antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 9, 2015 57 comments

Хотын дарга Э.Бат-Үүлийг ажлаас нь огцруулъя

нийтлэсэн Admin


Э.Бат-Үүл гэх энэ эрхмийг Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг ард түмэн мэднэ. Би ч бас энэ хүний Монголын ардчиллын төлөөх их үйлст олон зүйл хийж бүтээж бүтээж явсныг нь үгүйсгэх гэсэнгүй ээ. Харин Улаанбаатар хотын захирагч болсноосоо хойш яаж зоргоороо аашлан, татвар төлөгч бидний мөнгөөр хэрхэн туйлж буй талаар баримттай, өгүүлэхээр шийдлээ.

Тэрбээр өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй шалтгаан нь ердөө л Монгол улсын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар гэх их айлын “эзэн” суух гэсэн “алсын хараа” байсан нь лавтай. УИХ-ын ганц тойргоос бүхэл бүтэн улсын Нийслэл илүү ашигтай байна гэдгийг “Баатар” хүний хашир толгой мэдэлгүй л яахав. Тухайн үед хотын дарга болоод, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байхад нийслэлчүүд үнэхээр ам сайтай байлаа. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн хэн гэдгээ харуулж орхилоо.

Уншигч та нэг бодоод үзээрэй, Улаанбаатар хот маань “Улсын баатар” даргатай болсноосоо хойш хөгжин цэцэглэж байна уу, хөглөрч бөглөрсөн хэвээр байна уу гэдгийг… Хэд гурван хөшөө буулгаж, цэцэг тарьсныг нь эс тооцвол өнөөх л саарал хот минь битүү утаатай, замын түгжрэлтэй хэвээр байгаа бус уу. Харин ч өмнөх байснаасаа долоо дордсон “шинэчлэл” нэртэй “луйврууд”-ын олон жишээг харж болохоор байна.

Жишээлбэл, сүүлийн өдрүүдэд гэхэд эрчээ аваад байгаа нэгэн томоохон асуудал бол нийтийн тээврийг шинэчлэх зорилготой “Ухаалаг автобус” гэх төсөл хэрэгжих явцдаа “гацаа”-нд орж, иргэдийг бухимдуулж буй явдал юм. Учир нь өнгөрөгч лхагва гаригаас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд урьдчилсан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр. Үүнээс болж ард иргэд ажил, сургуульдаа ч цагтаа очиж чадахгүй, гэртээ харихад оройтох зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байна. Ийм л учраас иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, “хотын дарга”-аа үзэн ядахад хүргэлээ.

Дээрх явдалаас болж энэхүү төсөл анхнаасаа “хуудуутай” байсан нь нотлогдож эхлэв. Тодруулбал, Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийгдэж байгаа шинэчлэлийг ажлыг хариуцсан “Улаанбаатар смарт карт” компанийнхан хувийн хэвшлийнхний орлогыг хурааж авчихаад, буцааж өгөхдөө нийт орлогоос нь 50-60 хувиар дутааж өгсөн байна. Түүнчлэн хувийн хэвшлийнхний ярьж буйгаар анхнаасаа “Улаанбаатар смарт карт” компани нь тус төслийн сонгон шалгаруулалтад оролцоогүй гэнэ. Тэд автобусанд суурилуулсан 1800 ам.долларын үнэтэй карт уншигч төхөөрөмжийн нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулжээ. Ямартай ч энэ бүхэн Э.Бат-Үүл болон түүнийг тойрон хүрээлэгчдийн “бизнес” гэдэг нь тодорхой боллоо.

Түүнчлэн 2014 оны 8 сард нийтийн тээвэрт шинэчлэл нэрийдлээр 500 төгрөгний тасалбар худалдаанд гаргаж, түүгээрээ бүхий л өдрийн турш зорчих үйлчилгээг 10 хоногийн хугацаанд туршиж байсныг мартаагүй биз ээ.

Ингэхдээ хотын төсвөөс 1.3 тэрбум, нийтийн тээврийн хөрөнгөөс 1.8 тэрбум төгрөг гаргаж, автобусны зогсоол дээр  билет борлуулагч гаргасан. Тус туршилтын хугацаанд аль аль талдаа ашиг олоогүйгээр барахгүй, 3.1 тэрбум төгрөгийг 10 хоногийн дотор салхинд хийсгэсэн гэдэг.

Өөр нэгэн асуудал бол, хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий “Railbus”-ыг 2014 оны тавдугаар сард оруулж ирсэн нь юм.

Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч  байгаа 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зориулалтаар ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэснээр хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд   хөнгөн галт тэргээр зорчиход 15-хан  минут зарцуулна хэмээж байлаа. Гэвч тэрхүү унаа нь нэг сарын дотор 1.8 сая төгрөг олж, 28 сая төгрөгийн алдагдал хүлээсэн.

Мөн найман тэрбум төгрөгийг угсраа автобус оруулж ирэхэд зарцуулсан. Тодруулбал нэг ширхэг угсраа автобусны үнэ нь 400 орчим сая төгрөгийн үнэтэй аж. Гэвч өнөөх өртөг зарж оруулж ирсэн угсраа автобус нь хөдөлгөөнд оролцож эхэлсэн даруйдаа голоороо тасарч, зорчигчдыг бэртээсэн билээ. Мэргэжилтнүүд тус угсраа автобусыг манай орны нөхцөлд тохирохгүй гэдгийг хэлсээр буй. Өвөл цаг хаяанд ирлээ. Одоо л чанар нь танигдана байх даа.

Эрхэм хотын даргын хэрэгжүүлсэн бас нэгэн ичмээр ажил бол “Азийн цагаан дагина” гэсэн гоё бичигтэй ч ашиг тусаа өчүүхэн ч өгөөгүй хогны “ногоон уут”. Гялгар уутыг байгаль дээр 60 жил амьдрах чадвартай “хог” гэдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Гэтэл Улсын төсвөөс 3.2 тэрбум төгрөг тус “ногоон уутанд” зарцуулсан гэдэг. Хотын иргэдийг хогоо ууталж суртал нь тараана гэсэн Э.Бат-Үүл даргын бас л нэг “бизнес” байсан юм.

Сүүлийн үед мөн л нэгэн дуулиан дагуулсан асуудал бол энэ сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн, Нийслэл хотын албан татварын хууль юм. Тодруулбал, архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр болсон. Ингэснээр Нийслэлчүүд зөвхөн өдрийн хоол идсэнийхээ төлөө төрд таван тэрбум төгрөг зүгээр өгөх болчихоод байгаа юм. Дэлхийн дахинд томоохон хотуудын оршин суугчид татвар төлдөг жишиг бий л байх. Гэтэл бид чинь 3 сая гаруйхан хүн амтай, Монголчууд шүү дээ. Энэ бол яах аргагүй цагаа олоогүй шийдвэр байв.

http://www.bolod.mn/Upload/news/20130607_oron-suuts_1.jpg

Дашрамд дурьдахад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг “Гэр хороололын дахин төлөвлөлт” нэрийдлээр өөрийн хүү Б.Чулуудайгийн “Гранд Лайн” ХХК-тай 11 тэрбумын гэрээ хийсэн тухай мэдээллийн сайтууд онцлон бичиж байна. Энэ тухай дэлгэрүүлж уншихыг хүсвэл ЭНД дарж уншина уу. Түүнийг дарга болсноос хойш Улаанбаатар хотын ажиллагсдын тоо 2954-өөр, цалин 24 тэрбумаар /24,376,951,500/ нэмэгдсэн гэх судалгаа гарсан байна лээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2.345 тэрбумын урамшуулалыг улирал тутам авдаг болохыг дээрх хүснэгтээс харж болохоор байна. Дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Ийнхүү “Үүлэн үст” дарга маань татвар төлөгч бидний мөнгийг дураараа самарч гүйцлээ. Энд би түүний “булхайтай” холбоотой маш цөөхөн баримтыг дэлгэлээ. Цаашлаад таны мэдэх бас мэдэхгүй олон жишээ, баримт бий гэдгийг дурьдах хэрэгтэй.  Мөн та түүний анх дарга болохдоо хэлж байсан амлалтуудаас хэд нь биелснийг хуруу даран тоолоод үзээрэй. Эцэст нь хэлэхэд манай нийслэлд ийм захирагч хэрэггүй. Түүнийг яаралтай ажлаас нь огцруулъя!!!

П.ТОЙМЧХҮҮ

Эх сурвалж: FACT.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

57 Comments

  • Anonymous (October 09, 2015 8:54:56 am )

    Ок.durtai demjij bna

    • Зочин (October 09, 2015 11:17:26 am )

      Маш зев, 100% дэмжинэ, хэдийгээр энэ санал цаг нь оройтсон ч гэсэн!Аль эрт л огцруулах байсан юм!Огцруулаад зогсохгуй шударгаар тууний буруу зевийг олох хууль хяналтын байгууллага байдаг бол унэн зевийг нь тогтоож, тохирсон шийтгэлийг нь эдлуулэх хэрэгтэй!Мен ч аймшигтай хэрэг уусэх бийвий!!!

  • zochin (October 09, 2015 9:00:21 am )

    yag zuv demjij bna

  • zochin (October 09, 2015 9:12:58 am )

    ene khun mash zob yum bichsen bna demjij bna

  • Zochin (October 09, 2015 9:13:24 am )

    Batuul hotiin darga bolsnoor hot maani tsetseglen hogjij bna. Eniig yajch uguisgehgeed chadahgui. Hun buhnii nudend il baigaa.Ue ueiin hotiin darga nar hiihiig husdeggui baisan yumuu, chaddaggui baisan yum uu medehgui. Yamarch baisan Batuul hiij bna, mash ih talarhaj bna. Amjilt huse.

    • зочин (October 09, 2015 10:31:02 am )

      Юу хөгжөөд байгаам бэ, хувийн хэвшлийн барьсан хэдэн шилэн байшин уу, эсвэл бөө Батбаяр хэдэн уулзвар барьсан уу, хотын мөнгийг л их идэж хотын иргэдийг доромжиллоо ш дээ, үнэхээр юм хийхгүй байна ш дээ, захиалгаар битгий юм бичилдээ

      • svhbaatar (October 11, 2015 12:26:44 am )

        yyag vnen bas ene dvvrguudiin darga nariig shalgah heregtei svhbaatar bayanzvrh geed bvh tenderee uursduu hysdag zardag nuhdvvdiig shalgaad shorond ni ilgeeh heregtei

  • zochin (October 09, 2015 9:27:09 am )

    Ajil bol xiij bna odoo ajildaa tsagtaa ireed tsagtaa ajilaa xiideg bolox xereg bna er ni ene ardchilaliin noxdvvd ajlin tsag gesen oilgolt mash muu yom aa daa

  • зочин (October 09, 2015 9:34:04 am )

    100% дэмжиж бна

  • болд (October 09, 2015 9:34:49 am )

    зөв шийдвэр бна

  • zochin (October 09, 2015 9:35:25 am )

    niitiin teeber ajil haylt zarlaj hotoor neg ajil surguuldaa yarsan hvmvvs bhad ene hogjood bnuu wmnii vne tngert hadaj absan tsalin hanaach hvrehgvv bh hogjood bgaa wmuu naad heden tsetsgiig hoshoo nutraahiig hench hine shdee nada hvnchin hiisen bolgon bvteed bgaan han bgaan hogvv bna gej nogoon uut taraagaad gudmaar neg hog bhad hiisen gehvv

  • чимгээ (October 09, 2015 9:47:06 am )

    Batuul hotiin darga bolsnoor hot maani tsetseglen hogjij bna. Eniig yajch uguisgehgeed chadahgui. Hun buhnii nudend il baigaa.Ue ueiin hotiin darga nar hiihiig husdeggui baisan yumuu, chaddaggui baisan yum uu medehgui. Yamarch baisan Batuul hiij bna, mash ih talarhaj bna. Amjilt huse.

    • зочин (October 09, 2015 10:32:17 am )

      Юу хөгжөөд байгаам бэ, хувийн хэвшлийн барьсан хэдэн шилэн байшин уу, эсвэл бөө Батбаяр хэдэн уулзвар барьсан уу, хотын мөнгийг л их идэж хотын иргэдийг доромжиллоо ш дээ, үнэхээр юм хийхгүй байна ш дээ, захиалгаар битгий юм бичилдээ

  • zochin (October 09, 2015 9:47:36 am )

    smart kart-n shalgaachee ter ih orlogo haashaa alga bolchood hugiin yum taraasan ner zuugeed bgaa boloo!

  • чимгээ (October 09, 2015 9:50:14 am )

    Бат-Үүл хийж байна шдээ. Тэнэгүүд минь хот урд нь ямар байлаа. Бат-Үүл, Баттулга 2 бол үнэхээр хотынхоо төлөө сэтгэл зүтгэл гаргаж байгаа шүү. Найзууд минь урдны дарга нар хотыг хот биш балгас болгосон. Одоо г хот дүрээ олох суурийг нь тавьж байгаа энэ сайхан хүмүүсийг дэмжих хэрэгтэй шүүдээ.

    • зочин (October 09, 2015 10:32:52 am )

      Юу хөгжөөд байгаам бэ, хувийн хэвшлийн барьсан хэдэн шилэн байшин уу, эсвэл бөө Батбаяр хэдэн уулзвар барьсан уу, хотын мөнгийг л их идэж хотын иргэдийг доромжиллоо ш дээ, үнэхээр юм хийхгүй байна ш дээ, захиалгаар битгий юм бичилдээ

  • чимгээ (October 09, 2015 9:52:02 am )

    БАТ-ҮҮЛ БОЛ ЖИНХЭНЭ БААТАР. БААТАР ХОТЫГ ӨӨД НЬ ТАТАЖ БАЙГАА.

  • Иргэн (October 09, 2015 9:53:43 am )

    Хотын удирдлагаас явуулж байгаа бодлого иргэдийн төлөө биш тодорхой нэгэн бүлэг хүмүүсийн амьдралыг дээшлүүлж байна. Энэ бүх хөрөнгийн зарцуулалтыг баримтаар нь шалгах хэрэгтэй.

  • Anonymous (October 09, 2015 9:54:04 am )

    Батүүл хотын иргэнийг морь унуулхан дутаж байна

  • ИРГЭН (October 09, 2015 9:55:08 am )

    УЛААНБААТАРЫН УНАГАН ХҮҮ БАТ-ҮҮЛ БОЛ ХОТДОО ХАЙРТАЙ ОЛОН МЯНГАН ХҮМҮҮСИЙН НЭГЭН АДИЛ СЭТГЭЛ ГАРГАН ЗҮТГЭЖ БАЙГАА ХҮН ЮМ ШҮҮ. УРАМШУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЗҮГЭЭР НЭГ ХҮНИЙ ЭНГЭР ДЭЭР БААТАРЫН ТЭМДЭГ ГЯЛАЛЗАХГҮЙ Л ДЭЭ.

    • Anonymous (October 10, 2015 12:28:24 am )

      баатарын тэмдэгийг цусаар авдагийн. чиний баатар юугаараа авсныг ард түмэн мэдэж багаа. батүүлийг баатар болсноос хойш энэ тэмдгийн үнэ шалбаагд унасан

  • ....р хорооны иргэн. (October 09, 2015 9:57:39 am )

    Шинэчилье сайжруулья гэхээр огцруулна гэнэ.Юу ч хийхгүй болохоор сайн гэдэг ямар ёс байна аа Автобус компаниуд нөхөн олговор гэж хамаагүй илүү мөнгө авч байсан нь цахим картаар нөхөн олговор бодитой болхоор дампуурч байгаа нь зүй ёсны явдал Дампуурч байгаа компанийг татварын мөнгөөр үндэслэлгүй санхүүжүүлж болохгүй.Харин төрийн тээвэр зохицуулалтаа шинэчлээд явах хэрэгтэй.

  • ИРГЭН (October 09, 2015 9:58:09 am )

    БАТ-ҮҮЛ БОЛ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН СЭТГЭЛТЭЙ САЙН ЗҮГИЙН МЯНГАН БУРХАНЫ НЭГ ГЭЭД ХЭЛЧИХЭД ХЭЛСДЭХГҮЙ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ. ХОТЫНХ БИШ ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХАН ИНГЭЖ БОДДОГ ЮМ ДАА. ГАРАА ХУМХИЖ ХУРХИРАЖ СУУДАГ ЗАЛХУУ ХҮМҮҮС БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ОЙЛГОХГҮЙ ЛДЭЭ.

    • зочин (October 09, 2015 10:41:22 am )

      Нээрээ л сайн хулгай хийж, бидний татварын мөнгийг үрэн таран хийж байна шүү,

  • зочин (October 09, 2015 9:59:38 am )

    өгөр цагаан толгойтыг огцруулах нь зөв мөнгөнмй луйварчин

  • ИРГЭН (October 09, 2015 10:00:58 am )

    Anonymous (10 сар 09, 2015 9:54:04 am )

    БАТ-ҮҮЛ ГЭДЭГ НЭРИЙГ ЯДАЖ ЗӨВ БИЧЭЭЧ

  • ИРГЭН (October 09, 2015 10:02:45 am )

    Anonymous (10 сар 09, 2015 8:54:56 am )

    Сайн талаас нь харцгаалдаа

  • зочин (October 09, 2015 10:03:49 am )

    батүүл бол тэнэг толгой алуурчин мөнгө идэж луйвардахаас өөр юу мэддэг юм бэ

  • ИРГЭН (October 09, 2015 10:04:14 am )

    ажил хийдэг нь 10 тамтай ажил хийдэггүй нь тамгүй юм биздэ

  • зочин (October 09, 2015 10:40:28 am )

    100-600 долларын үнэтэй СМАРТ картны төхөөрөмжийг 4800 доллараар шахсан Батүүлийг хэн өмөөрч байна ойлгомжтой ш дээ, цуг хулгай хийгчид л өмөөрч байгаа ш дээ, тэрнээс махаа идэж олсон татварын мөнгийг нь улаан цайм хулгай хийж байгаа хүнийг зөвтгөх хүн байхгүй байх аа,

  • ӨВӨӨ (October 09, 2015 11:11:21 am )

    БАТҮҮЛ МУНДАГ МУНДАГ ЧИМГЭЭ ХҮҮХЭН САНАА ЗОВОЛТГҮЙ ИХ МУНАГ ИХ МУНДАГ ХОЁР ЯГ ТААРНА ХУЛИГААН Ч БАЙГААГҮЙ ТМС ИЙН ХҮҮХЭДИЙН МӨНГӨ ТАТДАГ САЛГА НЭРГҮЙ ДОКТОР БОГИГОТ НАРЫГ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА ГЭЖ ЦУУ ТАРААГААД ӨӨРӨӨ ГӨРСАН ХҮН Я ЖЭХЖЖ ЯГ ҮНЭНИЙГ ӨГҮҮЛСЭН ЗАХИА БИЧСЭН ЭРДЭНЭ ГУАЙ Ч ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИА БУЙ МУИС ТӨГССӨН ХАВТАС БАЙГАА ХАРИН МЭДЛЭГ Ч БАЙХГҮЙ ОМ ЫН ХУУЛЬ МЭДДЭГ БОЛ НИЙГЭМД ХЭРЭГЛЭЭД ОГЦОРЧИХ Л ЁСТОЙ

  • зочин (October 09, 2015 11:53:01 am )

    Хувилдаан,өөрийн ашиг сонирхолоо өөрт ашигтай ажилд орсон болохоос ҮҮЛ даргыг хотын иргэдийн ихэнх нь сонгоогүй АН хүч түрэн томолсон болохоор маш хурдан огцруулж нийслэлээ энэ луйварчингаас салгах хэрэгтэй Энэ өөр я их шахааны бизнес бодчихсон байгаа байлгүй хурдан зайлуулья

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (October 09, 2015 12:20:06 pm )

    Shal zabaan ym daa mongolchuud enhii unerteed l nuursnii utaand utuulaf l shoroo amisgalaad l gadaadaas hortoi huns abchirch ideed l eoe bolimoor ymaa

  • Гаваа (October 09, 2015 12:32:17 pm )

    Огцруулах биш буудах гэж залруулан уншина уу

  • zochin (October 09, 2015 2:12:04 pm )

    deerees ni toriin tusgai hamgaalalttai gazar geed baisan gazar shine tsogtsolbor gej ard tumniig luibardaj bna batuulee unendee gomdoj bna shuu

  • zochin (October 09, 2015 2:13:11 pm )

    auto zogsool gej unendee heden luibarchidiin biznes bna

  • Чимгээ (October 09, 2015 2:20:37 pm )

    Даргыг дагаад, бас хаацайлах гээд баахан шавар хаачихлаа. Уг нь би энэ иргэдийн адил Б даргыг огцруулах л саналтай хүн л дээ. Би ганцаараа яаж ч хамгаалаад нэмэргүйг ойлголоо.

  • mongol hun (October 09, 2015 2:26:51 pm )

    batuul gej buun panal songuuliar yu yrij garch irseniig ni sanaj bnuu uls turch hunii amlalt ergeed hariutslaga bolj uurt ni irj baih estoi. ene hun buh yumig zoosni nudeer harah yum mongoliin tuluu bol tentseheergui hun. hudal ineedniihee ard uuriinhuu zusar shunaliig nuuj yddag huurhii amitan bainga tuilj togolno gej yu baihav dee

  • Зочин (October 09, 2015 2:35:49 pm )

    Бат-Үүл даргын нэг талыг барьсан дээрхи үйлдлүүдийнх нь төлөө огцруулах ч багадахаар байна. Хамгаалаад л өмгөөлөөд өнгөрнө биз дээ.

  • Зочин (October 09, 2015 2:47:23 pm )

    Ярих, хийх 2 ямар их зөрүүтэйг өнөөгийн хотын дүр төрх, хийгдэж буй ажлаас тодорхой харагдаж байгаа шүү дээ? өөрөөсөө бусдыг юм мэддэггүй, өрөөл бусдыг хийсэн зүйлгүй гэсэн таны цээжээ дэлдэх үзэл хэрээс хэтэрч байгаа бус уу? Гэтэл та чухам олон олон гэмт үйлдэл хийчихсэн л байна шүү дээ.

  • Anonymous (October 09, 2015 3:05:30 pm )

    Бат-Үүлимйн хөшөөг хийгээд Сухбаатарын хөшөөний оронд тавь

  • Зочин (October 09, 2015 3:30:03 pm )

    огцруулахыг 100% дэмжиж байна. ийм их булай үйлдэлүүд хийсэн хүн саналаараа огцрох хэрэгтэй.

  • Anonymous (October 09, 2015 3:33:48 pm )

    ОГЦРУУЛААД ЗҮГЭЭР ОРХИХГҮЙ УУСАН ИДСЭН ЗАВШСАНЫГ НЬ ТОГТООГООД ТӨЛҮҮЛЭЭД ШОРОНД ХИЙ

  • Anonymous (October 09, 2015 4:51:38 pm )

    Mash zuv mash ih munguur duraaraa zagnaj baigaa shuude Ogtsruulah heregtei

  • Anonymous (October 09, 2015 5:06:25 pm )

    Zailuul muu novshiig

  • болд (October 09, 2015 6:30:03 pm )

    100% дэмжиж байна

  • zochin (October 09, 2015 8:37:22 pm )

    demjij bn zuv zuv

  • Anonymous (October 09, 2015 10:08:58 pm )

    arai l heterhii bna daa uildsen ene ih nugel ni ur huuhded ni uldene gedgiig meddeggui l yum bh daa huurhii huurhii yaj uhne dee huurhii huurhii

  • Anonymous (October 10, 2015 8:20:49 am )

    Хүнийг хараар будах амарханштээ юм хийж байгаа хүн л шүүмжлэлд өртдөг юм.зарим нэгэн шуналтнуудыг таслан зогсоосноос болж шүүмжлэлд артөж бх шиг бна ажил хийж бгаа ганц хүнээ огцруулчихаад амар сайхандаа жаргах юм биз дээ манай хот хэзээ өмнө нь ийм байсийм шинээр юм хийх болохоор дандаа битгий тамынмтогооны үлгэр болгож бай лдаа бүү улс төржүүл зөвхөн хотоо хөгжүүлэхэд сайхан болгоход дэмжихээ бодвол дээргүй юу

  • Anonymous (October 10, 2015 8:58:01 am )

    batuul huuliin gaduur ajilsan zuil alga bn hiili ni tiim ym ajil bol hiij bn aa harin hodoonoos irsen hund garuudad taalagdahgui baih shig l bn tuuhendee alich hotiin darga hiigeegui ajil hiij bn ehluulj bn uuniig hotiin huuhed bur mednee harin oor gazraas irsen hotiin soel gej yu baidag talaar a ugui nohduud hogoo haydag gudamj talbaid mori hardag nus tseree haydag nohduud hotod mal shig l bilchij bn ed nar l hotiig hot shig bailgahgui bn

  • och (October 10, 2015 8:58:41 am )

    batuul huuliin gaduur ajilsan zuil alga bn hiili ni tiim ym ajil bol hiij bn aa harin hodoonoos irsen hund garuudad taalagdahgui baih shig l bn tuuhendee alich hotiin darga hiigeegui ajil hiij bn ehluulj bn uuniig hotiin huuhed bur mednee harin oor gazraas irsen hotiin soel gej yu baidag talaar a ugui nohduud hogoo haydag gudamj talbaid mori hardag nus tseree haydag nohduud hotod mal shig l bilchij bn ed nar l hotiig hot shig bailgahgui bn

  • Anonymous (October 10, 2015 10:24:22 am )

    Ухаалаг гэж орилоод байгаа шигээ бат-уул гэгч оороо ухаалаг болж чадсангуй ээ. Тэр ухаалаг карт гэгчийг анх 30 минутын дотор дараагийн автобусанд уншуулахад унэгуй гээд яриад байсан биздээ…одоо хаана байна. Иймэрхуу шуналтай, Чадваргуй. Хумуусийг болиулаачээ. Маш хурдан огцоруул.. Маш их дэмжиж байна.

  • Munhuu (October 10, 2015 4:52:28 pm )

    Unendee yum hiisen geed sain talaas ni harahiig ih husej baina. daan ch unendee yu ch hiigeegui shuu dee, batuuliin huuhed tuuniig toiron hureelegchid l idej uuj zavshaj bna. Urid nii hotiin darga nar oorsdoo sanhuujiltee gargaad busdiin tosvoos avdag baisan odoo batuul ulsiin tosvoos heden dahin ih zuun terbumaar ulsiin tosovoos mongo avch bna. Tiim ih tosov ogohgui geheer neeh ih sensatsi degdeegeed l altanhuyagiig ogtsoruulsan. UB hogjuuleh bish oorsdoo luivar hiigeed bgaa ni haragdaad bn sh dee. Ogtsoruulah ni zov oo

  • the end (October 10, 2015 4:53:27 pm )

    Bat-uuliig the end bolgoh tsag ni bolsooon, arai denduu idej uuj bn

  • luuya (October 11, 2015 2:19:12 am )

    hezee baihdaa UBchuud iim dargatai bailaa?//???!!!!!
    gazar zarj idsen humuus l urid ni baidag baisan!!!!
    hogoo uutand hiij hayahgui baigaa
    Railbus r bish Land aaraa humuust gaihuulaj baigaa
    Arhi tamhi zugaa tsengeld yugaa ch hairlahgui ogdog
    o,16 ga gazariig !terbum togrogoor uneleed nuuj ogohgui ajil gatsaaj baigaa
    zowhon har tolgoigoo l bodoj hajuudah hamt olon ger bul ard tumen uls ornoo ogt boddgui
    iim hachin humuusiig oorchlono gedeg tsag hugaatsaa, 2-3 n HUNII UE shaardagdah ajil!! AZ ni hayasan archaagui yuch hiij chadahgui yu ch medehgui hamgiin muuhai muu sanaatai,ichih nuurgui,hulgaich,hudalch ,ongiroo,sagsuu,sogtuu,shalig iim zan chanar buh hund ni baidag!!! ta ooroosoo asuugaad uzeerei!
    ger bul (ehner+2huuhed+1hadam=4) ee tejeej zaaj surgaj humuujuulej chigluulej udirdaj HOOLLOJ chadahgui baij Eronhiilogch Eronhii saidiig oorsoosoo DOR boddog MAL nuud mer ser orchlon buzarlaad l yawaad baih yum da,,,

  • зочин (October 11, 2015 10:15:04 am )

    Хийж байгаа, хийхийг зорьж байгааг нь угуйсгэхгуй. Нэг л зуйлийг ойлгоцгоое иргэд ээ. 50 тэрбумын тосовтэй засаг дарга, туунээс бараг 20 дахин их тосовтэй засаг дарга хоерын хийсэн ажил 20 дахин биш юм аа гэхэд ядаж 10 дахин ялгаатай байх естой биз дээ. Тиймээс бид урьд омно хогжуулж байгаагуйгээр хогжуулж чадаж байна гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. Бусад нь хогжлийнхоо хуулийн дагуу л явна шуу дээ

  • zochin (October 12, 2015 11:33:54 am )

    Ard tumnii baatar gej garch irsen magadgui ard tumen dugnene.tuuniig ogtsruulax xeregtei ,mon sanal avax xeregtei

antalya rent a car