antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2015 6 comments

2016 оноос Ч.Сайханбилэгийн ЗГ дэд сайдгүй ажиллана !!!

нийтлэсэн Admin

saihanbilegУИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Их Хурлын дарга энэ намрын чуулганд хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг гишүүдэд сануулж нэн түрүүнд төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн юм.

Тэгвэл Сангийн сайд Б.Болор энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа юм байна. Тэрбээр, маргааш ирэх оны төсвөө өргөн барихаар зэхжээ.

Харин ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Б.Болор хэлэхдээ “Төрийн данхар бүтцийг багасгах төсөв өргөн барина. Ингэхдээ том таналтыг хийж, төрийн зарим нэг агентлагуудыг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ. Мөн 9 яамтай байхаар ярьж байна. 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байна” гэх тайлбарыг өглөө.

Ингэснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орохоор болж байна. Хамтарсан засаг байгуулахдаа Шударга ёс эвсэл болон ИЗНН-тай хамтарч сайд болон дэд сайд, яам тамгын газруудынхаа квотыг хуваарилсан. Одоо ч гэсэн эзэнгүй болсон зургаан яамны дэд сайдын томилгоог хийхээр бэлтгэж байгаа.

Уг нь Б.Болор сайдын төсвийн тухай хуульд тусгасан төрийн данхар бүтцийг цэгцлэх санал зөв ч гэсэн Их Хуралд суудалтай бусад намууд буюу засагт хамтарч байгаа намууд нь хүлээн зөвшөөрөх үү гэдэг анхаарал татаж байна.

Эх сурвалж: Zaluu.com Г.Ган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Дархад Зочин (October 01, 2015 5:23:16 pm )

    Маш зөв асуудлыг Болор сайд хөнджээ. Харин хэрэгжүүлэх , асуудлаа хамгаалах л үлджээ. Зоригтой бай залуу улс төрч өө. Чамайг дэмжих эх оронч УИХ дотроо олон байх болтугай.

  • Baatar (October 01, 2015 6:20:33 pm )

    Yul boldoo harjil baiy barag zasag ogtsorch ih hural tarah baihaa

  • Kkk (October 02, 2015 6:29:39 am )

    Za daa iim ulgeriin showgaa zogsooh heregtei. Ded saiduud uuniig yasan ch zuvshuuruhgui. Tedniig (ded saiduudiig) Saikhanbileg baitugai, UIXuralch diilehgui. Muriicsun ch bolno. Ene saihan sanal UIXural deer unana.

  • зочин (October 02, 2015 9:11:58 am )

    зөв шүү дээ, төрийн нарийн байхад дэдээр яадаг юм, тэгээд ч сайдууд нь өөрсдөө ажлаа хийвэл яадаг байсан юм, зардал хэмнэхийг өөрсдөөсөө эхэлсэн дээр,

  • Anonymous (October 02, 2015 9:43:12 am )

    Её за за

  • Anonymous (October 03, 2015 11:50:45 am )

    хужаа Баярцогтын бууны нохой гаднийханы гар хөл болсон новш Дувайн гэрээ чинь чамайг илчилсэн зайл чи муу урвагч

antalya rent a car