antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2015 3 comments

Техникийн захуудыг хүчээр хаах тухай мэдэгдлийг зарим байгууллагад хүргүүлжээ

нийтлэсэн Admin

Автомашины худалдаа, сэлбэг vйлчилгээний газруудыг шинээр нээгдсэн “Авто худалдааны цогцолбор”-руу нvvлгэх асуудлыг хvчтэй ярьж байгаа энэ vед олон нийт “Да хvрээ”-г нvvлгэх гэж байна гэсэн ойлголттой болчихоод байгаа. Тэгвэл vнэн хэрэгтээ энэ асуудлаас vvдэн зєвхєн “Да хvрээ” худалдааны тєв ч бус Баянзvрх дvvрэгт орших “Сансарын тойрог”-ийн хойд хэсгээс зvvн чиглэл рvv Шар хад хvртлэх автомашины болон тэдгээрийн сэлбэгийн худалдаа, засвар vйлчилгээ vзvvлдэг бvхий л аж ахуйн нэгжийн хаалгыг барьж, тэнд ажиллаж, амьдралаа залгуулж буй иргэд єєрийн гэх орлогогvй болохдоо тулаад байгаа юм.

Тvvнчлэн дээр дурдсан худалдаа, vйлчилгээний газруудын ойр орчимд байрлах хvнсний дэлгvvр, vсчин, банк санхvvгийн байгууллагуудын ч vйл ажиллагаа доголдох тухай иргэд ярьж байсан.

Биднийг єчигдєр “Шар хад” орчмоор сурвалжилга бэлтгэсний дараа буюу ажлын цаг дуусахаас ємнє зарим байгууллагад Нийслэлийн Ємчийн харилцааны газраас мэдэгдэл хvргvvлсэн тухай албаны эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Єєрєєр хэлбэл нийслэлийн зvгээс єнєєдєр тус худалдааны тєвvvдийг хvчээр хаах бодлого барьж эхлэв vv гэдэг хардлагыг тєрvvлсэн билээ. Учир нь долоо хоногийн сvvлчээр мэдэгдэл єгч байгаа нь баяр ёслол болон оройн цагийг ашиглан хуудуутай шийдвэр гаргадаг улстєрчдийг санагдуулж байгаа юм.
Єдрийн сурвалжлагынхаа vеэр тухайн хэсэгт vйл ажиллагаа эрхлэгч зарим иргэнтэй уулзаж, ярилцсанаа хvргэж байна. Энэ орчмын иргэд єєрсдийн бизнесээ хамгаалан vлдэхийн тулд Нийслэлийн авто машины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн Vйлдвэрчний эвлэлийн хороо байгуулан гарын vсэг цуглуулж эхлээд байгаа аж. Ингээд хамгийн тvрvvнд тус хороон дарга Цэндсvрэнтэй уулзсан юм.

Ц.Цэндсvрэн: Биднийг тєрийн ємнєєс тэрсэлдээд байгаа мэтээр ярьж байна

-Шинэ цогцолбор барьчих­сан байхад танай энэ орчмынхон нvvхгvй гэдэг байр суурьтай байсаар байгаа юм аа?

-Улс мєнгє зараад тодорхой хэмжээнд бvтээн байгуулалт нэгэнт хийчихсэн. Бид энэ ажлыг vгvйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь, нийслэл тэллээ гээд энд байгаа бvх газрыг баруун тал руу тєвлєрvvлэх юм бол эсрэгээрээ замын тvгжрэл зэргээс шалтгаалаад олон асуудал vvснэ. Vнэндээ иргэд харахдаа шал єєрєєр харж байна л даа. Тэд “Хотын удирдлагууд ийм сайхан бvтээн байгуулалтын ажлыг хийчихээд байхад биднийг єєрсдийнхєє эрх ашгийг бодоод нvvхгvй эсэргvvцээд байна” гэж ойлгодог. Нэг vгээр хэлбэл, биднийг тєрийн ємнєєс тэрсэлдээд байгаа мэтээр ярьж байна. Гэтэл бодит байдал шал єєр, эсрэгээрээ байгааг л ойлгох хэрэгтэй. Энэ газарт бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг олон хvн бvгдээрээ нvvгээд очих юм бол хотын баруун захын даац ямар болохыг хэн ч мэдэхгvй байна. Тvvнчлэн тухайн газар нь доороо цэвдэгтэй болохоор бизнесийн орчин бvрдvvлэх ямар ч боломжгvй. Жишээлбэл, “Да Хvрээ” зах шиг аятайхан юм бариад бизнесийнхээ vйл ажиллагааг vргэлжvvлэх гэхээр газар зvйн хувьд боломжгvй байгаа юм. Vнэнийг хэлэхэд, vнэхээр л тэгж гадны орнуудыг дуурайж хєгжих гээд байгаа бол нийслэл нь хэзээ ч ганц захтай байдаггvй. Хэд, хэдэн зах барьж байж тvгжрэл чинь жинхэнэ утгаараа багасна. Хэрвээ хэдэн жилийн дараа тэр тал илvv их хєгжиж, иргэд олноор vйлчлvvлж байх юм бол аяндаа энэ хvмvvс хvссэн, хvсээгvй очно. Бизнесээ дагаад, хоолоо олж идэхийн тулд очих л болно шvv дээ.

-Тэр цогцолборыг олон улсын стандартад нийцсэн гэж яриад байгаа. Гэтэл манай улсад тєдийгvй гадны орнуудад ч гэсэн яг тогтсон стандарт гэж байдаггvй гэх юм билээ. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Манайх vйлдвэрлэгч орон биш болохоор дандаа л Япон, Солонгос улсын автомашинууд орж ирдэг. Миний хувьд Солонгост олон жил амьдарсан. Тэдний техникийн захаар нь яваад vзэхээр дандаа л ил зах байдаг. Битvv зах гэж огт байдаггvй.

-Шалтгаан нь?

-Яаж ч бодсон битvv зах байна гэдэг боломжгvй. Учир нь, олон машиныг євєл халаахаар утаанд нь угаартана биз дээ. Энэ ч vvднээс заавал битvv зах байх ёстой гэх ойлголт байдаггvй. Тийм хууль, эрх зvй ч байхгvй юм шиг санагдсан.

-Та бvхэн єєрсдийнхєє эрх ашгийг хамгаалахын тулд хамгийн эхэнд ямар ажил хийе гэж бодож байна вэ?

-Яг vнэнийг хэлэхэд жил болгон л ийм асуудал гардаг. Бидний зvгээс Э.Бат-Vvл даргатай ч хамаагvй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байна. Заавал жагсаал, цуглаан зохион байгуулах шаардлагагvй гэж vзэж байгаа. Бид чинь хэлтэй, устай хvн. Тvvгээрээ л ойлголцох хэрэгтэй биз дээ. Бид ямар ч байдлаар тохиролцоход бэлэн. Гэхдээ хамгийн гол нь, нvvгээгvй аж ахуйн нэгж тєдийгvй хувь хvнийг хvртэл торгоно гэж яриад байна. Vvнээс vvдэж энд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг хvмvvс чинь тvгшиж эхэлж байна. Тэр ч битгий хэл тайван суугаад ажлаа ч хийж чадахгvй байна.

-Vнэхээр нvvгээгvй иргэн, аж ахуйн нэгжийг торгоно гэвэл та бvхэн ямар арга хэмжээ авах вэ?

-Энд олон хvний эрх ашиг хєндєгдєнє. Тиймээс жагсаал, цуглааны хэлбэрт л шилжинэ дээ. Жагсаал хийх хvсэлтэй байгаагаа хvртэл Сvхбаатар дvvргийн удирдлагуудад хvргvvлсэн. Энэ сарын 19-нд тєв талбай дээр тайван жагсаал хийхээр тєлєвлєсєн. Бас нийгэмд єєрсдийнхєє дуу хоолой, байр суурийг сонсгох нь зєв гэж бодож байна.

-Иргэдийн худалдан авалт хэр байна вэ. Vvсээд байгаа нєхцєл байдлаас шалтгаалж ямар нэгэн єєрчлєлт гарч байх юм уу?

-Сvvлийн vед худалдан авалт vнэхээр муу байгаа. Ялангуяа сvvлийн долоо хоногт. Иргэдийн дунд бага зэргийн тєєрєгдєл бий болоод байна л даа. Тэд машинаа зарах гэсэн чинь єнєє зах нь нvvчихсэн юм болов уу гэх мэтээр эргэлзэх жишээний. Тэртээ тэргvй эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг vед бид хангалттай зовж, зvдэрч байна шvv дээ. Бид бvхий л боломж бололцоогоороо татвараа тєлж, банкинаас зээл аваад амьдарч л байна. Гэтэл яг ийм хэцvv vед хvмvvсийг талцуулж, эргэлзээ тєрvvлэх шаардлагагvй л юмсан. Тэр ч битгий хэл бидэнд банкны зээл хvртэл гаргаж єгєхгvй байна.

-Нvvхтэй холбоотой юу?

-Тийм, эндээс нvvнэ, нvvхгvй гэх мэт маргаантай байгаа болохоор банкууд зээл гаргаж єгєхгvй байна шvv дээ.

-Шинэ цогцолборыг барихын тулд та нарыг аваачиж, тодорхой хэм­жээний мєнгє авна гэж тооцоолчихсон байгааг vгvйсгэхгvй. Vvнд ямар байр суурьтай байна вэ?

-Vнэн шvv дээ. Зєвхєн автомашины ганц зогсоолоо дєрвєн сая тєгрєгєєр зарж байгаа юм. Гэтэл vндэсндээ тэр нь сая тєгрєгийн vнэтэй байх жишээний. Vvнийгээ ч хотын удирдлагууд хvлээн зєвшєєрсєн байдаг. Ийм байтал биднээс гурван сая тєгрєг салгахын тулд ингэж аашилж байгаад vнэхээр харамсаж байна. Зєвхєн мєнгє авах гэж л улайрч байна. Тийм биш л юм бол шинэ зах барихаас ємнє биднээс судалгаа авч болох байсан. Ямарваа нэг зvйл судалгаа, санал асуулгатай байж явдаг болохоос дээшээ харж байгаад тооцоолчихдог юм биш шvv дээ.

-Тэгсэн ч тэр зогсоолд нь vл хєдлєх хєрєнгє болоод vлдэх юм биш vv?

-Тэр байгууламж гэж яриад байгаад чинь Vл хєдлєх хєрєнгийн гэрчилгээ ч гарахгvй юм билээ. Яагаад гэвэл хатуу хучилттай талбайд барьсан обьектод гэрчилгээ олгодоггvй гэсэн. Бид чинь болох боломж бvрийг судалж vзсэн юм шvv дээ. Биднийг ингэж л хуураад байгаа хvмvvс дээ.

“Мєнгєн хvлэг” худалдааны тєвийн тvрээслэгч Ц.Сайханжаргал: Нийслэлийн удирдлагуудын ам, ажил дандаа зєрдєг

-Техникийн зах орчмынхон сvvлийн vед их бухимдалтай байх болж. Ямар нэг шийдвэр гарч, та бvхнийг энд vлдээх боломж хэр байна?

-Сайн мэдэхгvй л байна. Энэ асуудлаас болж ажлаа ч тухтай хийж чадахаа болих нь. “Да хvрээ” болон тvvнийг тойрсон ойр орчмын зах, худалдааны тєвvvдийг хотоос нvvлгэнэ гэсэн шийдвэр гаргаж, хаах тухай яригдаад эхлэхээр бидний сэтгэл санааны хувьд хvнд, маш их хохиролтой байна. Мэргэжлийн хяналтаас байнга шалгалт хийх, хvчний байгууллагынхан баривчлах зэрэг мэдээлэл бидэнд байнга ирдэг. Ажлаа тогтвортой хийе гэхээр хэзээ хаалгыг маань барих бол гэдэг айдастай байх нь vнэхээр тєвєгтэй байна.

-“Мєнгєн хvлэг” худалдааны тєв хэд орчим тvрээслэгчтэй вэ?

-Одоогоор 150 гаруй тvрээслэгч бий гэдэг. Ард ажлыг нь амжуулж, цалинждаг хvмvvс бий. Тэднийгээ хараад тэжээлгэдэг гэр бvлийнхэн нь байгаа. Тvvгээр ч зогсохгvй бидний бизнесийг дагаж явдаг машин угаалга, будаг, засвар зэргийг хийдэг жижиг аж ахуйн нэгж болон хувь хvмvvс ч дотроо айдастай байна. Очихоор л “Яана аа, нvvх гэж байна уу” л гэдэг. Биднийг хаагаад, хєєчихвєл тэр хvмvvс ч гэсэн орлогогvй болно. Тэгэхээр их л хvнд байна даа.

-Энэ тєрлийн бизнес эрхлэгчдийн ихэнх нь тухайн орчиндоо амьдарцгаадаг юм билээ. Хэрвээ нvvх асуудал яригдвал амьдралын горим бас єєрчлєгдєх болох нь ээ?

-Тэгэлгvй яах вэ. Нэгэнт эрхэлж байгаа бизнес энэ орчинд байгаа учраас унааны мєнгє зэргээ хэмнэхийн тулд гэр орон, хvvхдvvдийн сургууль, цэцэрлэг ойрхон байх гээд бvх асуудлыг шийдчихсэн. Эдгээрийг бид єєрсдєє л амжуулдаг. Хэрвээ баруун тийшээ нvvх юм бол vр хvvхдээ хэнд даатгах вэ, хvн хєлслєх vv гэх зэрэг асуудал дахиад тулгарна. Зах хаалаа гэртээ орчихдог байсан бол хотын нэг захаас нєгєє зах хvртэл ирж, очих хэдэн цагийг єнгєрvvлэх вэ. Хvн єдрийн хэдэн цагт нь ажлаа хийж, хэдэд нь амарч, хэдийг нь ажил, гэртээ зарцуулах вэ гээд маш олон чирэгдэл vvснэ. Ингэх ямар ч шаардлагагvй шvv дээ.

-Гэхдээ энэ хавийн захуудыг шаардлага хангахгvй байна гэдэг зvйл бий шvv дээ?

-Нийслэлийн Засаг даргын захирамж “Техникийн захууд нь хєрсний болон агаарын бохирдол vvсгэж байгаа тул бvгдийнх нь хаалгыг хаа” гэсэн утгатай нvvлгэн, шилжvvлэх шаардлага ирсэн. Тvvнийг нь бид Шударга єрсєлдєєн хэрэглэгчийн тєлєє газарт єгсєн. Тэндээс энэ бичиг нь хvчингvй гэдэг хариу ирсэн. Агаар, хєрсний бохирдол байгаа эсэхийг нь ч тогтоогоогvй. Гэтэл анхныхаа зvтгэснээр л дайраад байгаа юм. Vндсэндээ ард иргэдийн тогтвортой явагдаж байгаа бизнесийг тєрийн нэрийг барьж булааж, биднийг шалбааганд унагах гэж байна. “Да хvрээ” орчмын нэг суурин, нэг хєгжил гэсэн байр суурьтайгаар 20 гаруй жил vйл ажиллагаа эрхэлж ирсэн хvмvvсийн бизнесийг тасдаад баруун зvгт байршуулна гэж байгаа. Бидний vйл ажиллагааг зогсоочихвол энэ том худалдааны тєвvvд хоосрох уу.

-Замын тvгжрэл vvсгэдэг гэдэг бас нэг шалтгаан бий?

-Таван шарын уулзвар бол 22-ын товчоо руу гардаг ганц зам нь. Тэрvvгээр гарахын тулд талдаа бараг 1:30 цаг тvгжирч байж явж буй зvг рvvгээ нэвтэрдэг. Ингээд бодохоор энэ олон машины ачаалал яах вэ. Худалдан авагч нар ч залхана. Тvгжирч явсаар байтал хамаг цагийн гарз гэх зэргээр тєвєгтэй учраас очих нь багасна.
Гэтэл эндээ “Шар хад”-ндаа байвал машингvй ч байсан нийтийн тээврийн унаанд сууж, дамжаад 500 тєгрєг тєлєєд нийслэлийн хаанаас ч ирэх боломжтой. Унаатайгаа ирсэн ч автомашины тvгжрэл ч байхгvй. Энд сэтгэцийн ганц эмнэлгээс єєр юу ч vгvй. Нийслэлчvvд бvгдээрээ энэ эмнэлэг рvv ирдэггvй л юм бол тvгжрэл vvснэ гэсэн ойлголт байхгvй. Хотын тєвд биш зvvн захад байдаг худалдаа, vйлчилгээ шvv дээ. Ирж байгаа нь ч зорьж ирдэг. Энэ тєрлийн бизнес хєгжчихсєн газар. Vндсэндээ хvмvvсийн хэлж сурснаар “Сансарын тойрог”-оос зvvн тийш 805 дугаар анги гэж бий. Тvvнээс нааш /Шар хад чиглэлд/ яваад vзэхэд автомашины, авто сэлбэгийн худалдаа, vйлчилгээ, засвар, будаг, угаалга гээд тасралтгvй vргэлжилдэг. Тэд чинь яаж байна вэ гэхээр манай энэ хавийн бизнесийг дагаад хєгжиж, тогтвортой болчихсон байгаа.

-Та нарыг нvvчихвэл тєвлєрєл саарна гэж vзэж байгаа юм билээ?

-Нийслэлийн газар зvйн байрлал нь гурвалжин хэлбэртэй. Тэгвэл vнэхээр тєвлєрлийг сааруулах гэж байгаа бол зvvнээс баруун тийш нvvлгэх биш. Баруун зvгт, тэр шинэдээ баруун аймгаас ирсэн, тухайн хэсэгт ойр хvмvvс нь бизнесээ хийгээд, худалдаа vйлчилгээгээ vзvvлэг. Зvvн чиглэлийнхэн нь манай энэ орчмоор vйлчлvvлээд байж л байг. Ингэхээр нєгєє гурвалжин байршлын хоёр хэсэгт автомашины худалдаа, vйлчилгээний газрууд байгаа учраас дахиад ч нэгийг барьж, босгох боломж байгаа биз дээ. Ингэж байж л тэр яриад байгаа тєвлєрєл нь саарна. Гэтэл заавал биднийг нvvлгэх асуудал яриад гацчихаад байх юм. Зах зээлийн єрсєлдєєнийг шударгаар явуулах хэрэгтэй.

-Гэхдээ танай байгаа худал­дааны тєвийн хувьд л гэхэд зогсоол нь шороо­гоороо байх жишээний юм байна шvv дээ?

-Яг vнэндээ Монгол Улсад авто зогсоолын стандарт гэж байдаггvй. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд наад хvмvvс чинь бидний бизнесийг гацаачихаад байна. Эзэд нь, энэ захад байгаа хvмvvс нь нийлээд бvтээн байгуулалт хийе, ядаж замаа засъя гэхээр нvvлгэчихвэл яах вэ. Хєрєнгє оруулалтаараа шатах уу гэдэг зvйл vvсээд хvлээлтийн байдалд оруулчихсан.

-Ер нь тэр газар нь очиж vзсэн vv. Уг нь их аятайхан, та нарт яагаад таалагдахгvй байгаа юм бэ?

-Тэнд нь яг vнэндээ ажиллах орчин огт бvрдээгvй. Автомашин гэдэг талх шиг байнга зарагддаг бараа биш. Ердєє л тал газар тор татаад, асфальтаар хучилт хийсэн. Тvvнчлэн машин гэдэг техник учраас голын эрэг, нийслэлийн хамгийн хvйтэн хэсэгт аваачих шаардлагатай болж байна. Хэрвээ бид дулаан гражид хийе гэвэл энэ ойр тойрны бизнес эрхлэгчдийн машиныг багтаах газар ч байхгvй. Бvх хvнийг нvvлгээд очуулчихаар дулаан гражийн хvрэлцээ муудаж, тvvнээс болоод vнэ нь ч єснє. Эсвэл бvр 22-ын товчооноос зvvн тийш хот руугаа оруулж ирээд гражид тавья гэхэд нэг хvн ганц машинтай байна гэж байхгvй. Тиймээс бас хvн цалинжуулах шаардлагатай болно. Арайхийн тогтчихоод байгаа нєхцєл байдлыг маань орвонгоор нь эргvvлэх л гээд байна.

Дээрээс нь цэвэрлэх байгууламжийн vнэрийг юу гэх болж байна. Хvний эрvvл мэндэд ямар хортой болохыг хvн бvр хэлж байгаа. Туул голын ай савд техникийн худалдааны тєв барьдаг нь ямар шаардлагатай гэж.
Vнэхээр тэнд ямар нэг vйл ажиллагаа эрхлэх гээд байгаа бол баруун бvсийн авто зогсоол “Драгон”-ыг оруулж болно шvv дээ. Ядаж л Таван шар орчмын замын тvгжрэл нь саарна.

-Гэхдээ та нарт зогсоолоо боломжийн vнээр санал болгосон гэж сонссон?

-Нэг зогсоолын дєрвєн сая тєгрєгєєр худалдаж авах санал тавьж байгаа юм. Байдраг гэж дарга нь “Банкны зээлээр авах 100 хувь боломжтой боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь vнэхээр тийм байж гэж бодоод банкин дээр очиход бодит байдал нь шал єєр. Бид банкнаас хэрхэн зээл авдаг вэ. Яг л тэр зарчмаараа байх жишээтэй. Vнэндээ ам, ажил хоёр нь дандаа зєрнє.

Саяхан хvртэл НИТХ-аар хэлэлцээд єдрийн зогсоолыг нь 1000, ороход 200 тєгрєг болгочихлоо гэж хэлсэн. Гэтэл тэнд талбай худалдаж авсан хvмvvст эднийг ингээд 1000 тєгрєг гэж хэлээд худлаа яриад аваачих юм бол дараагийнх нь болно гэх утгатай зvйлийг хэлж байх жишээтэй. Єєрєєр хэлбэл бид тэнд очсоны дараа яах нь огтхон ч хамаагvй. Бизнес нь унана уу, яана хамаагvй. Яг vнэндээ бид єнєєгийн тогтвортой явагдаж байгаа бизнесийнхээ зээл, хvvг банк, санхvvгийн байгууллага, зарим нь хувь хvнд яаж єгєх болж байна. Орон сууцаа хураалгаж, ажил тєрєлгvй, амьжиргаагvй болж, ядууралд орох уу.

-Нэгэнт нээлтээ хийчих­сэн цогцолбор тэнд хоосон байна. Улс хєрєнгєє гаргачихсан учраас та нарыг хvчээр ч болтугай аваачих гэж байгаа юм болов уу?

-Хvчээр л аваачих бодолтой байгаа. Мэргэжлийн хяналтаар дарамтлуулаад, цагдаа, хvчнийхэнтэй холбогдоод байгаа гэсэн. Єєрсдийн эрх мэдлийг ашиглан тєрийн нэрийг барьж, ард тvмний амьдралыг vгvй хийж, єєрсдийн бизнесийг хєгжvvлэх гэж байгаа нь засаг, захиргааныханы буруутай vйл ажиллагаа.

“Хишиг” хvнсний дэлгvvрийг тvрээслэгч: Г.Мєнхбаатар Дэлгvvрvvдийн орлого эндэхийн захуудаас 100 хувь хамааралтай

-“Шар хад” орчмын зах, худалдааны тєвийг нvvлгэнэ гээд байгаа. Танай хvнсний дэлгvvрийн хувьд яах бол, орлого нь муудна даа?

-Манай дэлгvvрийн хувьд тусдаа харагдаж байгаа ч орлого бол энэ хавийн зах, дэлгvvрvvдээс 100 хувь хамааралтай. Энд бизнес эрхлэж байгаа хvмvvс, тэднээр vйлчлvvлэгчид бvгд л орж, гарч худалдаа хийнэ. Тvvнээс яг манай эргэн тойронд бол гэр хорооллын айл, єрх байхгvй. Захууд нvvчихвэл ганц манайх ч биш бусад дэлгvvр, цайны газар, єєрсдийнхєє амьдралыг авч яваа цагийн хєлсний ажилчид болон жижиг vvргийн худалдаа эрхлэгчдийн орлогогvй болно. Томоохон зах, худалдааны тєвийг л дагаж бий болсон vйлчилгээний газрууд шvv дээ.

-Та єєрийн байрандаа vйл ажиллагаа явуулж байна уу. Эсвэл тvрээслэдэг vv?

-Манайх тvрээсийн гэрээгээр ажиллуулж байгаа. Сардаа сая 400 мянган тєгрєг тєлж байна. Энvvгээр л гэр бvлээ авч явахаар хичээж байна. Ам бvл тавуулаа болохоор зардал єндєр шvv дээ. Тэгэхээр бvгдийнх нь амьжиргаа л гэсэн vг.

-Та зээлтэй юу?

-Зээлтэй.

-Банкинд уу?

-Одоо ч єргvй хvн гэж ховор болсон шvv дээ. Шууд барьцаа тавьж чадахгvй учраас хувь хvн, найз нєхдєєсєє нэлээд хэдэн саяын зээл авсан.

-Захууд хаагдчихвал яах вэ?

-Тvрээслvvлсэн хvнтэйгээ аман тохиролцоо хийгээд харж байна. Энэ хvмvvс нvvх эсвэл хаалгаа барих тохиолдолд дагаад маш олон хvний амьдрал сvйрэх байх гэхээр эвгvй л санагдаж байна.

“Харх” автосервисийн захирал С.Мєнхбаяр: Шинэ цогцолборт авто вокзал яагаад байж болохгvй гэж

-Танай засварын тєв техникийн захуудын яг замд юм билээ. Энэ тєрлийн бизнес эрхлэгчдийг нvvлгэх тухай яригдаж байгаа. Танайд мэдэгдэл, шаардлага ирсэн vv?

-Одоогоор ирээгvй. Гэхдээ би vvний эсрэг байр суурьтай байгаа. Мэдээж хотын ирээдvй сайн сайхны тєлєє юм хийлгvй л яах вэ. Гэхдээ бусдын хєрнгє, хєлс, хvчээ шавхаад босгочихсон бизнес рvv ингэж халдах нь буруу байлгvй яах вэ.

-Танайх хэдэн жил vйл ажиллагаа явуулж байгаа вэ, энэ бvсэд?

-Сvvлийн 10 гаруй жил засварын газар ажиллуулсан. Жижигхэн байсныг ажиллаж, хєдєлмєрлєсєєр єнєєгийн байдалтай болгосон. Газар нь хvртэл жижиг байсан бага багаар авсаар єдийг хvргэсэн.

-Засварын газар чинь хэдэн метр кв талбайтай вэ?

-Зєвхєн обьект нь 2100 м.кв. хэмжээтэй. Ажиллахаа болилоо гэхэд буулгаад аваад явчих ямар ч боломжгvй. Гэхдээ манайх бол байгаа байршилдаа vлдэнэ гэсэн бодолтой яваа. Заавал бvгдийг нь нvvлгэх ямар ч шаардлагагvй шvv дээ.

-Гэхдээ шинэ цогцолбор хоосон байгаа шvv дээ?

-Тэнд авто вокзал байршуулвал зvгээр шvv дээ. Ядаж л Сонгинохайрхан дvvргийн замын ачаалал байхгvй болно гэдгийг тооцх л хэрэгтэй. Тэгэхгvйгээр єєрсдийнхєє боломжоор амьдрал, аж ахуйгаа авч яваа хvмvvсээр оролдоод яах юм бэ. Ажилгvй хvмvvсийн тоо л нэмэгдэнэ шvv дээ.

-Цєєнгvй ажилчинтай харагдсан?

-Засварын газар маань 20-иод ажилчинтай. Мэдээж тэдний ар гэрийнхнийг оруулвал єндєр тоо гарна. Манай ажилчид бvгд энэ орчимдоо амьдардаг. Vр хvvхдvvдээ ч сургууль, цэцэрлэгт єгчихсєн байдаг. Тэгэхээр аль аль талдаа л хvндхэн байх болов уу. Захууд нvvгээд явчихвал манайх нvvхгvй ч vйл ажиллагаагаа хэвээр явуулна.

Vргэлжлэл бий…
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Ард түмэн. (October 16, 2015 10:53:01 am )

    Дарангуйлагч дээрэмчин Бат Үүлийг зайлуулаагүй цагт та нарыг байнга дарамталж дээрэмдсээр байх болно. Бослого гаргавал цус урсган дарж ч магадгүй дарангуйлагч шүү дээ. Садамхусайнаас дор дарангуйлагч бол Бат Үүл

  • АРД ТҮМЭН (October 16, 2015 1:45:17 pm )

    ХЭДЭН ЧЕНЖ НЭРТЭЙ ЛУЙВАРЧДЫГ НЭН ДАРУЙ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ХЭДЭН ХУУЧИН СЭГ ОРУУЛЖ ИРЭЭД ХЭД ДАХИН ҮНЭТЭЙ ЗАРДАГАА БИЗНЕС ГЭЭД НЭРЛЭЧИХЖЭЭ

  • ГЭРЭЛЭЭ (October 16, 2015 4:14:46 pm )

    ҮНЭХЭЭР ХОТ ЗАМБАРААТАЙ БАЙХЫН ТУЛД ИЙМ МЭТ БИЗНЕС ХИЙГЧИДЭЭ ӨӨР ГАЗАР НҮҮЛГЭХ НЬ ЗӨВӨӨ ГАЗАР ХӨРС БОХИРДОЖ БАЙГАА ШАЛТАГ ТООЧООД НЭМЭРГҮЙ ХОТ БИШ ХОГЫН САВ БОЛГОСОН ТЕХНИКИЙН ЗАХ НЭРТЭЙ ӨГӨӨМӨР ЗАХ ЗУУН АЙЛЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ГАЗРУУД ГЭЭД ХИМИЙН БОДИС ХЭРЭГЛЭДЭГ ҮЙЛДВЭР ГЭЭД БҮГДИЙГ ХОТООС ЗАЙЛУУЛЖ БАЙЖ ХОТ АМАГАЛАН ЦЭВЭР БАЙНА

antalya rent a car