antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 30, 2011 Comments are off

Газар дахин хүчтэй хөдлөх магадлалтай гэв

нийтлэсэн Admin

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотоос зүүн тийш 95 км газарт уржигдар Улаанбаатар хотын цагаар 23:21:55 цагт 6.71 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Зургаан магнитуд гэдэг бол найман баллын хүчтэй газар хөдөлсөн гэсэн үг. Газар хөдлөлтийн чичирхийлэл манай улсын дөрвөн аймаг, нийслэлд мэдрэгдсэн байна. Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Цагаанхайрхан, Зүүнговь, Тэс, Завхан аймгийн Улиастай, Түдэвтэй, Сантмаргац, Их-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан, Баян тэс, Завханмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан нуур, Бүрэнтогтох, Хатгал, Галт сум, Дархан-Уул аймгийн төвд мэдрэгджээ. Одоогоор ямар хохирол гарсан эсэхийг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.

Зарим байшин, барилгад ан цав гарсан гэсэн мэдээлэл байна. Орон нутгийн онцгой байдлын хэлтсийн ажилтнууд иргэдийг тайвшруулж сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байгаа бөгөөд уурын зуухны халаалт, байшин барилгын ан цав, доголдол гарсан эсэхэд тандалт хийх ажил үргэлжилж байгаа юм байна.

ГАЗАР ХӨДЛӨЛТ НИЙСЛЭЛИЙН ДӨРВӨН ДҮҮРЭГТ МЭДРЭГДЖЭЭ   

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн мэдээллээр уржигдар ОХУ-ын Тувад болсон найман баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлийн дөрвөн дүүрэгт мэдрэгдсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Таван шар, Аравдугаар хороолол, Төмөр замын орчим, Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчим, Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчмын айлуудад мэдрэгджээ. Ялангуяа шинээр ашиглалтад орсон орон сууцны айлуудад чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн аж. Манай улс газар хөдлөлт болсны дараа газар хөдлөлтийн тухай макро мэдээг цуглуулдаг байна. Найман баллын газар хөдлөлтийн үед барилга нурах, ан цав гарах, модны мөчир хугарч, тавилга, гэрлийн бүрхүүл эвдэрдэг аж.

ТУВАД 16 МЯНГАН ХҮНИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ 

Тувагийн нийслэл Кызылд гамшгийн зэрэглэлийг тогтоох ажил үргэлжилж байгаа юм байна. Тус улсын онцгой байдлын газрын мэдээлснээр энэ газар хөдлөлт 6.9 баллын хэмжээтэй байсан гэдэг нь тогтоогджээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн бүртгэгдээд байгаа юм байна. Аврагчид Тувагийн оршин суугчдад газар хөдлөлт дахиж болзошгүйг онцлон орон гэрээ орхин явахыг анхааруулжээ. Одоогоор 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Газар хөдлөлтөөр хүний амь эрсдээгүй аж. Харин байшин барилгад ан цав гарч, айлуудын хүнд тавилга нурсан зэрэг хохирол учирчээ.

УЛААНГОМД ТАВАН БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

Увс аймгийн Улаангом хотод уржигдар 22.21 цагт таван баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн үеэр байшин барилгын хана, хаалга, цонх доргин дуугарч, чичирхийлж байсан бол зарим хүний толгой нь эргэж бөөлжсөн тухай нутгийн иргэд ярьж байсан. Мөн энэ газар хөдлөлт Увс аймгийн бүх суманд мэдрэгдсэн байна. Тухайлбал, “Сагил сумын соёлын төвийн барилга, Улаангом хотын “Элбэг-Өгөөж” өрхийн эмнэлгийн барилгад цууралт өглөө” гэсэн мэдээлэл аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Гэхдээ одоогоор хохирлыг бодитоор тогтоогоогүй байгаа аж. Газар хөдлөлт аймгийн төвдөө хамгийн хүчтэй мэдрэгдсэн аж. Тиймээс Улаангомын байшин барилгууд газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын хяналтын улсын байцаагч Ц.Алтансүхээс тодрууллаа.

-Увс аймгийн Улаангом хотын барилга байгууламжууд хэдэн газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ?

-Манай аймагт газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Манайд баригдаж байгаа барилгууд 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Гэхдээ энд зөвхөн баталгаатай зураг төсвөөр хийгдэж байгаа барилгуудыг хэлж байна. Харин хувь хүн болон баталгаагүй зураг төсвөөр баригдсан байшингуудын талаар хэлэхэд үнэхээр бэрх.

-Улаангом хотод хуучны барилгууд хэр олон байдаг вэ. Тэр барилгууд мөн 8-9 баллын газар хөдлөлтөд хамгаалалттай юу?

-Хуучны хэд хэдэн нийтийн орон сууц бий. 36 айл, цэцэрлэгийн комбинат гэхчилэн. Тэдгээр барилгуудын тухайд асуудал бас хэцүү. Миний өмнө ажиллаж байсан хяналтын байцаагч акталсан гэсэн. Гэхдээ одоог хүртэл хүн оршин суусаар л байгаа. нэгэнт хувьд гарсан, СӨХ гэж байхгүй болохоор газар хөдлөлтөөс хамгаалах хүчлэг хийгээгүй байгаа.

ГАЗАР ХӨДЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА ГЭВ 

Энэ онд Баянхонгор аймагт хамгийн олон удаа газар хөдөлсөн аж. Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр уржигдар эхэлсэн газар хөдлөлт үргэлжилсээр байгаа гэнэ. Харин 3.5 магнитудаас дээш хүчдэлтэй бол Одон орон, геофизикийн судалгааны төвд дуут дохио ирдэг юм байна. Тус байгууллагын ажилтны тайлбарласнаар хүчтэй газар хөдлөл заавал давтамжтай байдаг аж. Тиймээс дахин газар хүчтэй хөдлөх магадлалтай юм байна. Тухайн бүс нутаг, газар хөдлөлийн голомтод цугласан хүчдэлийг тайлж дуустал давталт хөдлөл байнга үргэлжилж байгаа аж.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Х.ЦЭНД-АЮУШ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car