Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснийг хотын иргэд үнэлж, аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр үйлчлүүлдэг нийт иргэдийн 70 гаруй хувь нь цахим карт худалдан авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувь нь өссөр л байна гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа мэдээлсэн.
“Улаанбаатар цахим карт” ХХК-иас мэдээлснээр аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 449400 цахим төлбөрийн картыг худалдсан байна. Энэ нь 1 тэрбум 438 сая 80 мянган төгрөгөөр цахим карт борлуулсан гэсэн үг юм.
Тодруулбал,
-Энгийн карт – 274589,
-Хүүхдийн карт (Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид) – 65430,
-Ахмад настны карт – 78151,
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт – 23836,
-Оюутны карт 7594 ширхэг иргэдийн гарт очоод байгаа аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.