УИХ-ын зарим байнгын хороон дарга нарыг чөлөөлөхөөр болжээ. Учир нь Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсонтой холбогдуулан, харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарыг МАН засгаас гарсантай холбогдуулан чөлөөлж байгаа аж.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр,
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд,
Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор,
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарыг чөлөөлж байгаа юм.
Холбоотой мэдээ
-
zochin (October 05, 2015 10:08:43 am )
solij holihoos uur yu bnaa
1 Comment