antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2015 3 comments

Албан татварын тухай хууль хэрэгжиж эхэллээ

нийтлэсэн Admin

niislelУИХ-ын 2015 оны 06  сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ.

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаанаар нийслэлийн хотын албан татварыг хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталсан. Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм. Тодруулбал иргэн та 3000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (October 01, 2015 9:11:55 pm )

    ИХТөлөөлөгчдийн тансагладаг мөнгө багадаад байгаан байхдаа.

  • varenka (October 01, 2015 9:53:53 pm )

    xotiin neriig barij eldev yanziin syytgal,tatvar avaxaa zogsoo.

  • Zochin (October 01, 2015 10:10:16 pm )

    Arai ichihgyi idej uguh yum aa yyl, halzan 2 bolioch dee bidnii amidral yneheer hetsyy bolloo ta nar medehgyi l dee! Gudamjind ardiinhaa amidraliig haraach!!!

antalya rent a car