antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 26 comments

Ч.САЙХАНБИЛЭГИЙН “САЙХАН БАЛАГ”-ИЙН ТӨГСГӨЛ

нийтлэсэн Admin

http://www.tumen.mn/upload/2015/10/19/

Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ардчилсан намын фракц хоорондын зөрчлийн золиос нь түүний толгойлсон Засгийн газар байх бололтой. Дээрээс нь Дубайд үзэглэсэн Оюутолгойн гэрээ хачир нэмж таарна. “Шударга ёс” эвслээс, тэр дундаа Г.Уянга гишүүний Ч.Сайханбилэгийг огцруулахаар цугуулж буй гарын үсэг 19 хүнд нэлээд дөхөж очсон тухай мэдээллийг эх сурвалж өглөө. Одоогоор 16 гишүүн зураад байгаа, мөн нэг гишүүн зурахад бэлэн, түүний араас 18 дахь нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, намаасаа гарч шинэ байгуулна хэмээн З.Энхболдыгоо шантаажилж буй Н.Алтанхуяг байх гэнэ. Үүний дараагаар “Шударга ёс” эвслийн бүлгээс З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва нар зурна. Бүр цаашлаад эрх баригчдын бүлгээс өдгөөгийн Засгийн газрын гишүүн Р.Бурмаа сайд зурах нь бараг тодорхой болсон. Тэрбээр кабинетынхаа тэргүүнийг огцруулахад хүчин зүтгэл гаргаж байж дараагийн засагт үлдэж чадна. Эс тэгвээс байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч мэдэх учир эрх баригчдын бүлгээс хамгийн их хүчин зүтгэл гаргаж байгаа хүн нь Р.Бурмаа сайд. Улмаар “Шударга ёс”-чууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Өршөөлийн хуулийн учрыг олохгүй юм байна гэдгийг мэдээд дараагийн Ерөнхий сайдтай хэдийнэ учраа олчихсон байж мэдэх сураг гарч эхлэв. Хэрэвзээ Шийдлийн Засгийн газар унаж дараагийн Ерөнхий сайдаар “Шударга ёс”-чуудын төлөвлөөгүй хүн гараад ирвэл тун чиг “аюултай”. Бүр ирэх сонгуулиас өмнө дахиад засаг ч унаж магадгүй байдалд хүрэх юм. Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдын албанд томилогдвол Монгол Ардын Намтай хамтарна хэмээн ил цагаан мэдэгдсэн. Түүний эл мэдэгдэл Ардчилсан намын дарга хийгээд фракцуудын дургүйг маш ихээр хүргэсэн юм. Тэгэхээр Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд болох нь юу л бол… Харин УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдын халаасны хүн С.Эрдэнэ дараагийн Ерөнхий сайд болох магадлал тун өндөр. Тэрбээр “Шударга ёс”-чуудтай зөвшилцөөд сонгуулиас өмнө Өршөөлийн хуулийг тэдэнд ашигтайгаар шийдэж өгнө гэвэл “ногоон гэрэл”-ээр засгийг атгана гэсэн үг.

Харамсалтай нь Ардчилсан намын эл зодооны хамгийн том хохирогч нь ард түмэн байдаг нь эмгэнэлтэй. Тэдний эрх мэдэл, сандал ширээний төлөөх зодооны гэмгүй хохирогч нь ард түмэн болоод л үлддэг. Сонгууль хаяанд ирчихсэн байгаа энэ үед АН-ынханд улс орны эрх ашиг, ард түмний амьдрал, эдийн засгийн уналт огт хамаагүй бололтой юм. АН-ынхан засгаа унагаж, дараагийн ээлжийг үтэр түргэн “хоолонд” оруулж сонгуулийнхаа мөнгийг л босгох гэж улайрч байгаа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагаах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн улс төрөөс тодорхой харагдана. Ардчиллыг өөрийн өмч мэт санадаг өнөөгийн эрх баригчдад өгөх нэг зөвлөгөө байна. “Ардчилал” гэдэг үг чинь байн байн засгаа унагаж, түрийвчээ зузаалж, ард түмний амьдралыг доройтуулахыг хэлдэггүй юм…

С.БУЯН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Anonymous (October 19, 2015 4:03:15 pm )

    1996-2000oni hoorond bolson yvdal neg saihan hunii amind hursendee tuuh davtagdah geed bna uu AN

  • Anonymous (October 19, 2015 5:45:26 pm )

    ГАДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ЗАСАГЫН ГАЗАР ЗАЙЛУУЛЬ

  • Anonymous (October 19, 2015 5:51:51 pm )

    Хүмүүс бид худлаа ярихад үнэмшдэгээс их юм болох юм аа. Нуль худлаа ярьдаг хүмүүс чинь улс орныг баллаж байна шүү дээ. 1992 онд сонгуульд ахмад улс төрийн зүтгэлтэн ардчиллынхантай хамт ажиллаад ” эд нарт ашиг хонжоо албан тушаал өөр юу ч хэрэггүй “гэж хэлж байсан юм. Яасан холыг хардаг мундаг ухаантай хүн байсан юм болдоо.

  • зочин (October 19, 2015 5:59:42 pm )

    Сайханбилэг чинь хүүхэлдэй шүү дээ ичдэггүй юм байхдаа яаж шөнө нойртой хонож чадаж байнаааааааааааааааааааа

  • Zochin (October 19, 2015 6:43:59 pm )

    AN 2016 onii songuuliar but ylagdana,ard tymen ednees ynendee zalhajee.

  • ТУЛГА (October 19, 2015 7:11:57 pm )

    МАН-аа татан буулгачих тэртээ тэргүй 90 жилд 6 аямаг засмалтай болсон байна Сүүлийн 3 жилд 9 аймаг засмал замаар холбогджээ..,20,3 орчим тэрбум долларын өрний 15,2 тэрбум долларын өрийг хувийн хэвшил тавьжээ.., Үүнээс үндэслээд үзэхэд хувийн хэвшлүүд Монголын банкны өндөр хүүгээс зайлсхийж гадаадаас 6-7%-н хүүтэй зээл их авсан байгаа нь буруу биш гэдэг нь статистик судлагаанаас харагдаж байна.Статистик судлагаанд үндэслэж улс төр ярьцгаая хүмүүсээ.., Түүнээс биш МАН-н пиарт итгээд, тэднийг сонгоод өр дарагдана гэвэл түүн шиг худлаа юм хорвоод үгүй шүү дээ..,

  • ТУЛГА (October 19, 2015 7:20:39 pm )

    машин, байр өр тавьж лизингээр авсан иргэд тэгж их амьдрал нь муудаад байна уу аан.., Монгол хүн мөнгө цуглуулж машин авна гэдэг ховор байдаг ш дээ . Өр тавиад авчихаараа түүнийгээ дарах гээд ажиллад ирдэг биз дээ.., Үүнээс ялгаа юу байна.. Тэр бонд чинь 9 аймгийн зам , бас бус бүтээн байгуулалтанд орсон гэдэг ш дээ.Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо үмхэнэ гэдэг дээ. Муу хүний үгэнд бүү ор,мухар үхэрт эрэг бүү үзүүл гэдэг дээ..,

    • mar (October 19, 2015 7:47:29 pm )

      Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв.гэсэн атлаа ХТҮГ-ын Саранхүү авгай бүгдэд нь өгсөн мэтээр улайхгүй бурж байх юм. Худал гөрөх,хулхидахаараа уралдсан ийм албадтай ЭНЭ ЗАСАГын ОГЦРОХ ЁСТой

  • Төрийн албан хаагч (October 19, 2015 7:40:27 pm )

    Төрийн албан хаагчдийн 10 сарын цалинг 50% лаж өгнө гэнээ. Банкинд зээлтэй ТАХ-ын зээлийн хугацаа хэтрэлт, нэмэгдэл хүүг Сайханбилиг төлөхүү. Тэр Болор гэж нэг хөлдүү толгой, авилгач дурак төлөхүү

    • иргэн (October 19, 2015 9:38:35 pm )

      тэр үнээн цалингаасцалин,зээлнээс зээлийн хооронд амьдардаг ТАХ нар яах вэ????????????

  • Хараалч (October 19, 2015 7:42:25 pm )

    Энэ Засгийн эрх барьж байгаа новшнууд бүгд тамын оронд очиж тарчилж үхнээ гайгүй та нар

  • amar (October 19, 2015 7:46:05 pm )

    Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв.гэсэн атлаа ХТҮГ-ын Саранхүү авгай бүгдэд нь өгсөн мэтээр улайхгүй бурж байх юм. Худал гөрөх,хулхидахаараа уралдсан ийм албадтай ЭНЭ ЗАСАГын ОГЦРОХ ЁСТой

  • зочинзочин (October 19, 2015 9:50:44 pm )

    энэ хүүхэд юуч чадахгүй эвлийн төв хороо пёонер улаан буч гээл доль нохор байхгүй юу одоо хүртэл нүдэнд нь байдаг сайн хар

  • Монгол (October 19, 2015 10:19:37 pm )

    одоогийн дарга нар ард түмнийхээ үгийг сонсохгүй ,амьдралыг судлахгүй хууль бус аргаар баяжсан шулаачдыг гааруулсан ажил хийгээд л байх юм юмны үнэн дэндүү гаарч наймаачид л монополдож баяжаад иргэд өлсөж үхэхгүйнтулд шулаачдын аманд орж бна хир удаан тэсхийг хэлж мэдэхгүй болов ихэнхи үйлчилгээний газрын эзэд нь гадаад хүмүүс байдаг гэсэн судалгаа бүртгэл байдаг л байлгүй дээ төр засагт Монгол хүмүүс бол арайч ингэж шулмааргүй юм даанч дээ Туушин зочид буудал хоолны газар хоолонд орох гэсэн нэг хоол 30 -55 гэх шиг. Ямар идтэй шидтэй хоол тийм үнэтэй байдаг юм бол авдаг хүмүүс байдаг болоод л ийм үнэтэй биз хулгайн замаар олсон мөнгөө хамаагүй үрдэг биз

  • zochin (October 19, 2015 10:41:44 pm )

    Uneheer teneguud bid iim humuusiig songood odoo gaduur uawj bgaa bugdee hardaa ihenh ni teneg

  • зочин (October 19, 2015 11:16:35 pm )

    манай маанаг ес ондоо улсад кофе шо пд ажиллахгүй тэгээд бод

  • Anonymous (October 19, 2015 11:30:15 pm )

    Ardiin nam hu namiig bas dahin songohgvi ni todorhoi

  • зочин он цагзочин (October 20, 2015 12:45:18 am )

    энэ хүүхэд ерөнхий сайд шинэ үе гарчил байна гурван сая ер бусын хүмүүсээр тоглож болно өөрөө тэрийг мэдэж байгаа байлгүй

  • зочин (October 20, 2015 4:29:56 am )

    манжийн дарлалд орсон хаант төрийг эс тооцвол сүүлийн 25 жилийн төр засагт монгол улсын түүхэнд байгаагүй чадвар муу, хувийн сувдаг сэтгэлтэй хүмүүс ихээр шургалснаас болж Эх орон ийм байдалд хүрлээ,ер нь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй, соц кап 2 системийн аль давуу талуудыг авч яагаад болохгүй гэж эсвэл авлига авсан хүмүүсээ өршөөх бус урд хөрш шиг шийтгэдэг баймаар, тэрнээс сонгуулийн сургаар олиггүй олон нам байгуулаад юу хийнэ.

  • irgen (October 20, 2015 9:19:29 am )

    Chadvargui gahainuud zaigaa tavij ug

  • зочин (October 20, 2015 11:13:25 am )

    АН-ыг зайлуулцгаая түмэн олон минь ээ, улс орон, эдийн засаг, ард түмний амьдралаа өөд нь татацгаая, сувдаг, шунахай, боловсролгүй энэ нөхдөөсө салах цаг болжээ,

  • Anonymous (October 20, 2015 11:34:31 am )

    Чадамжгуй хуний толгойгоор ажилладаг ЕС огцорч Холыг харж ажиллах хунээр хурдан солих хэрэгтэй ОТ ТТ н гэрээгээр на шлагах хэрэгтэй

  • Зззочиночинкочиночинзочин (October 20, 2015 12:21:00 pm )

    Өгөөдэй хааны хэлсэнчлэн “Өвсөнд ороовч үхэр долоохгүй, өөхөнд ороовч нохой шиншлэхгүй ” хүмүүсээр сайд, дарга хийлгэх гээд байх юм даа. Ийм хүмүүснь яасан ч олон юмбэ дээ.

  • novshnuud (October 20, 2015 12:30:38 pm )

    AN gej arail denduu yumaa ug ni itgej bsan daanch ene ulsiig elgeer ni hevtuuleed hudaldaad duusah ni novshnuud uhej dald oroosoi

  • bks (October 20, 2015 6:06:21 pm )

    Nudendee tsogtoi nuurendee galtai ES.g songuuli hurtel ajild ni anhaarlig ni handuulay.Mongolchuud bid chin amni bulgeer shuu. Aldaagaa zasah bolomj olgoy. Dubain geree.gee tsutslah bolomj ugie. Halh golin chuluut busin gereeni togtool ES hiigeegui.

  • Anonymous (October 20, 2015 8:09:56 pm )

    МОНГОЛЧУУД ЧИНЬ ЯМАР Ч ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЦЭНГҮЙ ХҮМҮҮС ЮМ БЭ ДЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ ДОРОМЖЛУУЛААД ТОГЛУУЛААД Л БАЙЖ БАЙХДАА ТААРСАН Л ХҮМҮҮС ЮМУУДАА

antalya rent a car