antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 14, 2015 3 comments

Владимир Путины дэглэмийн мөн чанар

нийтлэсэн Admin
527-14447930162942Орос дахь одоогийн засгийн тогтолцоо мафийн болон тусгай албадынхтай төстэй хэмээн зарим шинжээч дүгнэдэг.
фатима тлисова
Вашингтон
АНУ-ын ерөнхийлөгч бага буш “би энэ хүний нүднээс сэтгэлийг нь олж харсан” гэж хэлсэн, тэр үеийн төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл “би түүний нүднээс КГБ, КГБ, КГБ -г олж харсан хэмээн Ерөнхийлөгчид хариулсан, пентагоны толгойлогчоор бушийн томилсон Роберт Гейтс “би түүний нүднээс уужимхан дотортой алуурчныг олж харсан” гэж хэлсэн байдаг. америк үндсэн хуулийн дагуу амьдардаг учраас өмнө нэр дурдсан улс төрчид нэгэнт түүхэн хүмүүс болжээ.
Одоо цагаан ордон, гадаад харилцааны яам, пентагон өрсөлдөгч намыг төлөөлсөн өөр удирдагчидтай болжээ. Гэтэл Буш, Пауэл, Гейтс нарын үед байсан Владимир путин кремльдээ суусан хэвээр. оросын удирдагчаар олон жил болж байгаа энэ байдалд өнгөрсөн он жилүүд ч, улс төрийн удирдагчид болон намуудын халаа сэлгээ ч бага нөлөөлж. сүүлийн жилүүдэд “түүний нүд рүү харах” боломж мэдэгдэхүйц багассан боловч америкийн шинэ үеийн улс төрчид Путины “сэтгэлийг таних”-ыг эрэлхийлсээр байна.
Барууныхан оросын үндэсний сонирхол, оновч, логиктой байх зэрэг ниитээр хүлээнзөвшөөрөгдсөн олон улсын үнэт зүйл болон стандартын үүднээс Владимир Путины үйлдэл болон шийдвэрүүдийг таньж мэдэхийг оролдсоны эцэст, эдгээр нь логикгүй, оновчтой бус, Оросын сонирхолд харшлах нь олон бөгөөд дэлхий дахинд аюул учруулж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний зэрэгцээ, ардчилсан улс оронд бол импичмент тооцоход хүргэдэггүй юмаа гэхэд, нийгэм, мэдээлэл болон хууль тогтоогчдын зүгээс ноцтой эсэргүүцэлтэй тулгарах олон үйлдэл, Оросын дотоодод эсрэгээр Путины рейтингийг өсгөдөг, сүүлийн саруудад явагдсан санал асуулгын судалгаагаар, “Ерөнхийлөгчид сэтгэл санаагаар татагдах” индикатор мэдэгдэхүйц өсчээ.
“Голос Америки”-ын Орос алба Атлантын далайн хоёр талд суудаг боловч Кремлийн бодлогыг олон жил судалж байгаа, нэр хүндтэй хоёр судлаачаас Орос дахь засгийн одоогийн тогтолцооны мөн чанарыг таних гол шинж юу болох тухай асуулсан юм. Огайо муж улсын Майами УИС-ийн профессор Карен Давиша бол улс төрийн бестселлер “Клептократия Путина” (Putin s Kleptocracy) номын зохиогч, оросын улс төрийн сэтгүүлч бөгөөд зохиолч Олег Кашин бол “Письмо вождам Российской Федерации” хэмээх олны анхаарал татсан захидлын зохиогч.
Хоёр судлаач зарим дүгнэлтийн талаар санал зөрдөг боловч Путины засгийн мөн чанарыг тайлбарлахын тулд “сэтгэл” болон оросын удирдагчийн чекист байсан үеийг гүнзгий ухах хэрэгтэй гэдэг дээр санал нийлдэг- Гадаад ертөнц Кремлийн дэглэмийн зан төлөвийн сэдэл болон логикийг хайхад хамаг анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ, Оросыг жолоодож байгаа энэ эрлийз тогтолцоо юун түрүүн Орост өөрт нь гуниг төрүүлэм аюултай талаас нь бодолцох ёстой гэдэг дээр хоёр судлаач итгэл төгс байна. Бид Давиша, Кашин нартай хийсэн ярилцлагаас дор нийтэллээ.
КАРЕН ДАВИША “Төлчих тэгээд тогло”- тогтолцоо
Орос дахь засаг нь төвд нь Путин, эргэн тойронд нь адилхан чухал хүмүүс байдаг тогтолцоо. Энэ бол эрх мэдэл Кремлиэс доошоо, мөнгө дороос дээш урсдаг пирамид тогтолцоо. Энэ бол “төлчих тэгээд тогло” гэдэг тогтолцоо, ямарч түвшний албан тушаалд төлбөр  хийхгүйгээр очих боломжгүй.
Тогтолцооны дотор байгаа хүмүүс дүрмүүдийг ойлгодог бөгөөд тэдгээрт захирагддаг. Эдгээр дүрмийн нэг нь тогтолцоо хэрхэн ажилладаг тухай ам алдахгүй байх. Тэд мэдээж, хэсэг хуулийг мөрддөг. Гэхдээ эдгээрийг би улс төрийн хууль гэж хэлж чадахгүй. Эдгээр хууль мафийн түүхэн тогтолцооныхтой илүү төстэй.
Үүнийг би мафи гэж хэлэхгүй боловч улс төрийн бусад ямарч дэглэмээс илүү мафийнхтай илүү төстэй тогтолцоо. Энэ бол мафи болон КГБ- гийн эрлийз тогтолцоо гэдэг нь эргэлзээгүй. КГБ- гээс гаралтайгаар үл барам, мафитай холбоотой элементүүдээр нөхөн, КГБ-г хуулбарлан засгийг идэвхтэй хэлбэржүүлж байна. Ийнхүү бас мафийг хуулбарлах замаар засгийг хэлбэржүүлж байгаа хэрэг.
Дэглэм дотооддоо оновчтой байх шинж Бид энэ дэглэмийг хэрхэн авч үзэх вэ?
Хэрэв оновчтой бус байх албагүй юм бол дэглэм дотооддоо оновчтой байх шалтгаан нь юунд байна? Дэглэм дотооддоо оновчтой байгаа шалтгаан нь гэнэтийн алхам хийх замаар бүдүүлгээр хүч хэрэглэх, дараа нь хариуцлагаас зугатаахад оршдог. Сочи дахь олимпиадын дараахан Крымыг булаан эзэлсэн саяханы жишээнээс гадна, Путин Бээжингийн олимпын нээлт дээр Жорж Буштай зэрэгцэн сууж байхдаа, Гүржэд довтлох шийдвэр гаргахад оролцсон нь Олимпын зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг байлаа.
“Оросын улс төрийн бодлогыг Чеченчлэх”
Анна Политковская болон Борис Немцовыг зэрлэгээр хөнөөсөн явдал улс төрийн сонирхлуудаар, цаашилбал “альфа-толгойлогч”- ийн нэр төр болон эрх дархын талаарх мафийн хуулийн шаардлагуудаар хэр зэрэг өдөөгдөн сэдэгдсэн бол? Чухамхүү энэ асуулт биднийг Рамзан Кадыров руу, бас улс төрийг “Чеченчлэх” рүү хөтлөн хүргэж байна. Путин Кадыровтай хэр зэрэг ойр гэдгийг авч үзвээс “альфа-эр”- ийг хамгаалах, давуутай байлгадаг улс төрийн үйлдлийн яг тэр хэв маяг Путин дээр ажиглагддаг.
зэрэгцээд, одоо Орост, Путин гэдэг хүний эргэн тойронд, засгийн дээд түвшинд тэнцвэржүүлэх маягийн нэг юм шинээр бий болж байгааг ажиглаж болно: Нэг талд хүчнийхэн болон ФСБ, нөгөө талд Кадыров, Золотов, Козак маягийн хүмүүсээс бүрдсэн “залхаан цээрлүүлэх гвард” Өөрөөр хэлбэл, нэг талаас шинэ язгууртнуудын эв нэгдэл, давуу байдлыг хангах сонирхол бүхий ФСБ бүлэг, нөгөө талд өвөрмөгц маягийн хүрэн цамцат хамгааллагчид.
Эдгээр хамгаалагч бол, хэрэв гудамжны эсэргүүцэл гарвал Путины талд зогсохоо мэдэгдэх, түүний ганцаар захирах эрх мэдлийг дэмжин хамгаалахад шаардлагатай бүхнийг хийдэг хүмүүс.
…нэг талаас шинэ язгууртнуудын эв нэгдэл, давуу байдлыг хангах сонирхол бүхий ФСБ бүлэг, нөгөө талд өвөрмөгц маягийн хүрэн цамцат хамгааллагчид. Эдгээр хамгаалагч бол хэрэв гудамжны эсэргүүцэл гарвал Путины талд зогсохоо мэдэгдэх, түүний ганцаар захирах эрх мэдлийг дэмжин хамгаалахад шаардлагатай бүхнийг хийдэг хүмүүс.
Путины төлөө юугаа ч хайрлахгүй, бүхнийг хийхэд бэлэн Кадыров шиг сэтгэхүйтэй болох үзэгдлийг хүч хэрэглэх үзлийн үүднээс, чухамхүү ийм байр сууринаас авч үзэх ёстой. Гэвч түүнийг бүх оросын том улс төрчийн утгаар Москвад шилжүүлэх боломжгүй. Ингэхийг оросын хүн амаар үл барам, оросын улс төрийн элит ч зөвшөөрөхгүй. Москвад ирсэн нь Путин Кадыровоор хүссэнээ хийлгэхийн тулд түүнийг Москвад хамгйн сүүлчийн удаа ирүүлсэн хэрэг. Кадыров байдаг газартаа-Чечендээ байж, хувийн болон Путины эрх ашгийн төлөө авилгадан, дайчдаар хангах ажлаа хийж, өөрөөр хэлбэл, Чеченчлэж суух нь Путинд хэрэгтэй.
Кремль дахь гаж өвчин
Немцовыг хөнөөсний дараах Орос дахь засгийг анхааралтай ажиглавал, дээдсийн хүрээнд бүх юм тийм ч сайхан биш байгаа тухай тодорхой дохионууд тэндээс ирсээр байна. Үүнд Якунинг гэнэт халсан явдал хамаарна. Хэрэв Якунин өөрийгөө удирдагч мэтээр үзэх боллоо гэж Путин болгоомжлоогүй бол энэ юу байж таархав? Петербургээс авлига орж ирсэн гэсний төлөө, энэ бол худлаа, тэр өөрийгөө, Сергей Лавров болон Сергей Шойгу нарыг оролцуулан авлигач бус таван петербургчийг нэрлэж чадна гэж Сергей Иванов гомдоллосон нь Путиний нэр хүнд асуудалтай байгаагийн дохио.
Хэрэв энэ талаар ямар нэг юм хийхгүй бол асуудал улам хурцдана гэдгийг ойлгодог учраас тэд элдэв хувилбарыг бодож, тэмтэрч үздэг. Тэд энэ тухай мэдээлэл хийхийн тулд хэвлэлийн бага хурал зарлахгүй нь мэдээж боловч, хэрэв сандрал биш бол хүн бүр ардахаа эргэж хардаг гаж өвчний шинж тэмдэг Кремльд бий болжээ. Тэд энэ тухай мэдээлэл хийхийн тулд хэвлэлийн бага хурал зарлахгүй нь мэдээж, боловч хэрэв сандрал биш бол хүн бүр ардахаа эргэж хардаг гаж өвчний шинж тэмдэг Кремльд бий болжээ.
Хэнийг гарзанд гаргадаг тухай
Орос дахь эдийн засгийн байдал эрчимтэй унаж байна. Тэтгэврийн өсөлтийг, ханш уналтын бодит хэмжээнээс маш бага 5.5 хувийн түвшинд хязгаарлах ичгэвтэр шийдвэр гаргалаа. Энэ уналт жил илүү үргэлжилбэл Путиныг Борис Ельцинээс давуу харагдуулдаг гол шалтгаан-цалинг хугацаанд нь олгодог, тэтгэврийг тогтвортой өсгөдөг явдал үгүй болно. Хэрэв энэ тохиргоо цонхоор шидэгдэн алга болвол ингэсний төлөө хэн нэгэн төлбөр хийх ёстой.
Тэд энэ явдалд хэн эгнийг буруутай гэж ард түмэнд зарлана. Кремль хаан болон их ноёд буруугүй гэж ард түмэнд албадан итгүүлэхийн тулд дунд түвшний түшмэд олох бүс нутгийн губернаторуудыг гарзанд аргадаг. Энэ нь хэр зэрэг үр дүнтэй бодлого болохыг авч үзье. Путин хувийн эрх мэдлээ хадгалах маш их сонирхолтой нь мэдээж, хэрэв огцороход хүрвэл өөрт нь юу тохиолдож болох талаар тэр маш их санаа зовдог.
Иймээс тэр төрийн боломжийг улам бүр нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл засгийн эрхэнд үлдэхийн тулд залхаан цээрлүүлэхэд бэлэн байдаг. Думын сонгуулийн үеэр юу болохыг, 2011 оных шиг хурц тэмцэл өрнөх эсэхийг харъя. Хэрэв ийм тэмцэл өрнөвөл 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Путин өөрийн бүх хөзрөө дэлгэж, илэрхий залхаан цээрлүүлэх аргад шилжих, ингэснээр хүмүүст энэ бол жинхэнэ сонгууль биш гэдгийг харуулах сонголтын өмнө хүрч очно.
ОЛЕГ КАШИН, Кремль дахь эрүүгийн ёс зүй
Оросын засгийн буюу Петербургчүүдээс голчлон бүрдсэн удирдах бүлгийн олонх үйлдлийн сэтгэлзүйн хамгийн чухал тайлбар нь тэд нэгэн үеийнхэн, эдгээр хүмүүсийг төлөвшихөд, төрийн зүтгэлтэн болж төлөвшихөд гэсэн ч яахав, 90- ээд оны үед Петербургт ажиллаж байсан тэдний туршлага шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. Энэ үед Петербургийг Оросын эрүүгийн нийслэл, “дээрмийн Петербург” ч гэж нэрлэцгээдэг байлаа. Хотын даргын алба эсвэл Петербургийн ФСБ- гийн, эсвэл том бизнес эрхэлдэг хүмүүсээс бүрддэг, эрүүгийн ертөнцтэй маш нягтхолбогдсон, бүр түүний нэг хэсэг гэмээр байлаа.
90-ээд оны Петөрбург бол дээрмийн тухай домог, тэд өвөрмөгц маягийн эрүүгийн ёс зүйг тэндээс л гаргаж ирсэн гэж түүхч надад бодогддог. Энэ бол хэдэн арван жилээр зөвлөлтийн шоронгууд болон тэдгээрийн орчинд-хууль хулгайлах ертөнцөд төлөвшсөн ёс зүй. Дээрэмч, хулгайчдын нэр төрийн тухай төсөөллийг эдгээр дэлгэрэнгүй далд дүрмүүдэд маш тодорхой бичсэн байдаг. Жирийн, борчуулын дунд хүнийг доромжлох нь дээрэмч болон хулгайчдын дунд доромжлохоос илүү хэцүү ажил.
Жишээлбэл, тэдний дунд нэг хүйстэн гэсэн дохио өгөх нь аймшгийн доромжпол, ингэсний төлөө алах хэрэгтэй. Эцэг, эх, ойрын төрлийг доромжлох бас адилхан, финланд хутгаар зүрхэнд нь шаах ёстой. Жирийн хүмүүс бидний нэр төрийн талаарх төсөөллийн босго одоо засгийн эрхэнд байгаа хүмүүсийнхээс зарчмын ялгаатай. Тэнд өөрийн гэсэн соёлтой, домог судлалтай, өөрийн өвөрмөгц хэлтэй, өөрийн гэсэн баатаруудтай шинэ угсаатан төлөвшсөн байна. Кремль болон түүний орчинд суугаа энэ ард түмэнд эрүүгийн ёс зүйг удирдпага болгодог.
Тэнд өөрийн гэсэн соёлтой, домог судлалтай, өөрийн өвөрмөгц хэлтэй, өөрийн гэсэн баатаруудтай шинэ угсаатан төлөвшсөн байна. Кремль болон түүний орчинд суугаа энэ ард түмэнд эрүүгийн ёс зүйг удирдлага болгодог.
Яавал алах хэрэгтэй гэж
Тэдний төсөөллөөр доромжилсон бол алах хэрэгтэй, үүгээрээ биднийхээс ялгаатай. Миний амь насанд халдах хүртэл би энэ тухай маргадаг байв: Сэтгүүлч судалсаны дүнд, губернатор Турчак Францын Лазурын эрэгт байшинтай гэдгийг баталсан нь губернаторыг доромжилсон хэрэг биш байлаа. Учир нь авлигад сэжиглэсэнгүй, энэ хүний нэрийг харлуулах байдлаар хэрэглэсэнгүй, асуудал болоод байх юм алга, Лазурын эрэг дээр байшинтай болчихож, чадаж, сайн байна.
-Ийм үнэнийг нийтлүүлсний төлөө чамайг ална.
-Үгүй алахгүй.
-Чамд гомдсон бол чамайг устгана. Гомдсон бол өршөөдөггүй.
Хүрээний дүрэм
Хүрээн дотроо нэгдмэл бөгөөд толгойлогч Путиныг дагадаг байх нь, энэ хүрээнд тогтсон дүрмүүдийн хамгийн чухал нь. Тэдний хувьд нийгмийн, тэх тусмаа барууны нийгмийн санаа бодол зэрэг бусад зүйл тийм ч чухал биш. Оросын үзэл сурталчид “Өөрийнхийг өгөхгүй” гэсэн уриа дор ямарч үндэслэлгүйгээр Украинд болсон үйл явдлүүдад хутгалдан орсон ба орсоор байгаа боловч өөрийнхийг өгсөөр байна”Өөрийнхийг” өгөхгүй” гэдэг нь шүүх болон хууль хамгаалах тогтолцоо руу хандсан тэдний дотоод уриа юм.
Путины сэтгэл татах хүч
Украинд болсон үйл явдлуудаас өмнө Путин Обамагаас бусад барууны ямарч удирдагчийг тапдаа татаж, үгэндээ оруулж, худалдан авч болно гэсэн итгэлтэй байлаа. Путин хэнтэй ч тохиролцож болох учраас барууны нийгмийн болон эрх баригчдын санаа бодлыг хайхрахгүй байж болно гэсэн итгэлтэй байв. Барууны нийгмийн санаа бодол манай энд ямарч ач холбогдолгүй болохыг тэнд байгаа та нар төсөөлөх ч үгүй байна.
Түүнээс гадна, олон жилийн суртал ухуулгын ачаар барууны ямарч шүүмжпэлийг “нөгөө гадаад харилцааны яам дахь манай дайснууд дахиад Оросын эсрэг ямар нэг бузар юм бодож олж, гэвч бид сүйрэхгүй, бууж өгөхгүй” хэмээн хүлээж авдаг. Украинд болсон үйл явдлуудаас өмнө Путин Обамагаас бусад барууны ямарч удирдагчийг талдаа татаж, үгэндээ оруулж, худалдан авч болно гэсэн итгэлтэй байлаа.
Кадыровын туулга
Нэг инээдтэй явдал болсон юм. Найман жилийн тэртээ “Власть” сэтгүүлд Рамзан Кадырвын том ярилцлага гарлаа. Онцгой юмгүй, байдаг л нэг ярилцлага. Москва дахь “Золотое кольцо” зочид буудал, Кадыровын тоотын тавиур дээр, түүний өмнө байсан туулгатай хайрцаг ярилцлагын үед авсан фото зураг дээр гарчихаж.
Дараа нь уншигч “Кадыров хоол шингээхээ больсон бол, засаг ч бас хоол шингээхээ больж дээ” гэсэн захидлыг редакцид ирүүлснийг нийтэлж орхисонд Кадыров гомдоллож, далд заналхийлэл, хэлцэл болон оргуулах ажил жил үргэлжлэв. “Та бол алуурчин” гэж буруутгаснаас илүү нэг хайрцаг туулганы зураг шившигтэй харгис үйлдпийг өдөөсөн билээ. “Та бол алуурчин” гэдэг хэний ч сэтгэлийг үл хөдөлгөнө.
Алуурчин бол алуурчин хэвээрээ….“Та бол алуурчин” гэж буруутгаснаас илүү нэг хайрцаг туулганы зураг шившигтэй харгис үйлдлийг өдөөсөн билээ.
Политковская ба Немцов
Анна Степановна Политковская Чечений тухай олон судалгаа нийтлүүлсэн. Ингэхдээ тэр Рамзан Кадыровт өөрт нь, нүд рүү нь харж байгаад “чи бол эмэгтэй хүний юбкины цаана нуугдагч” гэж хэлсэн. Чухамхүү энэ үгнээс болж түүний үйл нь ирсэн юм. Би хэдийгээр батлах амлалт өгөхгүй боловч, үнэхээр тийм л юм болсон байх гэж боддог.
Немцов Украинд байхдаа Путины эсрэг өөрийн бодлыг шулуухан хэлж байсан. Тэр бас энэ хэлснээсээ болж түүний үйл нь ирсэн байх гэж бодож байна. Учир нь тэд өөрсдийг нь авилгал, улс төрийн асуудалд буруутгахаас илүү ийм байдлаар буруутгахыг өршөөх дургүй.
Иргэн Д.Ламжав
Фатима Тлисовагийн бичснийг 
2015.10.11- 12-нд орчуулж бэлтгэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • дарга (October 14, 2015 12:44:53 pm )

    Путинд муу хүн байлгүй яах вэ. Путины орос орныг ямар баидалаас гаргаж одоо ямар улс болгосныг ухаантай хүмүүс мэднэ.Бид Путинийг шүүмжлэнэ гэж юу баихав.Иргэн Ламжав гуай та монголд одоо чухам ямар байдалд орсныг нэг сайхан бичээч.Энэ олон нам гээч юмнуудад шургалсан хулгайчууд эх орныг маань самарч дууслаа шүү дээ.

  • mengu (October 14, 2015 11:24:33 pm )

    Юун Путинтай мантай. Иргэн Ламжав гэгч та монгол төр юу зангууны үлгэр болод байгаа 76 ухна ямаанууд хотондоо ямар байдалд орсныг нэг сайхан бичээч.Энэ олон нам гээч юмнуудад шургалсан хулгайчууд , Үндсэн хуулийн цэцэд шургалсан гэмт хэрэгтэнгүүд эх орныг маань самарч дууслаа шүү дээ. Тэд Цэц Их хуралд шургалж шудрага шүүхээс нуугддаг.

  • Anonymous (October 15, 2015 10:54:08 am )

    tiim yag unen

antalya rent a car