antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 Comments are off

Алтны уурхайн сахиулын цогцсыг олжээ

нийтлэсэн Admin

goliinavrahangiӨчигдөр буюу энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс эрэгтэй хүний цогцос олдсон байна. Тодруулбал, тус аймгийн  Мандал сумын “Түнхэл” багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг 57 настай эрэгтэй, иргэн Г нь өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 9-нд 22:00 цагийн үед гэрээсээ гарсан гэнэ. Ингэхдээ тус алтны уурхайн  1 дүгээр пост руу явна гэж гараад гурав хоног сураггүй болсон тул эрэн хайх дуудлагыг Онцгой байдлын газарт өгсөн байна. Гэвч харамсалтай нь түүний цогцсыг тус аймгийн голын эрэг дээрээс олжээ. Одоогоор цагдаагийн байгууллагад цогцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд талийгаач гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгах юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car