antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 8, 2015 41 comments

Энэ юу болоод байна аа, Э.Бат-Үүл дарга аа!

нийтлэсэн Admin

Ойрын хоёр өдөр Э.Бат-Үүл даргын өр тавин байж шинэчилсэн нийтийн тээврийн шинэчлэл нь бүр шавар шалбаагтай хутгалдаж хотын иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна. Өчигдөр өглөөнөөс хувийн хэвшлийн автобус компаниуд түр зогсолт хийсэн нь өнөөдрийг дамжин үргэлжилж байгаа юм. Автобус компаниудын ажил түр зогсолт хийх болсон шалтгаан нь ажилчид хоёр сарын цалингаа аваагүй, дээрээс нь түлшний мөнгөгүй болсон учир түр зогсолт хийсэн байна. Хамгийн ноцтой нь “Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлэх явцад автобусанд суурилуулсан карт уншигч төхөөрөмжийн үндсэн үнэ нь 1800 ам.доллар байсан гэнэ. Гэтэл дээрх төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” компани нэг бүрийн үнэ дээр 3000 ам.доллар нэмж 4800 ам.доллараар суурилуулсан байх юм. Уг нь худалдааны цахим хуудас руу ороод судалж үзэхэд одоогийн суурилуулсан байгаа төхөөрөмжөөс хэд дахин илүү хүчин чадалтай төхөөрөмж 100-600 ам.долларын үнэтэй байна, хотын дарга аа. Хамгийн үнэтэй сүүлийн үеийнх нь 2000 ам.доллар байна. Нийслэлийн удирдлагуудын татвар төлөгчдийн мөнгөөр шинэчлэл хийж байгаа жинхэнэ дүр төрх нь энэ.

“Ухаалаг автобус” төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар смарт карт” компанийн ерөнхий захирал нь солонгос хүн байдаг ажээ. Захын нэг солонгос нөхөр монголд ирчихээд, хотын даргынх нь толгойг эргүүлж, хотын иргэдийг бухимдуулах шаардлага юу байв. Эсвэл хотын дарга солонгос нөхөртэй нийлж монголчуудаасаа “хусаад” байна уу.

“Ухаалаг автобус” төслийн хүрээнд 1024 автобусанд төхөөрөмж суулгасан. Нэг төхөөрөмж дээр нөгөө солонгос нөхөр 3000 ам.доллар нэмж заржээ гэж тооцъё. Тэгэхээр 3000 ам.долларыг 1024-өөр үржүүлбэл 3.072.000 ам.доллар болно. Энэ мөнгөн дүнг төгрөгт шилжүүлбэл 6.119.424.000 төгрөг болж байна. Бүхэл бүтэн зургаан тэрбум төгрөгийг хотын дарга маань солонгос түнштэйгээ нийлээд тоншчихсон байвал яах вэ… Хайран мөнгө… Энэхүү зургаан тэрбум төгрөгөөр 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 10-ыг барьж болох байлаа. Эс бөгөөс иж бүрэн тоног төхөөрөмжтэй хүүхдийн эмнэлэг гурвыг босгож болох байв. Тэрхүү төхөөрөмжийн 4800 ам.долларыг 4.8 жилийн хугацаатай нийтийн тээвэр орлогоосоо 10 хувиа өгч төлнө. Арай л даварч байгаа юм биш үү, тэр солонгос нөхөр. Уг нь “Улаанбаатар смарт карт” компанитай өрсөлдсөн монгол залуу нэг төхөөрөмжөө 1.100.000 төгрөгөөр нийлүүлье гэсэн санал тавьсан юм билээ. Энэхүү төхөөрөмжийн мөнгөө автобус компаниудын олсон орлогоос нэг хувийг нь л авч барагдуулна гэсэн санал тавьсан ч хотын удирдлагад таалагдаагүй. Харин толгой нь эргэсэн удирдлагууд солонгос нөхрийн төслийг илүүд үзсэн юм.

Солонгос улсад үйлдвэрлэсэн мундаг төхөөрөмж гэж сурталчилаад байсан хар төхөөрөмжийг үнэн хэрэгтээ солонгос улсад үйлдвэрлээгүй. Цаашлаад Солонгос Улс ийм төрлийн төхөөрөмж үйлдвэрлэдэггүй, зөвхөн угсрах үйл ажиллагаа явуулдаг болж таарав. Ийм төрлийн төхөөрөмжийг БНХАУ, Австрали зэрэг улсад үйлдвэрлэдэг байна. Хятад улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмж 100-600 ам.доллар. Харин Австрали улсад үйлдвэрлэсэн 2015 оны шинэ загвар нь 2000 ам.долларын үнэтэй байв. 2000 ам.долларын үнэтэй тэрхүү төхөөрөмж нь өөр дээрээ GPS-тэй, тасалбар хэвлэх боломжтой, товчхондоо бол өнөөдөр бидний хэрэглэж буй төхөөрөмжөөс хэд дахин илүү хүчин чадалтай байх юм.

Бодит байдал ийм л байна, Э.Бат-Үүл дарга аа. Австрали Улсад үйлдвэрлэгдсэн, орчин үеийн шийдэлтэй мундаг төхөөрөмжөө байг гэхэд монгол залуусаа яагаад дэмжиж болсонгүй вэ. Харь орны солонгос нөхрийн бизнесийг дэмжих шаардлага, шалтгаан юу байв. Ядаж байхад яр гэгчээр “Улаанбаатар смарт карт” компани чинь хувийн хэвшлийн автобус компаниудад өгөх мөнгөө дутуу өгөөд, асуудал үүсгээд байхад хотын дарга та яагаад чимээгүй суугаад байна вэ. Энэ бүх асуултын хариуг би хэнээс авах вэ. Энэ нийтийн тээврийн шинэчлэл чинь ер нь юу болоод байна аа, хотын дарга аа!

С.НЭМЭХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

41 Comments

  • irgen (October 08, 2015 11:36:57 am )

    Ene Batuul guai mud ATG ochih hun b.a daa.manai darga nar iim uvaagui shunhai bolchood b.h yum

  • Иргэн (October 08, 2015 12:03:29 pm )

    АТГ шийтгэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө шийтгэх цаг ирнээ, Бат-Үүл ээ? Дээр чи бас бурханы өмнө тооцоотой гэдгээ мартаагүй биз?

  • зочин (October 08, 2015 12:14:58 pm )

    дэмий юмаар битгтй оролдоо Монголчууд монгоо толох ухамсар суугаач угуй боломж нь ч угуй кондуктор аа ажиллуул Тэгж байж хол дуужлэх унаатай байх болно бодитойгоор сэтгээч дээ

  • хэвлэ дэ (October 08, 2015 12:16:35 pm )

    дэмий юмаар битгтй оролдоо Монголчууд монгоо толох ухамсар суугаач угуй боломж нь ч угуй кондуктор аа ажиллуул Тэгж байж хол дуужлэх унаатай байх болно бодитойгоор сэтгээч дээ

  • Ард түмэн. (October 08, 2015 12:17:46 pm )

    Үхвэл таарсан энэ луйварчингаа зайлуулаачээ. Юу хийсэн гэж Баатар цол өгөөд, хотын дарга болгоод ард иргэдийг дээрэмдүүлж луйвардуулж дарамтлуулаад байгаа юм бэ. Энэ ахйж ичэхээ байсан дээрэмчнээ зайлуулахгүй бол ард түмэн хуйвалдааныг чинь таслаж цээрлэлээ хүртээнэ шүү

  • оогий (October 08, 2015 12:58:03 pm )

    хэнэггүй, соёлгүй, дураараа, дүрэм журамгүй, хэн ч хаана ч юм эвдэж, хэн ч хаанаас ч хэнийг гарч ирээд хохироож болдог хотын Бат-Үүл дарга л эмх цэгцэнд нь оруулах гэж үйлээ үзэж байна шд. хүн хараагаад байгаа дээр сэтгэгдэл бичсэн гарууд хамгийн их гэмт хэрэг, хулгай залилан хийдэг нөхдүүд байгаа даа. хулгайч хамгийн түрүүнд хулгаачыг бариарай гэж чанга хашгирдаг гэсэн

    • Anonymous (October 08, 2015 2:55:23 pm )

      улсаа хөгжүүлж өөднь татах гэсэн сайхан сэтгэлтэй ухаалаг хүний үйлдэл биш л байна даа ийм их хөрөнгө мөнгө зарцуулж авч байгаа зүйл дээр судалгаа , харьцуулалт ,дүгнэлт , улс оронд тусах ашгийг харж байж хөдөлдөг гэдгийг захын наймаачин ч мэднэ ш дээ.

  • Иргэн Мөнхцэцэг (October 08, 2015 1:37:39 pm )

    Манай энэ одоогийн хотын удирдлагууд төрийн ажил хийх төрийн албан хаагчид биш шахааны бизнес хийх гэж орж ирсэн наймаачид л юм байнадоо хотын даргаасаа эхлээд

  • Anonymous (October 08, 2015 1:47:35 pm )

    Ккк

  • Anonymous (October 08, 2015 1:48:56 pm )

    Өөрийнх нь хувь юм энэ компанид нь байгаа даа. Шунал ихэдвэл шулам аа гэж.

  • temtsegch (October 08, 2015 1:54:01 pm )

    idej hanadaggui buural tolgoit ve?

  • Амарбат (October 08, 2015 2:23:05 pm )

    Ardchilliin tuluu yavsan baatar dargaa, Bid nuur hiih gazargui bolj baina shuu, Ta nar ur udmaaraa ideed barahgui hurungutei bolson, harin bid tuildaad deer ni Ardchilliihan hulgaich nertei bolood uldeh ni baina. Uls orniihoo tuluu zutgeh humuusee DEESH ni gargatsgaaya

  • Худлаа батаар. (October 08, 2015 2:37:07 pm )

    С.Зоригийн хэргийг илрүүлэхгүй байхад баатарт мөнгө хэрэгтэй байгаа гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. С.Зоригийн хэрэг илэрвэл баатар байхгүй болно.Худлаа ч гэсэн ардчилалын баатар гээд салгалаад явж байх ёстой биз дээ.

  • odoo (October 08, 2015 2:47:21 pm )

    za zailaa
    hulduj uhlee

  • Mohgol (October 08, 2015 3:39:39 pm )

    Ehe Bat-uul er hi ardzhilaliin nereer hun zhanaraa ulandaa gishgesen jinhene ulaan luiwarzhin,uuruu l bolj baiwal bušd iig yagaad zh butsahgui hun dee…..

  • Зочин (October 08, 2015 3:48:36 pm )

    Солонгосчуудтай япончууд наймаа хийхдээ айдаг болохоор наймаа тэр болгон хийдэггүй гэдэг юм билээ тэгэхэд танай энэ Баатар нэртэй хотын даргыг хөнгөхөн хултхдана шүү дээ! Одоо АТГ яаж ажиллахыг нь харах үлдлээ Н. Энхбаярын араас дээлээ нөмөрөх хүн их л олон болж байна даа!

  • bantan (October 08, 2015 4:51:26 pm )

    Шинэчлэл биш зүгээр луйвар хийх байсын биш биз дээ Батүүл гуай.

  • arai ch dee (October 08, 2015 5:46:02 pm )

    mongolchuud iim systemd newterch hewshih boloogui. tiim setgelgee ch bhgui. uhsen hoinoo shine systemd dassan geed bsan haana bn tuulaichid n ihseed kanondson mongo, tal n bhgui mongo, 500 togrog bish 100 togrogoor orooson 20 togrog hiij bhad eniig shine systemdee dassan gh uu. ugiin hulgaich tuulaichin setgelgeetei mongolchuud yaaanaaa. iim bolohooooroooo hogjij busad uls oron shig deeshee dewshih bolomjgui archaagui bdag. orowdoltoi archaagui n unen shde.

  • ELIIDORJ (October 08, 2015 5:49:25 pm )

    hulgaichuul elidorj nariig neg ih gaihaad hereguish dee bugd gadni gar hul bolson hulgsi luivarchid

  • Anonymous (October 08, 2015 5:57:45 pm )

    mongolzuud iim sistemd yaagad shiljih boloogui gej buh uls oron iim sistemeer munguu tuluud bolodl bgaa stee Bat-Yyl darga mundag mundag manai Manai hot zam uneheer saijirsan shuu ih ym hiij bgaa hun

  • Anonymous (October 08, 2015 6:02:21 pm )

    МӨНГӨӨ ТӨЛӨӨД КАРТАА УНШУУЛААД АВТОВУСАНД ЧИРЭГДЭЛГҮЙ СУУГААД ЯВМААР БНА БАЙСГЭЭД Л ӨГЛӨӨД АВТОВУСГҮЙ БОЛДОГ БОЛЛОО ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГТ НЬ НААД АЖИЛАА ӨГӨӨЧ НОВШНУУДАА

  • Anonymous (October 08, 2015 6:14:21 pm )

    arai ch de hvn iim bolchih ch gj dee ystoi yu helhew de dendvv yma

  • Anonymous (October 08, 2015 6:38:39 pm )

    Ehner n So nartai niilj smart kart gej kompany baiguulsan gej duulsan unen baihoo.

  • Anonymous (October 08, 2015 7:01:15 pm )

    solongosd yag manaihtai ijil baidiinshd

  • zochin (October 08, 2015 7:23:39 pm )

    darga nariin bolovson luivar herees hetersen bnadaa

  • зочин (October 08, 2015 7:34:27 pm )

    Үүлгуай шунал ихэдвэл шулам болж Дорлигжав шиг…..

  • Татвар төлөгч (October 08, 2015 7:56:36 pm )

    Бат-Үүлийг АТГ-т өгөх хэрэгтэйн байна, даан ч энэ төхөөрөмж нэг л болхи харагдаад байсан юмаа. Ийм асуудлыг тэр тендэрт оролцсон байгууллагууд ямар төхөөрмж, ямар үнэтэй байгаа талаар мэдээлэлтэй байдаг тул хянах л ёстой байж дээ.

  • mongol hun (October 08, 2015 8:23:36 pm )

    gadnii gar hol blson luivarchad

  • Anonymous (October 08, 2015 9:33:23 pm )

    Энэ 1990-д оны залуучууд биш болж.Ш нь ихдээд Шулам болж.

  • Иргэн (October 08, 2015 9:38:38 pm )

    АТГ чинь өөрөө бүхний дээр гарсан лууварь, дарамтлал гэхчийг утгаар үзүүлж байгаа газар. Дээр сууж буй тоотой хэдэн нөхдийн мөнгийн хүчээр олж өгөх хүчний байгууллага болсон.
    Батүүл гөлөг АТГ-н захиргааны нэг хэсэг нь гээд хэлхэд хэлсдэхгүй байх.
    Ард иргэд л арга хэмжээ авах хэрэгтэй.

  • zovhin (October 08, 2015 10:23:36 pm )

    batuul 2016 oni songuulias umnu sain idej awah bodoltoi bgaa 7sard zam haaj bgaaduuriinhuu amidardag gazrin dulaani shugamig hurtel solij amjsan bol bur ideed tsadahgui niitiin teewerees mungu saadag bolson niitiin teewerees mungu saah argiig AWTOBUS netgeliin darga boloh TOM BUGSTEI BUMBAYARIN AWGAI BOLON ODONTUNGALAG awgai zaaj ugsun yum deer TV geer BATUUL darga aj ahuin negjuuded mungu huwaarih huwaari gargaj ugnu gej bsan baihaa getel odoo AWTOBUS NETGEL gantsaaraa shugamand yawj bgaag olon tumen haej bgaa baihaa

  • Anonymous (October 09, 2015 7:06:46 am )

    Зоригийг алсан гэж Баатар цол өгсөн гэнэ лээ

  • ЗОЧИН (October 09, 2015 7:15:22 am )

    БАТҮҮЛ ГУАЙ ТА АРД ТҮМНИЙГ АРАЙ ИХ ДАРАМТАЛЖ БАЙГАА ЮМ БИШҮҮ. ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ ШҮҮ. ҮХСЭН СҮҮЖНИЙХ НЬ БААТАР БОЛ. ХИЙСЭН ХЭРГЭЭ ДАЛДЛАХ ГЭСЭН САНАА ЮМ БИШҮҮ

  • zoshin (October 09, 2015 7:50:26 am )

    vvl darga yyrgee bielyylg baigaa khend z aldaa garch bolno zasakh kheregtei agil khaudag abtobys kampanig boliylg solikh kgeregtei

  • Estoi archaagui uvgun be (October 09, 2015 7:55:03 am )

    Sarlaisan saaral tolgoitoi ene Hun anh garch irehdee yaj umnuh hotiin darga nariin hiisen ajliin uguisgej tenegtsen bile, betel odoo naad zahiin avtobusnuud ch zohitsuulj chadahgui salagnaad huvidaa huuteigee niileed shunaltaad bga gsn, icheechee baraanuulee yamarch chadvargui gedgee medej avsan Bol odoo ogtsor

  • zochin (October 09, 2015 8:29:58 am )

    tsagaan tolgoitoo ajilaa oligtoi hiigeech ee

  • migaa (October 09, 2015 9:25:53 am )

    ulasa ideh gej garch irsen l novsh shde bat-uul

  • Anonymous (October 09, 2015 9:39:24 am )

    2 толгойгоо үгүй хийчихээд одоо идэж болох нь автобусны хэдэн компануудаа дампууруулаад гадныханд өгчихөөд хэдэн төгрөгтэй болчихоод буух санаатай байгаа юм байна л даа Ард түмнээ доромжлоод хэдэн, юм хийх гэж яваа хүмүүсийг шалгах нэрээр дарамталж дампууруулж өөрсдийнхөө санаанд хүрэх нь үнэхээр ичмээр , хэдэн сарын дараа юу болохоо ч мэдэхгүй үнэхээрийн тэнэг хүмүүс л гэж эд нарыг хэлэх байхдаа

  • zochin (October 09, 2015 11:56:12 am )

    Ene hvnd arga hemjee awaad yagad shalgaj shiitgehgvi odiig hvrtel yarisaar bga yum be ene uadag hvn bolood ingej bidniig ingej ner hvndgvi bolgono we araichde dawral hyazgartai bdgig chi medreh tsag irnee muu …

  • Mongol (October 09, 2015 8:26:07 pm )

    АТГ чинь намын ашиг сонирхолын байгуулга.. Баримт нотолгоо нь шилэн дансаар тодорхой болсон олон новшнуудад хариуцлага тооцож чадахгvй байхад АТГ яах юм тараавал таарна. Ард тvмэнд хариуцлага тооцох эрхийг нь эгэх хэрэгтэй..

  • zochin (October 13, 2015 10:11:10 pm )

    Батүүлээс өөр хүн дарга болсон бол хот хогтойгоо, гудамж гэрэлгүй, дэгэн догон замтай, түгжрэлтэйгээ л байх байсандаа. Юм хийж байгаа хотын иргэнийг битгий хараа. Хотод мөрөөрөө мөнгөө төлөөд явж чадахгүй бол хөдөөрүүгээ зайлаач. Битгиий миний хотын даргыг муу хэл. Хотод амьдарч яадөхгүй бол хөдөөрүүгээ зайл. Саяуулаа ирчихээд доромжлох юу юмбээ.

antalya rent a car