antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2015 12 comments

Арай ч дээ

нийтлэсэн Admin

14445319185619cece60a90“Доха-2015” Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын 4 тамирчин маань ШҮҮГЧИДИЙН увайгүй үйлдэлээс болж тэмцээнээ дуусгалаа. Би боксын спорттой амьдарлаа холбоод 30 гаруй жил болохдоо ийм муухай заваан хэт нэг талыг барьсан тэмцээн үзэж байсангүй.Энэ нь AIBA буюу Олон улсын боксын холбооны шүүгчид (мэдээж бүгд биш) авилгал хээл хахуульд хэт автасныг харуулсан ялзарсан үйлдэл байлаа. AIBA-д нөлөөгөө тогтоосон цөөн хэдэн оронд л шүүгч нар шууд үйлчилж байгаа нь тэнэг хүн ч харсан ойлгох хэмжээнд очижээ. Спорт бол залуу насны зурвас гээд л өнгөрдөг цөөн хэдэн жилийн л уйгагүй хөдөлмөр шүү дээ. Манай оронд Боксын спорт хөгжөөд 70-ийн нүүр үзэх гэж байна. Анх “ТЕГЕРАН 1971” Азийн аварга “МЮНХЕН 1972” Олимпын наадам, ”Гавана 1974” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксерүүд өрсөлдөж эхэлснээс хойш 16-н дэлхийн аварга,10-н олимпын наадамд хүч сөрихдоо Дэлхийн аваргатай, Олимпийн аваргатай болж чадсан билээ. Дэлхийд өрсөлдөж буй 40 гаруй жилийн хугацаанд Увайгүй хэдэн шүүгчидийн шийдвэрээр хичнээн олон Монгол боксерүүд хамаг залуу нас,бие сэтгэлээрээ хохирсоныг хэн мэдэх билээ. Энэ удаагийн Дэлхийн аваргад шүүж буй ШҮҮГЧ нар цаанаасаа даалгавартай гарч ирж байгаа нь шууд ойлгогдож байлаа.

ЖИШЭЭ НЬ: ҮШБ, АПУ ХК-ны тамирчин ОУХМ Д.Отгондалай ( ОКИ )-Узбекстан улсын тамирчин Элнуртай сарын өмнө болж өнгөрсөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд таарч 3:0 оноогор ялж байсан бол урьд шөнө болсон тулаанд 0:3 гэсэн оноогоор ялагдаж байх юм. 1,2-р раундад манай тамирчин ямарч асуудалгүй ялж байхад хажуугийн 3 шүүгч 3-лаа эсрэг талын тамирчинд ялалт өгч байгааг нь хараад л цаанаасаа шууд ДААЛГАВАР аваад гарч ирсэнийг нь ойлгосон юм.

Олон дахин давтаж үзэж байхад цөөн хэдэн орны шүүгчид л манай тамирчидыг тулалдах болгонд гарч таараад байгаад нь бас л ДААЛГАВАР гэх хардлагийг төрүүлж байна. Энэ мэтчилэн цааш нь бичвэл их юм байна… Ингээд орхи доо???

Бид ингээд бууж өгөхгүй ээ…
Бид Олимпид ордогоороо л орно…
Бид Олимпоос медаль авдагаараа л авна…
МОНГОЛ ХҮНИЙ БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ ӨӨДӨӨ БАЙГ…
АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТАДАА…

Ц.Батнасан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • irgen (October 11, 2015 2:58:12 pm )

    haramsaltai bsan shu

  • Ахмад боксчин (October 11, 2015 3:28:56 pm )

    Угаасаа л ийм л байдаг, ийм гомдол дандаа л байдаг ш дээ. Бусдад буруу үүрүүлээд яах вэ, үүнээс гарах арга зам бол бэлтгэлээ л сайн хий. Тэгээд өрсөлдөгчөө илт давуу байдлаар шууд цохиж унагаа, бэлгэлээ л сайн хий. Өөр арга байхгүй.

    • Ганаа (October 11, 2015 11:19:32 pm )

      Tiimee

  • Anonymous (October 11, 2015 3:57:14 pm )

    Ахмад боксчинтай санал нэг байна,

  • зочин (October 11, 2015 4:34:28 pm )

    gonshigonolgui beltgelee hii,holboonii udirdlagaa soli,munguur garsan gedgiig ni delhii medeed durguitseed bna sda gej

  • zochin (October 11, 2015 5:30:38 pm )

    yneheer l byryy shyysen bol bichlegiig n delhii niited taraa. medeellin syljee gej aguu zyil zuv byryyg yalgaad ugnu. er n beltgelee sain hiigeed nam tsohiod ug

  • зочин (October 11, 2015 7:28:54 pm )

    угаасаа л илт давуу тоглохгүй л бол тийм юм бишгүй гардаг тийм учраас өрсөлдөгчөөсөө ямар нэг байдлаар илт давуу тоглох хэрэгтэй шүү дээ цаашдаа бэлтгэлээ сайн хийж ур чадвараа дээшлүүлэх л хэрэгтэй

  • Anonymous (October 11, 2015 10:02:59 pm )

    Dandaa hahuul avaad shuuged surtsan shuu dee manaihan bainga ingej daragdaj bh uymaa

  • tamirchin (October 12, 2015 3:19:18 am )

    Mnai 4 tamirchin beltgel mash sain xangagdsan bna tsag agaariin eerchilult nuluulsun baij blno er ni bol avarga mungu xurel medali avaxad buren bololtsoo bna lee. Daan ch shuigchid unen boxir xuivaldaj idlee. Mongol xun yamar augaa yum be gedegiig xaruullaa bayar xurgii zaluusaa 3 saya xun amtai uls …yamar xuvguud esej tornidogiig xaruullaa mnai ue ueiin bokseruud gaixuulj bishiruulj irsen tuuxtei shuu dee.Olimp brasil xuleej bna zaluusaa.

  • үзэгч (October 12, 2015 8:57:14 am )

    үнэхээр илт давуу байдлаа захын тэнэгийг хартал үзүүлээд өг л дөө. Ухаан алдтал нам шаахгүй юу

  • BI (October 12, 2015 4:32:31 pm )

    Mongoloo gej. archaaguidee zaluuchuud ohid huuhduud in yalagdaagui.Unhiyagui tushmediin uragshgui bodlogo in ur dungee haruulj baigaam Uls shig mongol baigaasaa bilee

  • bulgan (October 28, 2015 6:25:45 pm )

    chi yu we muu arisaa chi mongol bishvv te kkk

antalya rent a car