Өдгөө 53 настай холливудын алдарт жүжигчин Жим Керри хайртай бүсгүйгээ сүүлчийн замд нь үджээ. Тэрээр түүний 28 настай залуухан найз бүсгүй Катрина Уэйт өнгөрсөн сарын сүүлээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан байна. Тэрээр сэтгэл гутралд автаж, улмаар амиа хорлосон хэмээн шинжээчид мэдээлсэн байна. Тэгвэл өчигдөр Катринаг гэр бүл, найз нөхөд болон жүжигчин Жим Керри сүүлчийн замд нь үдэж салах ёс гүйцэтгэсэн байна. Тэрбээр оршуулах ёслол дууссаны дараа Жим твиттертээ Катринатай авахуулсан зургаа байршуулаад “Ингээд бидний хайр дууслаа. Хонгор минь сайн яваарай. Чи бол миний сүүлчийн хайр. Би дахин дурлахгүй” гэж жиргэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.