Б.ОЧИР
“Увс нуур” дэвжээний бөхчүүд Хууль зүйн сайд Д.Дорлигжавт монгол бөхийн зодог шуудаг, малгайн хамт бэлэглэжээ. Д.Дорлигжав сайд тэрхүү бэлэгний өмсгөлтэй зурагаа “нүүр ном”-доо тавьсан байна. Монгол л хүн юм болохоор бөхийн зодог шуудаг сайдад зохисон гэж жигтэйхэн. Харин малгай нь жаахан “томдсон” харагдана лээ. Өөрөөр хэлбэл, сайдын малгайн залааны тэмдэглэгээ нь улсад 10 түрүүлсэн Х.Баянмөнх аваргынхаас ч сүртэй юм. Үүнийг хэлэхийн тулд нэгэн түүх сөхөх хэрэгтэй.
1990-ээд онд үндэсний бөхийн хүндэтгэлийн малгайтай болох санал гарч, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар малгайн загвар гаргах ажлыг Б.Довчинсамбуу гуайд даалгаж байж. Дараа нь улсын начин Д.Сэрээтэр, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нар бөхчүүдийн жанжин малгайны хэлбэрийг урлагийнхнаас өөр болгох малгайн залаан дээр улсын наадамд шөвгөрсөн амжилтыг нь шар туузаар ялган бичих, малгайн цохон талд цолны ялгах тэмдгийг торгон утсаар хатгамалдан үйлдэх, энэ тэмдгийг цалин цагаан мөнгөөр хийх гэх мэт саналыг гаргаж хэрэгжүүлжээ. Ингээд аваргын малгайн залаа нь улаан өнгөтэй хос залаа байх бөгөөд урт нь 70 см, үзүүр талаараа 8 см өргөн, уг хэсгээрээ 4 см өргөнтэй байна. Өнгөн талын залаан дээр 2.5 см-ын өргөнтэй шар туузыг түрүүлсний тоогоор үзүүрээс нь 0.,5 см зай үлдээж оёх бөгөөд хоорондын зай нь 0.5 см зайтай байна. Энэ туузны тоо нь далай аваргынхад 2-3, даян аваргынхад 3-4, дархан аваргынхад 4-5 байна. Цаашид улсын баяр наадамд түрүүлсний тоогоор нэмэгдэх ба хоёр дахь залаан дээр бага, дунд, их шөвөг, үзүүрт үлдсэн амжилтыг хооронд нь 0.5 см зайтайгаар нэг см, 1.5см, хоёр см-ын өргөнтэй туузуудыг үзүүрээс нь 0.5 см зайтай оёсон байна. Залаанд өөр чимэглэл хийхгүй гэж тогтжээ.
Түүнчлэн арслан, гарьд, заан, харцага, начин цолтнуудынх өөр өөр тэмдэглэгээтэй байх болжээ.
Энэ дүрмээр Д.Дорлигжав сайдын малгайг “уншвал” улсын наадамд дөрвөн удаа түрүүлсэн байна. Ингэхээр дархан аварга болж байгаа юм. Мөн улсын наадамд 17-18 удаа голдуу их шөвөгт үлдэж байсан байна.
Өдгөө энэ хэрийн залаатай Б.Бат-Эрдэнэ аваргаар магнайлуулсан хэдэн сайхан аварга бий.Хамгийн отгон нь дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр. Дашрамд хэлэхэд, энэ хоёр аварга хэн нь түрүүлж “төрсөн” бэ гэдгээ өнөө хэр нь тогтоож амжаагүй байгаа. Наадмын өмнө эрэмбэ булаалддаг явдал хоёр жил дараалсан. Тэгвэл тэд дороо “дүүтэй” болжээ. Д.Дорлигжав сайд отгон дархан аваргаар тодорсноо ийн “нүүр ном”-оороо зарласан байна шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
даваа (October 20, 2015 9:32:23 am )
мудак он
-
ганаа (October 20, 2015 10:32:19 am )
МЭДРЭЛ
-
зочинзочин (October 20, 2015 11:54:23 am )
болно шдээ гоё л байна
-
ard (October 23, 2015 12:29:11 pm )
jinhene huurhun tsarait mangaachihaad,kkkk
-
-
oyunaa (October 20, 2015 12:22:08 pm )
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk teneg bhaa yumar malgai omsohoo meddeggvi yumuu
-
MGL (October 20, 2015 12:41:22 pm )
Бялдууч хогнууд вэ? Увсаа гэж нэг иймэрхүүл хүмүүс дээ, одоо цагт энэ нь ч дээрдээ
-
Mygmar (October 20, 2015 1:58:53 pm )
Hoorhii doo Dorligjiv huuhdiin togloom bolood. Omnoh ajilaa hiij chadahgui baij
-
jlujklj (October 20, 2015 7:26:50 pm )
hulgaichuud
-
Монгол (October 20, 2015 9:39:16 pm )
Дорлигжавыг сайд биш энгийн нэгэн иргэн байсан бол Увсынхан тарваган малгай ч өгөхгүй дээ .Юмаа гэж хачин байх юм даа көөркийс
-
bantan (October 20, 2015 9:44:31 pm )
Аа хөөрхий нэг иймэрхүү.
-
ZochinZochinzochin (October 20, 2015 10:44:33 pm )
Dorligoo lav l ardchilliinhaa humuusiig shorond yavuuldaggui bas judagtai hammgiin gol yum Bol Hun chanar hen baisnaa medehgui juldrainuud ih boljdee
-
yolk (October 21, 2015 11:10:53 am )
bagt naadamd beldeed bgaa yum bishuu
-
5 ТЭР БУМ (October 22, 2015 1:55:28 pm )
ХОР НАЙРУУЛДАГ ДҮҮТЭЙ БОЛЖ ДЭЭ.
-
mongol (October 22, 2015 9:01:19 pm )
малгайн залааны загварыг ТИС-ийн багш Дамдинсүрэн зохиосон гэдэг шүү тэр үед эдгээр хүмүүсийн гуйлтаар
-
Anonymous (October 23, 2015 5:27:02 am )
Uhaan Sana’a zugeer baikh daaa.
-
Anonymous (October 24, 2015 1:27:50 pm )
Yu ve
-
kkkk (October 29, 2015 8:13:08 pm )
nohoin golog….medrel
-
зочин (October 29, 2015 8:20:18 pm )
ЭР ХҮНИЙ ДОТОР ЭМЭЭЛ ХАЗААРТАЙ МОРЬ БАГТАНА.
-
shognoi abvarga (November 02, 2015 12:35:58 am )
uvsiinkan t1-t
19 Comments