Єнєєдєр Монголд жинхэнэ цадиггvй улстєр ноёрхож байна. Авлига, хээл хахууль дээр суурилсан албан тушаал, ашиг хонжооны наймаалцлыг улстєрийн голлох хvчин гэгдэх АН, МАН, МАХН жинхэнэ эрээ цээргvй хийцгээж байна. Сvvлийн гурван жил улаан цагаандаа гарсан энэхvv гутамшигт наймаалцал єнєєдєр Монгол Улсыг сvйрлийн ирмэгт авч ирлээ. Хэдийгээр гурвуулаа эрс єєр баруун, зvvн, социалдемократ vзэл баримтлалтай хэмээн тунхаглах боловч тэдэнд єнєєдєр єєрийн гэсэн vнэт зvйл, эрхэмлэн дээдлэх зарчим байхгvй болсон. Албан тушаал, ашиг хонжооны тєлєє бол єнєєдєр ч намынхаа хаалыг саван гарч, жаахан хэтрvvлэн хэлбэл маргааш нь л улаан батлахаа цэнхэр батлахаар сольцгоодог болсон.
Тийм жишээ бэлээхэн байж л байгаа.
Хамгийн гол нь сvvлийн гуравхан жилийн дотор Монгол орныг сvйрлийн ирмэг дээр авч ирээд байгаа єнєєдрийн увайгvй улстєрчдийг нэгтгэж байгаа ганц зvйл нь яавал ахиухан хулгайлах, хэнтэй эвсвэл илvvхэн ашиг унагах, улмаар хэнийг хахуульдвал сайдын суудалд заларч болох вэ гэдэгт л толгойгоо гашилгаж суудаг цаг болчихоод байна. Маргааш сайд болохын тулд єнєєдєр, орой нь цэнхэр батлахтай нєхєр улаан батлахтантай тэврэлдэх, бас бус юм болох бол юу ч биш. Тэд бvгдээрээ хэн нэгэндээ барьцаалагдсан. Чуулганы хуралдааны vеэр чанга, чанга дуугаран шvлсээ vсчvvлж, гараа зангидах хэдий ч танхимаас гараад л хvзvv сээрээрээ холбогдоно. Хэн нэгнийхээ хулгай, луйврыг илчлэх гэвэл урдаас нь “Нєгєє юмыг чинь хэлнэ шvv” гээд л гvйцээ.
Энэ парламентын гайгvй зангарагатай нэгэн “Та нар энэ балиар юмаа одоо жаахан болиоч. Арай хэтэрч байна шvv дээ. Хэн нь хэдэн тэрбумыг хулгайлсныг би бvгдийг нь мэдэж байгаа шvv” хэмээн нэлээн уурласан vедээ хэлчихдэг. Мэдээж мэдээлэлд олон жил хамгийн ойр байсан, бас ч гэж “До” яамны угшилтай нэгэн болохоор тvvнд энэ парламентын гишvvдийн хэн нь хэдэн тэрбумыг, хаанаас хулгайлсан талаарх зузаан, зузаан хар дэвтэр байхыг vгvйсгэхгvй. Гэтэл тэр зангаргатан яагаад єнєєдрийг хvртэл ус балгачихсан мэт чимээгvйхэн гэлдэрнэ вэ. Vvний хариу нь ч тун энгийн. Саяхан л тvрээсийн байранд толгой хоргодож суусан тэрбээр л гэхэд зvгээр л гvлдийчихээд сажлаад явдаг нэгэн биш гэдэг нь говийн их баялагт эзэн суугчдын нэгэн, Нvхт дэхь тансаг харшийг нь барьж байсан хоригдол эндэж амь насаа алдсан, Хятадын тусгай албадтай нэр холбогдож явсан” гээд багагvй гуншингаар нь ойлгож болно. Магадгvй балиар юм хийгээд яваа, хэдэн тэрбумаар нь хулгайлаад байгаа этгээдvvдийг зарлачих гэхээр урдаас нь “Нєгєє юмыг чинь хэлнэ шvv” гэчихдэг ч байж болзошгvй.
Магадгvй єнєєдрийн 76-ын дунд хэн нэгний “Нєгєє юмыг” мэддэггvй цєєхєн гишvvний байхыг vгvйсгэхгvй. Нєгєє юманд хутгалдаагvй хэд гурван “азгvй” гишvvн ч байгаа нь тодорхой.
Харин ихэнх нь “нєгєє юм”-тай салж хагацаж чадахгvй болтлоо зууралдаж эхнээсээ тав, арван тэрбумаар хулгайлаад цуслачихсан нь ил болчихоод байгаа ч єнєєдрийг хvртэл УИХ-д ч, олон нийтэд ч зарлахгvй тэсч байна. Энэ юу вэ гэвэл Монголчуудыг 2.1 тэрбум ам.долларын єрєнд оруулсан “Чингис”, “Самурай” бондыг хэлээд байгаа хэрэг билээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос vvрэг авсан УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулагдсан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтанд шалгалт хийх vvрэгтэй ажлын хэсгийнхэн яагаад єнєєдрийг хvртэл дvгнэлтээ танилцуулахгvй тас дараад байгаа нь єнєєх л “Нєгєє юмыг чинь хэлнэ шvv”-тэй холбоотой. Ард тvмнийг тэнэг гэж ойлгож байвал єєрсдєє хамгийн тэнэг гэсэн vг.
“Чингис”, “Самурай” бондоос тав, арван тэрбумаар нь хулгайлаад цуслачихсан сайд асан, банкны гvйцэтгэх захиралуудын араас єнєєдєр УИХ-д хурган дарга хийгээд сууцгааж байгаа нєхдvvд Єршєєлийн хуулийг vхэн хатан хvлээцгээж байгаа нь гарцаагvй. “Чингис”, “Самурай” бондын мєнгєєр гараа угаагчдын дунд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын замыг жинхэнэ “там” болгосон этгээд сууж л байгаа. Хусам шиг нимгэхэн “там болсон замыг” тавьсан болж бондын мєнгєнєєс хангалттай цусласан тэр этгээдийн хар балгаар тэр замд нь хэдэн хvн амь, нас эрvvл мэндээрээ хохирсныг барагцаалах боломжгvй. “Нєгєє юм”-аараа хэн нэгэндээ барьцаалагдсан єнєєдрийн улстєрч нэртэй луйварчид 3-4 тэрбумаар нь хумсалсан нь хєдлєшгvй баримтаар нотлогдчихоод байхад л гэм нvглээ хvлээхгvй, болж л єгвєл мултарчих санаатай янз бvрийн арга мэх хэрэглэсээр шvvх хурлаа зурагтаар гаргаж хэлмэгдсэн болж жvжиглэх нь гайхаж цочирдмоор.
Бvр сvvлдээ хумсалж, луйвардсан гэмт хэргийг нь уйгагvй мєрдєж яг таг батлан тогтоосон АТГ-ын томоохон албан тушаалтан хvртэл vр хvvхдийнхээ нэрийг барин тангараглах нь холгvй цєхєрч суух вэ дээ.
Єчигдєрхєн Єршєєлийн хуулийг хэлэлцэх гэж ямархуу “Эмгэнэлт жvжиг” болохыг бид харсан. Энэ хуулийг Ерєнхийлєгчийн хориггvйгээр батлан гаргах гэж амиа золихоос бусдыг хийж, бусдыгаа худалдан авч, “Нєгєє юм”-аараа эвлэлдэн нэгдэж яваа этгээдvvд цєєнгvй бий. Тэд хулгайлдагаа хулгайлчихсан, нуудгаа нуучихсан. Одоо ял, зэмгvй мултарчихвал хэдэн vеэрээ идээд барахгvй хєрєнгє, мєнгєтэй болчихсон. Хамгийн гол нь энэ парламентад л лав “Нєгєє юм”-ыг нь илрvvлээд хэлчих цєс зоригтон байхгvй. Яагаад гэвэл єнєєх нь ч єєрєє багагvй “Нєгєє юм”-тай учраас. Бид УИХ-ын гишvvд гэж иймэрхvv л 76 нєхрийг толгой дээрээ залж. Та нар дуугарахгvй байсан ч ард тvмэн та нєхдийн “Нєгєє юм”-ыг чинь зарлах цаг ойртож байгаа шvv.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (October 16, 2015 12:16:33 pm )
тйим шүү, НЭН ЯЛАНГУЯА АЛТАНХУЯГ БОЛ БҮР ДАВАРЧ ГҮЙЦСЭН,АХ ДҮҮ, ОХИН, ХҮРГЭНЭЭРЭЭ НИЙЛЖ ИДЭЖ УУЖ ДУРААРАА ДУРГИЧИХААД ОДОО НЭГ ИХ ХЭЛМЭГДСЭН ХҮН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ЯРИАД, 37 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ Ч ГЭХ ШИГ СОЛИОРООД БАЙХ ЮМ. ЭНЭ АЛТАНХУЯГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ, БОНДЫН МӨНГИЙГ ЯАЖ ҮРЭН ТАРАН ХИЙСНИЙГ НЬ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭЭД ДАРАА НЬ ЯАХЫГ НЬ ХАРЪЯ Л ДАА. ЭНИЙГЭЭ МЭДЭЭД ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙГ ЯМАР НЭГ АРГААР БАТЛУУЛАХ ГЭЖ ҮХЛЭЭ Л ДЭЭ АЛЦАНХУЯГ ЛУЙВАРЧИН
-
ODorjpurew (October 16, 2015 3:50:56 pm )
Эх182.3,эх302,эх81.2,эх91.2,эх96.2,эх100,эх112.3,эх153.2,…зерчсен заалтуудыг бичиж барахгуй нь…МУыг хуйлгуй,Засаггуй,Тергуй болгон Улсаа дампууруулж,ирэгдээ гуйранчилуулж байгаа этгдууд ЯЛаа эдлэх цаг ирнээ!!!
-
ГЭРЭЛЭЭ (October 16, 2015 4:07:28 pm )
АРД ТҮМЭН УЛС ОРНОО БОДООГҮЙ НӨХДИЙГ БУРХАН ХАРЖ СУУГАА СҮХБААТАР ТЭРГҮҮТЭЙ АРДЫН ЖУРАМТ НӨХДИЙН БАЙГУУЛСАН ГАВЬЯАГ ҮЛ ТООЖ, ЦЭДЭНБАЛ БАТМӨНХ НАРЫН БАЙГУУЛСАН ГАВЬЯАГ УМАРТАЖ МАРТСАН ЭНЭ ТӨРИЙГ БУРХАН БАС ШИЙТГЭЖ БАЙГАА ДАА.
-
zochin (October 16, 2015 6:11:52 pm )
uneheer l idej uusan ni todorhoi yum bol gargaad irj boldoggui yum uu,yagaad ingeed hudlaa yariad suutcgaagaad bdag yum be. nögöö olon eh oronchid haana yu hiigeed bdag yum bol.songuulias ömnö hen yug idej uusniig ni gargaad dahin songogdohgui bolgood höröngiig ni huraaj boldoggui yum uu.gemgui humuusiin höröngiig gemtei bolgoj huraaj avsan tuuh olon biz dee.
4 Comments