antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 20, 2015 25 comments

М.Зоригт сайд “МИАТ”, ИНЕГ-ын мөнгөний урсгалыг “Голомт” банк руугаа цутгаж байна

нийтлэсэн Admin

131_e06d061a77a7bde916b8a91163029d41“Ирэх онд аль нэг банк ганхаж магад” гэсэн таамаг өнөөдрийг хүртэл харилцагчдыг түгшээсээр буй. Хэдийгээр хувьчилна гэж төсөвт тусгасан банкууд байж болох ч арилжааны банкуудын “акул”-ууд байх вий гэсэн эргэлзээ хэвээр хадгалагдсаар байна. Үүнтэй холбоотойгоор, тухайн “эмзэг” банк нь улстөрчдийн далд дэмжлэгийг сэм эрэлхийлэх болсон. Үүнийг 2008 оны сонгуулийн дараах банкуудын хүндрэлтэй холбож үзвэл тийм ч шинэ зүйл биш, харин ч танил сценари гэлтэй. 

Нэг жишээ дурьдахад Зам, тээврийн сайдаар М.Зоригтыг томилогдсоноос хойш ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн гүйлгээг Худалдаа хөгжлийн банкнаас “Голомт” банк руу татах ажиллагаа эрчимжиж эхэлсэн байх юм.  Тухайлбал, М.Зоригтыг сайдаар томилогдсоноос 14 хоногийн дараа буюу 2015 оны есдүгээр сарын 22-нд Худалдаа хөгжлийн банкнаас таван сая ам.долларыг  “Голомт” банк руу шилжүүлснийг ИНЕГ-ын шилэн дансны цахим хуудасны  “Цалингийн зардлаас бусад таван саяас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн хэсгээс харж болно. Мөн М.Зоригт нь Зам тээврийн сайдад нэр нь дурьдагдаа ч үгүй байснаа өрсөлдөгч кандидатууд болох Г.Батхүү, Л.Эрдэнэчимэг нарыг хүлээж авахгүй нь нэлээд тодорхой болоод байсан тэр үед буюу 2015 оны наймдугаар сарын 14-нд мөн л Худалдаа хөгжлийн банкнаас “Голомт” банк руу зургаан сая ам.долларын гүйлгээ хийснийг ИНЕГ-ын шилэн дансанд дурьджээ. Ингээд сайд болохын өмнө болон сайд болсны дараах 14 хоногт гээд нийт 11 сая ам.долларыг “Голомт” банк руугаа шилжүүлж оруулснаар эрхэм сайдын хувийн банк овоо зузаарсан байгаа биз. 

Өнгөрсөн долоо хоногт буюу 2015 оны аравдугаар сарын 13-нд Төрийн өмчийн хороо, “Төрийн банк” ТӨХХК, “МИАТ” ТӨХК-ийн хамтарсан уулзалт ыолсон. Энэ уулзлтын үеэр Төрийн банкинд байршиж буй төрийн өмчит компаниудын дансны үлдэгдлийг тогтвортой байлгах талаар хэлэлцсэн нь цаг үеэ, “нүдээ” олсон явдал байв. Учир нь Төрийн банкнаас гэнэт их хэмжээгээр мөнгөө татсанаас болж удахгүй хувьчлагдах нь гэсэн ойлголттой байгаа энэ цаг үед тус банкийг нэлээд хүндэрсэн хойно нь бөөн өртэйгээр хувьчилж мэдэхэд хүрээд байгаа билээ. Тиймээс ч төрийн өмчит дундаа нэлээд томоохон хэмжээний гүйлгээ хийдэг “МИАТ”-ынхантай энэ асуудлаар хамгийн түрүүнд ярилцах болсон биз ээ. 

Хачирхалтай нь “Сүүлийн үед танай компаниас дансны үлдэгдлийн хөдөлгөөн гарч байгаа гэсэн мэдээлэл ТӨХ-нд ирсэн. Энэ талаар тайлбар сонсъё” гэсэн  ТӨХ-ны даргын асуултад “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан, тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Н.Одмөнх нар хариулахдаа “Сүүлийн үед манай Ерөнхий нягтланд  Голомт банк руу мөнгө хий гэж чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар банкинд байсан хоёр тэрбум төгрөгийг Голомт банк руу хийсэн. Төрийн банкнаас бас авч хий гэсэн боловч бид тэгэх боломжгүй гэдгийг хэлсэн” хэмээн хариулсан байх юм. 

Энэ юу болж байна аа, М.Зоригт сайд аа! Дээрх уулзалтын үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханы хэлснээр МИАТ компанийн 10 тэрбум 800 сая төгрөг, гурван сая ам.доллар Төрийн банкин дээр байршдаг аж. Хэрэв энэ мөнгийг “Голомт” банк руу татвал гэрээ цуцалснаас үүсэх хохирол бас 300-400 сая төгрөг алдчих эрсдэлтэй, Улаанбаатар банкинд байршиж байсан дээрх хоёр тэрбум төгрөгийг ч гэсэн харилцах дансаа Голомт руу биш Төрийн банк руу шилжүүллээ гэхэд гадаад төлбөр тооцоо түргэн гүйцэтгэх чадварын хувьд Төрийн банк нь Голомт банкнаас илүү, шимтгэл нь адилхан гэдгийг нотлох хүн олон байдаг. Дээр нь Төрийн банк хувьчлагдлаа гэхэд хувьчлалын орлого, үнэ цэнэд хүрэх магадлалд эерэгээр нөлөөлөх нь тодорхой, тэгээд ч төрийн өмчит байгууллага гэдэг утгаараа нэгдмэл байх, Төрийн банкийг дэмжих бодлогод нь нийцэх учиртайсан. Гэтэл Зам, тээврийн сайд М.Зоригт “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан руу утасдаад “Одмөнхөд хэлсэн юм байгаа, тэрнийг нь дэмжээрэй” гэсэн. Ирээд асуухад “Голомт банк руу мөнгөнүүдээ тат гэж байна аа” гэсэн байгаа юм. 

Үүний маргааш нь ТӨХ, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Төрийн банк” ТӨХХК-ийн хамтарсан уулзалт болсон байна. Энэ үеэр ИНЕГ сүүлийн нэг сарын хугацаанд Голомт банк рууу таван сая ам.доллар, гурван тэрбум төгрөг татаад байгаа. Одоогийн байдлаар Голомт банкинд 12 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкинд гурван сая ам.доллар, Төрийн банкинд 667 мянган ам.доллар, Улаанбаатар банкинд дөрвөн сая ам.доллар байна хэмээжээ. Эндээс харахад Төрийн банк л “дагавар хүүхэд” аятай дуслыг хүртдэг болох нь харагдаж байна. Хамтарсан уулзалтын үеэр ИНЕГ-ын дарга ч мөн л Төрийн өмчийн хороог албан бичгээр чиглэл өгчих, тэгэхгүй бол бас л дарамтална шүү дээ” гэж хэлсэн байх юм. 

Бодвол үүн дээр ИНЕГ-ын шилэн дансанд дурдсан Худалдаа хөгжлийн банкнаас Голомт банк руу 2015 оны наймдугаар сарын 14-нд шилжүүлсэн зургаан сая ам.доллар ч нэмэгдэх биз. Мөн Г.Нямдаваа захирлын ярьснаар бол “ИНЕГ-т гаднаас орж ирж байгаа орлогуудыг ч гадны банкууд руугаа и-мэйл бичиж Голомт банкин дээр төвлөрүүл” гээд байгаа гэнэ. Харин үүний маргааш нь буюу 2015 оны аравдугаар сарын 15-нд Төрийн өмчийн хорооноос Зам тээврийн сайд М.Зоригтод албан бичиг хүргүүлжээ. Төрийн банкинд дэмжлэг үзүүлэх тухай гэсэн утгатай уг албан бичигт “Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх талаар 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байна. Банкны актив хөрөнгө, ашигт ажиллагааны түвшингийн үзүүлэлтээс хувьчлалын үр дүн шууд хамаардаг. Таны эрхлэх ажлын хүрээний төрийн өмчит хуулийн этгээгдүүд Төрийн банктай уламжлалт харилцаа сайтайн дээр тус банкны актив хөрөнгө нэмэгдэхэд голлох нөлөө үзүүлж ирсэн. Энэхүү уламжлалт харилцааг улам бэхжүүлж ИНЕГ, Төмөр замын салбарын аж ахуйн нэгжүүдийн Төрийн банкин дахь харилцах дансны үлдэгдлийг тогтвортой байлгах, улмаар нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна гэжээ. 

Энэ бол ИНЕГ-ын даргын ТӨХ-ны даргаас хүссэн чиглэл. Харин цаашид Төрийн банкийг дэмжих үү, хувийн банкаа дэмжих үү гэдгийг нь шилэн данснаас нь л харж суух болж дээ. М.Зоригт сайд “Бодь Интер¬нэйшнл”-ийн охин компани болох “Голомт” банкны хувь нийлүүлэгчдийн нэг. Гэхдээ 2012 оноос эхлэн ТУЗ-ийн гишүүд хооронд үл ойлголцол гарч, түүнийгээ жилийн дараа шийдэж, хувь эзэмшигчдийн харьцаа өөрчлөгдсөн. Ингээд УИХ-ын гишүүн Л.Болдын ор¬ло¬го багасаж, М.Зоригт ги¬шүүнийх өсч өөрчлөлт мэд¬рэгдэж эхэлсэн байгаа юм. Энэ нь М.Зоригт гишүүн “Голомт” банкны 25 сая гаруй хувьцааг бүрэн эзэмшиж чадсантай холбоотой. энэ оны тавдугаар сард АТГ-т мэдүүлснээр бол үүнээс өөр түүнд хөрөнгө оруулсан компани, төсөл байхгүй гэж мэдүүлсэн болохоор түүний орлогын эх үүсвэр нь банк болон УИХ-ын гишүүний цалин нь болж таарч байна. Хэрэв энэ бүхэн үнэн бол М.Зоригт сайд яагаад “МИАТ”, ИНЕГ-ын дарга нар руу утсаар ярьж “Голомт” руу мөнгө шилжүүлэх чиглэл өгч байв. Энэ нь төрийн сайдын өгөх ёстой чиглэл мөн гэж үү.

Банк бол аль их хэмжээний хадгаламж татаж, их хэмжээний гүйлгээ хийж, төлбөр түргэн гүйцэтгэж чадсанаараа өрсөлддөг салбар. Өрсөлдөөний энэ зарчмыг эрхэм сайдын албан тушаал эрх мэдэл эвдэж, нэг салбарт шударгаар өрсөлдөх боломжгүй болгож буйн жишээ нь ийнхүү сайдаар томилогдоод 14-хөн хонохдоо таван сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн мэдлийн Голомт банк руугаа татсан явдал юм. Хамгийн гол уршиг нь түүний эл үйлдлээс болж тухайн арилжааны банкуудад, ялангуяа Төрийн банкны үйл ажиллагаанд доголдол үүсвэл яах вэ. Энэ тохиолдолд асар богино хугацаанд албан тушаал, эрх мэдэл, хувийн ашиг хонжооны зорилгоор хадгаламжийн урсгалыг “Голомт” банкруугаа чиглүүлсэн М.Зоригт сайд жаахан ч атугай “хувь нэмрээ оруулсан” болж таарна гэдгийг баримтаар нотлон анхааруулах нь зүйтэй болов уу. 

Түүнчлэн М.Зоригт сайдыг өнөө цагт “од” болгож байгаа зүйл нь твийтр буюу сошиал медиад байнга “жиргэдэг” болохоор тун нээлттэй, сайн сайхан ажиллаад зөв шударга зүйл яриад байна гэж андуурч болох юм. Тэрбээр төрийн яамны ажлаа, тодруулбал яамны ажилтнуудаас зөвхөн удирдлагуудыг цуглуулж салбарын амин чухал асуудлыг ярьдаг “Шуурхай” хуралдаанаа цахим хуудаснаа ил болгож болсон. Энэ нь цаанаа учиртай. Юу гэвэл М.Зоригт сайдын хэлдэг “Өгсөн үүрэг даалгаврын биелэлт”, “Биелүүлээгүй тул…” гэдэг нь хууль бус томилгоонуудаа хэлж байгаа юм гэдгийг тус яамны шуурхай хуралд оролцогчид сайн мэднэ. Энэ долоо хоногийн даваа гаригт болсон хуралдаан дээр л гэхэд “УБТЗ-ын удирдлагууд өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй, өөрөө очиж хэрэгжүүлэхээс” гэхчлэн цахим хуудаснаа жиргэсэн. 

Тэгэхээр УБТЗ-ынхан салбарын сайдынхаа “Хал, соль” гэсэн шийдвэрийг хууль зөрчин ёсоор болгоогүй бололтой юм. Энэ тохиолдолд сайд “Тохирсон л бол тохирсон. Хал, гүйцээ” гэж тулгадгийг шуурхай хуралд оролцсон тус салбарын албан хаагчид андахгүй.  Яг ийм аргаар ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргыг халах даалгаврыг удаа дараа сануулж, тус газрын даргыг “Хална” гэж цахим хуудсаар зарласан ч Засгийн газар томилсон хүнээ Засгийн газрын хуралдаанаараа шийдэх тул одоо хүртэл ИНЕГ-ын дарга албан үүргээ хэвээр гүйцэтгэж, М.Зоригт сайд “амаа асуулгаад” үлдсэн. Тэрбээр ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын  газрын даргаар Дорнод аймгийн Нисэх буудлын дарга Д.Баатархуягийг томилохоор АТГ-т холбогдох материалыг хүргүүлээд байгаа аж. Шалгалтын дүн 14 хоногийн дотор гарах учиртай. Хэрэв шалгалтаар ямар нэг “но” илрэхгүй бол дахиад л ИНЕГ-ын даргад хариуцлага тооцох тухай ярих байх даа. Ашиг сонирхлын дэндүү том зөрчилтэй, үүлэн чөлөөний нар шиг богинохон хугацаанд сайдын албын хашихдаа эрх мэдлээ чинээндээ тултал ажиллаж хууль ёсыг үл тоомсорлон халаа сэлгээ хийхээр зүтгэж буй М.Зоригт сайдын “өгсөн үүрэг, даалгаврын биелэлт” гэдэг үг ийм учиртай юмсанж. 

Энэ мэтчлэн М.Зоригт арай өөр, ажил хэрэгч, гэхдээ хувийн ашиг сонирхол талдаа гайхамшигтай хурдтайгаар ажилладаг болохыг хангалттай харж байна. Энэ бүхэн хэдий болтол үргэлжлэх вэ. “Голомт” банкны нөхцөл байдал сайжиртал уу, эсвэл М.Зоригтыг сайдын суудлаасаа салтал үргэлжлэх үү. Тиймээс сайд М.Зоригтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газар шалгуулах нь зүйтэй болов уу? 

2015.10.19


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • гггг (October 20, 2015 9:34:38 am )

    өө муу фото зурагчин зургаа аваад л явж байхгүй үхсэнээ бантан хутгаад явдаг мал вэ

  • zochin (October 20, 2015 9:43:38 am )

    AN iinhnas unende oligtoi um sonsohgui umaa

    • Anonymous (October 26, 2015 12:19:30 pm )

      Ямаар цайчихсан нөхөр гэж энэ вэ. Түүнийг дагаж баахан хүн хэрэгт орох вий.

  • Ганаа (October 20, 2015 9:50:53 am )

    Зоригт сайд амьдралынхаа гэмгүй хэсгүүдийг нийтэд дэлгээд хүмүүст их сайн илэн далангүй гэмгүй, шилэн гэсэн дүр тэрх бүрдүүлээд, цаагуураа сайхан амжуулж явдаг шинжтэй

  • иргэн (October 20, 2015 10:43:21 am )

    АТГ ийм балай амьтаныг шалгаач ээ. Сайханбилэг ийм улаан цайм сайд шиг юмаа татаж аваач арай дэндэж бна

  • би (October 20, 2015 10:45:00 am )

    Сайханбилэг ичээчээ ийм амьтаныг сайд болгоод.

  • Хүн (October 20, 2015 11:15:19 am )

    Үнэндээ энэ тэнэг бол хамгийн өөдгүй луйварчин. зайлдаа миний Монголын төрөөс өт царайлчихаад зайл чи зайл чи

  • zochin (October 20, 2015 11:36:07 am )

    jinhen shizofrinek nohor shde

  • ж (October 20, 2015 11:50:07 am )

    хүмүүсээ битгий бухимдцгаа эд цагаандаа гарчихсан шүүмжлэл энэ тэр бол огтхон ч хамаагүй энэ хэдэн сарын дотор яаж хурдан идэж уухаа л бодно харин бид эднийг сонгуулиар ахиж сонгож л болохгүй юм шүү

  • varenka (October 20, 2015 12:01:11 pm )

    yag zuv.eedee xvmvvs mini xvnee olj congyyli ugmuur b.naa

  • irgen (October 20, 2015 12:12:26 pm )

    dahij hezee vh songoj bolohgui garuud bna shuu

  • irgen (October 20, 2015 12:42:06 pm )

    Daraagiin zasgiin gazar l ene buh shunaltai medleggui humuusiin mungunii aldaa zavhraliig zasna gedegt l naidiya daa .

  • банкир (October 21, 2015 9:11:08 am )

    Ичих нүүр гэдэг юм үнэхээр алга даа.Яаж хэдэн төг өөргөө нааж авч үлдэх гээд л үхэж байна даа энэ Зоригт гэгч .Уг нь огцроод чимээгүй гараад явчих ёстой. Би ямар хулгай хшшсэн гт ээ гээд сууж байгаа байх даа

  • зочин (October 21, 2015 8:23:20 pm )

    яана даа сайхан хамт олон байсан юмсан, улс төрөөс ангид хийх ажлаа хийгээд л явдаг мэргэшсэн ийм л газар байсансан ,энэ нэг эргүү юм ирээд бүр ч самарч байна даа,засаг төрөө сольж тоглохдоо хөлдөө мөн ч их амьтан чирч байна даа

  • zochin (October 22, 2015 10:19:07 am )

    Ee eniig hken said gehk um ve. Ene chini tanhkai ydaj zangia ch zuuhkgyi zurgiin apparat zuugeed l iim said yu hkiihk be . Hkalaa selgeegee hkeden sar hkii daraa ni ……

  • setgel (October 22, 2015 12:22:37 pm )

    AN ZUVHUN UURSDII ASHIG SONIRHOLIIN DAGUU L AJILLADAG < TEDEND ULS EH ORON , ARDTUMNEE GESEN SETGEL ALGA

  • zochin (October 23, 2015 7:54:37 pm )

    2 нүүртэй,2 амтай, гм худалч сайд байлаа……

  • Anonymous (October 24, 2015 1:23:35 pm )

    Shunalin nud ni gyalalzsan hulgaich uu ene chini

  • ЦАГ ЦӨВҮҮН БОЛЖ (October 24, 2015 6:59:21 pm )

    ЦАГ ЦӨВҮҮН БОЛЖ ЦАГДАА МИАТ-ын ЗАХИРАЛ БОЛЖ БАЙНА. МИАТ ХК -НИЙ ЗАХИРАЛ ГАВЪЯАТ НИСГЭГЧ Г.ЖАРГАЛСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛЖ ТҮҮНИЙ ОРОНД НЬ АТГ-Д МӨРДӨН БАЙЦААГЧ ТАМИР ХЭМЭЭХ ЦАГДААГИЙН ОФИЦЕРЫГ ТОМИЛСОН БАЙНА. ЦАГЧ ЦӨВҮҮН БОЛЖДЭЭ.

  • МАЛ (October 26, 2015 3:03:30 pm )

    Илжигэнд өвс хадгалуулсан байна даа

  • иргэн (October 26, 2015 3:50:32 pm )

    Зоригт гэдэг хун чинь естой тэнэг нэгн юм биш уу Хувийн ашиг сонирхолтой ийм этгээд шууд ажлаа хийхээ боль. АТГ нь хурдан шалгаач ээ .Ийм юмнуудыг турд удаан байлгаж болохгуй дээ.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • иргэн (October 26, 2015 3:54:09 pm )

    Зоригтыг АТГ нь хурдан шалгаач ээ

  • хүслэн (October 27, 2015 9:19:09 am )

    Энэ Зоригт худлаа шударга царайлчаад цаагуураа хувийн ашиг сонирхлоо төрийн албатай холиод болимоор юмаа энэ бичсэн үнэн худлыг шалгадаг хуулийн байгууллага нь шалгаад үнэн худлыг гаргаач

  • irgen (October 30, 2015 3:13:05 pm )

    bir yaj hurungjsunuus n ehelj shalgamaar yumaa

  • jar (October 30, 2015 7:11:19 pm )

    Энэ төрийн хар хүн бишээ. Бизнесээ хийгээд явж байх хүн байна лээ

antalya rent a car