antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2015 12 comments

Мөнгөнд шунасан машин ачигч нарт хүн чанар гэж байна уу…

нийтлэсэн Admin

achigchnarhurimiinmashinachivХотын төвийн хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг зогсоолгүй газар байрлуулбал ачдаг үйлчилгээг нэвтрүүлээд нэлээдгүй хугацааг үдэж байна. Хэдий замын хөдөлгөөнд саад учруулан тавьсан хувь хүний буруутай үйлдэл ч эдийн засгийн хүндрэлтэй байгаа иргэдийн хувьд бас л том асуудал. Учир нь манай нийслэлд автомашинаа зогсоох хангалттай зогсоол байхгүй. Ачилтыхан ч мөнгөнд хэт улайран хямарч яваа иргэдээ дээрэмдэж, зодох нь холгүй машиныг нь ачаад явдаг. Тэгвэл амьдралд ганцхан тохиох баярт мөчөө өнгөрүүлж байгаа хосуудын хуримын машиныг ачиж байгаа ачигч нарт хүн чанар гэх зүйл мөнгөнд дийлдсэн бололтой. Хуримаа хийж байгаа хос болгон талбайд очиж Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж зураг хөргөө авахуулдаг уламжлалтай байдаг. Гэвч Чингисийн талбайн ойр хавьд авто машины зогсоол байдаггүй. Хэдхэн минут машинаа байрлуулж баярт үеийнхээ зургийг авахуулах залуу хосуудын баярыг нэг удаа ерөөгөөд өнгөрөөх ухаан ачигч нар байдаггүй нь харамсалтай. Эхлээд автомашиныхаа зогсоолыг шийдчээд ачих, түгжих хэрэгтэй баймаар.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (September 28, 2015 7:18:41 pm )

    Энэ ч арай дэндээ. Ачиж байгаа хумуус нь гэж ямар ч боловсролгуй, будуулэг юмнууд байдаг шуу дээ.

    • MGL (September 29, 2015 8:58:34 am )

      соёлтой боловсролтой хүн машин ачих уу? үүнийг чинь жинхэн “Дүлзэнгүү” л хийж чадна. Ер нь хараад байхад өмнө нь машиний эд анги хулгайлж байсан хүмүүс энэ ажлийг хийгээд байх шиг байгаа юм. Тэр хүн амьтны нүд хариулж байгаа, тэр хурдан хөдөлгөөн, баригдчихвийгээд сандарч байгаа энтэр нь яг л хулгайч хүнийг санагдуулаад байгаа юм. Бат-Үүл эднийг зөв олсон байна лээ.

  • Anonymous (September 28, 2015 8:37:25 pm )

    ACHIJI BAIGAA ZALUUS NI KHUN L BOLOKHOOS YU CHI MEDEKHGUY KHARANKHUI BUDUULGIIN DEEDUUD , IDEJI ,UUKH , BAAJI , SHEEKHIIG L INSTINKTEEREE MEDEKHEES UUR YU CHI MEDEKHGUY BUDUULGUUD SHUU DEE

  • zochin (September 28, 2015 10:03:05 pm )

    Mulguu muihar nalnuud l bdg ym bnle hvn heleere mal holooro gedegde nvdend n mongo haragdsan deeremchid hiree medehgvi olon vgtei zohiod awbal zolbin nohoi shig hariugvi etcenhi ymnuud da

  • Hhhrrtt (September 29, 2015 1:21:32 am )

    Батуулийн туслахууд хэ хэ

  • Suld (September 29, 2015 8:22:39 am )

    Huul duuremee bugdeeree bieluuleh estoi. Zurchisun bol hen ch baisan achih estoi

  • zochin (September 29, 2015 8:42:20 am )

    ed nariig hurim hiih bus salgah erh ch bdag yum
    mashin achuulah yu ch bish

  • zochin (September 29, 2015 12:14:43 pm )

    ed nar arai l denduu shuu

  • сансар (September 29, 2015 12:45:40 pm )

    Батүүлийн мулгуу бодлого өчүүхэн бизнес нь юм даа хөөрхий

  • zochin (September 29, 2015 4:33:04 pm )

    estoi hun chanariig iim humuustei yariad ch nemergui yum ba estoi har malnuud ba daa

  • 2015 (September 29, 2015 4:50:42 pm )

    uruvdmuur yumaa arai ch achihgui bh gj naidaad tavisan bj taaraa icheesei muu sain hulgaich nar nuugdaj bgaad hunii mashin chireed alga boldog garuud daa

  • Орхон (September 29, 2015 5:39:25 pm )

    Ирээдүйд машин хулгайлах дамжаа гэж ойлгож байна.

antalya rent a car