antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2015 14 comments

АН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулж, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох гэж байна

нийтлэсэн Admin

1443444393560936a9b38ebШийдлийн Засгийн газрын ирээдүй шийдэгдэх талдаа орж байх шиг байна. Намрын чуулганаар ерөнхийдөө Засгийн газар шинээр бүрэлдэх тогтох уу, аль эсвэл УИХ хугацаанаасаа өмнө тарах уу гэдэг зүйл яригдах бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгээ огцруулж оронд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тавихаар бэлтгэж байгаа аж. АН дотор ийм яриа хэлэлцээр хийгдээд эхэлсэн байна. МҮДН, Шонхор тэргүүтэй фракцид нь нам дотроо хүчээ төлөвлөрүүлээд эхэлжээ. Харин энэ талаар Р.Амаржаргал гишүүн “Би хэрвээ Ерөнхий сайд болвол МАН-ыг засагт урьж ажиллана. Бусад “үүр зайр” намууд хэрэг байхгүй. Хоёр том нам ирэх сонгууль болтол хамтарч ажиллах нь зөв. Хэрвээ МАН-ынхан хүсэлтийг хүлээж авахгүй бол нэгэнт чадамжгүй болсон УИХ-ыг тараах нь зөв” гэж хэлсэн сураг байна.

Өмнө нь Ерөнхий сайдыг МАН болон Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд л огцруулахаар төлөвлөж байсан. Харин энэ удаа парламентэд суудалтай бүх намын төлөөллүүд Ерөнхий сайдыг огцруулахаар шийдлээ. Угаасаа Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын найман гишүүн огцруулах нь зүйтэй гэж үзээд байгаа. МАН-аас Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, АН-аас Р.Амаржаргал, Шударга ёс эвсэл буюу МҮАН-аас Г.Уянга, МАХН-аас Л.Цог, О.Баасанхүү, Бие даагчид болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар нарын үсэг зураад байгаа. Үүн дээр нэмээд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа уг бичигт “Би биш, бид зурна” гэж хэлсэн. Сөрөг хүчний дэд тэргүүн энэхүү үгийг зүгээр нэг сэтгэл хөдлөхөөрөө хэлчихээгүй нь тодорхой. Энэ бол МАН-ын гишүүд аль хэдийн шийдээ гаргасан гэсэн үг юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал өмнө нь зөвхөн сөрөг хүчний санаархал байсан бол одоо АН-ын төлөөллүүд, Шударга ёс эвслийн төлөөллүүд, МАН болон бие даагчид огцруулах байр суурь дээр нэгдлээ. Тиймээс асуудал тун удахгүй нэг мөр болох нь бололтой.

Эрх баригчид болох АН-ынханы захиалгаар засгаа дахин “нураахаар” боллоо. Яг л Н.Алтанхуягийн Засгийн газартай адилхан. Харин нэг удаа “амаараа шороо өмхсөн” МАН асуудалд хэрхэн хандах бол. Засагт хамтрах асуудлыг дэмжих болов уу гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр горилогч хэлэхэдээ “МАН хамтарч ажиллахгүй гэвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана” гэсэн байгаа. Сөрөг хүчин яг одоо парламентын сонгуульд орвол төдийлөн хүссэн амжилтандаа хүрч чадахгүй. Учир нь нэгдүгээрт тэдэнд одоогийн байдлаар ямар нэгэн сонгуулийн бэлтгэл алга. Хоёрдугаарт Их Хурлыг тараачихвал сонгуулийн тухай хууль болон хар машинаар тоолох асуудлыг хэлэлцэж чадахгүй. Тиймээс МАН эдгээр хүчин зүйлс дээр үнэлэлт дүгнэлт өгснөөр шийдээ гарах биз ээ. Ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газар тун удахгүй унах нь тодорхой боллоо. Харин УИХ хугацаанаасаа өмнө тарах уу, үгүй юу гэдэг л намрын чуулган хүртэл асуултын тэмдэг болон үлдэх бололтой.

Г.Ган Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (September 29, 2015 10:27:58 am )

    ulsiin ih hurliig taraah shiidber bol hamgiin zob shiidber elgeeree hebtsen ediin zasag. yadarch tulidsan irged bol ih hurliig taraaj ej ornoo ard tumnee gsen humuuseer toriig udirduulahiig husch baina ardchilsan namiin en hulgaich nariig oimsonii abgai naiig zailuulah heregtei

    • Anonymous (September 29, 2015 1:13:36 pm )

      Amarjargal deeree

  • uhna (September 29, 2015 11:24:47 am )

    Anhnaasaa chadvarguigee medehgui amarjargaliigaa yurunhii said bolgohgui yasiin. Odo iim aimaar bolgotson hoinoo baisan hediigee huvaaj idcheed yamar ch tosovgui hooson urunduu barigdsan zasgiig uguh gej bdg icheesei. AN bur suirchee yanaa iim archaagui bolovson huchingui gazar

  • зочин (September 29, 2015 12:25:50 pm )

    ямар лайтай юм бэ, суудлын төлөө ингээд байгаа юмуу, улс орныхоо төлөө юмуу, арай ч дээ

  • ЗОЧИН (September 29, 2015 12:59:52 pm )

    Амаөржаргалыг дэмжиж байна. Ан эхнээсээ л Амаржаргалыг тавьсан бол байдал арай дээр байх байсан юм шүү.

  • zochin (September 29, 2015 1:44:12 pm )

    saihanbilegiig ogtsruulah n zuv, saihanbileg yamar medlegtei be gedgiig sn medehgui yum bn, harin yamar ch chadvargui gedeg n ard tumend unlegdlee

  • Fuck 76 (September 29, 2015 1:54:51 pm )

    Yalgaa bnuu odoo hench garsan mongol hogjih in ergelzeetei bolson. Ortoi hvn oodlohgvitee adil

  • Anonymous (September 29, 2015 5:57:12 pm )

    tegeed hiih geed baiwal hiisen shig hii ard tumen tuildaj ehellee ydarch baina

  • unen ug (September 29, 2015 6:03:10 pm )

    yamar yadargaatai stanuud ve, ard tumen bidniig taivan bailgaad uguuch, AN ugaasaa tsever taviulna

  • Болд (September 30, 2015 5:40:53 am )

    Т

  • Anonymous (September 30, 2015 7:18:09 am )

    AN ene 4 n jild ulsiin mungun san bolon zeel tuslamj bondiin mungu geed bugdiig ni huvaaj ideed duusaad odoo Amarjargaliig ashiglah ni dee huurhii yg 1996 on

  • монгол (September 30, 2015 8:58:18 am )

    Амаржаргалыг дэмжиж байна.

  • зочин (September 30, 2015 11:01:54 am )

    АН улс орныг тараагаад хаячихлаа, одоо хэн ч гараад нэмэргүй байх аа даа, АН-ыг хурдан зайлуулахгүй ямар муухай сэтгэлгүй, хомхой юмнууд байдаг юм бэ, 2010,2011,2012 онуудад улс мөнгөтэй болж, ард түмэн мөнгөтэй ажилтай болж амьдрал ахуй дээшлэх нь гэж хүн болгон бодож байлаа, 12 онд энэ малнуудыг сонгоод улс орноо өрөнд бариулж сүйтгүүлчихлээ,

  • Kaka (September 30, 2015 2:47:59 pm )

    Ardchilsan namiig songosondoo uneheer ih haramsaj bn!!!!!!!!

antalya rent a car