antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2015 21 comments

Б.Ханбаатар эмэгтэйг хардалт, өс хонзонгийн сэдэлтэйгээр хүчирхийлэн доромжилжээ II

нийтлэсэн Admin

-ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Г.АРИУНБОЛДЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАСАН АЖ-

144409687656132b6cacda2

Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Б.Ханбаатараас хэд хэдэн удаа хэргийн талаар байцаалт авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Мөн тус сумын Тамгын газрын дарга Г.Ариунболдыг хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж 72 цаг саатуулаад батлан даалтад гаргасан гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарт Баянчандмань сумын иргэдээс “Хохирогч Б гэх бүсгүй хүчирхийлэлд өртөхөөсөө өмнө ажлын байрны бэлгийн дарамтад орж байсан гэдэг. Сумын Засаг даргын орлогч, Б.Ханбаатар Б-г дөнгөж ажилд ороод удаагүй байхад хүчирхийлж байсан гэх яриа суманд гарч байсан. Үүнийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг өгч байгаа гэнэ. Хохирогч эмэгтэй Б-гийн биеийн байдал тааруу байгаа учир хэргийг шалгаж байгаа цагдаа нар одоогоор мэдүүлэг аваагүй байгаа гэнэ. Б гэх бүсгүйн биеийн байдал дээрдэж цагдаа нарт мэдүүлэг өгөөд эхэлбэл бүх зүйлс тодорхой болох аж. Тухайлбал, Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байсан уу. Малчин Ганзоригийнд хуурч дуудаж ирээд юу ярьсан. Г.Ариунболд, Эрхэмтөр, Ганзориг нар түүнд туслах боломж байсан уу гэдгийг хуулийнхан тодорхой болгох ажээ.

Тамгын газрын дарга Г.Ариунболд батлан даалтад гарч ирсний дараа сумынхаа ахмадын баярт оролцсон байна. Тэрбээр өөрийгөө “Энэ хэрэгт огт холбогдолгүй. Цагдаа нар ч холбогдолгүй гэдгийг тогтоосон. Хэрэгт гэрчээр оролцох гэж байгаа” гэх зүйлсийг ярьж явсан байна. Сумын иргэд “Г.Ариунболд хэрэгт огт холбогдолгүй гэж ярьж байна. Үнэндээ хэрэгт холбоотой гол хүмүүсийн нэг нь Г.Ариунболд. Хохирогч Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай байсан. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Ганзоригийн малд гоц халдварт өвчин туссан байна. Хурдан ир” гэж худлаа ярьж дуудаагүй байсан бол ийм жигшүүрт зүйл болохгүй байсан. Г.Ариунболд яагаад худлаа ярих болсныг шалгах хэрэгтэй. Дарга нь мэргэжилтэндээ худлаа ярьж, гэмт хэрэгтний гарт хүргэж өгнө гэдэг юу гэсэн үг вэ” хэмээн халаглаж сууна. Төрийн удирдах албан тушаалтан мэргэжилтэндээ “Гоц халдварт өвчин гарлаа” гэж дуудлага өгсөн нь цаанаа ямар учиртай вэ. Биднийг Баянчандмань суманд очих үед Г.Ариунболд сумын банкнаас их хэмжээний мөнгө зээлэх гэж бичиг баримт цуглуулан хөөцөлдөж байгаа гэх яриа гарсан байв. Бүр банкнаас зээлсэн мөнгөө хохирогч эмэгтэйн эмчилгээний зардалд өгч магадгүй гэх мэдээлэл байлаа.

144409687856132b6e064cd

ХОЁР ХҮҮХДИЙН ААВ, БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.ХАНБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Уншигч та бүхэнд Б гэх бүсгүйг хэрцгийгээр зодож, хүчирхийлж амь насанд нь аюул учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Ханбаатар, хэрэгт гэрчээр татагдаад байгаа Тамгын газрын дарга Г.Ариунболд, түүний найз Эрхэмтөр нарыг хэн бэ гэдгийг хүргэж байна. Б.Ханбаатар 1984 онд Баянчандмань суманд төрсөн нэгэн. Баянчандмань сумын МСҮТ-д олон жил багшилсан, мастер багш Бямбаа гэх хүний хүүхэд юм байна. Баянчандмань сумын дунд сургуулийг төгсөөд Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангид суралцаж, амжилттай төгсчээ. Сургуулиа төгсөөд нэгэн цэргийн ангид ажилд орсон байна. Гэвч удалгүй хүн зодож гэмтээсэн хэргээр шийтгэгдэж, ажлаасаа халагдсан гэх.

Ингээд дээд сургууль төгсөж, төрийн байгууллагад хэдэн жил ажилласан Б.Ханбаатар төрж өссөн сумандаа ажиллаж, амьдрахаар иржээ. Сумандаа ирээд О гэх эмэгтэйг эхнэрээ болгосон байна. Тухайн үед Б.Ханбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй байсан аж. Харин О нь сумын төвд үсчин ажиллуулж амьдралаа болгодог байжээ. Гэвч Б.Ханбаатар эхнэр О-гоо байнга зоддог байсан гэнэ. Бүр өвлийн хүйтэнд О-г нүцгэлж, гэрээсээ хөөж гаргаж байсан удаатай гэнэ. Б.Ханбаатар О-г хүүхдийнхээ хамт гэрээсээ хөөж гаргажээ. Орох оронгүй болж, нөхөртөө хөөгдсөн О бага насны хүүхдийн хамт Баянчандмань сумын айлуудын байшинг бага мөнгөөр хөлсөлж, хэдэн сар амьдарчээ. Ингээд Улаанбаатар хотод амьдрахаар явсан байна. Эхнэрээ хөөж явуулсан Б.Ханбаатар одоогийн эхнэртэйгээ хэдэн жилийн өмнө танилцаж нэг гэрт орцгоосон байна.

Эхнэр нь дээд боловсролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нягтлан бодогчоор ажилладаг байжээ. Тэд гэр бүл болсоор хоёр охинтой болж, одоо охид нь цэцэрлэгт явдаг аж. БХИС-ийг төгссөн, цэргийн ангид мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор аливаа зүйлд шударгаар хандах байх. Өндөр боловсролтой залуус суманд эргэж ирэх нь ховор. Б.Ханбаатарыг түшиж дэмжээд дээш нь гаргаад ирэх юм бол сумаа аваад явах юм гэж үзжээ. Ингээд орон нутгийн сонгуулийн дараа Баянчандмань сумынхаа Засаг даргын орлогч гэх том албан тушаалд томилжээ. Сумын удирдах албан тушаалд томилогдсон Б.Ханбаатар бусадтайгаа их дээрэнгүй өнгө аясаар харилцдаг болсон гэж нутгийнхан нь ярьж байв. Архи уухаараа найз нөхөд, анги хамт олондоо агсам тавьдаг байжээ. Архи уучих юм бол хэнд ч дийлдэхгүй болчихдог тухай ч ярьж байв. Нутгийнхаа шаргаа Ганболд гэгчийг олны өмнө зодож байсан гэж нутгийн иргэд ярив.

Г.АРИУНБОЛД ГЭЖ ХЭН БЭ?

Ариунболдын аав Ганболд Баянчандмань сумын МАН-ын даргаар олон жил ажиллаж байсан нэгэн. Г.Ариунболд 1984 онд төрсөн. Багын найз Б.Ханбаатартайгаа дунд сургууль, БХИС-ийн нэг ангид сурч, хамт төгсөж байсан түүхтэй. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байгаад мөн л бусдыг зодож гэмтээсэн гэж ажлаасаа хөөгдсөн байна. Нутгийнхан нь ч дээд боловсролтой, залуу боловсон хүчин, аавынхаа шийрийг хатаах улстөрч болно хэмээн үзэж сумын Тамгын газрын дарга гэх албан тушаалд томилжээ. Г.Ариунболд гэр бүлтэй болж амжаагүй яваа юм байна. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан учир танил тал ихтэй гэсэн. Бусдаас нуруу өндөртэй, бие хамгаалах урлагаар олон жил тууштай хичээллэж байсан болохоор суманд түүний өөдөөс үг хэлэх хүн бараг байдаггүй гэнэ. Үүнийгээ мэддэг болоод ч тэр үү ямар ч асуудалд хүчээр ханддаг нь түүний нэр хүндийг багагүй унагаад байсан аж. Сумын цагдаа Батцэрэнтэй муудалцаж, цохиод авсан гэнэ. Сумандаа том байшин барьж, хашааныхаа хаалгыг бусдад үлгэр дуурайл болгон чимэглэж хөдөлмөрч гэдгээ харуулсан гэгдэх Г.Ариунболдыг иймэрхүү зан чанартай хүн гэж нутгийнхан нь тодорхойлж байна лээ. Бидний уулзсан хүн болгон Г.Ариунболд, Б.Ханбаатар нарын талаар “Аав ээж нь хүн сайтай, хөдөлмөрч улс. Хүүхдүүд нь ийм болж өсөж, хүмүүжсэн гэхэд итгэмээргүй юм” гэж байв.

АМЬДРАЛ ХӨӨЖ БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ИРСЭН ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙН ТУХАЙ

Б-гийн биеийн байдал маш хүнд байгаа талаар уншигч та бүхэнд бид хүргэсэн билээ. Борнуур суманд төрж өссөн Б ХААИС-ийг онц дүнтэй төгссөн аж. Гурван жилийн өмнө хүүхдийнхээ ааваас салсан байна. Залуу насандаа алдаж, хүүхдээ аавгүй өсгөх болсон Б-д Борнуур суманд мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй байна. Харин хажуу залгаа суманд мэргэжлээрээ ажиллах боломж гарч. Баянчандмань суманд хүүхдээ тэвэрсээр ирсэн байна. Б аавдаа “Охин нь амьдралдаа том өөрчлөлт хийнэ. Баянчандмань суманд очоод мэргэжлээрээ ажиллаад сайхан амьдарна” гэж хэлээд гарсан гэх. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй бололтой. Ажлаасаа халагдчихгүй үлдэхийн тулд дарга нарынхаа ая зан, ааш авирыг тэвчиж байсан бололтой. Хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөж том болгох гэж бүх зүйлсийг тэвчиж байжээ, тэр. Гэхдээ арай ч бусдад хүчиндүүлж, ухаан алдатлаа зодуулж, олон хоног үхэлтэй тэмцэлдэн эмнэлгийн орон дээр тарчилж хэвтэнэ гэж бодоогүй байх. Сумын МСҮТ-ийн байранд хүүхэдтэйгээ амьдарч байсан Б-г харж хамгаалах хүн, хажууд нь хань түшиг болох нөхөргүйгээр нь далимдуулах гэсэн хүн олон байсан гэдгийг түүнтэй ойр байсан хүмүүс хэлж байна лээ. Түүнээс зах замбараагүй явдалтай нэгэн биш гэдгийг батлан ярих хүн олон байв. Б өөрөө эмэгтэй хүн, хүүхэд нь аавгүй энэ хорвоог туулж байгаа болохоор эхнэрээс нь нөхрийг нь, хүүхдүүдээс нь аавыг нь булаах хар сэтгэлтэн биш гэж зөөлөрье. Б-гийн хүүхэд ээжийгээ санаж бэтгэрээд хэцүү байгаа гэдгийг ар гэрийнхэн нь ярин уйлж байв.

Хэрэг юунаас болж гарсан, Б.Ханбаатар, Г.Ариунболд, хохирогч эмэгтэй Б нарын дунд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг хохирогч Б удахгүй тэнхэрч, ил болгох биз ээ.

Э.ХҮРЭЛБААТАР

144409694456132bb0dec9c

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (October 06, 2015 10:03:15 am )

    yandaa yana helehch ug alga ter khanbaatar gegch bol ugaasaa hog shaar l bsan bna shuudee

  • зЗочин (October 06, 2015 10:26:16 am )

    ЭРИЙН СҮГ БОЛСОН ШААР,НАРСАНД ИХ ЮМ ҮЗНЭЭ.

  • Монгол хүн (October 06, 2015 10:36:05 am )

    олон олон ийм бэлгийн дарамтанд байгаа хүүхнүүдээ босооч наад муу зэрлэг хүний үнэр байхгүй адгууснуудыг илчилж бузар булайг ард түмэнд ил болгоцгоо хүүхнүүдээ босоцгоо

  • zochin (October 06, 2015 11:17:11 am )

    yer ni suuri uuriin oyun uhaan bol ih muutail hun baij ter khanbaatar ni iim huneer zasag dargiin orlogchin ajil hiilgejil bdag manai tur zasag yachihsan humuus ve shuud buudaarai

  • HI (October 06, 2015 11:53:54 am )

    IIM ALUURCHIN ZUGEER GARNA DA MONGOLIIN NIIGEM IIM BOLSON NUGELEE HEZEE NEGEN TSAGT UURNEE UDAMDAA ULDEESEN TOM HAR TOLBO CHIN HEZEECH ARILAHGUI

  • зочин (October 06, 2015 12:34:37 pm )

    Наад хүн биш араатнууд чинь тэр залуу эмэгтэйг хонь алж байгаа юм шиг амьдаар нь өрцыг нь цоолж дотор эрхтэнг нь гараа оруулж ухаж түнхэж тамалсан гэж энэ сумын амтай болгон ярьж бна мөн данхраадны төмөр эрхтэнрүү нь хийж тамалсан байхад яахаараа энэ араатныг гаргадаг байнаа цаазаар ав

  • asd (October 06, 2015 2:01:05 pm )

    huchirhiilj zodson huniig shorond nasaar ni hataa2

  • зочин (October 06, 2015 3:08:33 pm )

    ЭРЧҮҮД ЕР НЬ ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭД ХОГШИЛ ШИГЭЭ Л ҮЗДЭГ БИЗ ДЭЭ. адгийн муусайн новшнууд. араатнаас ч дор..

  • Ард түмэн. (October 06, 2015 4:06:12 pm )

    Цаазаар авах хэрэгтэй. Даанч Элбэгдорж өршөөчих л байх даа. Ямар учиртай ,ямар шалтгаанаар алуурчидыг өршөөж ард иргэдээ алуулж , хүчирхийлүүлээд байдгийг ойлгох арга алга

  • ХТҮЦ (October 06, 2015 4:11:47 pm )

    Наад 2 чинь хоёулаа хүмүүжлийн доголдолтой улсууд байна. Юун сумын удирдах алба хаших. Багаасаа төлөвшөөгүй адгуус байна,. Хоёулаа удахгүй ялаа эдэлнэ . Чанга дэглэмтэй хорих ангид насаар хорь

  • Иргэн (October 06, 2015 4:15:54 pm )

    Энэ 3 араатангуудыг зүгээр алхуулж яасан ч болохгүй шүү. Төр зүгээр гаргадаг юм бол нутгийн ард түмэн шүүх хэрэгтэй.

  • Иргэн (October 06, 2015 4:19:16 pm )

    Цаазаар ав. Өөрсдийг нь ийм болгож тамлах хэрэгтэй.

  • Иргэн (October 06, 2015 4:24:59 pm )

    Энэ Ариунболд гэж адгуусыг зүгээр гаргадаг нь маш буруу. Одоо хахуулаа өгөөд гэмгүй царайлаад явна даа. Чи ялаа нүглээ үүрэх л болно доо.

  • Anonymous (October 06, 2015 4:36:47 pm )

    Энэ засаг төрд чинь ямар адгийн хүмүүс шургалаа вэ Эмэгтэйчүүдийн байгууллага байдаг бол эсэргүүцэл илэрхийлж жагсаж цуглах хэрэгтэй юм байна хэрэгтнүүдийг хатуу шийтгэхийг шаардах хэрэгтэй юм байна

  • Anonymous (October 06, 2015 8:31:01 pm )

    Энэ малнуудыг ажлаас нь хал, дараа нь цаазал!

  • ,,,, (October 06, 2015 9:21:44 pm )

    Наад хүн биш араатнууд чинь тэр залуу эмэгтэйг хонь алж байгаа юм шиг амьдаар нь өрцыг нь цоолж дотор эрхтэнг нь гараа оруулж ухаж түнхэж тамалсан гэж энэ сумын амтай болгон ярьж бна мөн данхраадны төмөр эрхтэнрүү нь хийж тамалсан байхад
    ,,,UURSDIIG N YAG INGEJ ZOVOOH HEREGTEI,,,,MEDEGDEJ BGAA N ENE MEDEGDEHGUI HICHNEEN NUGEL HIISEN BOL!!!

  • баатар (October 07, 2015 11:40:09 am )

    наад хүүхнээ эмнэлэгт байхад нь элбэгдоржийг аваачаад үзүүлэх юмсан Элбэгдоржийн дэлхийд нэр хүнд олох гэсний хар гайгаар хичнээн сайхан хүмүүс алуурчдын гарт амь нас болон бие эрхэтнээрээ хохирч байна даа Энэ хохирсон бүх хүмүүсийн ар гэрийнхэн уриалаад босмоор байна Алуулсаны хохь ,алсаны аз болоод ял завшиж байна шүү дээ

  • irgenZochin (October 07, 2015 12:41:04 pm )

    Elvegdorjiin ebeel dor hun alj hulgai deerem hiigsed olshirch ELBEGEE AH URSHOONO GEED hereg hiideg bolson bna lee ELVEG DORJOO HEREGtenuudiig orshoogood yu hoji. harai engiin nomhon ard , enhrii huurhun ohid emegteichuug l hohirloo doo Ene TER SHUDRAGA ES yum uu eronhiilogch ee

  • Anonymous (October 07, 2015 1:41:44 pm )

    сэтгэгдэл бичсэн чинь та ийм агуулгатай сэтгэгдэл бичсэн байна гээд миний сэтгэгдлийг гаргасангүй. би уул нь анх удаагаа бичсэн юм.

  • ZochinGolGol (October 07, 2015 2:30:23 pm )

    Mongolchuud helmegdvvleltiiin jilvvded etseg obgod udam sudar,shashin shvtlegee doromjilj tamlaj,vi olnoor ni hargislan honooj bsan daaj dabshgvi ih nvgeltei hvmvvs bolohooroo oodlohgvi bga yum…

  • Daamii (October 07, 2015 6:13:25 pm )

    Mongol ulsad iimerhuu l bolovson huxin tur zasgiin albiig hashij baigaa shuu dee. ret Hanbaatarit bol shuud l deed hemjee uguh heregtei Ter Ariunbold ch gesen medseer baij hudlaa helj avaachsan baihad yaagaad gaduur gargaj baigaa yum bol. bas l ariin haalga biz dee. deeree suudlaa olohgui bol dooroo guidlee olohgui ee gej iim l baigaa yum daa
    Er ni bol manai unuugiin bolovson huchin uumerhuu l humuuseer duuren baina daa. erunhiilugch huuliig zavharuulsanaas bolj baihgui yu.

antalya rent a car