Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар иргэд өнгөрсөн хагас сайн өдрөөс зорчиж эхэллээ. Зорчих тасалбарын үнэ том хүн 39 мянга, хүүхэд 19500 төгрөг аж. Цаашид өдөр бүр 20.00 цагаас явах юм байна. Зорчих тасалбарыг онлайнаар болон Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв, “Нарантуул”, Төмөр замын төв буудал дахь билетийн кассаар худалдан авна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Түүнчлэн зорчигчид тасалбараа30 хоногийн өмнө урьдчилан бичүүлэх боломжтой юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.
