antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2015 18 comments

АЙМШИГТ АЛЛАГЫН 17 ДАХЬ НАМАР

нийтлэсэн Admin

8b6947a75a079b01originalӨнөөдөр 1990 оны Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч Сан­­жаасүрэнгийн Зориг агсаныг аймшигтай, эмгэнэлт үхэл авч одсон 17 дахь намрын өдөр. 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд нийслэлийн нэгдүгээр амаржих газарт Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтний нэгэн МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын алба хашиж явсан Санжаасүрэн, манай анхны их эмч нарын нэг Доржпалам нарын хоёр дахь хүү нь болон хорвоод мэндэлсэн тэр ёстой л үүлэн чөлөөний наран шиг үзэгдээд өнгөрөхдөө ховорхон гайхамшигтай амьдарч, элэг эмтрэм даанч харамсалтайгаар нартаас буцах хувь заяатай нэгэн байж, хөөрхий. Социализм, Коммунизмыг байгуулж, гэрэлт ирээдүйд хүрэхэд тун ойрхон байна гэсээр 70 жил нэг намын үзэл суртлын боол болж, дэлхийгээс тусгаарлагдсан Монголчуудыг чухамхүү 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал “Хонхны дуу”-гаар сэргээхэд С.Зориг агсан тэргүүн эгнээнд нь явж ард түмнээ удирдсан билээ. Түүнд төрөлхийн нэгэн гайхамшигтай чанар, чадвар байсан нь ямар ч үед олон түмнийг араасаа дагуулах хувь хүний давтагдашгүй ухаалаг энгийн зан, аядуу зөөлөн хэрнээ хэрэгтэй цагт хамгийн зөв гарц олдог удирдан манлайлагчийн байгалиас заяасан сэтгэлгээний хурд нь байлаа.

Тэр 36-хан наслахдаа бусдын л адил алдаж онож, амьдралын их эргүүлэгт нухлуулж, бас сөрөн тэмцсээр ялаад гарч явсан эгэл жирийн сайхан эр хүн байлаа. Тэр яах аргагүй ардчилсан хувьсгалын удирдагч байсан ч олон зүйл дээр алдаж эндэж, будилж төөрөлдөж явсан түүх нь үлджээ. 1990 оны зургаaдугаар сард Монголд анх удаа явагдсан чөлөөт сонгуулиар Улсын Бага Хуралд сонгогдож, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд АН-аас нэр дэвшсэн боловч хөдөөнөөс сонгогдсон Ардын Их Хурлын депутатуудад таалагдах үг хэлж, тэдний өмнө өөрийгөө рекламдаж чадаагүй даруу зангийнхаа уршгаар тэр албанд нь Р.Гончигдорж сонгогдож байсан түүхтэй. Ер нь тэр ямар ч баггүй, илүү дутуу заль мэх сураагүй төрөлх зангаараа амьдарсаар маш их боломж, илүү эрх мэдэл, эд баялагт хүрэх замаа өөрийн гараар үгүй хийсэн байдаг. Амьд ахуйдаа хашиж явсан хамгийн дуртай сонгуульт ажил нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн алба л байсан гэдэг. Өрөөтэй шатар барьсаар Саарал ордны хонгилоор өрөөнөөс өрөө дамжиж явахдаа “С.Зоригт шатар тоглохоос өөр ажил алга” хэмээн өнөөдрийн төрийн түшээ нэгний хэл амны байнгын бай болдог байв. “Амьдын зол, үхсэний хохь” оо гэж. С.Зоригийг ажил хийдэггүй, залхуу, хэнэггүйгээр нь дуудаж байсан тэр эрхэм түүний аймшигт хар үхлээс хойшхи өнгөрсөн 17 жилд чухам ямар ажил хийж, хожим дурсагдах гавьяа байгуулсан бол.

“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг”гэж хэлэх дуртай энэ эгэлхэн эр 36-хан насаа шатар нүүж, “Стюардесса” тамхиа баагиулсаар хааяа нэг сэтгэл, яриа нийлдэг нөхөдтэйгээ билляьрд цохиж 100 грамм виски татсан шиг өнгөрүүлэхдээ Монголын нялх Ардчиллыг бэхжүүлэх, Монгол хүний үнэлэмжийг өсгөхөд хувь хүнийхээ түүхэн үүргийг гүйцэтгэсэн юм. 1998 оны зургаадугаар сард эрх баригч АН олонхоороо түрий барьж Сэргээн Босголт банкийг хувийн Голомт банктай нэгтгэсэн нь сөрөг хүчний шүүмжлэлтэй тулгарч Ц.Элбэгдоржийн Засгийн Газар унасан түүхтэй. Тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн болгоныг янз бүрийн шалтгаанаар буцаасаар УИХ хуульд заасан хугацаанд Ерөнхий сайдаа томилж чадаагүй. Ц.Элбэгдоржийн засгийн газар үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр дөрвөн сар ажиллаж байсан тэр л үед буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө С.Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн билээ. Чухамдаа хоёр гуравхан хоног амьд байсан бол Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд болж Ц.Элбэгдоржоос төрийн тамга хүлээн авах өндөр их хувь заяа яалт ч үгүй түүнийг хүлээж байлаа. Тэр үеийн эрх баригч эвслийнхэн буюу Ардчилсан хүчнээс нэрийг нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байсан түүхэн эгзэгтэй мөчид амь насыг нь туйлын хорсолтойгоор хөнөөсөн нь гарцаагүй улс төрийн аллага байснаас зайлахгүй. Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг Ерөнхий сайд, цаашлаад Монгол Улсын Ерөнхийлөгч болох хамгийн боломжтой, ард түмэндээ танигдаж хүндлэгдсэн улстөрч байсан. Түүнийг алдсанааараа Монголын ард түмэн нөхөж баршгүй гарз хохирол хүлээж тэр аймшигт төлөөсийг өнөөдрийн энэ их авилга хээл хахууль, улсаа худалдсан урвагчдын гай балгаар үүрч, түүний орон зай ханхайсаар л байна.

Дэлхийд гайхагдсан асар их эрдэнэс баялагтай Оюутолгойн ордыг хэдхэн урвагч хэдэн үеэрээ идэж барахгүй хээл хахуулиар тавьж туугаад гадныхан эзэн суучихлаа. Залгуулаад Монголчуудыг зуунаар тэжээх асар их нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг өнөөдөр ч зөвхөн урьдчилаад зээлж аваад идчихсэн өр төлөх байдлаар урагш нь зөөсөөр л байгаа. Улс эх орноо, хүн ардтай нь худалдсан өнөөдрийн эрх баригчдын дунд Ардчилсан хувьсгалын удирдагч, Монгол эх орондоо чин хайртай С.Зориг агсаны орон зай үнэхээр их үгүйлэгдэж байгаа. Түүний амь насыг захиалга өгч зэрлэгээр хөнөөлгөсөн, хөнөөлцсөн алуурчид өнөөдөр ял шийтгэл эдлэх нь байтугай гэмгүй царайлчихаад эрх мэдлийн халхавчин дор харийн тонуулчдад эх орноо худалдаж, урвасан хулгайч нүүрээ авилга хээл хахуулийн зунгааралдсан тороор битүүлэн нуучихаад мярайн гэтэж явна. Хээл хахууль, бузар булхай болгон нь удахгүй сад тавин дэлбэ үсрэх өнөөдрийн Монголын арчаагүй улстөр задран унахад С.Зориг таны амь насыг зэрлэгээр хөнөөсөн аймшигт аллагын эзэд тодорч, шудрага шүүхийн өмнө бузар нүглээ үүрэх нь гарцаагүй. С.Зориггүй 17 хавар, 17 намрыг Монголчууд туулж л явна. Ухаангүй ноёдод маань улс эх орныхоо амин чухал язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Монгол Улс орших уу, эс орших уу гэсэн аймшигт асуултанд ард түмнийхээ өмнөөс чин шудрагаар хариулах улс төрчийн эр Зориг алга. Тэдэнд ичих нүүр, харамсах зүйл байхгүй. Яагаад гэвэл тэдний Оюутолгойн Канад эздээс авсан хээл хахууль нь хэдэн үеэрээ идэхэд элбэг хүрэлцэнэ. Тэдний зарим нь АНУ-ын Вашингтон муж улсад байх тансаг харшийнхаа цэцэрлэгийг услаад зогсож байгаа нь фейсбүүкээр цацагдаж л байсан. Тэр этгээдийн араас Монголоос зугтан гарах дараагийн хулгайчид бэлтгэлээ базааж байж ч болзошгүй. Тэдгээр урвагч, хулгайчдыг хожмын өдөр ард түмний шудрага шүүхийн өмнө ял шийтгэлээ хүлээхэд С.Зориг та дээд тэнгэрээсээ харж сүнсээ амирлуулаарай. Хөөрхий дөө, С.Зориггүй 17 жилээ гэж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • hujaa (October 02, 2015 10:49:28 am )

    Ataarhagch os honzon sanagch oshoo avagch tarvagaas asuu. Ter bugdiig medej bga. Hujaa nartaigaa niileed….. bh

  • Anonymous (October 02, 2015 10:53:00 am )

    Odiid bsn bol elbegeegiin orond zogsoj bh chadaltai hun. ard tumnii ugsun nernuud. ene hun be….Hoshgorogch hoshgoruulagch hudalch bardam zantan os sanagch helmegduuleltiin master gazriin beteg huzuugui aman pigurtei hujaagiin udam tarvaga.. ged. Yooy bicheed bsn gar ovdchloo

  • japan (October 02, 2015 10:55:30 am )

    Zorig agsan amid bsn bol Enhbayartai duitseh mundag uls torch bh bailaa. Daanch haramsaltai. Ataa jotoo horsloos bolj zaluugara amia aldsan. Boo der ochood sunsii ni oruulj bgad hen alsniig ni medej boldog ge bizde.

    • Зочин (October 03, 2015 1:54:43 pm )

      За болио!!! Очиж очиж авилгын загалмайлсан эцэг гэгддэг Энхбаяртай зуйрлэхдээ яадаг байнаа? Энхбаярынхан элдэв аргаар Энхбаяртаа ПИАР хийхээ болио!!!Тонил цаашаа четгерлуугээ!!!

  • Tsogt (October 02, 2015 11:45:32 am )

    Энэ хэрэг илрээсэй… Булавч бултайж, даравч дардайна гэгчээр ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭНЭ ГЭДЭГТ ИТГЭСЭЭР ЯВНА…

  • Харамсаж байна (October 02, 2015 11:55:13 am )

    Монгол улсаа, хойчын үр удамаа гэж чин сэтгэлээсээ бодох нь энэ хүн л байлаа..

  • Иргэн (October 02, 2015 2:08:40 pm )

    Өнөөдөр Зориг амьд байсан бол энэ нийгэм өөр байх байсаан. Энэ хогийн хараал идсэн авлигчид ингэж замбараагаа алдахгүй л байсан байх. Даанч идэж уух сонирхолтой нь олон юм даа. ТӨРИЙН ЭНЭ ДУРАКУУДЫГ ЭНЭ НАСАНД НЬ БУРХАН ТЭНГЭГ ХАРИУГ НЬ БАРИХ БАЙЛГҮЙ ДЭЭ

  • уншигч (October 02, 2015 2:23:39 pm )

    Ум маний бал ми хум. Батуул элбэгдорж 2 юу боддог бол инээд нь хурээд цэцэг оргох еслолд оролцдог бх да…. Булган гэж нэг авгай хаана байдаг Юм бол хоолойгоор нь хоол даваад л Юм бна да

  • Anonymous (October 02, 2015 5:46:05 pm )

    orosin zon bilgihend uzuulchij boldguim bh da heden hunii zurag avch ochod

  • zochin (October 02, 2015 10:48:25 pm )

    Элбэгдорж уншаарай үүнийг

  • Anonymous (October 02, 2015 11:04:26 pm )

    Estoi uhesenii hohi amidiin zol l gedeg unen ug shu de

  • irgen (October 02, 2015 11:21:40 pm )

    Aluurchid ur udamaaraa uhliin muugaar uhdeg ym gesen ene ug unen ug gedeg ym bilee Um ma ni bad me hum

  • зочин (October 03, 2015 2:00:10 am )

    ийм болгохгүйг хараад хэлэхэд алж байгаа юм чинь одоо бид хэлсэн үг ,үнэн 2 маань үхэл дагууладаг болоод аймшигт нүхэнд булшилж байна

  • Anonymous (October 03, 2015 10:38:12 am )

    ОЮУНТОЛГОЙГ ИДЭХ ГЭСЭН АЛУУРЧАДЫН ГАР ЭНЭ ҮҮЛДЭЛИЙГ ХИЙСЭН БОЛУУ ОДООЧ ГЭСЭН Н ЭНХБАЯАР АРААС НЬ АЛТАНХУЯГ ГЭЭД ЯВААД БАЙГАА БИШ ҮҮ
    ӨНӨӨГИЙН ЗАСАГЫН ГАЗАР БОЛ ГАДНИЙХАНЫ ГАР ХӨЛ ИРЭЭ ЦЭЭРГҮЙ ИЛ ГАРЛАА ГЭСЭН ҮГ МАХН ЭНХБАЯАР ӨНӨӨДӨР ЛУЙВАРЧИН МАНАН ГИЙН ЗАСАГЫН ГАЗАРЫГ ЧАДАН ЯДАН ХАЗААРЛАЖ БАЙНА УУ ГЭМЭЭР ХАРАГДАХ ЮМ

  • ард (October 03, 2015 12:17:22 pm )

    МАН алсан энэ бол гарцаагүй үнэн. С.Баяр маш сайн мэднэ. Энэ хэдэн толгойг авах гэж алсан.

  • zichin (October 03, 2015 5:46:11 pm )

    batuulee niitiin teever dampuuch bnaa malaa haaguur hudlaa yarij hulgai hiigeed yavaad bnaa? tsalin munguu ch tavij chdahgui bolson ersdliin san ene ter yum bdag bol uu? yanaa muu luivarchin!!!

  • zochin (October 04, 2015 4:10:27 pm )

    haramsaltai bn hairan hun hairan ch zaluu

  • zochin (October 04, 2015 11:25:27 pm )

    Elbegdorj.Batuul. 2shuudee aluurchid

antalya rent a car