antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2015 17 comments

“Азгүй” нам

нийтлэсэн Admin

Ардчилсан нам “азгүй” нам. Маш “азгүй” нам. Монголын төрийн жолоог атгах тоолондоо “самардаг”, тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг “самрах” дөхөж байгааг монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг бас чих дэлсээд л авсан. Ийм л “азгүй” нам. УИХ-д олонхи болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдэхээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л МАН-ыг засгаас хөөчихөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа, чааваас. Аргаа барсан тэд, хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ. Одоо тэд дахиад л бужигнана. Гуравдугаар ээлжийнхэн сонгуулийн өмнө “хоолондоо” орох гээд улайрч байгаа. Энэ бужигнааны хохирогч нь Ч.Сайханбилэг. Цаашлаад хамгийн том хохирогч нь монголын ард түмэн. Ийм л “азгүй” нам болохоор гадаадын хөрөнгө оруулагчид АН-ыг засаг толгойлохоор зугтаагаад явчихдаг. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д нааж орхино. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачихаад “Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж хээвнэг худал зална. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр “МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан. Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа” гэж зална. Уг нь тэдний ингэж “гунигт дуу аялах нь” аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдрийн эрх баригчдын эл үйлдлийг “толгойгоо гашилтал” бодоод ч ойлгоогүй. Тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Уг нь өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л “тоо” гэх юм даа.

2008-2012 оны хооронд “Хүний хөгжил” сан үүсгэн монголын иргэн бүрт 21.000 төгрөг тараасан нь МАН-ын гавьяа. Өнөөдрийн эрх баригчид босгосон бондын мөнгөнөөсөө ард түмэнд хэдийг илүүчилсэн бэ. Тэд илүүчлэх нь байтугай өөрийн хүнээсээ нуугаад өөрсдөө идэж уугаад дуусгасан нь бодит үнэн. Эхнээсээ дээлээ нөмрөөд аавынх руу явж байна. Хэдэн зуун саяар биш хэдэн тэрбумаар идэж байгаа эрх баригчдын эсрэг дуугарсан нь бурууддаг болсон цаг юм. АН-ынхан бондын мөнгөөр үхмэл цэцэг тарьж, хогийн ногоон уут тарааж, хэдэн зам зассан болсон. Ард түмэнд наалдсан юм үнэндээ л харагдахгүй байгаа нь харин чин үнэн. Эсрэгээрээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь ч үнэн. Бондын мөнгөөр дураараа дургисан эрх баригчид дансаа улайлгачихаад төрийн албан хаагчдын халаас руу өнгийж байгаа нь ч үнэн. Бүр сүүлдээ яам, агентлагийг татан буулгаж байшин барилгыг нь дуудлага худалдаанд оруулна гэнэ дээ. Эрх баригчдын луйвар арай л цагаандаа гарч байгаа юм биш үү. Тэдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулсан болоод өөрсдөө луйвардах гэж байна, цаана чинь. Өнөө 1996-2000 оны хооронд явагдсан өмч хувьчлалаар АН-ын автортай “гэнэт баяжигчид” төрдөг шиг… “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг чинь энэ дээ… Сонгууль болохоос өмнө ямар ч аргаар хамаагүй мөнгөжих нь эрх баригчдын гол зорилго. Ардчилсан нам ийм “азгүй” нам. Тэд одоо гунигт дуу аялаад ч газар авахаа больсон. Ард түмэн тэдэнд итгэсэндээ харамсч суугаа.

МАН “азтай” нам. Тэд засаг толгойлох тоолонд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өсдөг. Ийм л “азтай” нам. МАН засаг толгойлсон үед монголын ард түмний нуруу арай тэнэгэр байдаг. Ирэх жилийн сонгуулийн дараа дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом өсөх вий дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гэнэт монголд хайр зарлах вий дээ. Угтаа өнөөгийн эрх баригчид хүн шиг төрөө аваад явчихдаг бол гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахгүй. Гэтэл тэд байн байн засгаа унагаад, төрөөр тоглоод байхаар чинь хэн итгэж гэрээ хийх юм бэ. Ядаж нэг удаа сонгуульд ялсан юм бол Засгийн газар чинь дөрвөн жил тогтвортой байж болдоггүй юм уу. Тэгж байж гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ биз дээ. МАН-ын үед гадаадын хөрөнгө оруулагчид нааштай ханддаг байсан нь засаг тогтвортой байсны гавьяа. Ядаж л дөрвөн жил засаг нь ганхахгүй, толгой өвдөхгүй ажлаа хийж болно гэж боддог болохоор тэр. Нарийндаа бол АН “азгүй”-дээ биш арчаагүйдээ Монгол Улсыг өнөөдрийн байдалд хүргэчихээд байгаа юм. Тэдэнд улс аваад явчих бодлого алга. Улс байтугай намаа аваад явчих бодлогогүй хүмүүс төрийн жолоод гарсны горыг монголчууд амсаж явна. Өөрийн алдааг өрөөлөөс битгий хай, эрх баригчдаа. Эхлээд нам доторхи фракцынхаа учрийг олчих. Дараа нь улсаа авч явах тухай яривал чихэнд арай чимэгтэй сонсогдоно.

Ц.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • zochin (October 08, 2015 3:47:19 pm )

    Azgui bish aldag nam shuudee

  • ohin (October 08, 2015 3:55:05 pm )

    Aldag namig songoh baitugai sonsoh ch hereggui.dandaa l hudlaa yarina.durgui hurmeer.oi gutaj bn shu ardchilsan namaa

  • zochin (October 08, 2015 4:09:29 pm )

    4jiliin umnu ene namiin gishuun gj ih l sagsuurch ywlaa. odoo bol uneheer oi gutaj bna. ard tumniig tonon deermdsen nam. uls turd garaad bidenruu nulimsan nam. dahiad buu uzegd.

  • 1 (October 08, 2015 5:45:20 pm )

    Монголчууд дахиад хэзээ ч АН-ын төлөө саналаа өгөхгүй байхаа. Арай л дэндүү самарч байна шдээ. Эхлээд Алтанхуяг, Одоо Болор молор ч гэх шиг..

  • Hhas (October 08, 2015 7:05:47 pm )

    yag vnen mongoliin mini baylgiig irged bidnees haramlaj hujaad oorsdoo hyamdhan zaraad idej baigaa. jagsaaj baigaad buuday edniig. ingej chadval lus tenger bayrlana daa

  • зочин (October 08, 2015 8:16:41 pm )

    Арчаагүй үзэлтнүүдийн бөөгнөрөл учраас “арчаагүй” нам,”Авилгач нам”,Ард түмний дайсан” нам гэж болох биш үү?

  • зочин (October 08, 2015 10:35:53 pm )

    Та нар хол очиж хуц

  • Зочин (October 08, 2015 11:13:30 pm )

    Хоосон Ардчилагч нэртэй эрх мэдэл, албан тушаалд дуртай хуучин нийгмийн шаар шавхаруунууд дотор нь байгаа цагт Энэ нам энэ янзаараа хэцүү дээ хэцүү.

  • Од (October 09, 2015 1:26:54 am )

    Энэ АН-д дандаа урвагч, гологдол улсууд байдгийн ш дээ! Ийм улсуудыг сонгосон бид хохь нь,,,,,

  • naraa (October 09, 2015 6:16:40 am )

    Bolobsorch telebsheegyi yum chin argagyi deer n yum vzeegyi ayduuchuud tsuglarsan bolohoor argaggyi

  • zoshin (October 09, 2015 7:35:25 am )

    uls udirdax ukhaan baikhgyi looison doodkhoosoo dor nobshnuud.

  • амьдрал (October 09, 2015 8:05:31 am )

    17:% хувь өсөөд ард иргэдийн амьдрал хэд өссөн бэ хөлийнхөө хирээр хөлөө жийж амьдарцгаая

  • Зочин (October 09, 2015 8:32:08 am )

    Сайханбилэгийн толгой ерөөсөө зөв ажиллахгүй байна.

  • Зочин (October 09, 2015 8:33:03 am )

    Сайханбилэг хэдэн сайдын суудал солих л ажил хийжийн.Ямар ч сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилчихоод хахуул авчихаад л байж байна шүү дээ

  • Зочин (October 09, 2015 8:34:08 am )

    Ардчилсан намд зөв удирдагч л дутаад байна.Өөрийнхөө толгойг зөв ажиллуулахгүй хүний үгээр ажлаа явуулж байна.Сайханбилэг гуай тийм учраас таны нэр хүнд унаад байна

  • MONGOL (October 09, 2015 12:43:43 pm )

    Man-g zuvhun Enhbayar l udirdaj baihad buh zuil onc sain buteen baiguulalt ard tumen dee hurj ajildag amjirgaa sain baidag bailaa Harin Enhbayaraas nuur buruulj araas ni hutga shaasan odoogiin MAN-n shaarnuud AN-aasaa deerdhiin baihgii novshuud bolson Enhbayaraa jiigeed ganc l udaa tur barih daa yalaa daa bayar ni eliidorjtoi hamsan Oyutolgoig yaj luivardaj gadnii shaarnuutai huvaaj idleedei

  • zochin (October 10, 2015 8:37:08 am )

    MAN uul ni liider nam bailaa. hurelsuh ochood l hagalan butargaj nam bish bolgsn hurelsuh gej ochison gazar bolgondoo gai tarij ywdag amitan. hurelsuh metiin ymnaas bolj MAN-iin ner hund unaj 2012oni soguulid ylagdsan.

antalya rent a car