Ургац хураалтын ажил ид өрнөж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг хангах хэмжээний буудай хураан авна. Харин гурилын хэрэгцээнд дутах 106.4 мянган тонн буудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд гаднаас импортлохоор болсон байна. Ингэхдээ гурилт үйлдвэрлэгчдэд нэгэн шаардлага тавьж байгаа аж.
Тодруулбал, дотоодын тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авсан хэмжээгээр импортын буудай олгоно. Цаг агаарын нөхцөл байдал өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 1 хүртэл хүйтэн сэрүүн, хур тунадас ихтэй байсан. Тиймээс эдгээр өдрүүдэд ургац хураалтын явц удааширч нийт нутгаар ургац хураалт зогсолтын байдалтай байсан гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Харин аравдугаар сар гарсаар цаг агаар харьцангуй дулаахан, тогтуун байгаа учир тариаланчид ургац хураах ажилдаа шамдан орсон аж. Одоогийн байдлаар нийт нутгаар үр тарианы хураалт 37,1, төмс 75,6, хүнсний ногоо 74,7 хувьтай байгаа юм байна.
Н.Алт
Холбоотой мэдээ
Comments are closed.