antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 19, 2015 1 comment

Жүдочид Парист гялалзаж чадлаа

нийтлэсэн Admin

        Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн их наадам болно. Тус наадамд оролцох жүдочид цуврал тэмцээнүүдээс оноо цуглуулах учиртай. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй ээлжит Олимпийн эрх олгох тэмцээн энэ сарын 17, 18-нд Францын Парис хотод боллоо.

Парисын “Их дуулга” тэмцээнд түрүүлсэн бөх 500 оноо, мөнгөн медаль 300 оноо, хүрэл медаль 200 оноо, шагналт тавдугаар байр 100 оноо, шагналт долоодугаар байр 80 оноо авсан.

Манай улсын хувьд ардын багш, гавьяат тамирчин, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням 17 тамирчнаа удирдан оролцоно. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 66 кг-д Азийн наадмын аварга, ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх, 73 кг-д Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ О.Ууганбаатар, -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа, 63 кг-д ОУХМ Ц.Цэрэннадмид, ОУХМ Б.Мөнгөнчимэг, +78 кг-д ОУХМ О.Жавзмаа нар эх орноо төлөөлөн барилдлаа.

Тэдгээрээс эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг алт, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Д.Сумъяа мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар 90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.

Энэ удаагийн чансаа өндөртэй тэмцээнд Япон, Франц, ОХУ, Бразил, Узбекистан, Косово, Испани, Украйн, Бельги, Португал зэрэг 50 гаруй шилдэг жүдочид өрсөлдсөн. Харин Монголын жүдочид амжилттай оролцож, есөн бөх Олимпийн эрхийн оноогоо нэмж чадсан юм.

Г.Төмөр

Эх сурвалж: Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bulgan (October 19, 2015 10:19:09 pm )

    vrgelj iim saihan medee bdag bol

antalya rent a car