Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд нийслэлд өрнөж байгаа үйл явдал бол хуучин машин зардаг захуудыг хотын төвөөс нүүлгэх. Машины захуудыг хотоос гаргавал түгжрэл багасна гэж үзсэн учраас ийм шийдвэр гаргаж одоо хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа. Хотын баруун хаяанд барьсан төвлөрсөн шинэ зах руу нүүх, нүүхгүй гэсэн хэл ам ч өдгөө тасраагүй байна. Зарим нь аль хэдийнэ очоод төвхнөсөн байхад зарим нь тийм хол явж чадахгүй, зогсоол нь үнэтэй байна, тэр хол хэн очиж машин авах юм гэж гөжүүдэлж буруу хараад суучихаж.
Машины захуудыг нүүлгэх шийдвэр нэг талаас нь харахад зөв ч юм шиг санагддаг. Тэнд л хүмүүс цугларч бөөн түгжрэл үүсгэж байгаа болохоор ард түмний талд орсон, тэдэнд хэрэгтэй шийдвэр гаргасан мэт харагдана. Заримдаа харин ч энгийн борчуудын эсрэг шийд гаргаа юу даа гэмээр.
Дэлхийн аль ч оронд шинэ, хуучин машины захууд байдаг. Тэд энэ асуудлаа яаж шийдсэн байдаг юм бол гээд сонирхож үзлээ. Ялангуяа бидний дагаж дуурайдаг өндөр хөгжилтэй орнууд хотдоо машины зах байлгадаггүй юм болов уу гэтэл огт өөр зураг харагдаж байна.
Хүн төрөлхтөнд аль хэдийнэ нэр алдар, чадал чансаагаараа гайхагдсан “Форд”, “Тоёота”, “Бенз”, “Волксваген”, “Хонда”, “БМБ”, “Хьюандай” гэх мэт луугаруудын үйлдвэр бол хотоосоо нэлээн хол төвхнөсөн байдаг ажээ. Манайхаар бол Баянчандманийн хавьцаа бууриа засаж, үйлдвэрлэлээ явуулж, тэндээ машинаа борлуулдаг байх жишээтэй. Яагаад тэд алсхан газар бууриа засдаг вэ гэхээр компанийн нийгмийн хариуцлагаа биелүүлж буй хэрэг. Эдгээр том үйлдвэрийг ажиллуулж буй эрхмүүд хотын агаар, ус, хөрсийг бохирдуулахгүй гэж, хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэх гэж төвөөсөө зугтдаг юм байна. Төр нь ч тийм шаардлага тавьдаг.
Нөгөөтэйгүүр дөнгөж үйлдвэрээс гарсан шинэ машин худалдаж авах чадал чансаатай хүнд 60, 70 км давхиж хүрэх нь асуудал биш болохоор машины үйлдвэрүүд хотынхоо гадна байдаг. Харин хуучин машины зах нь хот дотроо байрладаг. Манай Шархадны орчим шиг тийм зайд манайхтай адилхан л баарцаглаж шавааралдаад оршин байдаг. Яагаад гэхээр хуучин машиныг хэр тааруу орлоготой хүн л авна. Явган хүн бол алхаж очоод, арай хол байдаг нь нийтийн тээврээр сүнгэнэж давхиж очоод машинтай болчихно. Тэр хол, хотоос гадагш давхих эдийн засгийн боломж бололцоо нь хязгаарлагдмал. Тиймээс шинэ машины зах нь хотынхоо гадна талд, хуучин нь хот дотроо байдаг. Ард түмэнд хэрэгтэй амьдралд ойрхон шийдвэр гэж үзээд ийм шийдэлд хүрчээ.
Хөгжилтэй орныхтой харьцуулах юм бол манайх яг тонгоруу үйлдэлтэй. Хуучин машины захыг хотоосоо хөөж гаргаж байна. Дундчууд, ядуус хотоосоо гарч байж сая нэг юм хөл дүүжлэх унаатай болох нь. Харин хөрөнгө мөнгөтэй, нийгмийн хариуцлага хүлээх үүрэгтэй компаниуд нь болохоор хотын төвдөө том том газар авч, гял цял байшин бариад шинэхэн машинуудаа зарж байна. “Ниссан”-ы шилэн хорго, “Бенз”, “Волксваген”, “Тоёота”-гийн гээд барилгууд хотын төвдөө хаяа хатгах шахам зайд бий. Эднийг хөрөнгөтэй бийлэгжүү хүмүүс зорьдог. Эдгээр шинэ машины захууд хотын гадна байвал үйлчлүүлэгчид нь холхон шиг зайд төмөр хүлгийнхээ хурдыг шалгасан шигээ давхихад бүр ч илүү сэтгэл ханамж авмаар санагдана. Дээр нь тухайн компани хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ч санаа тавьж нийгмийн хариуцлагаа биелүүлэх учиртай.
Бид хөгжинө гээд тусдаа хөтөлбөр зохиож санаагаа чилээгээд байх юмгүй санагддаг. Бидэнд хөгжлийн загвар, чиг хандлага, жишээ алдаа оноотойгоо, алдар гавьяатайгаа бэлээхэн байна. Хэдэн зуун жилийн соёл иргэншилтэй, өндөр хөгжилтэй хотуудын хамгийн сайн, манайд тохирохыг нь өөрийн хөрсөндөө буулгаад, түүнийгээ дагаж мөрдөхөд л бид хөгжинө. Яагаад гэвэл бид тэдний араас яваа шүү дээ. Тэд туулдгаа туулаад, хамгийн сайныг нь сонгож аваад хөгжчихсөн улс.
Ингээд бодохоор хуучин машины захыг хотоос хөөдөг нь буруу л шийдвэр бололтой дог шүү.
– See more at: http://dnn.mn/%D1%82%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D1%80%D1%83%D1%83-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D1%8D%D0%BB/#.dpuf
Холбоотой мэдээ
-
enk (October 21, 2015 9:36:35 am )
yg un en
-
2015 (October 21, 2015 10:43:27 am )
unen heljee yaduu jiriin irgeddee tur tumur nuuree olon udaa haruulj bgaa da
-
lok (October 21, 2015 11:26:42 am )
xaxaxa ymar chenj n ene niitleliig bichvvlchiwde
-
MGL (October 21, 2015 1:55:22 pm )
Гол нь түгжрэл үүсгээд байна. Тийм учираас лхотын зах бараадуулаад байна. Үгүй бол бүүр Багахангайд оросуудын байгуулсан нисэх зурваст байгуулж болох юм. Заавал хотоос машин авна гэж юу байсан юм. Тэгээд өдөрт 4 удаа нөгөө үнэтэй авсан “эрэлбаас” билүү түүнийгээ явуул тэгээд л боллоо.
-
batuuld (October 21, 2015 3:49:30 pm )
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ. -
batuuld (October 21, 2015 3:50:27 pm )
За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ. Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.
-
Bilegt (October 22, 2015 10:51:28 pm )
Bitgii tenegt malaa Bat yyliin buynaar hotiin tugjrel hot tululeltiin asuudluud naashtai shiidegdej bgaa umnu n hotiin me bsan helee chirsen idej uusan Batbayar yu hiisen yum odoo shangaa amsaad harsand jargaj bgaa bizdee teneg yum bichehee boli erguu min.
-
-
batuuld (October 21, 2015 3:50:58 pm )
Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад…чи яаж байна.
-
batuuld (October 21, 2015 3:52:03 pm )
Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхэддээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажил сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ?Чамаас хойшхи хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.
-
batuuld (October 21, 2015 3:53:04 pm )
Ер нь бол өөрсдийнхээ аманд нь байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд чинь үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи. Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ыхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан. Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ?
-
batuuld (October 21, 2015 3:54:38 pm )
Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг тогтолцоог өөрчилж хотынх иргэд удирдлагынхаа авъяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгалдаг дуст, креолин юмуу хаашаа юм бэ?МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм
-
Anonymous (October 21, 2015 10:55:15 pm )
niisleliin aldaatai ashig sonirhliin zurchiltei shiidveriin zolios boloh hereggui. buun tugjrelee shiideh heregtei tulhamdsan asuudal bol tseverleh bguulamj . bhad yahaaraa uuniigee shiideegui bj avto tsogtsolnor ve
12 Comments