antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2015 11 comments

Дижитал хамтлагийн Эрка гадаадынханд үнэлэгдэв

нийтлэсэн Admin

Монголын хип хоп урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож, нэгэн үе хүүхэд залуусыг байлдан дагуулсан хамтлаг бол яах аргагүй “Дижитал” хамтлаг юм. 1999 онд байгуулагдсанаасаа хойш гаргасан дуунууд нь залуусын дунд хит болж, ухаарал, хайр дурлал, сайн сайханд уриалан дуудсаар ирсэн билээ.

Тэд хийсэн бүтээснийхээ төлөө ямар нэгэн цол гуншин, гавьяа шагнал горилдоггүй. Үүний нэгэн тод жишээ бол 15 жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж буй тус хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу олноо Эрка нэрээрээ хоногшсон авъяаслаг залуу юм. Уянгалаг цээлхэн хоолойгоороо хамтлагийнхаа гол ачааг үүрэхээс гадна ганцаарчилсан уран бүтээлээ ч гаргаад амжсан хөдөлмөрч залуу хэмээн урлагийнхан дундаа нэр хүндтэй нэгэн.

Хоёр ч удаа соёлын тэргүүний ажилтан гэх эрхэм цол тэмдэгээс татгалзаж байсан Эрка Азийн Холливуд гэгддэг Хонг-Конг улсад нээлтээ хийж буй “Бохир ертөнц” киноны нээлтэнд оролцож ая дуугаа өргөжээ. Нээлтийн үйл ажиллагаанд “Энэ бол хайр” дуугаа дуулахад үзэгчид гайхалтай сайхан хүлээн авч Хонг-Конгийн хөгжмийн продюссерууд цаашид хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Авъяаслаг залуу маань өндөр хөгжилтэй орны хөгжмийн экспэртүүдэд нүдлэгдээд амжсан тул цаашид азийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргах боломжийг нээсэн бололтой. Цаашдын их ажилд нь амжилт хүсч, эх орныхоо нэрийг өндөрт гарган уянгалаг хоолойгоо дэлхийд сонордуулахыг хүсье.

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • mmmm (October 15, 2015 4:48:09 pm )

    амжилт залуу минь

  • zochin (October 15, 2015 5:05:13 pm )

    ene neeree dajgyu zaluu shuu.amjilt husie.

  • Ц.Со.Б. (October 15, 2015 10:14:39 pm )

    Дажгүй залуу л харагддаг. Элдэв хэл аманд өртөхгүй байдагт нь талархаж байдаг шүү. Амжилт, урагшаа. Дөнгөж эхлэж байна шүү анд минь. \танилцаагүй ч гэсэн анд минь гэлээ.\

  • Tovshook (October 15, 2015 10:58:54 pm )

    Уг хүн нь өөрөө агуу юм да ийм хүнийг хүндлэхгүй гээд яахав.дэ !!! АМЖИЛТ ҮЗҮҮЛЭЭД ӨГ !!!

  • Badu (October 15, 2015 11:15:30 pm )

    Мундаг дуучин хонгконгод ирэхэд нь ажилтай байж таарсан киноогын үзсэн сайн тоголсон байлээ амжилт ахиж ирэх болвуу хонгконгд

  • Bagi (October 16, 2015 2:54:46 am )

    Duu ni ih shn ugtei goy ayatai duu bolson bn lee.Tgeed amjilt huseye dee.

  • Anonymous (October 16, 2015 10:59:51 am )

    Mongolchuud uragshaa

  • zochin (October 16, 2015 2:29:54 pm )

    amjilt mundag chan zaluu shuu ulam ih amjilt gargaarai

  • bulgan (October 19, 2015 1:41:25 pm )

    vneldgvi bolohoos manaihan bvgd l gaihaltai chadwarlag sh de

  • Anonymous (October 19, 2015 7:23:20 pm )

    amjilt zaluu mini

  • erka (October 22, 2015 3:29:39 pm )

    Amjilt

antalya rent a car