Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарын хэргийг өчигдөр дэнсэллээ. Тэднийг охиныг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж бүлэглэн онц хэрцгий аргаар санаатайгаар амь насанд нь хүрсэн гэж буруутган, тус бүрт нь 24 жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэр гарсан даруйд Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачсан. Харин Т.Цогтод оноосон хорих ялын 5 жилийг гянданд, үлдсэн 19 жилийн чанга дэглэмтэй хорих ангид, Г.Маралмаагийн 24 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Шүүхийн шийдвэрийн талаар Г.Маралмаагийн өмгөөлөгч Ц.Хувцагаанаас тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр гарлаа. Таны зүгээс тайлбар өгөх боломж байна уу?
-Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй.
-Эцсийн шийдвэр биш гэхээр давж заалдах шатны шүүхэд хандана гэсэн үг үү?
-Тийм .
Шүүгдэгчдийн нэг нь л давж заалдах шатны шүүхэд гомдол гаргавал хэргийг бүхэлд нь хэлэлцдэг. Тэгэхээр Т.Цогт давж заалдах шатны шүүхэд хандахгүй байсан ч Г.Маралмаа гомдол гаргаж байгаа тул хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцэх юм.
Гэхдээ Г.Маралмаа нар шүүхийн тогтоолыг анхан шатны шүүхээс гардан авсны дараа 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо хүргүүлнэ. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсны дараа тэднийг хорих ангид хуваарилах юм.
Г.Маралмаа хүүхэдтэйгээ хамт ялаа эдэлнэ
Г.Маралмаагийн хувьд өдгөө 9 сартай жирэмсэн. Түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20 гэдгийг өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байсан. Хуулиндаа жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан байдаг ч Г.Маралмаагийн хувьд онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас түүнийг ялыг хойшлуулж, суллах ямар ч боломжгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тиймээс Г.Маралмаа нь хорих ангийн эмчийн хяналтан дор эмчлүүлж байгаад төрөх юм байна. Улмаар хүүхэдтэйгээ 1 жил хамт ял эдэлж байгаад, хүүхдийг нь 1 нас хүрэнгүүт Г.Маралмаагийн ар гэрт өгөх аж.
Эх сурвалж: Zaluu.com Б.Чимэг
Холбоотой мэдээ
-
Bold (October 08, 2015 9:37:30 am )
Bolioocheee
-
zochin (October 08, 2015 10:01:28 am )
ene teneg omgoologch bolij uheesei …novsh gej bas neg araatan yumuu haashaa yum omgooloh erhiig ni has
-
зочин (October 08, 2015 10:05:18 am )
Байж болошгүй бузар аллага хийчихээд новш чинь энэ хувцагаан гэдэг өмгөөлөгч одоо хүн чанар гэж байдгүй юмуу. Хичээлд заадаг даа дөрвөлжин эрүүтэй бол гэмт хэрэг хийх царайтай гээд алуурчин
-
zocnin (October 08, 2015 10:08:36 am )
Tsaaziin ylgui bolood hargis hertsgii hereg ih gardag bolj ee
-
5555555 (October 08, 2015 10:28:17 am )
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй
-
Зочин (October 08, 2015 10:40:24 am )
Ichdeggvi amilsan shulam buruuga xvleej shorondoo xataj vzeesei vxseni chin dawj zaaldax ene umguulugchid ymar buruu bxawde ajilal xj bga xvn vilchlvlegch n dawj zaaldan gewel tegel yschilon bielvlishde
-
zochin (October 08, 2015 11:19:30 am )
ene muu odoo yamar nuureeree davj zaaldanaa enuund bas mungu bodood umguulul hiideg hun bas bnaa
-
zochin (October 08, 2015 11:32:20 am )
Yasan ch yaliig hongolj bhgui mongol uls unen shudraga shuujee bayarlalaa shuugch nart ni shiidvereesee butsaj bhgui shuu yaliig ni edluuleed medruuleh gemshuuleh heregtei
-
Anonymous (October 08, 2015 12:16:19 pm )
Sain bna. Yal ni tohirson gej bodoj bna. Huurhii ohiniig tarchilaaj alsan humuust enuunees uur tohirson yal ugui. Tsaaziin yal tedend hungdunu.
-
Anonymous (October 08, 2015 4:40:36 pm )
хөөрхийд ээ амь насаа алдсан охины хохин нь болох нь энэ хоёр дав заагдаад хөнгөрөх юм байнө л дээ
-
zero (October 08, 2015 6:48:36 pm )
Ih medegch tsarai gargahiiin. Umguulugch hunruu yagaad dairaad bgaan bee. Huuli n bna ajlaa l hiij baigaa hun shudee. Hereg hiisen hun bolgon l umguulvvleh erhtei bg shudee humuus mine jaahan naanaa tsaanaatai bgaasai. Uchiraa medq bas neg huniig ingej dairch bolku l bh.
-
Anonymous (October 08, 2015 7:08:26 pm )
huurhii ohinii hohi bolj dee. davj zaaldad yalaa hunguluh bh.bs shineer toroh huuhed. uiliin lai l gj ene yum daa. ur huuhdee hairlaldaa humuusee
-
zochin (October 08, 2015 8:32:31 pm )
Omgoologch yugaa medhewde vilchlvvlegch boloh hvn ni dawj zaaldan gewel vgvi geh ereh ni baihgvi ajil ni ym chin
-
Anonymous (October 08, 2015 9:07:54 pm )
zavaan umnuud bolioch. uchnuun hoishilj bj 24 jil ug.d bhdaa yadag um be. tsaaz avnal taarna.
-
Зочин (October 09, 2015 4:20:01 am )
Энэ хорвоод хатуу сэтгэлээс еер аймшиг байхгуй байх.
-
Зочин (October 10, 2015 9:14:28 pm )
Наад өмгөөлөгч гээд байгаа юмандаа өгсөн мөнгөө талийгаач охины төлөө буян хийхэд зарцуулсан бол ард түмэн бага ч гэсэн тайвшрах байсан байх даа. Мөн удахгүй төрөх хүүхдийнхээ эцэг, эхгүй өсөх ирээдүйд нь ч хадгалахгүй. Харгис алуурчид, дээр нь бас үнэн тэнэг юм даа. Өөрсдийгөө өндөр үнээр өмгөөлүүлээд зүгээр өнгөрнө гэж бодсон юм байх даа. Ийм алуурчдыг өмгөөлж байдаг Хувцагаан гуайн царайг хармаар санагдаж байх чинь.
-
zochin (October 11, 2015 10:23:46 pm )
bolidoo buruugaa huleegeed yalaa edlee ch dee ichih nuur alga uu heleh ch muu ug oldohgui yumaa
17 Comments