Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдээс нэг хувийн татвар авах хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Энэ хуулийг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж байсан ч эрх баригчид хүчээр зүтгэсээр байгаад баталсан. Тэгвэл хөрсөнд буугаагүй хууль эхнээсээ иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ талаар нийслэлийн зургаан дүүргийн нутагт 30 гаруй мянган иргэдийн дунд судалгаа явуулж санал асуулгыг нэгтгэхэд иргэдийн 95.9 хувь нь хотын татвар нь цагаа олоогүй, буруу шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ судалгааг Нийгмийн сэтгэлзүйч залуучуудын Асхис холбооны дэргэдэх Залуу судлаачдын баг хийсэн юм байна. Олон нийтийн санаа бодол ийм байна гэдгийг танилцуулж, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн мянга, мянган иргэдийн төлөөлж Иргэдийн хуралд суугаагийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ нуруунд ачаа нэмсэн хотын татварыг энэ хэвээр нь дэмжихгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын бүлгээс архи, тамхи, согтууруулах ундаанд нэг хувийн татварыг хэвээр үлдээж, баар, ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд 0 хувийн татвар авах төслийг дахин өргөн барихаар зэхэж буйгаа дуулгалаа.
Э.Бурам
Холбоотой мэдээ
-
за заааа (October 12, 2015 4:23:20 pm )
батүүлийн кассны машин шахах арга
-
Ард түмэн. (October 12, 2015 5:03:12 pm )
Өмхий дээрэмчин чи огцор
-
ЗОЧИН (October 13, 2015 7:56:47 am )
МАН-ынхан буруу тайлбарлаад иргэд буруу ойлгоод байна шүү. Нийслэлийнхээн өөрсдөө энэ татвараа сайн тайлбарлаачээ.Наадах чинь зөв шүү дээ.Архи, тамхинд л татвар байгаа.Бас буудалд.
-
Зочин (October 13, 2015 10:47:50 am )
Наад сургаар чинь хүнсний үнэ нэмээд байна аа, хүмүүс.
-
оогий (October 13, 2015 12:31:11 pm )
битгий маяглацгаагаад бай. архи ууж, тамхи татаж, буудалд заваардаг хүмүүс л эсэргүүцэж байгаа болохоос архи уудаггүй, тамхи татдаггүй, гэртээ амардаг хүмүүст энэ татвар огт хамаагүй шд. энэ татварыг эсэргүүцэж байгаа хүмүүс өөрсдийгөө архичин тамхичин, буудлаар хэсүүчлэгч гэдгээ л батлаж байгаа юм. би жишээ нь архи уудаггүй, тамхи татдаггүй, буудал ордоггүй учраас миний мөнгө надад л үлддэг.
-
zochin (October 13, 2015 2:30:49 pm )
МАН-ынхан минь ямар өрөвдөлтэй юм дээ ард түмэн дандаа бүгдээрээ олгой толгойтой биш шүү дээ та нар шиг найр наадам буудал хэсэж архи тамхи татаж хүчин хийж явдаг хүмүүст хамаатай болохоос жирийн амьдралаа хөөж яваа иргэдэд хамаагүй шүү дээ архи тамхи буудлаас авах нь зөв шүү тансаглах мөнгөтэй хүмүүс нь төрдөө өгөхөөс яахав дээ
6 Comments