Үүрэн холбооны операторууд иргэдийг хохироож, бухимдуулж байна гэх мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болсон. Тэгвэл үүрэн холбооны анхдагч Мобикомын асуудал дагуулсан 24 баримтыг нэрлэж байна.
1. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 18-ны өдөр Мобикомын хэрэглэгчдэд хятад ханз бүхий ойлгомжгүй мессэж ирсэн. Энэхүү мессежийг хятад хэлний орчуулагч нар хөрвүүлэхэд “ямар ч утгагүй, ойлгомжгүй” үгнүүд байжээ.
2. Мөн өдөр (+86)-аар эхэлсэн Хятадын үүрэн холбооны дугаараас Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мессэж ирсэн байна. Уг мессэжид “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь УИХ-ын дарга TDB банкны эзэн сахал хочит Эрдэнэбилэг нар хуйвалдан Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хуйвалдан авч байгаа болно…” гэсэн утгатай мессэжийг зарим хэрэглэгчид рүү илгээжээ.
3. Мобиком корпораци хятад ханз бүхий мессежийн талаар “Глобус ийзи үйлчилгээний заавар хүргэхэд үсгийн фонт солигдсон алдаа гарч, танд утга агуулгагүй, ойлгомжгүй мессеж очсонд хүлцэл өчье” хэмээн тайлбар хийжээ.
4. Харин Эрдэнэт үйлдвэртэй холбоотой мессэжний хариуг тэд өгсөнгүй.
5. Өнгөрсөн жил “Улсын хэмжээнд “өргөн, нарийн цариг”-ийн асуудал анхаарал татаж байхад бүр “1. Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2. Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү” хэмээн Газрын тухай хууль, Bank of China-ийн асуудал, төмөр замын цариг зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, эрх ашигтай шууд холбоотой асуудлыг сонгон, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүд рүү мессеж илгээж байв.
6. Тухайн үед энэхүү мессежийг Румын, Мальта улсаас илгээсэн гэх тайлбарыг тус корпорацынхан өгч байсан юм.
7. “Мобиком” корпораци хэрэглэгчдээ шулж уран бүтээлчдийн оюуны бутээлийг зөвшөөрөлгүйгээр ашигласан тухай МУГЖ С.Жавхлан мэдээлж, шүүхэд хүртэл хандаж байсан удаатай.
8. “Мобиком ” түүний дууг зөвшөөрөлгүй ашиглаж их хэмжээний ашиг олсон нь шүүхээр тогтоогдсон юм.
9. Чингэлтэй дүүргийн шүүхэд “Мобиком”-д гаргасан С.Жавхлангийн нэхэмжлэлийн дагуу шүүхээс шинжээч томилогдож шалгасан юм. Шалгалтаар С.Жавхлангийн дуулсан дуунуудыг зарж 300 орчим сая төгрөг олсон нь тогтоогдсон билээ.
10. Мөн дуучин ноён Бондгор “Мобиком” корпораци hitone үйлчилгээг хамтлаг дуучдын уран бүтээлийг иргэдэд зөвшөөрөлгүй зарж хохироож байгааг эсэргүүцэж “Мобиком”-ын гадаа жагсаал зохион байгуулав.
11. Уг асуудлаар “Мобиком” корпорацид шаардлага хүргүүлсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй хариуцлагаа хүлээх ухамсаргүй гэдгээ нотлов.
12. “Мобиком” корпораци өөрсдийн давуу талаа ашиглан тусгай дугаар ажиллуулж эхэлсэн бөгөөд ингэснээр шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа нь ч нотлогдсон.
13. ШӨХТГ-аас “Мобиком”-ын дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон түүний нөхцөл зэрэг нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргахад Мобиком” корпораци ХХК нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг.
Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцөлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь шалгалтаар илэрч байжээ
Хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг нь мөн тухайн үед шалгалтаар илэрч ШӨХТГ-аас зөрчлийг арилгахыг үүрэгдэж байжээ.
14. Мобиком компанийн 13,4 мянган Like-тай пэйж хуудсан дээр: “Мобикомын маркетингийн хэлтэсийн дарга Н.Баярбат 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Та намайг ямар ч шалтгаангүй ажлаас минь халлаа, одоо хоёр сарын цалинг минь өгөхгүй гэлээ. Би тэгвэл бас адилхан харьцаж чадна шүү.-Моби Лотто бол цэвэр хуурамч явуулга, Ланд Круйзер 200 бол бас л нэгэн луйвар, Хангалттай та нараас ажилласан цалингаа 2 сар нэхээд авч чадсангүй хангалттай” гэсэн постыг үлдээж Мобикомын булхиаг илчилж байв.
15. 2012 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Монголын үүрэн телефоны анхдагч оператор Мобикомын сугалааны үйл явц шууд луйварын шинж чанартай болсон гэдэг нь бичлэгээр баталгаажсан тухай онлайнаар шуугиж, луйварын гэгдэг видо бичлэг цацагдаж, олон хүний сэтгэлийг гонсойлгосон.
16. Мобиком-ын ажилтнууд 9911- дугаартай хэрэглэгчийн мэдээлэл, гэрийн хаягийг гарган өгснөө шүүх хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн.
17. Мобикомын 20 жилийн ойн баярын бэлэг хэрэглэгчдийн сэтгэлийг гонсойлгож байгаа мэдээлэл сүүлийн үед ихээр гарах болов. Учир нь 20 жилийн бэлгэ хэмээн сүрчин сурталчилах бэлэг нь үнэгүй ярих эрхтэй хүнд бүтэн өдрийн турш үнэгүй ярих эрх өгөх, бүтэн жил ДАТА үнэгүй ашиглах эрхтэй хүнд өдрийн үнэгүй дата бэлэглэж байгаа нь хэрэглэгчдийн эрдүүцлийг хүргэх болсон байна.
18. Мобиком дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр дээр мөнгө нэмж авдаг байсныг “Нэткапитал”-ынхан олонд дэлгэсэн.
19. Мобиком компани ШӨХТГ-ын шалгалтаар “Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр авч байсныг тогтоосон албан бичгийн хариуд өөрсдөө алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн албан бичиг олонд ил болж байлаа.
20. “Мобиком” хэрэглэгчдэдээ буруу мэдээлэл өгдөг байсан, тэрийгээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан мэдэгдэж байв.
Эх сурвалж: http://www.24tsag.mn/
Холбоотой мэдээ
-
зочин (October 21, 2015 9:25:46 am )
Мобиком нэг л биш ээ. Олон улсын жишигт нийцсэн байдлаар өнөөдөр ажиллавал яадаг юм бол. Монголчуудад зориулаад дэлхий нийтийн жишигээс хэт хоцорсон байдлаар иргэдийг мөнгийг саагаад байна уу даа
-
2015 (October 21, 2015 10:27:50 am )
mobicom zailaa zail
-
зочин (October 21, 2015 11:04:39 am )
нээрээ л хулхи гарууд даа. 20 жилийнхээ ойгоор хэрэглэгч бүртээ 20 бэлэг гээд рекламдаад байгаа нь бас л хулхи байна. Ж-нь: сүлжээндээ үнэгүй ярьдаг хэрэглэгчид өгч байгаа бэлэг нь 24 цаг сүлжээндээ үнэгүй ярих эрх гэнээ. ийм л байдлаар хэрэглэгчдээ мал юм шиг санаж доромжлохоос өөрөөр хийж байгаа юм алга.
-
naraa (October 21, 2015 1:09:48 pm )
1 sekunted 1 msj bichsen yum shig baahan msj abtomataar orj ireed mobi msj eer mongo toluuldegee bolimoor bnaa
-
GXD (October 21, 2015 1:11:43 pm )
Олон жил л монопол явлаа яасан ханадаггүй улс вэ? Одоо жжоохон ч болов олныхоо төлөө яваа ч
-
äýíä¿¿ (October 21, 2015 1:59:49 pm )
Áè ìîáèãèéí õýðýãëýã÷ ë äýý. Íýãæ àâàõààð äîðîî ë äóóñíà. Àðàé äýíä¿¿ ñ¿¿ëäýý ººð äóãààð àâñàí. Òýð íü õàìààã¿é èë¿¿ ñîíãîëò Ñîíãîëòîî çºâ õèé. Óëñ òºð ÷ àäàèë ø¿¿ äýý …
-
odko (October 21, 2015 2:20:10 pm )
unendee shulj hanahgui bna haana hend handah be helj ogooch ee bagts gargaad tuugeeree shulj bnaa unen shulaach
-
zochin (October 21, 2015 2:20:51 pm )
unendee shulj hanahgui bna haana hend handah be helj ogooch ee bagts gargaad tuugeeree shulj bnaa unen shulaach
-
Anonymous (October 21, 2015 6:14:56 pm )
ДУГААРТАЙГАА ШИЛЖИХ ЮУ БОЛСОН ВЭ ХУДАЛАА БОЛСОН УУ ШИЛЖИХ ЮМСААН
-
хххх (October 21, 2015 7:08:41 pm )
элдэв аргаар байнга үнээ нэмж байхад нөгөө хянадаг шалгадаг байгуулгууд д яасан бэ Хуучин нэгж авахад хоног нь нэмэгдээд явдаг байсан бол одоо байхгүй болсон байх жишээтэй 20жилийн ойд зориулсан бэлэг нэрийн дор заавал мессеж бичиж байж сугалаанд оролцох нь иргэдийг хэтэрхий молигодож байгаа бусуу Түүний оронд хэдэн нэгж ч юмуу хугацааг сунгавал бодит бэлэг болнодоо
-
fuck mobicom (October 21, 2015 7:13:39 pm )
Би мобикомын сарын фэйсбүүк багцыг аваад угаасаа яасан ч нэгж унаад байдагийг хүн бүх мэдх биз тэрхээр нь амьхандаа 20₮-ны дугаарт нь 5000 нэг хийгээд сарын эрх авсан ажиладаггүй тэгээд бүүх уур хүрээд лавлах ру нь залгасан чинь дансандаа заавал 93-аас дээш нэгжтэй байж ажиллана гэж шаадымдаа. Тэгээд л нэгж хийгээд фэйсбүүкээс өөр юм ороогүй байж л нэгж цөм шаачдаг. Нэг мэдхэд л дуусдаг. Тэнсэн фэйсбүүк мэссэнжэр ашиглахаар унана, шэйр хийхээр, коммент бичхэд л зүгээр юм шиг байгаан. Тэгээд л зүв зүгээр 5000 төгрөг луйвалдаж байгаамдаа лалрууд. Надаас өөр хэдн ч хүнээс луйвардсан юм билээ гичийнүүд
-
Тэмүжин (October 22, 2015 9:49:33 am )
Яг тийм, шимэгчид..
-
-
zochin (October 22, 2015 2:17:22 pm )
5000 n fb.twetriin bagts gesen murtluu dawhar zadgai negj unadag hogiin hudalch
13 Comments