antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2015 5 comments

Салбарынханы цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гаргаагүй

нийтлэсэн Admin

medeelllСүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн ташаа мэдээлэлд өнөөдөр Эрүүл мэнд,спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, хөлсний нэмэгдлийг зөвхөн Засгийн газрын тогтоолоор цалингийн ангилал, сүлжээ нэмэгдлүүдийг тооцож тухайн жилийн төсөвт тусган УИХ-аар хуульчлан баталдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь заалтад зааснаар төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглосон байдаг гэдгийг тэрээр мэдээллийн эхэнд учирласан юм.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшуулал олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдсон хэвээр байгаа.

Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүчингүйд тооцсон “Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай” 384 тоот тушаал нь, 2010 оны 4-р сарын 12-ны өдөр тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал байсан юм.

Энэхүү хүчингүй болсон тушаалд албан хаагчын үндсэн цалинг “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг”-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй ирсэн. Иймд Сангийн яамнаас 2014.07.07-нд хүчингүй болгох тухай албан бичгийг манай яаманд ирүүлсэн байдаг. Тиймээс хуулийн давхардал, хийдэл,зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсадынхаа цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin negen emchzozochinchinzochinzochinzochin (October 12, 2015 10:56:55 pm )

    bitgii hudal yari usan gahai.hurdan ogtsrooch

  • zochin negen emch (October 12, 2015 11:00:01 pm )

    oligtoi ajil salbart hiihgui bj iim l yum hiine dee.bitgii hudal yari.emchiin unergui gudamnii uls turch salbariinhniigaa yamar ih achaalaltai ajilladagiig meddeg ch ugui bhoo

  • ззочиночин (October 13, 2015 10:49:11 am )

    цалин урамшуулал аль эрт өх тогтоол шийдвэр нь гарсан байхад сайд нар нь өгөлгүй хэдэн жил болж биднийг хохироож байжээ өөрсдөө иддэг байсан байна сая өгч байгаа гэж засгын газар хасах шийд гаргахад хассан болж худлаа тушаал гаргах болжээ эмч нараа урьд нь өх байсан мөнгөө авах ёстой юм байна идсэн мөнгөө үе үеийн сайд нараас нэх АТГазар өг

  • оккккккк (October 13, 2015 4:08:32 pm )

    пөөх бас 1 худалч сайд аа мэргэжлийн хүмүүсийг мэргэжилгүй хүмүүсээр томилоод цалин хаасан чин тэгээд бид худлаа яриад байна уу

  • Эмч (October 14, 2015 9:09:10 am )

    Тэгээд юу гээд худлаа бантан хутгаад хамгийн эмзэг бүлгийн эмч нарын цалинг хасаад байгаа юм бэ? Хүүхэд, сүрьеэгийн эмч нар чинь одоо гуйгаад ч олдохгүй гэдгийг шинэ албан тушаалын хэнээтэнгүүд яагаад ч ойлгохгүй байна!.Сүрьеэ, хатгаа гэх мэт амьсгалын замын өвчнүүд монголын эмгэнэл болсон! тэр хэдэн төг нь бага ч гэсэн боловсон хүчиний хөшүүрэг болж байсан юм!

antalya rent a car