж байгаа байх. Vндсэндээ харьяалалын бус хэргийг АТГ татаж шалгаад байгаа хэрэг л дээ. Минйи мэдэж байгаагаар цагдаагаас “Энэ бол гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй, хэрэг биш байна, хvчингvй болгоё” гэж буцаасан юм шvv дээ. Миний зvгээс тухайн vеийн прокурор, єнєєдрийн Хуульзvйн сайд Д.Дорлигжав гэдэг нєхєр л энэ хэргийн харьяаллыг АТГ-т шилжvvлсэн гэж хардаж явдаг.

-“Шударга ёс” эвслийн бvлэг Єршєєлийн хуулиар хоёр удаа тав хоногийн завсарлага авсан нь хууль зєрчсєн vйлдэл гэж УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогтоос эхлээд олон хvн vзэж байгаа юм билээ. Энэ талаар та хуульч хvний хувьд юу хэлэх вэ? 

-Хоёр удаагvй завсарлага аваагvй л дээ. Эхнийх нь єнгєрсєн сарын 8-нд авсан бол Ерєнхийлєгчийн хоригийг хэлэлцэх эсэх дээр авсан гэж би ойлгож байгаа. Одоо бол шинэ тєсєл дээр завсарлага авсан. Энэ талаар УИХ-ын Дэгийн тухай хуульд тодорхой заачихсан байгаа. С.Бямбацогт тэгж vзэж байгаа бол Vндсэн хуулийн цэцэд л єгєх хэрэгтэй шvv дээ. Худлаа сенсаци дэгдээгээд байх шаардлагагvй. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва завсарлага авах санал гаргасан зєвшєєрсєн хvн нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж байсан. Энэ чинь буух эзэнтэй, буцах хаягтай зvйл шvv дээ.

-Сvvлийн vед Халхголын чєлєєт бvсийн талаар нэлээн ширvvн маргаан, мэтгэлцээн явж байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Чєлєєт бvс байгуулах л хэрэгтэй, би дэмжиж байгаа. Тэртэй тэргvй унаад, хатаад алга болдог євсийг Хятадууд орж ирээд хадаад, худалдаж аваад аймаг орон нутагт орлого оруулж яагаад болохгvй гэж. Ер нь хавтгайрсан туйлшралаа одоо жаахан хазаарламаар л байгаа юм.

-Сvvлийн vед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Баасанхvv гурав МАХН-аас гарах гэж байгаа гэсэн яриа яваад байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Наадах чинь зvгээр л “Бор шувуу” байна. Миний хувьд АН-д 10-аад жил гишvvн байсан нь vнэн. Харин зарим хvн шиг хоёр гарч, хоёр элсэнэ гэсэн асуудал ерєєсєє байхгvй. Тэр талаар тайван байж болно.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (October 21, 2015 9:55:45 am )

    Бөө бөө гэсэн яриатай бөөрөнхий Батцэрэгээс салах хэрэгтэй.Дараагийн сонгуульд хужаа хүнээр удирдуулсан МVАН-аас салахгүй бол МАХН нэр хүнд байхгүй болно гэдгийг анхаарах хэрэгтэй

  • зочин (October 21, 2015 10:16:30 am )

    Baatsan xuu shar deelttedee jiigdsen yum baina kk

  • Одгариг (October 21, 2015 1:44:09 pm )

    Баасанхүү уул нь маш сайн улс төрч шүү үнэний ортой л зүйл яринаа

  • amirlan (October 21, 2015 3:21:24 pm )

    Mash dajgui yariltslaga shudarga zaluu shuu bid demjine ee muusain hujaa nariig huuh heregtei dee Mongold huud mini

  • amirlan (October 21, 2015 3:22:09 pm )

    Mash dajgui yariltslaga shudarga zaluu shuu bid demjine ee muusain hujaa nariig huuh heregtei dee Mongold huud mini……..

  • GREL (October 21, 2015 3:37:25 pm )

    Ba gishuun uneh heljee Batsereg buurenhii hi hetersen sonin hun dee

  • Ochiroo (October 21, 2015 7:19:39 pm )

    Khuue Baasanhuu duu chamd gej neg um helie Odool chi naad bundugruu zuv tiish nj zalahgui bol hun huni buuni nohoi bolj yavaad neg medehed huurhiilultei erguutsen tulug bolchihson yavan shuu Daan ch dee hairan zaluu Uurt chinj uulnj bundgur baigaa ymsan daa

  • ц.а (October 22, 2015 7:44:38 am )

    Энэ хүн Эх орны газар шороо бүтцийн талаар юу ч мэддэггүй Хатаад алга болдог өвс гэнээ.Үндсээ мэдэхгүй юмандээр Ингэж ярих ч гэж дээ.Мэдэхгүй юмаа Судалж ярь.Биеэ тоох чинь Хэтэрч эхэллээБаасанхүү гуай

  • Зочинзочин (October 22, 2015 9:06:50 am )

    баасанхүүг дэмжиж байдаг шүү. ийм залуучууд олон байвал сайхан л байна. даанч ихэнх нь хувиа хичээгээд байх юм даа

  • AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (October 22, 2015 1:15:54 pm )

    mangar batsaan..buurnihii helt..battsereg ch buurunhii..dandaa buurunhiinuudiin garaas yu ch garahgui..heruul l garna

  • och (October 22, 2015 8:12:52 pm )

    yu yu geed bn aa oimsondoo or za

  • zochinmanai (October 22, 2015 9:46:46 pm )

    Zasgiin gazryig ali boloh oir oir
    solij toglohoo bolij uz.

antalya rent a car