antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2015 4 comments

“Сандэй плаза” худалдааны төвд гар гарч тус газар долоо хоног ажиллахгүй

нийтлэсэн Admin

sundayplazaЭнэ сарын 11-нд буюу өнгөрсөн ням гаригт шөнийн 01 цаг 45 минутанд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд нийслэлийн Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын дагуу 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, гал унтраах аврах 63 дугаар ангийн тасаг, гал унтраах аврах 14 дүгээр ангийн тасгууд шуурхай ажиллалаа.

Гал түймэр гарсан объектын хойд талд болон баруун тал, баруун хойд талд тус бүр гал унтраах 3 хэсэг байгуулан, гал түймрийг унтраах, гал түймрийн нөхцөл байдлыг тогтоох, хайгуулын ажиллагааг зэрэг явуулсаны үр дүнд худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна.

Гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар 1-ээс 7 дугаар давхар болон барилгын зоорийн давхарын урд талын худалдаа үйлчилгээ явуулж буй түрээслэгч нарын лангуу, бараа материалыг гал түймрийн аюулаас авран хамгаалж гал гарах үед 7 давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай 2 эрэгтэйг утаажилтын бүсээс авран гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, Яаралтай түргэн тусламж 103-ыг  дуудан хүлээлгэн өгчээ.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай. Уг худалдааны төвд нийт 800 гаруй түрээслэгчид үйл ажиллагаа явуулдаг байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

galiinmashin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (October 12, 2015 4:28:44 pm )

    ene gar haanaas garaad irdeg gar veeee

    • оо (October 12, 2015 5:24:43 pm )

      гар байхдаа яахав дээ бичэх гэж янаглах юмаа

  • Ganaa (October 12, 2015 4:37:50 pm )

    Ter chigtee haagasaa

  • зочин (October 13, 2015 11:04:34 am )

    худал мэдээлэл цацах амархан шүү дээ галын дуудлагыг 1цаг
    35 минутанд өгсөн

antalya rent a car