Булган нутгаас өнөө цагийн нийтийн дууны урлагт мэндэлсэн залуу дуучин Г.Мөнх-Амьдрал хос цомгийнхоо нээлтийг “Наран туул” худалдааны төвд хийлээ. Зүрхний дуулал, Хайрын цас дуунуудаараа хүч түрэн гарч ирсэн залуу дуучин маань спортод нэлээдгүй амжилт үзүүлсэн гэдгээр нь түмэн олон андахгүй бизээ. Тэрээр тэшүүрийн спортоор өсвөр наснаасаа хичээллэж ирсэн бөгөөд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин тэшүүрийн спортын ОУХМ цолтой. Мөн Монгол улсын рекорд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоосон хүн төрлөхтөний их наадам өвлийн Олимпын наадмаас бусад бүх тэшүүрийн олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож “шорт-трек”-ийн төрөлд олон улсын тэмцээний анхны медалийг эх орондоо авчирч байсан юм. Түүний энэ амжилтуудыг үнэлж 2013 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. Түүнчлэн 2015 онд өөрийн нэрэмжит тэшүүрийн тэмцээнээс “Алтан гадас” одонгоор шагнагдсан байна. Энэ их амжилтыг үзүүлсэн спортлог залуу уран бүтээлч Г.Мөнх-Амьдрал дуулах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж тэшүүрийн спортоо орхисон нь спорт сонирхогч дэмжигчдын дунд нэлээдгүй шуугиан тариад авсан гэдэг. Өдгөө нийтийн дууны урлагт шинэ өнгө, хөг ая нэмэхээр эргэж буцалтгүй уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа юм. Тэрээр өчигдөр “Наран туул” зах дээр “Зүрхний дуулал”, “Нутгаа зорьно” нэртэй цомгийнхоо нээлтийг хийж цомог тус бүрээс 150-ыг танилцуулгынхаа хамт үнэгүй тараасан байна. Түүний цомгийн нээлтийг маш олон хүмүүс сэтгэл хангалуун хүлээн авсан бөгөөд цомог нь эрэлт ихтэй худалдаалагдаж авах хүсэлтэй хүмүүсийн дунд эмх замбараагүй байдал үүсч дуучин залууг багагүй сандаргаад авсан гэнэ шүү. Тэрээр хос цомгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн олон түмэндээ талархаж буйгаа илэрхийлэхийн сацуу би их баяртай байна хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Мөн залуу уран бүтээлч, дуучин залууг Булган нутгийн томчууд маш их дэмждэг гэсэн шүү. Ямартай ч шинэ залуу дуучин Г.Мөнх-Амьдралд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Demjigch (October 02, 2015 2:13:22 pm )
Saikhan huu baina ulam undur amjilt gargaarai
TY r nevtruulgiig ni hagas uzsen. Manai ulsad iim saihan huuhduud mun ch ih baina daa. Hesee edniihee gavyuag harah shan tsag ireh boloo gej emzeglej suusan daa. Bohir luivarchdaar burdsen turiin undur sentiig hen haanaas irj ugaaj tseverlej ariusgah yum bol doo. Iim shan huuhduudiig demjih hun ard tumnees oor hen baina. Daanch muuhai humuuseer tur buzardaj baina daa. Suuliin songuuliar jinhene gudamjnii hunee bodoh uhaangui teneg hulgaich luivarchid turd garaad mun ch ih bulingartuulj baina daa. Hesee ene bulingar arildgiim bol doo huurhii. Shildeg shijignesen zaluusaa mungutei mungugui gej haralgui zuvhun shudarga u gedeg gantshan shalguuraar songood deesh tatahsan. Aviyas baina gedeg uhaan baigaagiin shinj gedeg dee.Odoo zarim ni zalhaad gadaad teathruudad urigdaad yawj ehellee. Ene bol neg taliin taivan ehelj baigaa durvegsediin ehlel. Tur hunee toohgui baihad hun gants oldoh amidralaa bodolgui yahav tednii zuv. Ted aldahgui. Eh oron mini ooriin saihan huuhdeeree dutaj hulgaich hudalchaar duurne l gesen ug. Zarim hulgaich luivarchin deeremchin alslagdsan zarim aimagt yostoi duraaraa durgij dund chumguuruu jirgej baina daa. Neg odor duraas tsaashgui dund chumug ch ugui hunii syg bolson baihiig bid harnaa.
-
Ваги (October 02, 2015 3:16:51 pm )
За байдаг л ниитийн дуучин бна ш тее кк
-
Ваги (October 02, 2015 3:18:25 pm )
За байдаг л ниитийн дуучин бна ш тее кк Бусдаас илуу гарах юм алга
-
bold (October 05, 2015 9:16:16 am )
za odoo zutgeed bjdee tsag hugtaal chamaig haruulna
4 Comments